Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2023/02688

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2023/02688 Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд би,

Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ХХК-д холбогдох,

 

65,017,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагчийн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Чулуунбатын ******* би 2022.12.14-ны өдөр УБ, Хан-уул дүүргийн 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө,******* оффис, 259/1 тоот буюу******* худалдааны төвийн урд байрлах,************** ХХК-ны оффис дээр үйлчилгээний талбай зарна гэсэн фэйсбүүкт байх зарын дагуу өөрийн нөхөр Ж.Г хамтаар очиж уулзахад тус компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал албан тушаалтай Б.Х гэгч нь хүлээн авч уулзаад:-би энэ компанийн үндсэн хувьцаа эзэмшигч бас гүйцэтгэх захирал нь байгаа юм, нөгөө хувьцаа эзэмшигч нь манай нөхөр болох Fan Zong Feng гэх хүн байдаг, манай нь 2 л хувьцаа эзэмшигчтэй нөхөр бид хоёрын компани, манайх цахилаан шат буюу лифт угсаралтын ажил гүйцэтгэдэг мөн оруулж ирж барилгын компанид нийлүүлдэг юм. *** ХХК-тай Цахилгаан шат нийлүүлэх гэрээ, мөн Бартериар орон сууц захиалах гэрээнүүдийг тус компаний ерөнхий захирал П.М байгуулсан, тэгээд энэ компаний ерөнхий захирал П.М гарын үсэг, тамгатай албан бичгээр би тэдний *** дүүргийн *** хороонд барьж буй *** хотхон-ны Худалдаа үйлчилгээний төвийн *** давхарт байрлах **** м.кв талбайг зарж борлуулах эрхтэй гэсэн албан бичгийг авчихсан, би цахилгааны шатны ажлаа тэднийд хийж байгаа учраас энийг худалдах гэж байгаа, үйлчилгээний талбай нь зах зээлийн үнэ ханшнаас маш хямдхан гэж нөхөр бид хоёрт тайлбарлаж гэрээ, албан бичиг үзүүлсэн. Би тухайн үед энэ барилга тэгээд хэзээ ашиглалтанд орох вэ гэж асуухад *** хотхон 2023.03.01-ны өдөр ашиглалтанд орчихно. За их удлаа гэхэд 2023.04.01-ны өдөр ашиглалтанд орчихоор гэрчилгээ нь таны нэр дээр гараад та талбайгаа хүлээн авна гэж хэлсэн. Ингээд тус талбайг нь 150,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохироод урьдчилгаа болох 65,000,000 төгрөгийг нь тэр дор нь тэдний оффис дотор би өөрийн ХААН банкны******* тоот данснаас************** ХХК-ны ГОЛОМТ банкны******* тоот данс руу 4 хувааж шилжүүлсэн. Үлдэгдэл 85,000,000 төгрөгийг гэрчилгээ нь 2023.03.01-ны өдөр гарсаны дараа 3-н жилийн хугацаанд хувааж төлөх талаар ярилцаж тохироод тэр өдрөө Нийслэлийн тойргийн нотариатч А.З Орон сууцны захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ хийж, гэрчлүүлсэн. Ингээд би************** ХХК-ны захирал Б.Х хэлсэн хугацаа болох үед буюу 2023.03 сар дөнгөж гараад түүний 99335128 дугаар руу залгаж гэрчилгээ нь гарсан уу? юу болж байна гэхэд удахгүй улсын комисс нь авах сураг байна, удахгүй буюу 2023.04-р сард залгахад удахгүй улсын комисс нь авах сураг байна, удахгүй байхаа гэсэн. Тэгээд 2023.05-р сар гарсны дараа түүний дээрх утас руу залгахад холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд би нөхрийнхөө хамтаар 2023.05.28-ны өдөр Таун констракшн ХХК-ны Б, Сү, Ч эрүүгийн хэргийн шүүхийн зүүн талд баригдаж байгаа Сүлд хотхон-ны барилга дээр бусад байр захиалсан хүмүүсийн хамтаар очиход, талбай ашиглалтанд ороогүйгээс гадна тус компанийн гүйцэтгэх захирал А /утас:*******/ гэх хүн************** ХХК-тай бартерын байр авахаар мөнгө төгрөг шилжүүлсэн, мөнгө төгрөг өгөх гэж байгаа хүмүүс огт мөнгө төгрөг өгч болохгүй шүү, учир нь тус компанийн захирал Б.Хонгорзул гэх хүн манайд лифт нийлүүлэх ёстой ч 1 /нэг/ ширхэг ч лифт нийлүүлээгүй учраас бид танд талбайг өгөхгүй, урьдчилгаа өгсөн мөнгөө************** ХХК-наасаа буцааж ав гэж хэлсэн. Тэгээд ч таны худалдан авахаар тохирсон үйлчилгээний тайлбайн доорх газар нь өөрөө газар өмчлөх, эзэмших эрхийн маргаантай байгаа тул тэр талбайг баригдаж дууссан ч улсын комисс хүлээн авахгүй байх гэсэн ноцтой тайлбар хэлсэн. Мөн түүнчлэн ***** ХХК-ны ерөнхий захирал П.М ****дугаарын утас руу залгаж :-Хоннрайн******* ХХК-наас эрх шилжүүлэх гэрээгээр үйлчилгээ талбай авахаар урьдчилгаа төлбөр өгсөн хүн байна, талбай нь асуудал байгаа юу гэж асуухад тэр талбай ашиглалтанд ороогүй байгаа,************** ХХК-ны захирал Б.Х нь гэрээний үүргээ биелүүлээгүй лифтээ өгөөгүй учраас манайхаас цахилгаан шат нийлүүлэх гэрээгээс татгалзсан цаашид хамтран ажиллахгүй, манайхтай хамтран ажиллах гэрээгээ ашиглаад манай талбайг хүмүүст зараад байгаа асуудал дээр нь хуулийн байгууллагад хандаж шалгуулахаар болсон. тэр талбайг танд өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд би "Хоннрайн******* ХХК-ны оффис дээр очиход эзэнгүй байсан, түүний 90****** дугаарын утасаар 2023.05.29-ны өдөр холбоо барьж дээрх үүсээд байгаа асуудлын талаар хэлэхэд Харин тиймээ танай авч байгаа талбай уг нь 2023.04.01-ны өдөр ашиглалтанд орчихно гэсэн ч одоо хүртэл ашиглалтанд ороогүй байна, бас доорх газар нь анхнаасаа газрын маргаантай байсан учраас улсын комисс авахгүй байгаа гэсэн, тэгээд бас манайх цаадах **** ХХК-тайгаа хамтран ажиллах хүрээнд маргаантай байгаа, манайх лифтээ хятадаас авчраагүй байгаа, тэднийх мөнгө төгрөгөө өгөхгүй байгаа, нэгэнт ийм байдал үүссэн учраас та мөнгөө буцааж авах гэж байгаа бол өргөдлөө бичээд өгчих, аль болох богино хугацаанд шийдэж өгөхийг бодъё, өнөө маргаашдаа бол чадахгүй гэж хэлсэн. Ингээд би шилжүүлсэн мөнгөө буцаан авах талаар амаар бас бичгээр хүсэлт удаа дараалан тавиад мөнгийг маань буцаан шилжүүлэхгүй 40 хоног өнгөрсөн ч одоо хүртэл шийдээгүй байна. МУ-ын Иргэний хуулийн 122 дугаар зүйл, 243 дугаар зүйлд болон бидний дунд хийгдсэн гэрээнд шилжүүлэн өгч буй үл хөдлөх хөрөнгө нь эрхийн ямар нэгэн зөрчилгүй байхаар заасан байхад энэхүү үл хөдлөх хөрөнгө нь эрхийн зөрчилтэй, мөн************** ХХК нь зөрчилтэй гэдгийг нуун дарагдуулсан, үнэн зөв мэдээллийг бидэнд өгөөгүй байна. Түүнээс гадна талуудын хооронд байгуулсан гэрээнд энэ гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шилжүүлэн авагч талд үүсэн гэсэн байхад бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй, уг үл хөдлөх дээрх хөрөнгө нь газрын маргаантай, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахааргүй болсон зэрэг шалтгаануудаар энэ гэрээнээс татгалзах үндэслэл болж байна. Иймээс талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээний үүрэг, хариуцлага хэсэгт заасан үүргээ************** ХХК зөрчсөн тул миний зүгээс 2022.12.14-ны өдрийн 1090 дугаартай гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд өгсөн 65,000,000 төгрөг, гэрээ гэрчлүүлсэн нотариатын үйлчилгээний хөлс 17,100 төгрөг нийт 65,017,100 төгрөг гаргуулах хүсэлтэй байгаа тул************** ХХК-наас дээрх 65,017,100 төгрөгийг гаргуулж, Ч.******* намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч************** ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:************** ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Х би Ч.Б гаргасан 65,017,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 27,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үлдэгдэл 18,017,100 төгрөгийг тус тус төлж барагдлууна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч************** ХХК-ийн төлөөлөгч Б.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Ч.Б нэхэмжлэлийн шаардлага болох 65,017,100 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөх байдал тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэгч Ч.Б нэхэмжлэлтэй,************** ХХК-д холбогдох 65,017,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 483,036 төгрөгийн 241,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 241,518 төгрөгийг буцаан, хариуцагч************** ХХК-аас 241,518 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД