| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/03821/И |
| Дугаар | 183/ШШ2023/02787 |
| Огноо | 2023-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2023/02787
2023 оны 09 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2023/02787 Уаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 116,105,000 төгрөг, алданги 58,052,500 төгрөг нийт 174,157,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 174,157,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.******* миний бие хариуцагч*******тэй 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, зээлдэгчид 116,105,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн бөгөөд зээлийг зээлдэгчид олгохдоо 66,105,000 төгрөгийг эхнэр Т.Б эзэмшлийн хаан банкны******* тоот данснаас бэлэн бус гүйлгээгээр шилжүүлж, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээний 3.1-т заасны дагуу зээлийн төлбөрөө төлж дуусах хугацаа 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр боловч зээлдэгч нь өнөөдөр, маргааш гэж хойшлуулж явсаар өнөөг хүрээд байна. Иймд хариуцагч С.О зээлийн үндсэн төлбөр болох 116,105,000 төгрөг, алданги 58,052,500 төгрөг, нийт 174,157,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
2.Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр*******, ******* нар харилцан тохиролцсоны үндсэн дээр******* миний Хас банкны дансаар дамжуулж 50,000,000 төгрөг, 16,105,000 төгрөгийн миний Хас банкинд барьцаанд байсан байрыг чөлөөлж авахуулан байрны эрхийн бичгийг *******од барьцаа болгон үлдээсэн. Би*******т байрны гэрчилгээ авах 16,105,000 төгрөгийг өгчихсөн, *******од өргүй тул*******ийг шүүх хуралдаанд оролцуулж, миний эрхийн бичгийг олгуулж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн******* дугаар зээлийн гэрээний эх хувь, Хаан банк дахь Т.Б эзэмшлийн******* дугаар дансны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гүйлгээний хуулгын эх хувь, *******, Т.Б нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 4-6 дахь тал),
Хариуцагч талаас 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, Хас банк дахь*******ийн эзэмшлийн******* дугаар дансны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулгыг (хавтаст хэргийн 18-19 дэх тал) нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* миний бие хариуцагч*******тэй 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, зээлдэгчид 116,105,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн. Зээлийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусгах байсан боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл төлөөгүй тул үндсэн төлбөр болох 116,105,000 төгрөг, алданги 58,052,500 төгрөг, нийт 174,157,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ,*******, ******* нар хоорондоо харилцан тохиролцож,******* нь *******оос 50,000,000 төгрөг болон 16,105,000 төгрөгийг миний дансаар дамжуулан авсан. Би 16,105,000 төгрөгийг*******т өгсөн бөгөөд *******од өргүй гэж маргажээ.
4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.******* болон******* нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр******* дугаар зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, талууд гэрээнд гарын үсэг зурсан.
4.2.Дээрх гэрээний 3 дугаар зүйлд зааснаар зээлдүүлэгч ******* нь зээлдэгч*******т 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 66,105,000 төгрөгийг бэлэн бусаар, 50,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 116,105,000 төгрөгийг 1 сар хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг 1 сарын дараа эргэн төлөх, уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх үүргийг тус хүлээжээ.
4.3.Зээлдэгч буюу хариуцагч******* нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
5.Хэдийгээр хариуцагч талаас зээлийг миний дансаар дамжуулж******* гэх хүн авсан, нэхэмжлэгчид өргүй гэж маргаж байх боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т 116,105,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэх,******* нь 1 сарын дараа зээлж авсан 116,105,000 төгрөгийг буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх үүргийг харилцан хүлээж, бичгээр гэрээ байгуулсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч талаас нотлох баримт гаргаж маргаагүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
6.Нэгэнт зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч ******* нь зээлдэгч буюу хариуцагч*******ээс зээлдүүлсэн 116,105,000 төгрөгийг төлөхийг шаардах, мөн гэрээний 3.7-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг шаардах эрхтэй байна.
7.Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д зааснаар хариуцагч******* нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зээлийг төлөх үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх 131 хоногийн хугацаанд үүргээ гүйцэтгээгүй хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, зээлийн гэрээний 3.7-д зааснаар хэтрүүлсэн хугацааны алдангид 76,048,775 (116,105,000*0,5/100*131=76,048,775) төгрөг төлөх үүрэг үүсжээ.
8.Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүй хэтрүүлсэн хугацааг 100 хоногоор тооцож, алдангид 58,052,500 төгрөг гаргуулахаар шаардсан учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
9.Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******ээс зээлийн төлбөрт 116,105,000 төгрөг, алданги 58,052,500 төгрөг, нийт 174,157,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч*******ээс 174,157,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,028,735 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ээс 1,028,735 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД