Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/03069

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 04 өдөр              Дугаар 183/ШШ2023/03069                               Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны******* дүгээр танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ХХК-д холбогдох

 

Ажлын*******с, түүний алданги 1,560,000 төгрөг, гэрээний баталгаат хугацааны үлдэх хоногт ногдох төлбөр 15,520,000 төгрөг, нийт 17,080,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас учруулсан хохиролд 808,000 төгрөг, ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд 160,000 төгрөг, нийт 968,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “***” ХХК-д холбогдуулан Ажлын*******с, түүний алданги 1,560,000 төгрөг, гэрээний баталгаат хугацааны үлдэх хоногт ногдох төлбөр 15,520,000 төгрөг, нийт 17,080,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч “***” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр *** дугаар “Харуул хамгаалалтын гэрээ” байгуулж, Баянзүрх дүүрэг,******* дүгээр хороо,************** ерөнхий газрын баруун урд талын Хөл*******ийн талбайн спорт цогцолбор дотор манай компани харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Гэрээний 1.4, 7.1-д зааснаар өдрийн 80,000 төгрөгөөр ажиллаж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын*******с болох 1,040,000 төгрөгийг огт төлөөгүй. Иймд гэрээний 7.2-т зааснаар ажлын*******с төлөөгүй хэтэрсэн хугацааны алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул алданги 520,000 төгрөг болж байна.

1.2.Хариуцагч “***” ХХК нь гэнэт орж ирээд манайхыг ажиллуулахгүй, гэрээгээ цуцаллаа гээд хөөж гаргаж, гэрээний заалтаа ноцтой зөрчсөн учир гэрээний 8.1-д “Хэрэв аль нэг тал урьдчилан мэдэгдэлгүйгээр гэрээг гэнэт цуцалбал гэрээний баталгаат хугацааны үлдэх хоногт ногдох төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг гэрээг гэнэт цуцлагч тал нөгөө талд олгоно” гэж зааснаар гэрээний баталгаат хугацааны төлбөр буюу өдрийн 80,000 төгрөгөөр тооцож 194 хоногт ногдох 15,520,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагч “***” ХХК нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байсан, ажлын байранд архидан согтуурч, эмэгтэй хүн авч ирж ажлаа шударгаар хийдэггүй байсан тул бид гэрээг цуцалсан. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 236/21 дугаар мэдэгдлээр гэрээ цуцлах тухай “*******” ХХК-ийн албан ёсны цахим хаяг руу илгээсэн гэжээ.

 

3.Хариуцагч “***” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас учруулсан хохиролд 808,000 төгрөг, ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд 160,000 төгрөг, нийт 968,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний үүргээ удаа дараа ноцтой зөрчиж байсан. Тухайлбал, 2021 оны 08 дугаар сарын 10-ны 01 цагийн үед үл таних этгээдүүд******* ачин ирж, хамгаалалтын талбайд буулгасныг харуул согтуу байсан учир огт мэдээгүй, ажлын хариуцлага алдсан.*******-ыг хамгаалалтын талбайгаас чөлөөлөхөд зөвхөн краны зардалд 808,000 төгрөгийг зардал гарсан;

3.2.Энэ өдөр харуул хамгаалалтын ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй тул цалингийн 80,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн харуул ажлын байрандаа согтуурсан байсан тул гэрээг цуцлах үндэслэл болсон, тус өдрийн*******с 80,000 төгрөгийг өгөх үндэслэлгүй гэжээ.

 

4.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

4.1.ТҮЦ-ийг хамгаалалтын талбайд буулгаагүй, хашааны гадна буулгасан;

4.2.Хамгаалагч эрүүл байсан;

4.3.Үүргээ гүйцэтгэж байгаа хамгаалагчийн цалинг хариуцагч тал суутгах эрх байхгүй;

4.4.ТҮЦ-ийн эзнээс төлбөрөө нэхэмжлэх нь шударга ёс, хуульд нийцнэ гэжээ.

 

 

5.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 83з/856 дугаар “Харуул хамгаалалтын гэрээ” эх хувь, Хаан банк дахь “*******” ХХК-ийн эзэмшлийн 5024722808 дугаар дансны 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга эх хувь, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, “*******” ХХК-ийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  зэрэг баримтыг,

Хариуцагч талаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, бичгээр гаргасан хариу тайлбар, Худалдаа, хөгжлийн банкны “Шилжүүлгийн мэдээлэл” гэх баримт (хавтаст хэргийн 37-45), Нийслэлийн захирагчийн ажлын албанд хандсан “***” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаар албан бичиг, харуулаар ажиллаж байсан н.С, н.Б гэх хүмүүстэй утсаар ярьж байгаа болон харуул ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байгаа талаарх бичлэг бүхий СD, УНД улсын дугаартай автомашины фото зураг, талбайд байрлуулсан*******-ны фото зураг, “***” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зэрэг баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгснийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “****” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “***” ХХК-д холбогдуулан ажлын*******с, түүний алданги 1,560,000 төгрөг, гэрээг гэнэт цуцалсантай холбоотойгоор гэрээний баталгаат хугацааны төлбөр 15,520,000 төгрөг, нийт 17,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч “****” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр *** дугаар “Харуул хамгаалалтын гэрээ” байгуулсан, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын*******с болох 1,040,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.2-т зааснаар хэтэрсэн хугацааны алданги 520,000 төгрөгийн хамт 1,560,000 төгрөг, мөн гэрээг гэнэт цуцалсан тул гэрээний 8.1-д зааснаар гэрээний баталгаат хугацааны төлбөр буюу өдрийн 80,000 төгрөгөөр тооцож 194 хоногт ногдох 15,520,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч “***” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн, түүний улмаас “***” ХХК-д******* зөөвөрлөсний зардалд 808,000 төгрөг төлж хохирсон, харуул ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан болон 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр харуул хамгаалалтын ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй учир 2 өдрийн ажлын*******с болох 160,000 төгрөгийг үндэслэлгүй төлсөн, иймд нэхэмжлэгч “*******” ХХК-аас 968,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.

 

4.Нэхэмжлэгч “*******” ХХК нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

ТҮЦ-ийг хамгаалалтын талбайд буулгаагүй,*******-ийн эзнээс хохирлоо нэхэмжлэх нь шударга ёс, хуульд нийцнэ, хариуцагч тал хамгаалалтын ажилтны цалинг суутгах эрхгүй гэж тайлбарлаж байна.

 

5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Харуул хамгаалалтын гэрээ” 1 жилийн хугацаатай байгуулагдсан. (хавтаст хэргийн*******-5 дахь тал)

 

5.2.Дээрх гэрээгээр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн зүгээс “Хөлбөмбөгийн талбайн спорт цогцолбор”-т 24 цагаар харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх, хариуцагч “***” ХХК нь харуул, хамгаалалтын үйлчилгээний*******сийг өдрийн 80,000 төгрөгөөр тооцож, сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд төлөх үүрэг хүлээжээ. (хавтаст хэргийн*******-5 дахь тал)

 

5.3.Талуудын хооронд байгуулагдсан “Харуул хамгаалалтын гэрээ” нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “***” ХХК-ийн санаачилгаар цуцлагдсан. (хавтаст хэргийн 1, 20 дахь тал)

 

5.4.Хариуцагч “****” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын*******сийг бүрэн төлсөн, харин 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын*******с болох 1,040,000 төгрөгийг төлөөгүй, энэ талаар зохигчийн хооронд маргаангүй. (хавтаст хэргийн 38-45 дахь тал)

 

5.5.Гэрээг цуцлах талаар хариуцагч “***” ХХК-ийн зүгээс урьдчилан мэдэгдээгүй буюу урьдчилан мэдэгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй.

 

5.6.Талуудын хооронд байгуулагдсан “Харуул хамгаалалтын гэрээ”-ний 8.1-д зааснаар урьдчилан мэдэгдэлгүйгээр гэрээг цуцалбал гэрээний баталгаат хугацааны үлдэх хоногт ногдох төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг гэрээг цуцалсан тал нөгөө талдаа төлөх үүрэг хүлээсэн. (хавтаст хэргийн 5 дахь тал)

 

6.Талуудын хооронд байгуулагдсан “Харуул хамгаалалтын гэрээ”-ээр харилцан хүлээсэн үүргийн агуулгаас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний харилцаа үүсжээ гэж шүүх үзлээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

 

7.Талуудын хооронд байгуулагдсан “Харуул хамгаалалтын гэрээ” 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “***” ХХК-ийн санаачилгаар цуцлагдсан, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын*******сийг ажиллуулагч буюу “***” ХХК төлөөгүй байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар*******сөөр ажиллагч буюу нэхэмжлэгч “*******” ХХК нь "***” ХХК-аас дээрх хугацааны ажлын*******с 1,040,000 төгрөг, ажлын*******сийг хугацаанд төлөөгүйн алданги 520,000 төгрөг, нийт 1,560,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

8.Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал нь нөгөө талынхаа өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй бөгөөд хариуцагч “***” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учир 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын*******сийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байх боловч “*******” ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн, зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Тодруулбал, “***” ХХК-ийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шөнө 01 цагийн үед харуулын байрын хажууд******* буулгасан байхад мэдээгүй, түүнийг буулгуулахгүй байх арга хэмжээ авалгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх боловч******* буулгасан хэсэг нь хамгаалалтын объектод хамаарах эсэх талаар нотлох баримт гарган мэтгэлцээгүй, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж тайлбарлаж, энэ талаар СD бичлэгийг нотлох баримтаар гаргасан боловч тухайн бичлэг нь хэзээний үйл баримт болох нь тодорхойгүй байв.

 

9.Мөн хариуцагч “***” ХХК-ийн зүгээс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын*******сийг нэхэмжлэгч “*******” ХХК-д бүрэн төлсөн үйл баримтаас үзэхэд гэрээний 3.2-т заасан хамгаалагч нарын ажил үүргийн биелэлтийг хянаж энэ талаар гүйцэтгэгч байгууллагын удирдлагад мэдээлж байх эрхээ хэрэгжүүлсний үндсэн дээр дээрх төлбөрийг шилжүүлсэн гэж дүгнэлээ.

 

10.Иймд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын*******сийг төлөхгүй гэх хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

11.Нэхэмжлэгч “*******” ХХК нь “Харуул хамгаалалтын гэрээ”-ний 8.1-д заасан “гэрээний баталгаат хугацааны үлдэх хоног”-ийн төлбөрт 15,520,000 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс гэрээний хугацаа дуусах 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 194 хоногоор тооцсон нь үндэслэлгүй буюу гэрээний 8.1-д заасан “гэрээний баталгаат хугацааны үлдэх хоног” гэдгийг Иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 365.1 дэх хэсэгт заасан гэрээг цуцлах хугацааг ойлгох нь зүйтэй юм.

Өөрөөр хэлбэл,*******сийг ямар хугацаагаар тооцон төлөхөөр тохиролцсоноос хамаарч*******сөөр ажиллах гэрээний нэг тал нь заавал*******с төлснөөс хойш тодорхой хугацааны дотор гэрээг цуцлах эрхтэй байх ба уг хугацааг талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1-д заасан гэрээний баталгаат хугацаа гэж ойлгоно.

 

12.Харуул хамгаалалтын гэрээний 7.1-д зааснаар талууд ажлын*******сийг сар бүрийн 15, 30-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 365.1.3-т зааснаар талууд тус гэрээг цуцлах эрхээ сар бүрийн 15-ны дотор хэрэгжүүлэх боломжтой буюу хариуцагч “***” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.

 

13.Иймд Иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 365.1.3, талуудын хооронд байгуулагдсан “Харуул хамгаалалтын гэрээ”-ний 8.1-д зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ногдох төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 1,280,000 (16хоног*80,000₮/хоног=1,280,000₮) төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “***” ХХК-аас шаардах эрхтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

 

14.Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буюу зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 цагийн үед “Хөлбөмбөгийн талбайн спорт цогцолбор”-ын гадна зогсоолд******* буулгасан, уг*******-ийг зөөвөрлөхтэй холбоотой гарсан 808,000 төгрөг, мөн харуул нь ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үндэслэлээр харуул хамгаалалтын 2 өдрийн ажлын*******с 160,000 төгрөг, нийт 968,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх боловч “Харуул хамгаалалтын гэрээ”-ний 1.5-д “***************”-т тухайн*******-ийг буулгасан зогсоолын хэсэг хамаардаг эсэх, харуул ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх байдал баримтаар тогтоогдсонгүй.

 

15.Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “***” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,460 төгрөг, хариуцагч “***” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,782 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “***” ХХК-аас 60,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 365 дугаар зүйлийн 365.1.3-т заасныг баримтлан хариуцагч “***” ХХК-аас 2,840,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 14,240,000 төгрөгийн хэсгийг, хариуцагч “***” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,460 төгрөг, хариуцагч “***” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,782 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “***” ХХК-аас 60,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД