| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/03866/И |
| Дугаар | 183/ШШ2023/03178 |
| Огноо | 2023-10-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2023/03178
2023 оны 10 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2023/03178 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХХК-д холбогдох,
Барааны төлбөрт 10,540,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* **************” ХХК нь хариуцагч “*********** ****” ХХК-д холбогдуулан барааны төлбөрт 10,540,800 төгрөг гаруулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “*********** ***” ХХК-ийн захирал******* нь******* дугаарын утаснаас холбогдож плита худалдаж авах захиалга өгсөн. Захиалгын дагуу 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 8,640,000 төгрөгийн үнэ бүхий плита, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1,900,800 төгрөгийн үнэ бүхий плитаг Хан-Уул дүүрэг,******* дүгээр хороо, хотхонд тус компанийн ажлын оффис байрлах хаягт хүргэж өгсөн. Плитаны төлбөрийг цагийн дараа төлнө гэсэн боловч төлөөгүй, удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна гэв.
2.Хариуцагч “*********** ***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд хүрэлцэн ирж, нэхэмжлэлийн хувийг гардаж авсан (хавтаст хэргийн 14 дэх тал), түүнээс хойш хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр түүний дугаар утас руу 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр залгахад холбогдох боломжгүй байсан (хавтаст хэргийн 20 дахь тал), мөн өдөр “Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг “*********** ***” ХХК-ийн хаягаар илгээхэд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус компанийн ажилтан хүлээж авсан (хавтаст хэргийн 22 дахь тал) байх боловч хариуцагч компанийн зүгээс эрх бүхий этгээд шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэг санал, хүсэлт ирүүлээгүй болно.
3.Нэхэмжлэгч талаас “******* **************” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 03-ны огноо бүхий “Төлбөрийн баримт”, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн огноо бүхий “Зарлагын баримт”, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн огноо бүхий “Орлогын баримт”, Хан-Уул дүүргийн******* дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тодорхойлолт (хавтаст хэргийн 4-8 дахь тал) зэргийг нотлох баримтаар тус тус гаргаж өгснийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “*********** ****" ХХК-ийн захиалгын дагуу 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 8,640,000 төгрөгийн үнэ бүхий плита, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1,900,800 төгрөгийн үнэ бүхий плитаг тус тус Хан-Уул дүүрэг,******* дүгээр хороо, хотхонд тус компанийн ажлын оффис байрлах хаягт хүргэж өгсөн. Плитаны төлбөрийг шаардсан боловч төлөөгүй гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч “*********** ***” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч “******* **************” ХХК болон хариуцагч “*********** ***” ХХК-ийн хооронд 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан нэг бүр нь 43,200 төгрөгийн үнэ бүхий 244 ширхэг “MBFL6833” гэх плитаг нийт 10,540,800 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. (хавтаст хэргийн 5-7 дахь тал)
4.2.Дээрх гэрээний дагуу “******* **************” ХХК нь “MBFL6833” гэх 244 ширхэг плитаг “*********** ***” ХХК-д 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэж өгсөн. (хавтаст хэргийн 6 дахь тал)
4.3.Гэрээний дагуу хүлээж авсан плитаны үнэ болох 10,540,800 төгрөгийг “*********** ****” ХХК төлөөгүй.
5.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээгээр тохиролцсон нэг бүр нь 43,200 төгрөгийн үнэ бүхий 244 ширхэг плитаг худалдан авагч “*********** ***” ХХК-д хүлээлгэж өгсөн байх тул худалдагч буюу нэхэмжлэгч “******* **************” ХХК нь хариуцагч “*********** ***” ХХК-аас худалдсан зүйлийн үнэ 10,540,800 төгрөгийг шаардах эрхтэй.
6.Хариуцагч “*********** ***” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн хувийг гардаж авсан ч, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлд дурдсан 10,540,000 төгрөгийг төлөөгүй гэж үзлээ.
7.Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*********** ***” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,540,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* **************” ХХК-д олгож шийдвэрлэлээ.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* **************” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*********** ****” ХХК-аас 183,603 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*********** констракшн” ХХК-аас 10,540,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* **************” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* **************” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*********** ***” ХХК-аас 183,603 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД