| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/03774/И |
| Дугаар | 183/ШШ2023/03262 |
| Огноо | 2023-10-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2023/03262
2023 оны 10 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2023/03262 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Т-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 61,020,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ч.Э,
Хариуцагч: Б.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61,020,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Б.Түвшинбаатарт зээлийн гэрээгээ дараа нотариатаар хийлгэхээр тохиролцон 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөг зээлүүлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр түүний хүсэлтээр******* дугаар дансанд 13,000,000 төгрөг шилжүүлж, нийт 43,000,000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээгээр 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сарын 1.7 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулсан өдрөөр хүү, алданги тохирсон. Зээлдэгч нь гэрээ байгуулснаас хойш үндсэн зээл 40,000,000 төгрөг, 3 сарын хүү 2,040,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 382 хоногийн алданги 21,020,000 төгрөг нийт 61,020,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2.Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Би 2022 оны 01 дүгээр сард *******гаас 9,300,000 төгрөгийг Автомарт худалдааны газрын захирлын данс руу автомашины урьдчилгаа болгож, өөрийн данс руу 3,700,000 төгрөгийг шилжүүлж авсан.
2.2.2022 оны 04 дүгээр сард автомашины зээлийг төлж чадахгүй болсон тул *******гаар 22,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлүүлж, нотариат орж 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, автомашиныг *******д шилжүүлэн өгсөн.
2.3.Нийт 35 сая орчим төгрөг авсан учир автомашины үнийг 29,000,000 төгрөгөөр тооцож, зөрүү мөнгийг төлөх нь зүйтэй байх гэж үзэж байна гэв.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар зээлийн гэрээ, Зээлийн гэрээ гэх 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн огноо бүхий*******ын гараар бичсэн баримт, уг баримтыг бичих үеийн фото зураг,************** эзэмшлийн******* дугаар дансны 2022 оны 01 дүгээр сарын 07, 2022 оны 03 дугаар сарын 31, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрүүдийн дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг
Хариуцагч талаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар,******* Т эзэмшлийн******* дугаар дансны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61,020,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр түүний хүсэлтээр******* дугаар дансанд 13,000,000 төгрөг шилжүүлж, нийт 43,000,000 төгрөг зээлдүүлж, гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Уг гэрээгээр гэрээ байгуулсан өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сарын 1.7 хувийн хүү төлөх, хугацаа хэтрүүлбэл алданги төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч нь гэрээ байгуулснаас хойш үндсэн зээл 40,000,000 төгрөг, 3 сарын хүү 2,040,000 төгрөгийг төлөөгүй, тул хугацаа хэтрүүлсэн 382 хоногийн алданги 21,020,000 төгрөг, нийт 61,020,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Би 2022 оны 01 дүгээр сард *******гаас 9,300,000 төгрөгийг Автомарт худалдааны газрын захирлын данс руу автомашины урьдчилгаа болгож, өөрийн данс руу 3,700,000 төгрөгийг тус тус шилжүүлж авсан, 2022 оны 04 дүгээр сард автомашины зээлийг төлж чадахгүй болсон тул *******гаар 22,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлүүлж, нотариат орж 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, автомашиныг *******д шилжүүлэн өгсөн, нийт 35 сая орчим төгрөг авсан учир автомашины үнийг 29,000,000 төгрөгөөр тооцож, зөрүү мөнгийг төлөх нь зүйтэй байх гэж үзэж байна гэж тайлбарлажээ.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн******* дугаар данснаас дугаар данс руу “7723” гэх утгаар 9,363,000 төгрөг,******* дугаар данс руу 3,700,000 төгрөгийг “mashin p41” гэх утгаар, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дугаар данс руу 22,115,820 төгрөгийг “7742” гэх утгаар тус тус шилжүүлсэн. (хавтаст хэргийн 8 дахь тал)
4.2.Дээр дурдсан мөнгөн шилжүүлгүүдийг нэгтгэн 40,000,000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай зээлдүүлсэн гэх агуулга бүхий дугаар зээлийн гэрээг *******,******* нар 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нөхөж үйлдсэн. (хавтаст хэргийн 4-5 дахь тал)
4.3.Дээр дурдсан дугаар зээлийн гэрээний 3.2, 3.4-т зааснаар 40,000,000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн гэх боловч бодитоор 35,115,820 төгрөгийг зээлдэгчид болон түүний хүсэлтийн дагуу гуравдагч этгээдэд шилжүүлсэн. (хавтаст хэргийн 4-8 дахь тал)
4.4.Б.Т нь автомашин зээлээр худалдаж авах зорилгоор *******гаас 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 13,000,000 төгрөгийг зээлж авч, 9,300,000 төгрөгийг автомашины урьдчилгаа төлбөрт шилжүүлж Prius-41 маркийн автомашиныг зээлээр худалдаж авсан, улмаар зээлийг төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсний улмаас автомашин зээлдүүлсэн газарт автомашины үлдэгдэл төлбөр болох 22,115,820 төгрөгийг төлж, автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг *******д санал болгосон, ******* уг саналыг хүлээж авсан үйл баримтын талаар зохигчийн хооронд маргаангүй. (нэхэмжлэгчийн “...тэр машины үнийг миний хувиас 100 хувь гаргасан..., мөнгөө төлж чадахгүй алдах гээд байсан болохоор...”, хариуцагчийн “...Манай ахын машин одоо ч гэсэн асахгүй байж байгаа. Тэрийг зарчихвал мөнгийг нь нэхэмжлэгч талд өгч би өөрийнхөө машиныг авах гэж байсан...” гэх тайлбар)
4.5.*******гийн өмчлөлд шилжүүлсэн Prius-41 маркийн автомашины үнэ 29,000,000 төгрөг байсан талаар зохигчийн хооронд маргаангүй.
4.6.******* нь өөрийн өмчлөлд шилжүүлж авсан Prius-41 маркийн автомашиныг худалдан борлуулсан. (нэхэмжлэгчийн “...би цааш нь зарчихсан байсан болохоор 22,000,000 төгрөгийг төлж авсан...” гэх тайлбар)
5.Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “зээлийн гэрээ” байгуулагдсан, тус гэрээний дагуу 40,000,000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн гэх боловч хариуцагч*******т 40,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар зохигчийн хооронд 40,000,000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.
6.Нэгэнт зохигчийн хооронд 40,000,000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдаагүй гэж шүүх дүгнэсэн тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар нэхэмжлэгч нь хүү, алданги шаардах эрхгүй.
7.Харин зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд хариуцагч*******ыг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зааснаар нэхэмжлэгч *******гаас 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн (********) болон гуравдагч этгээдийн (*********) дансаар 13,000,000 төгрөгийг зээлж авсан буюу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
8.Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр*******ын нэрийн өмнөөс автомашины үлдэгдэл төлбөр болох 22,115,820 төгрөгийг гуравдагч этгээдийн (***********) данс руу шилжүүлж, 29,000,000 төгрөгийн үнэ бүхий-УНИ улсын дугаартай, Prius-41 маркийн автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлж авсныг “...тийм тохиролцоо байгаагүй, 13,000,000 төгрөгийг зээлж оронд нь Prius-41 маркийн автомашинаа өгөхөөр тохиролцсон...” гэж тайлбарласныг хариуцагчийн “...Манай ахын машин одоо ч гэсэн асахгүй байж байгаа. Тэрийг зарчихвал мөнгийг нь нэхэмжлэгч талд өгч би өөрийнхөө машиныг авах гэж байсан..., машинаа шилжүүлж өгсөн учраас төлөх гэж үзсэн, боломж нь байхгүй байна. 500,000 төгрөгөөс өмнө 200,000 төгрөг нөхрийнх нь данс руу шилжүүлсэн...” гэх тайлбартай харьцуулан үзэхэд талуудын хооронд 29,000,000 төгрөгийн үнэ бүхий Prius-41 маркийн автомашиныг өмнө нь зээлсэн 13,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх, автомашины зээлийн үлдэгдэл төлбөрт төлсөн 22,115,820 төгрөгийг эргүүлэн төлөх нөхцөлтэй хэлцэл байгуулагдсан гэж шүүх үзлээ.
9.Энэхүү хэлцэл нь зээлдэгчийн сул тал, зээлдүүлэгчийн давуу байдлыг ашиглан зээлдэгчид илтэд хохиролтой хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
10.Иймд 29,000,000 төгрөгийн үнэ бүхий Prius-41 маркийн автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлж авахад нэхэмжлэгч *******гийн зарцуулсан 35,115,820 төгрөгөөс автомашины үнэ болох 29,000,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 500,000 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 5,615,820 төгрөгийг хариуцагч*******аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-т заасны дагуу гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
11.Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 492 дугаар зүйлийн 492.2.1-д заасныг баримтлан хариуцагч*******аас 5,615,820 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 55,404,180 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 463,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 104,803 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 492 дугаар зүйлийн 492.2.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч*******аас 5,615,820 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 55,404,180 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 463,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 104,803 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД