Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2023/03480

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 01 өдөр              Дугаар 183/ШШ2023/03480                    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.Ж нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.А холбогдох,

 

3,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрийн тавилга хийлгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, авдар 2 ширхэг, монгол ор 2 ширхэг, ширээ 1 ширхэг, сандал 4 ширхэгийг нийт 6,000,000 төгрөгийн хөлстэйгөөр хийлгэх, 2 ширхэг орыг 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, үлдэх тавилгыг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хийж дуусгахаар тохиролцсон. 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаа 750,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 250,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус*******ын******* дугаар дансанд шилжүүлсэн. Гэтэл 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 2 ширхэг орыг хүлээлгэж өгч бусад тавилгыг өгөөгүй. Иймд 2 ширхэг орны үнийг зах зээлийн ханшаар 2,600,000 төгрөгт тооцож, үлдэх 3,400,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагч*******д 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг нь тайлбарласан (хавтаст хэргийн 16, 17 дахь тал) боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11:00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр түүний******* дугаар утас руу залгаж мэдэгдсэн, мөн оршин суугаа хаягаар “Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг илгээсэн (хавтаст хэргийн 21, 22 дахь тал) боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд санал, хүсэлт ирүүлээгүй болно.

 

3.Нэхэмжлэгчийн зүгээс Ажил гүйцэтгэх гэрээ (эх хувь), Хаан банк дахь Р. Цгэх харилцагчийн******* дугаар дансны 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (эх хувь), Хаан банк дахь Р.Ц гэх харилцагчийн******* дугаар дансны 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (эх хувь)-ыг нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 5-10 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Миний бие 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрийн тавилга хийлгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, авдар 2 ширхэг, монгол ор 2 ширхэг, ширээ 1 ширхэг, сандал 4 ширхэгийг нийт 6,000,000 төгрөгийн хөлстэйгөөр хийлгэх, 2 ширхэг орыг 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, үлдэх тавилгыг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хийж дуусгахаар тохиролцсон. 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаа 750,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 250,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус*******ын******* дугаар дансанд шилжүүлсэн. Гэтэл 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 2 ширхэг орыг хүлээлгэж өгч бусад тавилгыг өгөөгүй. Иймд 2 ширхэг орны үнийг зах зээлийн ханшаар 2,600,000 төгрөгт тооцож, үлдэх 3,400,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нарын хооронд монгол ор 2 ширхэгийг 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, авдар 2 ширхэг, ширээ 1 ширхэг, сандал 4 ширхэгийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хийх, ажлын хөлс 6,000,000 төгрөг байх нөхцөлтэй гэрээ 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан. (хавтаст хэргийн 5-7 дахь тал)

 

4.2.Нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу төлөх ажлын хөлс болох 6,000,000 төгрөгийг Ө.Амаржаргалын******* дугаар дансанд 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 750,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 250,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг хуваан шилжүүлсэн. (хавтаст хэргийн 8-10 дахь тал)

 

4.3.Гэрээний дагуу******* нь 2 ширхэг орыг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч *******д хүлээлгэж өгсөн, бусад тавилгыг хүлээлгэж өгөөгүй.

 

5.Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

6.Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч******* нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор гэрээнд заасан тавилгуудыг хийж, нэхэмжлэгч *******д хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч зөвхөн 2 ширхэг орыг хүлээлгэж өгч, бусад тавилгыг хүлээлгэж өгөөгүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчжээ.

 

7.Иймд үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу гэрээг цуцалж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу гүйцэтгээгүй ажлын хөлс болох 3,400,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

 

8.Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч*******аас 3,400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэлээ.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 69,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч*******аас 3,400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 69,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ТӨРБОЛД