Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2023/03724

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 15 өдөр              Дугаар 183/ШШ2023/03724                     Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны******* дүгээр танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.Т нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.О-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 26,122,260.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 23,122,260.78 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Э.Оюун-Эрдэнэтэй 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн. Тус гэрээгээр өөрийн Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо,*******ын******* /17100/,******* байр,******* тоот хаягт байршилтай******* м.кв үйлчилгээний байрыг 1 жилийн хугацаатай, эхний хагас жилд сарын 2,000,000 төгрөг, сүүлийн хагас жилд 2,500,000 төгрөгийн хөлстэй, түрээсийн хугацаанд гарсан ашиглалт цахилгаа, дулаан, ус, СӨХ-ын төлбөрийг хөлслөгч тал хариуцахаар тохиролцсон. Эхний хагас жилийн төлбөр 12,000,000 төгрөгийг бөөн дүнгээр, дараагийн хагас жилийн төлбөрийг улирлаар өмнөх сарын 25-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэвч түрээсийн гэрээний дагуу төлбөрийг төлөөгүйгээс гадна түрээсийн гэрээний хугацаа дууссан ч үргэлжлүүлэн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, байр ашиглалтын зардлууд болон СӨХ-ын зардлыг төлөөгүй байна. Төлбөр төлөх хугацааг тохиролцсон ч тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй. Иймд түрээсийн төлбөр 16,500,000 төгрөг, алданги 8,250,000 төгрөг, орон сууц, ОСНААК-ийн ашиглалтын төлбөр 251,085.78 төгрөг, СӨХ-ны сүүлийн 6 сарын төлбөр*******20,000 төгрөг, цахилгааны сүүлийн 13 сарын төлбөр 701,175 төгрөг, нийт 26,122,260.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэлд дурдсан хариуцагч Э.Оюун-Эрдэнийн оршин суугаа хаягийн дагуу “Шүүхэд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр илгээхэд 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “ийм хүн байхгүй” гэх шалтгаанаар шуудангийн байгууллагаас буцаасан, нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн******* дугаар утас руу шүүгчийн туслахын зүгээс 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр холбогдож, нэхэмжлэлийн хувь гардаж авах талаар мэдэгдэхэд “за ойлголоо, очно”, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр холбогдоход “маргааш очиж гардаж авъя”, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр холбогдоход “Би эмнэлэгт хэвтчихсэн, эмнэлгээс гарахаараа очъё. Өмнө нь 09 дүгээр сарын 21-ний өдөр очно гэсэн боловч маргааш нь эмнэлэгт хэвтчихсэн очиж чадаагүй, битгий байн байн залгаад бай” гэх хариу өгсөн болох нь хэрэгт авагдсан “Утсаар ярьсан тухай тэмдэглэл” гэх баримтаар тогтоогдож байх бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2023/***** дугаар захирамжаар хариуцагчийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлаж, хавтаст хэрэгтэй танилцуулсан тухай баримт үйлдэн хэрэгт хавсаргасан, мөн шүүх хуралдааны товыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр түүний******* дугаар утсаар болон нэхэмжлэлд дурдсан оршин суугаа хаягаар “Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудас илгээсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт түрээс, алдангийн тооцоолол, УБЦТС ТӨХК-ийн төлбөрийн нэхэмжлэл, “ОПЕНХАУС ӨНӨ” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, Худалдаа хөгжлийн банкны Тунгалаг Наран гэх эзэмшигчтэй*******95068390 дугаар дансны 2021 оны 11 дүгээр сарын 15, 2021 оны 12 дугаар сарын 14, 2022 оны 07 дугаар сарын 05, 2022 оны 08 дугаар сарын 16, 2022 оны 08 дугаар сарын 10, 2022 оны 09 дүгээр сарын 28, 2023 оны******* дүгээр сарын 25, 2023 оны 05 дугаар сарын 19, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрүүдийн хуулга, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны 1709 дугаар “Түрээсийн гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн*******-р хороо,*******ын******* /17100/,******* байр******* тоот хаягт байршилтай******* м.кв талбайтай, гурван өрөө, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 26,122,260.78 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ*******тэй 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулж, Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо,*******ын******* /17100/,******* байр,******* тоот хаягт байршилтай******* м.кв үйлчилгээний байрыг 1 жилийн хугацаатай, эхний хагас жилд сарын 2,000,000 төгрөг, сүүлийн хагас жилд 2,500,000 төгрөгийн хөлстэй, түрээсийн хугацаанд гарсан ашиглалт цахилгаа, дулаан, ус, СӨХ-ын төлбөрийг хөлслөгч тал хариуцахаар тохиролцсон. Эхний хагас жилийн төлбөр 12,000,000 төгрөгийг бөөн дүнгээр, дараагийн хагас жилийн төлбөрийг улирлаар өмнөх сарын 25-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэвч түрээсийн гэрээний дагуу төлбөрийг төлөөгүйгээс гадна түрээсийн гэрээний хугацаа дууссан ч үргэлжлүүлэн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, байр ашиглалтын зардлууд болон СӨХ-ын зардлыг төлөөгүй гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн*******-р хороо,*******ын******* /17100/,******* байр******* тоот хаягт байршилтай******* м.кв талбайтай, гурван өрөө, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэхээр харилцан тохиролцож, түрээсийн гэрээг бичгээр байгуулсан боловч гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй. (хавтаст хэргийн 17-19 дэх тал)

4.2.Дээрх түрээсийн гэрээний дагуу хариуцагч******* нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр барьцаа болох 2,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “2022.01 сараас 06 сар хүртэлх түрээс” гэх утгаар 12,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “7 сар түрээс тайшир дент” гэх утгаар 2,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “түрээс эмнэлэг 8 сар урьдчилгаа” гэх утгаар 1,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “7 sar uldegdel tulbur turees” гэх утгаар “1,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “shudni emneleg turees 9sar uridchilgaa” гэх утгаар 1,000,000 төгрөг, 2023 оны******* дүгээр сарын 25-ны өдөр “2021 9sariin uldegdel turees” гэх утгаар 1,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ ТҮРЭЭС” гэх утгаар 5,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ ТҮРЭЭС 2013 1 2САР*******” гэх утгаар 3,500,000 төгрөг, нийт 28,500,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн. (хавтаст хэргийн 8-16 дахь тал)

 

5.Нэхэмжлэгч ******* нь*******тэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу 16,500,000 төгрөг, алданги 8,250,000 төгрөг, орон сууц, ОСНААК-ийн ашиглалтын төлбөр 251,085.78 төгрөг, СӨХ-ны сүүлийн 6 сарын төлбөр*******20,000 төгрөг, цахилгааны сүүлийн 13 сарын төлбөр 701,175 төгрөг, нийт 26,122,260.78 төгрөг гаргуулахаар шаардах боловч уг түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасанд нийцээгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн,... хэлцэл”, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

6.Иймд нэхэмжлэгч ******* нь*******эс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны 1709 дугаар “Түрээсийн гэрээ”-ний дагуу түрээсийн төлбөр, хугацаа хэтрүүлсний алдангийг шаардах эрхгүй, харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу түрээсийн гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо,*******ын******* /17100/,******* байр,******* тоот хаягт байршилтай******* м.кв үйлчилгээний байрыг буцаан шаардах, хариуцагч******* нь нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

 

7.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр төлсөн түрээсийн төлбөрийг буцаан шаардах эрхтэй хэдий ч ийнхүү буцаан авсан тохиолдолд түүнийг нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшиж, ашигласан хугацааны түрээсийн төлбөр, орон сууц ашиглалтын зардлын хэмжээгээр мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч******* нь бусдын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжих боломжгүй юм.

 

8.Иймд хариуцагч Э.Оюун-Эрдэнийг нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо,*******ын******* /17100/,******* байр,******* тоот хаягт байршилтай******* м.кв үйлчилгээний байранд үйл ажиллагаа явуулж байхдаа нэхэмжлэлд дурдсан хугацаанд зайлшгүй гарах байсан зардал буюу түрээсийн төлбөр, үйлчилгээний байр ашиглалтын зардал төлөөгүй болох нь тогтоогдож байх тул түүнийг түрээсийн төлбөр болох 16,500,000 төгрөг, орон сууц, ОСНААК-ийн ашиглалтын төлбөр 251,085.78 төгрөг, СӨХ-ны 6 сарын төлбөр*******20,000 төгрөг, цахилгааны 13 сарын төлбөр 701,175 төгрөг, нийт 17,872,260.78 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, Иргэний хуулийн*******92 дугаар зүйлийн*******92.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу түүнээс 17,872,260.78 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,561 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 247,311.3 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318.4,*******92 дугаар зүйлийн*******92.1.1-д заасныг баримтлан хариуцагч*******эс 17,872,260.78 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 8,250,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,561 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 247,311.3 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД