| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2023/00153/И |
| Дугаар | 183/ШШ2023/03700 |
| Огноо | 2023-11-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2023/03700
2023 оны 11 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2023/03700 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ...............байрлах, Т ХХК /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............. байрлах, Н ХХК /РД:............/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .........тоот хаягт оршин суух, Б овогтой Н /РД:............./ нарт холбогдох
Зээлийн гэрээний төлбөрт 1.693.019.613 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г , Н.Б ,нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК-ийг төлөөлж Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ц-ийн Ц /РД: .........../ нар нь Төрийн банкны Байгууллагын зээлийн хэлтэсээс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ........ дугаар Зээлийн гэрээ, ........ дугаар Барьцааны гэрээ, ....... дугаар Батлан даалтын гэрээ, .......... гэрээг тус тус байгуулан 690,000,000 төгрөгийн СХД-ийн 10-р хороонд баригдаж буй Буянт хорооллын эхний ээлжийн 102-р байрны барилгын ажлыг /Банкинд ирүүлсэн зарцуулалтын жагсаалтын дагуу/ санхүүжүүлэх зориулалтаар жилийн 28,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр .......... дугаартай Барьцааны гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-........... дугаартай 3825 мкв талбайтай орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцтэлтэй үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын ........ дугаартай 819 мкв талбайтай, Орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 08 дугаар сарын 01- ний өдөр зээлдэгч Н ХХК-ийн Төрийн банк дахь .......... дугаар харилцах дансанд 690,000,000/Зургаан зуун ерэн сая/ төгрөгийг шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Тус компани нь зээл авах үед 1 хувьцаа эзэмшигчтэй хувьцаа эзэмшигч Ц.Ц нь зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байсан. Компанийн хувь эзэмшилд 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Компаний эрх шилжүүлэх гэрээгээр Н ХХК-ийн захирал Ц.Ц өөрийн эзэмшдэг 100 хувийн хувьцаанаас 80 хувийн хувьцааг Х ХХК-ийн захирал А -д шилжүүлсэн ба мөн өдөр үлдэх 20 хувийн хувьцааг Б.Н-д худалдсан бөгөөд Улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захиралаар А -г томилсныг бүртгэсэн. Тус иргэн 2019 онд Монгол улсаас гарч явсан байгаа нь Хил хамгаалах ерөнхий газрын дэлгэрэнгүй лавлагаагаар тодорхойлогдсон. Энэ шалтгаанаар Хан-уул дүүргийн шүүх нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШЗ2019/..... дугаар шийдвэр, Хан-Уул дүүрэг дэх 04 дугээр сарын 30-ний өдрийн 183/ШЗ2020/.... шийдвэр, Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргахад 2020 оны 05 дугар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2020/...... шийдвэрээр хаяг тодорхойгүй шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 2020.01.28-ны өдөр Х ХХК-ийн гүйцэтгэх захирал А нь Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан Ц.Ц-д компанийн 80 хувийн хувьцааг Компаний эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн боловч улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул эрх нь хуучин эзэмшигчийн нэр дээр хэвээр байна. Эрх шилжигдэхгүй байгаа шалтгаан нь бусдад өр төлбөртэй тул хувьцааг шилжүүлээгүй. Зээл авах үед 67 компани батлан даалтын гэрээ байгуулан батлан даагч болсон боловч шүүхээр шийдвэрлэгдэхгүй удааширсан. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд УБ, Хан- Уул, 3-р хороо, үйлдвэр, эв нэгдэл, Х н ХК-ийн оффисын байр, утас 8........, хаягийг шинээр бүртгэж, хувьцаа эзэмшигч 1 хасагдаж хувьцаа эзэмшигчийн тоо нийт 1 болж өөрчлөгдөж, Баярхүү овогтой Наранзулыг Гүйцэтгэх захиралаар сонгосон /томилсон/, эцсийн өмчлөгч 1 иргэн бүртгэсэн тул хаягын дагуу нэхэмжлэл гаргасан. Банк 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр .... дугаар Эрсдэлийн удирдлагын хорооны хурлын шийдвэрээр Н ХХК-ийн чанаргүй зээлийг төлүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор авч хэрэгжүүлэхийг Тусгай активийн алба/Н. Б /-д зөвшөөрөх. Үүнд: Назупроперти ХХК-ийн зээлийн үндсэн төлбөр болох 690,000,000 /Зургаан зуун ерэн сая/ төгрөгийг төлүүлэх. Зээлийн хуримтлагдсан хүүгийн төлбөрөөс 100,000,000төлүүлэх, Үндсэн зээлийн төлбөр 690,000,000 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүгийн төлбөрөөс 100,000,000 төгрөгийг заасан хугацаанд төлсөн тохиолдолд үлдэх зээлийн хүүгийн төлбөрийг чөлөөлөх. Нэмэлт нөхцөл, шаардлагууд бусад тайлбар: Энэхүү шийдвэр нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хүчинтэй бөгөөд энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэхгүй болно гэж банк шийдвэрлэсэн. Зээлдэгч Н ХХК-нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчсөн тул банкны зүгээс гэрээнүүдэд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа утсаар холбогдох болон биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчил арилгах шаардлага тавьж байсан боловч хүсэлтэнд заасан хугацаанд зээлээ төлөлгүй өнөөдрийг хүртэл банкийг хохироож байна. Зээлдэгч Н ХХК-нь зээл авснаас хойш үндсэн зээлээс-20,000,000 төгрөг, үндсэн хүүнээс-13,120,742 төгрөг,нэмэгдүүлсэн хүүнээс 00 төгрөг, нийт-33,120,742 төгрөг төлсөн байна. Н ХХК-нь Төрийн банктай байгуулсан 12/16/108 дугаартай Зээлийн гэрээнд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар: Үндсэн зээл-670,000,000 төгрөг,Үндсэн хүү- 855,250,540 төгрөг Нэмэгдүүлсэн хүү -167,769,073 төгрөг байна. Иймд нийт зээлийн төлбөрт 1,693,019,613 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 1.............тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-............ дугаартай 3825 мкв талбайтай орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын.......... дугаартай 819 мкв талбайтай, Орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газрыг
албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч Н ХХК, Б.Н нар нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж, Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.11.02-ны өдрийн .... итгэмжлэл,2016.06.14-ний өдрийн хүсэлт,2016.07.08-ны өдрийн харилцагчийн хуулга,2016.07.04-ний өдрийн Дугаар ..... Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь,Барьцааны гэрээ,Батлан даалтын гэрээ,2016.06.07-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,2016.09.07-ны өдрийн ..... Зээлийн хүүний зөрчлийг арилгах тухай,2017.01.26-ны өдрийн Зээл, зээлийн хүүний зөрчилийг арилгах тухай,2015.05.15-ны өдрийн Зээл, зээлийн хүүний зөрчлийг арилгах тухай,Тусгай активийн хэлтэсээс холбоо барьсан тэмдэглэл, Зээлдэгчтэй утсаар холбоо барьсан тэмдэглэл, Н ХХК-тай уулзаж ярилцсан тэмдэглэл, 2022.09.26-ны уулзалтын тэмдэглэл,2022.06.21-ний өдрийн .... дугаар Эрсдэлийн удирдлагын хорооны хурлын шийдвэр, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШЗ2019/.....дугаар Хэрэгсэхгүй болгох тухай захирамж,2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШТ2020/.... дугаар Гомдол шийдвэрлэх тухай тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШЗ2020/.... дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Зээлийн дансны харилцагчийнхуулга, Зээл, хүүний тооцооны хуудас,зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Т ХХК зээлийн гэрээний төлбөрт 1.693.019.613 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Н ХХК, Б.Н нарт холбогдуулан шаарджээ.
Хариуцагч Н ХХК, Б.Наранзул нарт нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Т ХХК 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 12/16-108 тоот барьцааны зээлийн гэрээ байгуулж, Н ХХК-д 690.000.000 төгрөгийг сарын 28,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгожээ.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг зөрчиж, төлбөр төлөөгүй байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Н ХХК, Б.Н нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу тэрээр шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэх заалтын дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16:30 цагт товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч Н ХХК, Б.Н нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд хариуцагч Н ХХК, Б.Н нараас зээлийн гэрээний төлбөрт 1.693.019.613 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар гаргуулж, Төрийн банк ХХК-д олгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.623.048,07 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК, Б.Н нараас 8.623.048,07 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК, Б.Н нараас 1.693.019.613 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар гаргуулж, Т ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Т ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.623.048,07 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК, Б.Н нараас 8.623.048,07 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО