| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сампилноровын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/0038/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/38 |
| Огноо | 2026-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.У |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2026/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ундармаа,
Шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Ундармаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***** овгийн *****-ийн ***** холбогдох ***** дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***** оны ***** дугаар сарын *****-ний өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, ***** настай, *****, ***** боловсролтой, *****, *****, ам бүл *****, ***** хамт амьдардаг. ***** аймгийн ***** сумын ***** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ***** регистрийн дугаартай, ***** овгийн *****-н *****.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ***** нь 2025 оны 11 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн үед ***** аймгийн ***** сумын ***** багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох *****-ын биед халдаж, дагзанд ягаан өнгийн сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс,
Хохирогч *****-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “… Орой гэртээ байж байхад хөдөөнөөс энэ хүн ирээд намайг зодсон. 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө анх ирсэн. Тэгээд миний толгойг хоёр хагалж өгөөд явсан. Би толгойдоо 2 оёо тавиулсан. Тэгээд хэд хоноогүй 12 дугаар сарын 01-ний өдөр дахиж ирж намайг дух хэсэгт цохиж зодсон байгаа. Одоо духан дээр сорив нь үлдсэн байгаа. Нэхэмжилсэн мөнгөө л яаралтай авмаар байна. Томографт орсон байгаа. Би одоо айлд байгаа. 500,000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа...” гэсэн мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч *****-ын гомдол/хавтаст хэргийн 4-р хуудас/,
Хохирогч *****-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би ***** гэх хүнийг танина, миний хамтран амьдрагч, нөхөр байгаа юм. Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа 2 хүүхэдтэй. 2025 оны 11 дүгээр сарын 14-ний орой 22 цаг өнгөрч байхад манай нөхөр хөдөөнөөс ирээд гэрийн гадаа тавьчихсан байсан савтай үнсээ асгахад яадаг юм гэж хэлээд шууд үснээс зулгааж, нүүр, нүд рүү баахан цохиод, хөл рүү баахан өшиглөсөн. Тэгээд 2 нүднийхээ дуранг гаргаж ирээд толгойн орой хэсэг рүү дурангаараа олон удаа цохиж, 2 газарт хагалсан. Тэгээд би зугтаж гараад эмнэлэг орж толгойдоо 2 ширхэг оёо тавиулсан. 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ***** аймгийн ***** сум *****-р багт гэртээ 2 хүүхдээ хараад байж байхад манай нөхөр хөдөөнөөс сум дээр ирсэн. Тэгээд хэдэн малнаас болж хэрүүл хийж байгаад гуйлгачин пизда минь зайл гэж хэлээд шууд босож ирээд миний нүүр рүү 2 удаа цохисон. Өмнө нь 2024 оны намар нөхөртөө зодуулаад эмнэлэгт 7 хоног хэвтэж байсан. Ер нь бол эмнэлэг орж үзүүлээд байдаггүй. Аль болох хүн амьтнаас нуугаад өнгөрдөг байсан. Бид хоёрыг хэрэлдэж, маргалдаж байхад 2 хүүхэд айгаад гэрээс гараад явчихсан байсан. Тухайн үйл явдал болох үед гэр дотор ***** бид 2 байсан. ***** нь намайг үсдэж дарж байгаад гараараа нүүр рүү баахан цохиж байгаад дараа нь дурангаа гаргаж ирээд миний толгойн орой хэсэгт 2 газар дурангаар толгой хага цохисон. ***** нь тухайн өдөр архи уугаагүй, эрүүл байсан. Ер нь сүүлийн үед зүгээр уурлаж хэрүүл өдөж байгаад байнга зоддог болсон. Би өмнө нь хүмүүсээс нуугаад цагдаад ханддаггүй байсан. Манай нөхөр хүүхдүүддээ гар хүрээд байдаггүй. Би шинжээч эмчид үзүүлнэ. Миний нүүр хөхөрч хавдсан, тархи хөдөлсөн, толгой хагарч, оёо тавиулсан учир эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэмээр байна. Өмнө нь намайг байнга зодож, дарамталдаг байсан. 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр намайг зодож, толгой хагалсан. 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бас зодоод тархи хөдөлгөж, гар хөл эрээн алаг болгосон. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр намайг үсдээд, тархи, толгой руу баахан нүдээд, нүүр нүд хавдаж, хаагаад, гар, хөл эрээн алаг болоод, хөдөлж чадахгүй болтол зодож байсан. Би *****-д гар хүрээгүй, хэл амаар доромжлоогүй. Өмнө нь хэвтэрт ортлоо зодуулж байсан. Төгрөг суманд 2023 онд гэрийн униар толгой хага цохиж байсан. Одоо давраад байнга зоддог болсон. Тэвчээр дуусаад одоо салахаар шийдээд өргөдөл гаргаж байна. Би ер нь маш их гомдолтой байна. Олон удаа надад гар хүрч зодож байгаа тул эмчилгээний мөнгө болон хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23-р тал/
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ***** 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ***** дугаартай “...***** биед дагзанд ягаан өнгийн сорви, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно. Дээрх гэмтлүүдээс дагзанд үүсэн сорви гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь Хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 31-32-р тал/
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ***** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би хохирогч ***** биед өөрийн биеэр үзлэг хийж дүгнэлт гаргасан. ***** биед үүссэн гэмтлүүдээс дагзны зүүн дээд хэсэгт үүссэн ягаан сорви гэмтэл нь 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой. ***** биед үүссэн гэмтлүүдээс дагзны зүүн дээд хэсэгт үүссэн ягаан өнгийн сорви гэмтэл нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь хохирлын зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 27-28-р тал/
Хохирогч ***** сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт/хавтаст хэргийн 04-р тал/,
Шүүгдэгч *****-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
*****-ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, *****-гийн гэрлэлт бүртгэлгүй лавлагаа зэргийг шинжлэн судлав.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ***** нь 2025 оны 11 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн үед ***** аймгийн ***** сумын ***** багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох *****-ын биед халдаж, дагзанд ягаан өнгийн сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэхүү үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч *****-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би ***** гэх хүнийг танина, миний хамтран амьдрагч, нөхөр байгаа юм. Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа 2 хүүхэдтэй. 2025 оны 11 дүгээр сарын 14-ний орой 22 цаг өнгөрч байхад манай нөхөр хөдөөнөөс ирээд гэрийн гадаа тавьчихсан байсан савтай үнсээ асгахад яадаг юм гэж хэлээд шууд үснээс зулгааж, нүүр, нүд рүү баахан цохиод, хөл рүү баахан өшиглөсөн. Тэгээд 2 нүднийхээ дуранг гаргаж ирээд толгойн орой хэсэг рүү дурангаараа олон удаа цохиж, 2 газарт хагалсан. Тэгээд би зугтаж гараад эмнэлэг орж толгойдоо 2 ширхэг оёо тавиулсан. 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ***** аймгийн ***** сум ***** багт гэртээ 2 хүүхдээ хараад байж байхад манай нөхөр хөдөөнөөс сум дээр ирсэн. Тэгээд хэдэн малнаас болж хэрүүл хийж байгаад гуйлгачин пизда минь зайл гэж хэлээд шууд босож ирээд миний нүүр рүү 2 удаа цохисон. Өмнө нь 2024 оны намар нөхөртөө зодуулаад эмнэлэгт 7 хоног хэвтэж байсан. Ер нь бол эмнэлэг орж үзүүлээд байдаггүй. Аль болох хүн амьтнаас нуугаад өнгөрдөг байсан. Бид хоёрыг хэрэлдэж, маргалдаж байхад 2 хүүхэд айгаад гэрээс гараад явчихсан байсан. Тухайн үйл явдал болох үед гэр дотор ***** бид 2 байсан. ***** нь намайг үсдэж дарж байгаад гараараа нүүр рүү баахан цохиж байгаад дараа нь дурангаа гаргаж ирээд миний толгойн орой хэсэгт 2 газар дурангаар толгой хага цохисон. ***** нь тухайн өдөр архи уугаагүй, эрүүл байсан. Ер нь сүүлийн үед зүгээр уурлаж хэрүүл өдөж байгаад байнга зоддог болсон. Би өмнө нь хүмүүсээс нуугаад цагдаад ханддаггүй байсан. Манай нөхөр хүүхдүүддээ гар хүрээд байдаггүй. Би шинжээч эмчид үзүүлнэ. Миний нүүр хөхөрч хавдсан, тархи хөдөлсөн, толгой хагарч, оёо авиулсан учир эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэмээр байна. Өмнө нь намайг байнга зодож, дарамталдаг байсан. Тэр болгонд нь би хүмүүсээс нуугаад цагдаа, шүүхэд ханддаггүй байсан. 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр намайг зодож, толгой хагалсан. 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бас зодоод тархи хөдөлгөж, гар хөл эрээн алаг болгосон. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр намайг үсдээд, тархи, толгой руу баахан нүдээд, нүүр нүд хавдаж, хаагаад, гар, хөл эрээн алаг болоод, хөдөлж чадахгүй болтол зодож байсан. Би ***** гар хүрээгүй, хэл амаар доромжлоогүй. Өмнө нь хэвтэрт ортлоо зодуулж байсан. Төгрөг сумд 2023 онд гэрийн униар толгой хага цохиж байсан. Одоо давраад байнга зоддог болсон. Тэвчээр дуусаад одоо салахаар шийдээд өргөдөл гаргаж байна. Би ер нь маш их гомдолтой байна. Олон удаа надад гар хүрч зодож байгаа тул эмчилгээний мөнгө болон хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23-р тал/, Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ***** 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ***** дугаартай “...***** биед дагзанд ягаан өнгийн сорви, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно. Дээрх гэмтлүүдээс дагзанд үүсэн сорви гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь Хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 31-32-р тал/, Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ***** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би хохирогч ***** биед өөрийн биеэр үзлэг хийж дүгнэлт гаргасан. ***** биед үүссэн гэмтлүүдээс дагзны зүүн дээд хэсэгт үүссэн ягаан сорви гэмтэл нь 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой. ***** биед үүссэн гэмтлүүдээс дагзны зүүн дээд хэсэгт үүссэн ягаан өнгийн сорви гэмтэл нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь хохирлын зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 27-28-р тал/ гэх зэрэг мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүх хэргийн үйл баримт, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон бусад нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хэргийн зүйлчлэлийг зөв, тохирсон эсэхийг хянаж хуулийг нэг мөр хэрэгжүүлэх ёстой.
Хохирогч ***** нь шүүгдэгч ***** гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч бөгөөд түүний эрүүл мэндэд Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч ***** 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ***** дугаартай “...***** биед дагзанд ягаан өнгийн сорви, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно. Дээрх гэмтлүүдээс дагзанд үүсэн сорви гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн хохирол учирсан байна.
Энэхүү гэмтэл нь шүүгдэгч ***** үйлдлээс болсон буюу шүүгдэгчийн шууд санаатайгаар биед нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн халдан цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул шүүгдэгчийн үйлдэл учирсан үр дагавар хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ***** үйлдэл нь идэвхтэй, хохирогч руу шууд чиглэсэн үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгохдоо зөвхөн уг зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн аль нэг үйлдлийг нь 3 удаа хийхийг ойлгох биш уг зүйлд заасан үйлдэл, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн байхыг хамааруулан ойлгоно.
Иймд шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч ***** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх хуралдаан дээр хохирогч ***** нь эмчилгээний зардал буюу томографикт харуулсан төлбөр 500,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй тул эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ***** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч ***** танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн зүгээс уг саналыг дэмжиж оролцсон бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Иймд шүүгдэгч ***** Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овгийн *****-ийн *****-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****-г 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****-д оногдуулсан 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч *****-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хохирогч ***** нь эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УУГАНБАЯР