| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/04548/И |
| Дугаар | 183/ШШ2023/01140 |
| Огноо | 2023-04-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2023/01140
| 2023 оны 04 сарын1 өдөр | Дугаар83/ШШ2023/01140 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б
Хариуцагч: О холбогдох
Хан-Уул дүүрэг,1 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж, ******* байр,******* тоот хаягт байрлах, Ү-************бүртгэлийн дугаартай,28.37 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг хариуцагч Д.************д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч У.Б,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.,
хариуцагч Д.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны0 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У.************, О.************, О.************, Б.************, Б.************, Б.************ нар хариуцагч Д.************д холбогдуулан Хан-Уул дүүрэг,1 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж, ******* байр,******* тоот хаягт байрлах, Ү-************бүртгэлийн дугаартай,28.37 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч Д.************д даалгахаар шаарджээ.
Нэхэмжлэгч У.************ шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүгийн1 дүгээр хороололд байрлалтай байрыг авахад 2018 онд приус автомашинаа зараад, 2018 оны1 дүгээр сарын 21-ний өдөр цалингийн зээл авч оршин суугаа байраа тохижуулахаар 9 000 000 төгрөгийн зээл авсан. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн нэр байдаг Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах байраа 55 000 000 төгрөгөөр зараад, энэ байрыг авахад хөрөнгө оруулалт хийсэн. Д.************ болох эхнэртэйгээ 2016 онд гэдэг компанид ажиллаж байхдаа танилцсан. 2017 онд нэг гэрт орсон гэв.
2. Нэхэмжлэгч О.************ шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ээжээрээ овоглодог. Анх ээж, эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Ээж маань хойд аавтай танилцаад, 2018 онд хоёр талын хүүхдүүд бие биенээ таньдаг болсон. 2018 онд би төгсөх ангийн2 дугаар ангийн сурагч байсан. 3 өрөө байранд олуулаа амьдардаг байсан, хоёр том нь эмэгтэй, бага хүүхдүүд нь эрэгтэй болохоор өрөөнүүдээ салгая гэдэг үндэслэлээр ээж болон хойд аав маань шинэ байр авсан. Тохижуулах ажлыг бүгд хийсэн. Өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа. Манай ихэр Солонгос улсад сурдаг, дүү нар маань хичээлтэй тул шүүх хуралд ирээгүй. Ээж маань залилангийн хэргээр ял эдэлж байгаа. Хохирол барагдуулна гэдэг шалтгаанаар манай байрыг хурааж авч болзошгүй гэж үзэж байгаа. Энэ байрыг хурааж авах юм бол хөрөнгө оруулсан хойд аав маань хохирно. Хүүхдүүдийн хувь энэ байр бидэнд оногдох эрхтэй гэж үзэж байгаа. Энэ байр хураагдах юм бол бид орох оронгүй болно гэв.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ур шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд ажиллаж байгаад танилцаж 2017 онд хамтран амьдрах болсон. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах 3 өрөө байранд амьдардаг байсан боловч олуулаа амьдрахад тохиромжгүй байсан болохоор маргаан бүхий Хан-Уул дүүргийн1 дүгээр хорооны******* тоот байранд амьдарч эхэлсэн. 2019 оны 06 дугаар сарын8-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ байгуулж Д.************ийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан. 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Д.************ бизнес эрхэлдэг учир барьцаанд тавихад өөрийн нэр дээр байвал зүгээр байна гэж хэлээд өөрийн нэр дээр авсан гэдэг тайлбарыг талууд хэлдэг. У.************ нь тухайн эд хөрөнгөд ямар хувь нэмэр оруулсан бэ гэхээр 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн приус-20 маркийн автомашиныг0 780 000 төгрөгөөр худалдаж, 2018 оны1 дүгээр сарын 21-ний өдөр 9 000 000 төгрөгийг цалингийн зээл аваад тухайн орон сууцаа тохижуулах зориулалтаар зээл авсан. Мөн өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, шинэ цэргийн хотхоны-р байрны 35 тоотод байрших 29 м.кв талбайтай 2 өрөө байраа 55 000 000 төгрөгөөр худалдаж, тухайн орон сууцыг авсан. Дийлэнх хэсгийн У.************ гэдэг хүн худалдаж авсан байдаг. Иргэний хуулийн26.1.1-т гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон эд хөрөнгөд энэ эд хөрөнгө орохгүй ч 2022 онд гэрлэлтээ батлуулсан байдаг. Талууд хамтран амьдрах хугацаандаа эд хөрөнгийг авсан. Тэгж авахдаа У.************ гэдэг хүний нилээд их хөрөнгө зарцуулсан, нотлох баримтаар гаргаж өгсөн. Хүүхдүүдийн хувьд 5 хүүхдийн эрх ашиг яригдаж байгаа. Д.************ гэдэг хүний нэр дээр байгаа хэдий ч хууль, олон улсын гэрээ, конвенцэд зааснаар өөрт ногдох хувь хэмжээг өмчлөх эрхтэй. Гэр бүлийн тухай хуулийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх үүсдэг, 21.5-т гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ батлуулсан хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн адил эрх эдэлнэ гэж заасан байдаг. Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсөн торних, төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрх болох эрүүл аюулгүй орчинд өсгөж бойжих эрхийг эрхэмлэх ёстой. Хүүхэд хуульд заасан эрхийн дагуу өөрт ногдох хэсгийг өмчлөх эрхтэй байдаг. Иргэний хуулийн08.1-т зааснаар хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр 2 буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр болон хамтран өмчилж болно гэж зааснаар Хан-Уул дүүргийн1-р хорооны******* тоот хаягт байрлах эд хөрөнгө нь гэр бүлийн хамтын дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн юм. Тиймээс нэхэмжлэгч У.************ын хувь нэмэр орсон, хүүхдүүдийн хувьд хуульд зааснаар өмчлөх эрх нь үүссэн учир хүүхдүүдийг хамтран өмчлөгчөөр нэмж оруулах, хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байгаа юм. Тиймээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд У.************, О.************, О.************, Б.************, О.************, О.************ нарын оногдох хэсгийн өмчлөгч болохыг тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Хариуцагч Д.************ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 4 хүүхэдтэй, нөхөр У.************ хүүхэдтэй хоёр талаасаа нийлсэн. Хоёр том хүүхэд маань ихэр. 2017 оноос нөхөртэйгөө танилцаад хамт амьдарсан. Олуулаа амьдардаг байсан болохоор 2 талаасаа ярилцаад байраа томруулсан. У.************ын хувьд машинаа зарсан, байраа зараад мөнгө оруулсан нь үнэн, хоёр талаас хөрөнгө оруулалт хийж байраа авсан. Тухайн үед гэрчилгээнд нэрээ оруулъя гэж хэлж байсан. Хувийн компани ажиллуулаад эргэлтийн хөрөнгө болгож зээл авдаг байсан. Олон хүний нэр дээр байхын бол банк бус зээл өгдөггүй юм гээд тухайн үед өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулсан. Байрандаа одоог хүртэл бүгдээрээ амьдарч байгаа. Тав, зургаан хүний нэр дээр байвал бизнес хийдэг хүний хувьд ямар нэгэн барьцаанд тавих гэхээр байрыг барьцаанд авахгүй байх магадлалтай байдаг болохоор энэ үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Уг байр нь Л байгуулсан зээлийн гэрээний барьцаанд байгаа боловч уг мөнгийг гэв.
5. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.09.20-ны өдрийн01/ШЗ2022/************ дугаар захирамж, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2019.06.18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Нийслэлийн Ерөнхий боловсролын,8 дугаар сургуулийн тодорхойлолтууд, олон улсын бизнесийн сургуулийн элсэлтийн гэрчилгээ, 2018.008.09-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 2019.04.01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018.11.21-ний өдрийн цалингийн зээлийн гэрээ, 2018.11.21-ний өдрийн 2018/037301/************дугаар баталгааны гэрээ, 2018.11.21-ний өдрийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ зэргийг ирүүлсэн. /хх-ийн 7-19, 54-65/
6. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2019.06.18-ны өдрийндугаар худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2019.06.27-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2019.06.26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2019.06.26-ны өдрийн зээлийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг хэрэгт хавсаргасан /хх-ийн 43-51/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч бид удаа дараа гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг тавьсан боловч бүртгүүлэхгүй, ганцхан миний эд хөрөнгө гэж үзэж улсын бүртгэлд өмчлөгч нэмж бүртгүүлэх мэдүүлэг гаргахаас татгалзаж байсан. Мөн хариуцагч нь эрүүгийн хэрэгт ял шийтгүүлж байгаа бөгөөд тус эрүүгийн хэрэгтэй холбогдуулан бидний өмчлөлийн эд хөрөнгөд тусгай тэмдэглэгээ хийж, хохирогч нарын хохирлыг барагдуулах болно гэж хариуцагч бидэнд мэдэгдсэн. Энэ асуудлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн орон сууцыг худалдан авахад миний хувь нэмэр орсон бид хамтын амьдралаа эхлүүлэх гэж энэхүү маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан. У.************ миний бие дан ганц өөрийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хүнлэг бус ёс суртахуйнгүй байдал гаргах сэтгэл надад байхгүй бөгөөд хариуцагч Д.************тэй хамтран амьдарсан цагаас хойш хамтын хүч хөдөлмөрөөр бий болсон 4 өрөө орон сууц маань гэр бүлийн дундын өмч хөрөнгө гэж үзэж байгаа. Тиймээс дээрх үл хөдлөх хөрөнгөөс нэг гэрт, нэг тогооноос өнөөдрийг хүртэл хоолоо хуваан идэж, нэг өрхийн бүртгэлд байгаа иргэн О.************, О.************, Б.Чинбүрэн, Б.************, У.************, Б.Тэмүүлэн нарт оногдох хэсгийг тогтоолгон, улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгэл хийлгэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг хариуцагчид даалгуулах шаардлагыг гаргаж байна гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч Д.************ татгалзлын үндэслэлээ ...Миний бие хувийн бизнес хийдэг байсан ба эргэлтийн хөрөнгө санхүүжилт хэрэгтэй үед богино хугацаатай зээл авах хэрэг үе үе гардаг байсан. Иймээс уг байрыг авахдаа зээл авах хэрэг гарвал ганц хүний нэр дээр байсан нь амар байх гэж бодоод ганц өөрийн нэр дээр бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авч байсан. Үүнээс хойш бид хамтдаа уг байранд амьдарч байгаад 2021 оны 9 сард миний бие бие давхар болсон боловч зулбаж олон жил хүлээсэн үр хүүхдээ алдсан. Нэгэнт У.************ бид хоёр гэрлэлтээ батлуулж олон жил амьдарч байгаа, уг байрыг авахад нөхөр У.************ нь өөрийн хувь нэмрээ оруулсан нь үнэн боловч заавал гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх шаардлагагүй гэж үзэж байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэх тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. У.************, Д.************ нар нь 2016 онд танилцаж, хамт амьдарч байгаад 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
5.1 Нэхэмжлэгч У.************ нь 2014 оны 9 дүгээр сарын8-ны өдөр төрсөн хүү Б.************ийн эцэг болох нь, хариуцагч Д.************ нь 2001 оны 4 дүгээр сарын0-ны өдөр төрсөн охин О.************, 2001 оны 4 дүгээр сарын0-ны өдөр төрсөн охин О.************, 2010 оны0 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.************, 2009 оны 01 дүгээр сарын5-ны өдөр төрсөн хүү Б.************ нарын эх болох нь тогтоогдож байна./хх-ийн1-15/
5.2 Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ.гэж, 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нар болон хариуцагч нь гэр бүлийн гишүүд байна.
5.3 Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч У.************, О.************, О.************, Б.Тэмүүлэн, Б.************, Б.************ нар нь Хан-Уул дүүрэг,1 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж, ******* байр,******* тоот хаягт байрлах, Ү-************бүртгэлийн дугаартай,28.37 м.кв орон сууцанд амьдарч байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
5.4 Хан-Уул дүүрэг,1 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж, ******* байр,******* тоот хаягт байрлах, Ү-************бүртгэлийн дугаартай,28.37 м.кв орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Д.************ нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдэж, тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд болох нь тогтоогдож байна.
6. Иргэний хуулийн26 дугаар зүйлийн26.1-т Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.26.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэж заажээ.
7. Хуулийн дээрх заалтаас дүгнэхэд Хан-Уул дүүрэг,1 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж, ******* байр,******* тоот хаягт байрлах, Ү-************бүртгэлийн дугаартай,28.37 м.кв үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох нь тогтоогдож байх тул уг хөрөнгийн хамтран өмчлөгчөөр У.************, О.************, О.************, Б.Тэмүүлэн, Б.************, Б.************ нарыг тогтоож, хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг хариуцагч Д.************д даалгах үндэслэлтэй.
8. Түүнчлэн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн С.Лхагва-Ундрамтай байгуулсан 2019.06.18-ны өдрийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа нь Иргэний хуулийн71 дүгээр зүйлийн71.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэмж бүртгүүлэхэд саад болохгүй бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн53 дугаар зүйлийн53.2-т зааснаар гуравдагч этгээдийн барьцааны эрхийг хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн,15 дугаар зүйлийн15.1,15.2.1,16,18 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн01 дүгээр зүйлийн01.1,26 дугаар зүйлийн26.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У.************, О.************, О.************, Б.Тэмүүлэн, Б.************, Б.************ нарыг Хан-Уул дүүрэг,1 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж, ******* байр,******* тоот хаягт байрлах, Ү-************бүртгэлийн дугаартай,28.37 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хамтран өмчлөгчөөр У.************, О.************, О.************, Б.Тэмүүлэн, Б.************, Б.************ нарыг улсын бүртгэлд нэмж бүртгүүлэхийг хариуцагч Д.************д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийндугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У.************ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 656 721 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.************ээс улсын тэмдэгтийн хураамжид 656 721 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.************од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн19 дүгээр зүйлийн19.2,19.7,20 дугаар зүйлийн20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ