| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2017/0332/Э |
| Дугаар | 312 |
| Огноо | 2017-08-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Х.Дашням,
улсын яллагч Б.Уранцэцэг,
хохирогч Г.Оюунболд,
шүүгдэгч Э.Цэрэнчимэд, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхтөрийн Цэрэнчимэдэд холбогдох 201726010806 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, аав, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 72-10 тоотод оршин суух, урьд нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 905 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялын хугацааг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 228 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 04 хоногийн хорих ялыг өршөөлд хамруулж суллагдсан Боржигон овогт Энхтөрийн Цэрэнчимэд /РД:НЮ91062710/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Цэрэнчимэд нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 7-33 тоотод оршин суух иргэн Г.Оюунболдын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай хувийн орон сууцны цонхыг хагалан нэвтэрч, хууль бусаар Самсунг маркийн 32 инчийн ЛЕД зурагтыг нь хулгайлж, мөн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 7-33 тоотод оршин суух иргэн Г.Оюунболдын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай хувийн орон сууцны цонхоор дахин нэвтэр, хууль бусаар Самсунг маркийн 32 инчийн ЛЕД зурагтыг нь хулгайлж 385.000 төгрөгийн шууд хохирол, Г.Оюунболдын орон сууцны цонхыг хагалж 70.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ш.Эрдэнэзулд 150.000 төгрөгийн, З.Сономцэцэгт 100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын гаргасан хүсэлтийн дагуу дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судаллаа. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10х/
“Эзэн мөнх” барьцаат зээлийн үйлчилгээний газрын баримт /хх-ийн 20х/
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл: “Эзэнмөнх” ломбарднаас Самсунг маркийн 32 инчийн лед зурагт” /хх-ийн 21х/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...хохирогч Г.Оюунболдод Самсунг маркийн 32 инчийн лед зурагт хүлээлгэн өгсөн тухай” /хх-ийн 22х/
Хохирлын мөнгө хураан авсан тухай тэмдэглэл: шүүгдэгч Э.Цэрэнчимэдийг ажиллуулж байсан Жигүүр пүүд ХХК-ны захирал Н.Оргилболд нь түүний 100.000 төгрөгийн цалинг хохиролд тооцуулахаар хураалгасан тухай” /хх-ийн 23х/
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: “...100.000 төгрөгийг Эзэнмөнх ХХК-ны захирал Ш.Эрдэнэзулд хүлээлгэн өгсөн тухай” /хх-ийн 24х/
Хураан авсан тухай тэмдэглэл: “...БХСБ ломбарднаас Самсунг маркийн 32 инчийн лед зурагт удирдалгын хамт, орны бүтээлэг зэргийг” /хх-ийн 71х/
Барьцаат зээлийн үйлчилгээний тасалбар /хх-ийн 72х/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: “...хохирогч Г.Оюунболдод Самсунг маркийн 32 инчийн лед зурагт удирдлагын хамт, орны бүтээлэг зэргийг хүлээлгэн өгсөн тухай” /хх-ийн 79х/
Хохирогч Г.Оюунболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө 07 цаг 30 минутанд манай гэрийнхэн ажил, сургуульдаа гарцгаасан. Гэрээс гарахдаа гэрийнхээ хаалгыг түгжээд байшингийнхаа цонхыг хаагаад явсан. Тэгээд хамгийн түрүүнд манай ээж орой 19 цагийн үед гэртээ харьсан манай жижиг өрөөний вакум цонхыг хагалсан байсан. Гэрт орж үзэхэд манай 32 инчийн Самсунг маркийн лед зурагт орны бүтээлгийн хамт алга болсон байсан гэж манай ээж утсаар хэлэхээр нь би очиж үзэхэд дээрх зүйлүүд алдагдсан байсан ба цагдаа дуудсан. Би Цэрэнчимэдийг араас нь хөөж яваад хорооллын нийтийн түрээсийн байрнаас олсон. Тэгээд мөрдөн байцаагчид хүлээлгэж өгсөн. Зурагтыг нь ломбарднаас цагдаа нар хурааж аваад буцаагаад 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дахиад зурагтаа хулгайд алдаж, цагдаад өргөдөл өгөөд зурагтаа буцааж авсан. Цэрэнчимэд гэрийн цонхыг хагалсан байсныг 70.000 төгрөгөөр шиллүүлсэн. Энэ 70.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 74-75х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Эд зүйлийн үнэлгээнд: Самсунг маркийн 32 инчийн зурагт - 350.000 төгрөг /хх-ийн 29х/
Эд зүйлийн үнэлгээнд: Жижиг вакум цонх – 70.000 төгрөг /хх-ийн 30х/
Эд зүйлийн үнэлгээнд: Орны бүтээлэг – 35.000 төгрөг, Самсунг маркийн 32 инчийн зурагт - 350.000 төгрөг, нийт 385.000 төгрөг /хх-ийн 76х/
Иргэний нэхэмжлэгч Ш.Эрдэнэзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие өөрийн нөхөр Булгансайханы хамтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эзэн Мөнх нэртэй ломбардыг ажиллуулдаг юм. 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр манай нөхөр Булгансайханыг ломбардан дээр байж байхад Энхтөрийн Цэрэнчимэд гэх эрэгтэй хүн 32 инчийн Самсунг маркийн зурагт 150.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс ажилтнууд ирээд тухайн зурагтыг хураан авсан. Удалгүй намайг дуудаж манай ломбарданд учирсан 150.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг буцааж өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34х/
Иргэний нэхэмжлэгч З.Содномцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БХСБ ломбарданд төлбөрийн мэргэжилтэнгээр ажиллаж байгаа. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэг эрэгтэй хүн орж ирээд зурагт авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би авна гэсэн. Гэтэл нөгөө эрэгтэй буцаж гарч яваад нэг эмэгтэйтэй хамт зурагтаа тэврээд ороод ирсэн. Тэгээд би тэр эрэгтэйгээс бичиг баримтаа гэтэл тэр эрэгтэй энэ манай эгчийн зурагт байгаа юм, би зүгээр тусалж яваа юм гэж хэлээд тэр эмэгтэйн бичиг баримтаар барьцаанд авсан. Тухайн зурагт нь 32 инчийн Самсунг брендийн зурагт байсан ба шаргал өнгийн эрээн орны бүтээлгэнд бүтээчихсэн байдалтай байсан. Тэр зурагт барьцаанд тавьж байгаа эмэгтэйг Цэнд-Аюуш гэж байсан. Эрэгтэй нь нэр усаа хэлээгүй. Тэгээд хэд хоногийн дараа цагдаагийн хүмүүс 2 хөндлөнгийн гэрч нартай ирээд тухайн зурагтыг хулгайн зурагт гээд хураагаад авч явсан. Тийм болохоор манай захирал Д.Батсайхан намайг иргэний нэхэмжлэгчээр энэ хэрэгт оролцуулах хүсэлтэй байгаагаа хэлж би ирж байцаалт өгч байна. Тухайн зурагтыг манай байгууллага 100.000 төгрөгөөр барьцаанд авсан байгаа, түүнийхээ хүүг нэмээд 110.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83х/
Гэрч Д.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр орой 17 цаг өнгөрч байхад Хархорин орчихоод гарч явсан. Хархорингоос зүүн тийш явдаг зам дагуу нэг зурагт тэвэрсэн хүн гар өргөөд зогсож байхаар нь би тэр хүнийг авсан. Тэр хүн хороолол ороод зурагтаа ломбарданд тавих гэсэн юм, километрээ 00-сэн үү, би зурагтаа ломбарданд тавьчихаад таксины мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэр хүн Хархорингоос хороолол явах замдаа надад мөнгөний хэрэг гараад байна, би зурагтаа 150,000 төгргөөр зарах гэсэн юм, та авахгүй юм уу гэхээр нь би авахгүй гэж хэлж байсан. Тэгээд хороолол яваад хорооллын ахуйн үйлчилгээний тэр хавьд төв замын урд талд БХСБ гэсэн ломбардны гадна очоод зурагтаа ломбарданд тавих гэсэн бичиг баримтгүй гээд намайг бичиг баримтаараа зурагтыг барьцаанд тавиад өгөөч гэхээр нь би үгүй гэхэд энэ зурагтыг ломбарданд тавихгүй бол би таны таксины мөнгийг өгч чадахгүй гэхээр нь би зөвшөөрч өөрийн бичиг баримтаар зурагтыг нь ломбарданд 100.000 төгрөгөөр тавиад таксины 6.000 төгрөгөө авсан. Тэр Цэрэнчимэд гэх хүн надад хандаж та бичиг баримтаараа зурагтыг барьцаанд тавьсан юм чинь энэ зурагтын хугацаа дуусвал ломбарднаас авчихаарай гэж хэлсэн. Тэгээд тэр хүн тэндээс салаад явсан. Тэр хүн явахдаа өөрийгөө Цэрэнчимэд гэдэг гэж танилцуулаад та энэ дугаараар холбогдоорой гээд надад 88185743 гэсэн утасны дугаарыг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40х/
Гэрч Н.Оргилболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай компаниас Цэрэнчимэдэд 100.000 төгрөгийн цалин бодогдсон. Цэрэнчимэд ажиллаад удаагүй. Анхны цалин нь бодогдсон байсан нь тэр байгаа юм. Цэрэнчимэдийг цагдаад хулгай хийж байгаад баригдсан гээд ажилдаа ирэхгүй алга болчихоор нь би цагдаад 100.000 төгрөгийн цалинг нь тэмдэглэл үйлдэж хураалгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41х/
Шүүгдэгч Э.Цэрэнчимэдийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би уг хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 14-өөс 15 цагийн үед Саппорогоос Ихнарангийн автобусанд сууж яваад хамаатны айл Оюунболдынд очиход гэр нь цоожтой байхаар нь үүдэнд нь цаг гаран тамхи татаж хүлээж байсан, Оюунболдынд хүн ирэхгүй байсан. Тэгээд мөнгөний хэрэг гарч байсан тул Оюунболдын зурагтыг аваад ломбарданд тавихаар болоод Оюунболдын байшингийн урд талын цонхыг тоосгоор цохиж хагалаад цонхыг түгжээгээр нь онгойлгож ороод гэрт байсан 32 инчийн Самсунг лед зурагтыг орны бүтээлгэнд нь ороож авч гараад Их нарангийн эцсээс такси бариад хорооллын эцэс ороод өргөөгийн хажуу талын ломбарданд 150.000 төгрөгөөр тавьсан. Мөнгөөрөө хувцас хунар аваад, идэж уугаад таарсан. Мөн түрээсийн байранд амьдарч байсан тул ойр зуур хэрэглэх юм аваад дуусгасан. Тэгээд цагдаад маргааш нь баригдаад хулгайлж авсан зурагтаа хаана тавьсанаа зааж өгсөн. Тэгээд маргааш цагдаа дээр ирнэ гэж хэлээд би явсан. Тэгээд маргааш нь би цагдаа дээр ирээрэй гэсэн өдөр ирээгүй. Тэгээд түрээсийн байрнаасаа хөөгдсөн тул дахиж түрээсийн байр хөлслөхийн тулд 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дахин Оюунболдын гэрээс өмнө нь авсан зурагтаа хулгайлж аваад хороололд байх ломбарданд таксины жолоочийн бичиг баримтаар 100.000 төгрөгөөр тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63, 87, 91-92х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт мэдүүлгүүд:
Гэрч Б.Нямсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 36х/
Гэрч Э.Цэрэндолгорын мэдүүлэг /хх-ийн 39х/
Гэрч Б.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 84х/
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 93-99х/
Э.Цэрэнчимэдийн төрсний бүртгэл, иргэний үнэмлэхний лавлагаа, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-ийн 106-107, 111-115х/
Шийтгэх тогтоолын, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 101-105х/ зэрэг болно.
Шүүхийн дүгнэлтийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан судалж үзэхэд, Э.Цэрэнчимэд нь хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь тогтоогдсон, гэм буруутай гэж дүгнэхээр байна. Тодруулбал,
Шүүгдэгч Э.Цэрэнчимэд нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 7-33 тоотод оршин суух иргэн Г.Оюунболдын орон сууцны цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн зурагт хулгайлсан,
мөн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 7-33 тоотод оршин суух иргэн Г.Оюунболдын орон сууцны цонхоор дахин хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн зурагт удирдлагын хамт, орны бүтээлэг зэргийг хулгайлж, хохирогч Г.Оюунболдод 385.000 төгрөгийн шууд хохирол, Г.Оюунболдын байшингийн цонх хагалж 70.000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Оюунболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө 07 цаг 30 минутанд манай гэрийнхэн ажил, сургуульдаа гарцгаасан. Гэрээс гарахдаа гэрийнхээ хаалгыг түгжээд байшингийнхаа цонхыг хаагаад явсан. Тэгээд хамгийн түрүүнд манай ээж орой 19 цагийн үед гэртээ харьсан манай жижиг өрөөний вакум цонхыг хагалсан байсан. Гэрт орж үзэхэд манай 32 инчийн Самсунг маркийн лед зурагт орны бүтээлгийн хамт алга болсон байсан гэж манай ээж утсаар хэлэхээр нь би очиж үзэхэд дээрх зүйлүүд алдагдсан байсан ба цагдаа дуудсан. Би Цэрэнчимэдийг араас нь хөөж яваад хорооллын нийтийн түрээсийн байрнаас олсон. Тэгээд мөрдөн байцаагчид хүлээлгэж өгсөн. Зурагтыг нь ломбарднаас цагдаа нар хурааж аваад буцаагаад 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дахиад зурагтаа хулгайд алдаж, цагдаад өргөдөл өгөөд зурагтаа буцааж авсан. Цэрэнчимэд гэрийн цонхыг хагалсан байсныг 70.000 төгрөгөөр шилжүүлсэн. Энэ 70.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 74-75х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Эд зүйлийн үнэлгээнд: Самсунг маркийн 32 инчийн зурагт - 350.000 төгрөг /хх-ийн 29х/
Эд зүйлийн үнэлгээнд: Жижиг вакум цонх – 70.000 төгрөг /хх-ийн 30х/
Эд зүйлийн үнэлгээнд: Орны бүтээлэг – 35.000 төгрөг, Самсунг маркийн 32 инчийн зурагт - 350.000 төгрөг, нийт 385.000 төгрөг /хх-ийн 29х/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10х/
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл: “Эзэнмөнх” ломбарднаас Самсунг маркийн 32 инчийн лед зурагт” /хх-ийн 21х/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...хохирогч Г.Оюунболдод Самсунг маркийн 32 инчийн лед зурагт хүлээлгэн өгсөн тухай” /хх-ийн 22х/
Хохирлын мөнгө хураан авсан тухай тэмдэглэл: шүүгдэгч Э.Цэрэнчимэдийг ажиллуулж байсан Жигүүр пүүд ХХК-ны захирал Н.Оргилболд нь түүний 100.000 төгрөгийн цалинг хохиролд тооцуулахаар хураалгасан тухай” /хх-ийн 23х/
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: “... 100.000 төгрөгийг Эзэнмөнх ХХК-ны захирал Ш.Эрдэнэзулд хүлээлгэн өгсөн тухай” /хх-ийн 24х/
Хураан авсан тухай тэмдэглэл: “...БХСБ ломбарднаас Самсунг маркийн 32 инчийн лед зурагт удирдалгын хамт, орны бүтээлэг зэргийг” /хх-ийн 71х/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: “...хохирогч Г.Оюунболдод Самсунг маркийн 32 инчийн лед зурагт удирдлагын хамт, орны бүтээлэг зэргийг хүлээлгэн өгсөн тухай” /хх-ийн 79х/
Иргэний нэхэмжлэгч Ш.Эрдэнэзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр манай нөхөр Булгансайханыг ломбардан дээр байж байхад Энхтөрийн Цэрэнчимэд гэх эрэгтэй хүн 32 инчийн Самсунг маркийн зурагт 150.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс ажилтнууд ирээд тухайн зурагтыг хураан авсан. Удалгүй намайг дуудаж манай ломбарданд учирсан 150.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг буцааж өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34х/
Иргэний нэхэмжлэгч З.Содномцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэг эрэгтэй хүн орж ирээд зурагт авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би авна гэсэн. Гэтэл нөгөө эрэгтэй буцаж гарч яваад нэг эмэгтэйтэй хамт зурагтаа тэврээд ороод ирсэн. Тэгээд би тэр эрэгтэйгээс бичиг баримтаа гэтэл тэр эрэгтэй энэ манай эгчийн зурагт байгаа юм, би зүгээр тусалж яваа юм гэж хэлээд тэр эмэгтэйн бичиг баримтаар барьцаанд авсан. Тухайн зурагт нь 32 инчийн Самсунг брендийн зурагт байсан ба шаргал өнгийн эрээн орны бүтээлгэнд бүтээчихсэн байдалтай байсан. Тэгээд хэд хоногийн дараа цагдаагийн хүмүүс 2 хөндлөнгийн гэрч нартай ирээд тухайн зурагтыг хулгайн зурагт гээд хураагаад авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83х/
Гэрч Д.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр орой 17 цаг өнгөрч байхад Хархорингоос зүүн тийш явдаг зам дагуу нэг зурагт тэвэрсэн хүн гар өргөөд зогсож байхаар нь би тэр хүнийг авсан. Тэр хүн би зурагтаа ломбарданд тавьчихаад таксины мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэр хүн Хархорингоос хороолол явах замдаа надад мөнгөний хэрэг гараад байна би зурагтаа 150,000 төгргөөөр зарах гэсэн юм, та авахгүй юм уу гэхээр нь би авахгүй гэж хэлж байсан. Тэгээд хороолол яваад хорооллын ахуйн үйлчилгээний тэр хавьд төв замын урд талд БХСБ гэсэн ломбардны гадна очоод зурагтаа ломбарданд тавих гэсэн бичиг баримтгүй гээд намайг бичиг баримтаараа зурагтыг барьцаанд тавиад өгөөч гэхээр нь би үгүй гэхэд энэ зурагтыг ломбарданд тавихгүй бол би таны таксины мөнгийг өгч чадахгүй гэхээр нь би зөвшөөрч өөрийн бичиг баримтаар зурагтыг нь ломбарданд 100.000 төгрөгөөр тавиад таксины 6.000 төгрөгөө авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40х/
Шүүгдэгч Э.Цэрэнчимэдийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би уг хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 14-өөс 15 цагийн үед Саппорогоос Ихнарангийн автобусанд сууж яваад хамаатны айл Оюунболдынд очиход гэр нь цоожтой байхаар нь мөнгөний хэрэг гарч байсан тул Оюунболдын зурагтыг аваад ломбарданд тавихаар болоод Оюунболдын байшингийн урд талын цонхыг тоосгоор цохиж хагалаад цонхыг түгжээгээр нь онгойлгож ороод гэрт байсан 32 инчийн Самсунг лед зурагтыг орны бүтээлгэнд нь ороож авч гараад Их нарангийн эцсээс такси бариад хорооллын эцэс ороод өргөөгийн хажуу талын ломбарданд 150.000 төгрөгөөр тавьсан. Мөнгөөрөө хувцас хунар аваад, идэж уугаад таарсан. Мөн түрээсийн байранд амьдарч байсан тул ойр зуур хэрэглэх юм аваад дуусгасан. Тэгээд цагдаад маргааш нь баригдаад хулгайлж авсан зурагтаа хаана тавьсанаа зааж өгсөн. Тэгээд маргааш цагдаа дээр ирнэ гэж хэлээд би явсан. Тэгээд маргааш нь би цагдаа дээр ирээрэй гэсэн өдөр ирээгүй. Тэгээд түрээсийн байрнаасаа хөөгдсөн тул дахиж түрээсийн байр хөлслөхийн тулд 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дахин Оюунболдын гэрээс өмнө нь авсан зурагтаа хулгайлж аваад хороололд байх ломбарданд таксины жолоочийн бичиг баримтаар 100.000 төгрөгөөр тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63, 87, 91-92х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Цэрэнчимэд нь мөнгө хэрэг болсон тул Г.Оюунболдын гэрээс удаа дараа 32 инчийн Самсунг маркийн лед зурагт хулгайлж ломбарданд тавьсан талаараа мэдүүлсэн, эд зүйл тавьсан гэх ломбарднуудаа зааж өгсөнөөр хохирогчийн эд зүйлийг хураан авч хохирогч Г.Оюунболдод хүлээлгэн өгсөн болох дээрх шинжлэн судалсан баримт, мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Цэрэнчимэдийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, иргэнийн нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Э.Цэрэнчимэд нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг нь дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Э.Цэрэнчимэдийг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Цэрэнчимэдийн ял шийтгэгдсэн байдал:
2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 905 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялын хугацааг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 228 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 04 хоногийн хорих ялыг өршөөлд хамруулж суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар баримтуудтай байна. /хх-ийн 66, 101-104х/
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Э.Цэрэнчимэд нь гэмт хэргийн улмаас Г.Оюунболдод 385.000 төгрөгийн шууд, 70.000 төгрөгийн шууд бус хохирол учруулснаас Самсунг 32 инчийн лед зурагт, орны бүтээлэг зэргийг хүлээлгэн өгсөн бөгөөд одоо цонх шиллүүлсэний төлбөр болох 70.000 төгрөгийг төлөх, мөн иргэний нэхэмжлэгч Ш.Эрдэнэзулд 50.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Содномцэрэнд 100.000 төгрөг төлөх нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчээс 220.000 гаргуулж дээрх нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Цэрэнчимэд нь “...шүүхийн хэлэлцүүлэгт ар гэрийн төлбөр төлөх бололцоо муу, миний өмнөөс хохирол төлбөрийг төлөх чадвартай хүн байхгүй, иймээс би ажил хийж байж хохиролоо барагдуулах боломжтой” гэж мэдүүлснээс гадна түүний хувьд ноогдох эд хөрөнгөтэй эсэх, холбогдох банкнуудад хуримтлал хадгаламжтай эсэхийг тогтоосон лавлагаа, тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй, хохиролыг төлөх хөрөнгийн эх үүсвэртэй эсэх нь тодорхойгүй зэрэг нөхцөл байдлуудын улмаас хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүхээс урьдчилан тогтоох боломжгүй байсныг тэмдэглэв.
Шүүгдэгч Э.Цэрэнчимэдийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Э.Цэрэнчимэдийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 127 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. /хх-ийн 51, 54, 57, 60, 122, 139х/
Э.Цэрэнчимэдийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Энхтөрийн Цэрэнчимэдийг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Цэрэнчимэдийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Цэрэнчимэдийн эдлэх 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цэрэнчимэдийн цагдан хоригдсон 127 /нэг зуун хорин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цэрэнчимэдээс нийт 220.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Оюунболдод 70.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Эрдэнэзулд 50.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч З.Содномцэрэнд 100.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Цэрэнчимэдэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Цэрэнчимэдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ