| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0279/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/33 |
| Огноо | 2026-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2026/ШЦТ/33
2026/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж
Улсын яллагч: Т.А
Хохирогч: Ч.Б
Хохирогчийн өмгөөлөгч:О.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П
Шүүгдэгч: О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л ургийн овогт О.Б-д холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 31-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодезийн инженер мэргэжилтэй, А ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт А аймгийн Ц сумын Т багийн Г-н 116 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Л ургийн овогт О.Б
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчимд А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Н гэх газар шалтгаангүйгээр хэрүүл маргаан үүсгэж, хохирогч Ч.Бын дух руу нь ташуураар цохиж, духанд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Б мэдүүлэхдээ: “...Миний хувьд Б-ийг багаас нь танина. Миний бие 2024 оны 11 дүгээр сараас сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна. 2025 оны 07 дугаар сарын 10, 11-ний өдөр манай сумын баяр наадам зохион байгуулагдсан. 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Б хоёр удаа над дээр ирсэн, ингэж ирэхдээ Б чиний наад ажил чинь чамд хүнддээд байна, чамд төрийн ажил ер нь хүнддээд байна, больчихвол яасан юм гэх зэргээр удаа дараа надад хэлж байсан. Хамгийн сүүлд морины шагнал өгчхөөд наадмын асар руу дээшээ морьтойгоо давхиж ирээд миний шэйлффэн малгайг хоёр удаа ташуураараа цохиж унагаасан. Чамайг ташуурдчихна шүү, хачин болгоно шүү гээд дайраад байсан. Наадмын талбай дээр байсан хүмүүс боль, төрийн ажил явагдаж байна гэж хүмүүс орилсон чинь эргээд яваад өгсөн. Үүний дараа бөхийн барилдаан болоод, бөхийн барилдаан дуусаад асар дээр бөхийн шагнал өгчхөөд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдээ зургаа авхуулъя гээд доошоо буусан. Наадмын асраас доошоо буугаад ирсэн чинь Б, дүү Дтэйгөө дагуулаад хоёулаа морьтойгоо миний урдуур орж ирсэн. Би наана чинь зураг авхуулах гээд явж байна, чи дараа нь надтай уулзчих, чи ер нь өдрөөс хойш яах гээд байгаа юм бэ Б гэж хэлсэн. Д нь шууд миний толгойд морины цулбуураа углаад чирээд ухасхийхийг оролдсон. Тэр хооронд би самбаачлаад толгойд угласан цулбуурыг нь сугалаад эргээд хартал миний толгойд ташуураараа цохисон. Тухайн үед би 2-3 минут ухаан балартсан. Цус их алдсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад хоёр удаа оёдол тавиулсан. Сорви тогтохоор оёдол тавьсан байна гээд аймагт ирээд нарийн утсаар оёдол тавиулсан. Б-ийгби хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна гэж харж байна. Надаас албан ёсоор уучлалт гуйгаагүй ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “...Би хохирогчоос өөрийн биеэр уучлалт гуйсан, одоо ч шүүх танхимд танаас уучлал хүсье. Би хохирлыг бүрэн барагдуулна гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад ч, одоо ч хохирлыг бүрэн барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Би өсөхөөс одоог хүртэл үнэнд сөгдөж, худлыг сөрж амьдар гэж хүмүүжсэн. Бүх юм үнэнээрээ яваасай гэж хүсэж байна. Гэм хорын зэрэглэл тогтоолгохдоо өгсөн мэдүүлгүүд нь бүгд үндэслэлгүй бас худлаа. Манай гэр бүл 4 дэх удаагаа шүүх хуралд оролцож байна. Ааваасаа хойш энэ гэр бүлийг эрүүл, аюулгүй авч явах үүрэг хүлээсэн. Би танд нутгийн ахын хувьд тантай уулзсан. Би тантай 2 удаа уулзъя гэхэд та надтай уулзчихсан, бас янз бүрээр хэлээгүй бол тийм байдал үүсэхгүй байсан. Би гэм буруугийн асуудал маргахгүй...” гэв.
********* дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ч.Бын “...Би 2025 оны 07 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчимд Ц сумын баяр наадмын түрүүлж, үзүүрлэсэн бөхийн бай мөрийг гардуулан дурсгалын зураг авхуулахаар буухад О.Б, О.Д нар нь над руу дайрч, О.Д нь мориныхоо цулбуураар гогцоо хийж миний толгойнд углан чирч давхихаар оролдсон. Тэр хугацаанд О.Б урт ташуураар миний духанд цохиж толгойг хагалсан. Одоогоор миний дух хагарч их хэмжээний цус халдсан. 3-4 сантиметрийн урттай хагарал үүссэн. 7-8 оёдол тавьсан. ...Би эрүүл мэндээрээ хохирсон эмчилгээний зардал болон цаашид үзүүлж харуулах эмч, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхэд гарах зардал болон түмний нүдэн дээр хэл амаар доромжилсон болохоор гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/
*Хохирогч Ч.Бын дахин өгсөн “...Тэгээд тухайн өдрийн орой 20 цагийн үед баяр наадмын түрүү үзүүрийн бөхийн шагналыг гардуулж өгөхөөр наадмын талбай руу буух үед О.Б түүний дүү Д нарын хамт над дээр морьтой ирж Д нь морины цулбуурт гогцоо бэлдэж миний толгойд углаж чирэхийг оролдсон ба би тэр угласан гогцоог нь толгойноос салгаж гаргаад хойшоо эргэтэл О.Б миний толгойны дух хэсэг рүү ташуурдсан. ...О.Б урьд нь над руу утсаар залгаж ална тална гэж хэл амаар доромжилж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/,
*Гэрч Д.Г-гийн өгсөн “...Би 2025 оны 07 дугаар сарын 11-ний орой манай сумын баяр наадам болж би талбайд үзүүр түрүүний бөх үзээд сумын Засаг дарга Ч.Б бөхчүүдэд шагналыг гардуулан дурсгалын зураг авхуулах гэж байхад гэнэт малгай толгой унаж пижигнэлдээд эхэлсэн. Засаг даргын толгойноос цус ихээр гарч яав ийв гэхэд Д, Б хоёр ташуурдчихлаа гээд удалгүй эхнэр нь ирж эмнэлэг хүргэхээр явсан. ...Засаг дарга Бын толгой хагарсан байсан. Тэгээд би цусыг тогтоохын тулд цамцаараа дарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,
*Гэрч Б.А-ын өгсөн “...Би төв талбайд үзүүр түрүүний бөх үзээд зүүн ард хаалгаар гарах гэж явахад үл таних морьтой залуучууд засаг дарга Быг урт модон ташуураар толгой тус газарт цохиод авахаар нь нэгийг нь мориных нь цулбуураас бариад авсан. Тэгээд Засаг даргыг ташуурдсан залуу намайг мориороо дайрах гэхээр нь нөгөө залууг тавьтал давхиад явсан. Эргээд хартал засаг даргын толгойноос цус ихээр гоожиж байсан. ...Би тэр хоёр залууг танихгүй дараа нь сураг сонсоход манай тамгын дарга Б даргын хоёр хүүхэд болж таарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,
*Гэрч Ч.Н-гийн өгсөн “...А аймгийн Ц сумын наадмын талбайд 20 цагийн орчимд бөхийн барилдааны түрүү үзүүрийн бөхөд шагнал гардуулах үеэр манай сумын засаг дарга Ч.Б нь наадмын талбайн 2 давхраас шатаар бууж байх үеэр хүмүүс чангаар “болиоч чи” гэж шуугилдаад байхаар нь би араас нь шатаар буусан чинь тас гэсэн чимээ гарсан ба Б гэх залуу засаг даргын дух руу ташуураар цохичихсон байсан. Би Б-ийгморьтой нь хөтлөөд “яаж байгаа юм” гэж хэлээд цааш нь аваад явсан. Тэгээд Б наадмын талбайгаас гараад явсан ба Дийг нэг өндөр эрэгтэй хүн салгаад авч явсан. Наадмын талбай дээр байсан хүмүүс “болиоч ээ чи тавиач” гэж шуугилдсаны дараа Б Быг ташуурдчихсан. Тухайн үед хүмүүс Д Бын хоолойг цулбуураар боож ороолгож дараа нь Б ташуурдсан гэж яриад байсныг би сонссон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/,
*Гэрч Д.Д-гийн өгсөн “...А аймгийн Ц сумын наадмын талбайд 20 цагийн орчимд үзүүр түрүүний бөхийн шагналыг Засаг дарга Ч.Б гардуулж дуусаад морины бай шагналыг гардуулахаар 2 давхраас шатаар буусны дараа манай хуучин тамгын даргын хүүхэд Б нь засаг дарга Ч.Быг “уулзаадахъя” гэж хэлээд ташуураар чичлээд байсан ба засаг дарга Б “шагнал гардуулж өгөөдөхье дараа нь хоёулаа уулзъя” гэж Бд хэлсэн. Тэгээд морины шагнал гардуулж дууссаны дараа Б дүү Дий хамт морьтой хүрч ирээд хоёулаа ташуур гозолзуулж засаг дарга Быг 2 давхар руу гардаг шатан дээр хоргоогоод гаргахгүй байсан ба Д нь цулбуураараа Бын хоолойг ороож боож татаад байсан ба наадмын талбайд байсан хүмүүс ирж түүнийг салгасан ба Дий цулбуурыг Бын хоолойноос авсны дараа Б нь засаг даргын толгойн дух хэсэг рүү ташуураар цохичихсон. Тэгээд засаг даргын толгойноос их хэмжээгээр цус гарч эхнэр нь ирээд эмнэлэг рүү авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-72 дугаар тал/,
*Иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн өгсөн “...Учир нь Ч.Б нь 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 3 удаа 191,884 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Дээрх 191,884 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 дугаар тал/,
*Хохирогч Ч.Б-ын дахин өгсөн “...Надад хохирлын талаар ямар нэгэн баримт байхгүй. Би эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна. Надад яг одоогоор гаргаж өгөх баримт байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр тал/,
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б-гийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн АРХ0725/239 дугаартай “1. Ч.Бын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/,
*Яллагдагч О.Б-ийн өгсөн “...Би өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Би хохирогчийн хохирол мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн барагдуулсан. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар тал/,
*Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ӨВХ0826/21 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч Ч.Бын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх дасан зохицлын хариу урвалын шинж илэрч байна. Энэ нь сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна” гэсэн /хх-ийн 154-156 дугаар тал/,
Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 295,000 төгрөгийн бензиний баримт, О.Б-ийн 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сарыг дуустал төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ж.Д-гийн гараар бичсэн өргөдөл, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Б-ийг2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчимд А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Н гэх газар шалтгаангүйгээр хэрүүл маргаан үүсгэж, хохирогч Ч.Бын дух руу нь ташуураар цохиж, духанд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар:
2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчимд А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Н гэх газар наадмын зохион байгуулалтын үйл ажиллагааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, хохирогч Ч.Бын дух руу нь ташуураар цохиж, духанд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Б нь 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчимд А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Н гэх газар хохирогч Ч.Бын дух руу нь ташуураар цохиж, духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учирсан үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч О.Б нь 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчимд А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Н гэх газар хохирогч Ч.Бын дух руу нь ташуураар цохиж, духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ч.Бын “...Би 2025 оны 07 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчимд Ц сумын баяр наадмын түрүүлж, үзүүрлэсэн бөхийн бай мөрийг гардуулан дурсгалын зураг авхуулахаар буухад О.Б, О.Д нар нь над руу дайрч, О.Д нь мориныхоо цулбуураар гогцоо хийж миний толгойнд углан чирч давхихаар оролдсон. Тэр хугацаанд О.Б урт ташуураар миний духанд цохиж толгойг хагалсан. Одоогоор миний дух хагарч их хэмжээний цус халдсан. 3-4 сантиметрийн урттай хагарал үүссэн. 7-8 оёдол тавьсан. ...Би эрүүл мэндээрээ хохирсон эмчилгээний зардал болон цаашид үзүүлж харуулах эмч, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхэд гарах зардал болон түмний нүдэн дээр хэл амаар доромжилсон болохоор гомдолтой байна...” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Бын дахин өгсөн “...Тэгээд тухайн өдрийн орой 20 цагийн үед баяр наадмын түрүү үзүүрийн бөхийн шагналыг гардуулж өгөхөөр наадмын талбай руу буух үед О.Б түүний дүү Д нарын хамт над дээр морьтой ирж Д нь морины цулбуурт гогцоо бэлдэж миний толгойд углаж чирэхийг оролдсон ба би тэр угласан гогцоог нь толгойноос салгаж гаргаад хойшоо эргэтэл О.Б миний толгойны дух хэсэг рүү ташуурдсан. ...О.Б урьд нь над руу утсаар залгаж ална тална гэж хэл амаар доромжилж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Г-гийн өгсөн “...Би 2025 оны 07 дугаар сарын 11-ний орой манай сумын баяр наадам болж би талбайд үзүүр түрүүний бөх үзээд сумын Засаг дарга Ч.Б бөхчүүдэд шагналыг гардуулан дурсгалын зураг авхуулах гэж байхад гэнэт малгай толгой унаж пижигнэлдээд эхэлсэн. Засаг даргын толгойноос цус ихээр гарч яав ийв гэхэд Д, Б хоёр ташуурдчихлаа гээд удалгүй эхнэр нь ирж эмнэлэг хүргэхээр явсан. ...Засаг дарга Бын толгой хагарсан байсан. Тэгээд би цусыг тогтоохын тулд цамцаараа дарсан. ...” гэх мэдүүлэг, гэрч Б.А-ын өгсөн “...Би төв талбайд үзүүр түрүүний бөх үзээд зүүн ард хаалгаар гарах гэж явахад үл таних морьтой залуучууд засаг дарга Быг урт модон ташуураар толгой тус газарт цохиод авахаар нь нэгийг нь мориных нь цулбуураас бариад авсан. Тэгээд Засаг даргыг ташуурдсан залуу намайг мориороо дайрах гэхээр нь нөгөө залууг тавьтал давхиад явсан. Эргээд хартал засаг даргын толгойноос цус ихээр гоожиж байсан. ...Би тэр хоёр залууг танихгүй дараа нь сураг сонсоход манай тамгын дарга Болороо даргын хоёр хүүхэд болж таарсан. ...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Н-гийн өгсөн “...А аймгийн Ц сумын наадмын талбайд 20 цагийн орчимд бөхийн барилдааны түрүү үзүүрийн бөхөд шагнал гардуулах үеэр манай сумын засаг дарга Ч.Б нь наадмын талбайн 2 давхраас шатаар бууж байх үеэр хүмүүс чангаар “болиоч чи” гэж шуугилдаад байхаар нь би араас нь шатаар буусан чинь тас гэсэн чимээ гарсан ба Б гэх залуу засаг даргын дух руу ташуураар цохичихсон байсан. Би Б-ийгморьтой нь хөтлөөд “яаж байгаа юм” гэж хэлээд цааш нь аваад явсан. Тэгээд Б наадмын талбайгаас гараад явсан ба Дийг нэг өндөр эрэгтэй хүн салгаад авч явсан. Наадмын талбай дээр байсан хүмүүс “болиоч ээ чи тавиач” гэж шуугилдсаны дараа Б Быг ташуурдчихсан. Тухайн үед хүмүүс Д Бын хоолойг цулбуураар боож ороолгож дараа нь Б ташуурдсан гэж яриад байсныг би сонссон. ...” гэх мэдүүлэг, гэрч Д.Д-гийн өгсөн “...А аймгийн Ц сумын наадмын талбайд 20 цагийн орчимд үзүүр түрүүний бөхийн шагналыг Засаг дарга Ч.Б гардуулж дуусаад морины бай шагналыг гардуулахаар 2 давхраас шатаар буусны дараа манай хуучин тамгын даргын хүүхэд Б нь засаг дарга Ч.Быг “уулзаадахъя” гэж хэлээд ташуураар чичлээд байсан ба засаг дарга Б “шагнал гардуулж өгөөдөхье дараа нь хоёулаа уулзъя” гэж Бд хэлсэн. Тэгээд морины шагнал гардуулж дууссаны дараа Б дүү Дий хамт морьтой хүрч ирээд хоёулаа ташуур гозолзуулж засаг дарга Быг 2 давхар руу гардаг шатан дээр хоргоогоод гаргахгүй байсан ба Д нь цулбуураараа Бын хоолойг ороож боож татаад байсан ба наадмын талбайд байсан хүмүүс ирж түүнийг салгасан ба Дий цулбуурыг Бын хоолойноос авсны дараа Б нь засаг даргын толгойн дух хэсэг рүү ташуураар цохичихсон. Тэгээд засаг даргын толгойноос их хэмжээгээр цус гарч эхнэр нь ирээд эмнэлэг рүү авч явсан. ...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн өгсөн “...Учир нь Ч.Б нь 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 3 удаа 191,884 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Дээрх 191,884 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Бын дахин өгсөн “...Надад хохирлын талаар ямар нэгэн баримт байхгүй. Би эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна. Надад яг одоогоор гаргаж өгөх баримт байхгүй. ...” гэх мэдүүлэг, А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б-гийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн АРХ0725/239 дугаартай “1. Ч.Бын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт, яллагдагч О.Бат-Эрдэнийн өгсөн “...Би өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Би хохирогчийн хохирол мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн барагдуулсан. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ӨВХ0826/21 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч Ч.Бын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх дасан зохицлын хариу урвалын шинж илэрч байна. Энэ нь сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна” гэсэн, 295,000 төгрөгийн бензиний баримт, О.Б-ийн 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сарыг дуустал төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ж.Д-гийн гараар бичсэн өргөдөл, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрэл зураг зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Бын мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Дээрхээс дүгнэхэд О.Б нь 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчимд А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Н гэх газар хохирогч Ч.Бын дух руу нь ташуураар цохиж, духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч О.Б-ийг2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчимд А аймгийн Ц сумын Т багийн нутаг дэвсгэр Н гэх газар хохирогч Ч.Бын дух руу нь ташуураар цохиж, духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч О.Б-ийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.
Хэрэгт 295,000 төгрөгийн хохиролтой холбоотой сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэх замын зардлын шатахууны баримт авагдсан бөгөөд тухайн баримтыг үндэслэн шүүгдэгчээс 295,000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
нь шүүх хуралдаанд баримтаар сэтгэцэд учирсан хохирол хор уршигийн төлбөрт 7.144.500 төгрөг, хэрэгт баримтаар 1.610.720 төгрөг, нийт 8.755.520 төгрөг нэхэмжилснийг дараах байдлаар шийдвэрлэрэгт 1
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...”, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж,
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар...” зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ...” тус тус заасан.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 4-д сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэхээр тогтоосон.
Гэмт хэрэг гарсан хугацаанд буюу 2025 онд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгөөр тооцож, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн ангилал, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан хүндэвтэр хохирлын улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,960,000 төгрөг гаргуулан хохирогч А аймгийн Ц сумын Т багийн Н 2-204 тоотод оршин суух Б овгийн Ч-гийн Б-д олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирлыг нөхөн төлөх талаар ажлын 5 хүртэлх хоногийн завсарлага авсан ба хохирогч Ч.Бын дансанд 4,255,000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Б-ийгэнэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Б-ийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л ургийн овогт О-ийн Б-ийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Бд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай, 94.8 см урттай суран оосортой модон яргай ташуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН