Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2016/00091/И |
Дугаар | 135/ШШ2016/00582 |
Огноо | 2016-04-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2016/00582
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2016/00091/И
Нэхэмжлэгч:******* хот, ******* дүүрэг, *** дугаар хороо,*** ХХК /утас: *** факс: ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***ХХК /утас: ***д холбогдох
2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот зээлийн гэрээний үүргийн дагуу 349 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн төлөлөөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
***ХХК-ийн тавьсан саналын дагуу *** ХХК-ийн хооронд 201Зээ2 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээгээр 6 сарын хугацаатай 233 000 000 төгрөгийг бусдад төлөх өрөө төлөхийн тулд зээлж авах, хугацаандаа төлбөл хүү төлөхгүй, хугацаанаас хэтэрвэл 3.5 хувийн хүү тооцох байсан. Гэтэл ***ХХК хугацаандаа төлбөрөө төлөөгүй, төлнө, боломжгүй байна гэсээр өдийг хүрсэн. Манай *** ХХК хүү тооцоогүй гэрээний 6.2-т заасан 20 хувийн торгууль, 6.3-т заасан алдангийг нэхэмжилж байгаа. Төлбөр төлөөгүй хугацааны хүү, алданги, торгууль үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул 233 000 000 төгрөг, алдангийн хамт 349 500 000 төгрөг нэхэмжилж байгаа.
Хариуцагч, түүний өмгөөлөгч нар учиртай ярих хэрэгтэй байна. ***гэдэг хүнийг мөнгө угаасан, улс төр гэж ярих юм. Харин *** эдний компани ашиглан зээл авч, өрөө төлчихөөд ингэж ярьж болохгүй байх. Эднийх зээлсэн мөнгөө яаж хэрэглэх нь өөрсдийх нь асуудал . ТЭДСангаас манай байгууллага авлагатай байсан, тэр авлагаа ***ХХК-ийн хүссэнээр шилжүүлсэн. Зээлийн гэрээ байгуулах үед 3 хувьцаа эзэмшигч нь зээлийн гэрээ байгуулан, ашиглах эрхийг захирал *** өгсөн байсан. Өөрийн байгууллагад үндсэн хөрөнгийг өрөөр аваад өрөөр хаасан. Манай байгууллага ТЭДСангаас авах буудайнхаа мөнгийг аваад шилжүүлсэн болохоос хариуцагчийн өмгөөлөгчийн хэлж байгаа шиг мөнгө угаасан гэх зүйлгүй. Холбож өгсөн хүнээ буруутгах нь мөнгөө төлөхгүй гэж арга саам хийж байгаа л хэлбэр. 21 дүгээр хуудсанд байгаа *** гарын үсэгтэй баримт манайд байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
*** ХХК-иас манайд 233 000 000 төгрөг орж ирээгүй. ***ХХК-ийн 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн албан бичигт тухайн үед ***ХХК-ийн захирал *** *** ХХК-ийн захирал *** хүсэлт гаргаж ***ХХК 33 000 000 төгрөг, *** ******* ХХК-д 200 000 000 төгрөг авах тухай дээрхи мөнгийг өөрийн хөрөнгөөр хариуцах тухай хүсэлт гаргасан албан бичиг хадгалагдан үлдсэн байдаг. Харин энэ мөнгөний зарцуулалтыг ***ХХК-ийн санхүү дээр тусгагдаагүй тул манай компани хариуцан тайлбарлах болон хүлээн зөвшөөрөх боломжгүй. ***мэдүүлэг өгч, нотлох баримт өгөхдөө ***ХХК-тай ямар ч холбогдолгүй нотлох баримт явуулсан байна. Одоогийн ***ХХК-ийн байрлах үл хөдлөх хөрөнгийг 2011 оны 09 дүгээр сарын 21-нд иргэн *** *** эхнэр *** нь 300 000 000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийсэн байх буюу 2011 оны 11 дүгээр сарын 06-нд *** ***уруу 900 000 ам долларын өртөгөөр худалдан авах гэрээ хийсэн байна. Худалдан авахдааа тухайн үед хариуцан ажиллаж байсан ХААЯам ТЭДСангаас мөнгө шилжүүлж авсан байдаг. Дараа нь Дархан ******* ******* ХХК-иас мөнгө авч ТЭДСангийн өрийг дарсан байдаг. Иймд *** ХХК-ийн нэхэмжилж байгаа мөнгө энд хамааралгүй. 2013 оны 11 дүгээр сарын 18-нд дээрхи үл хөдлөх хөрөнгийг *** /Амуу хангай/ иргэн *** /Хар хорин хүрээ/ худалдан авахдаа гэрээний төлбөр 900 000 ам долларыг 2 хувааж 300 000 ам долларыг иргэн ***, үлдэгдэл 600 000 ам долларыг буюу 808 800 сая төгрөгийг Дархан ******* ******* ХХК-д 2013 оны 11 дүгээр сарын 18-нд байгуулсан өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээнд заасны дагуу төлж барагдуулсан байна. *** ХХК болон *** холбоотой төлбөр тооцоог хариуцах үндэслэлгүй. Гэрээг захирал *** хийсэн, гэхдээ тэр мөнгө нь манай дансанд орж ирээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Компанийн тайлан балансад байхгүй. ***өөрөө зохицуулж авсан хүн өөрөө төлнө. Гүйцэтгэх захирлын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж байна. *** захирал 2012 оноос ажиллаж байгаа. Одоо 70:30 хувьцаа эзэмшиж байгаа. *** 70 хувийн хувьцаа зэмшигч. *** гүйцэтгэх захирал хэдий ч ард нь *** байсан. 3 хувьцаа эзэмшигчтэй, 1 хувьцаа зээмшигч *** дүү. ***ХХК-ийг *** улс төрийн мөнгө угаах үйлдлээрээ 100 хувь ашигласан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
*** ХХК ***ХХК-иас юун мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байгаа. Гар гараа дагадаг, ганзага гуяа дагадаг гэдэг. ТЭДСангаас мөнгө орж ирсэн гэж байгаа бол ТЭДСан л нэхнэ. Энэ бол улс төрийн тоглоом. ТЭДСангийн их мөнгийг зувчуулан ашиглахын тулд ***, ***ХХК-ийг ашигласан. ***эрх мэдлээ ашиглан ***аас мөнгө аван ТЭДСангаас 200 000 000 төгрөг, 33 000 000 төгрөг шилжүүлсэн. Ган-очир ******* ХХК-ийн захирал хүүхэд рүү гээ шилжүүлсэн байдаг. Ган-Очир ***2 хоорондоо ямар ч тооцоогүй. Мөнгө угаах далд үйлдлийг нэхэж байх эрх байхгүй. Нэхэмжлэх эрх ч үүсэхгүй. *** найзынх нь мөнгө. Зохион байгуулсан мөнгийг Эко ноос, *** ХХК хохирсон юм шиг байхаа болих хэрэгтэй. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг. Зээлийн гэрээний 1.3-т байгаа. Аль ч шатандаа хянасан энэ баримт тодорхой харагдах тул хэрэгсэхгүй болгох хэрэгтэй. 200 000 000 төгрөг ***ХХК-ийн дансанд орж ирсэн зүйлгүй. 33 000 000 төгрөг орж ирсэн, гэхдээ *** ХХК-д төлөхгүй, ТЭДСанд төлнө. ***сая өглөө утасдсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг эргүүлэн татаж, нэхэмжлэлээ татан авна гэсэн. Мөн энэ бол том уршигтай, улс төр орсон зүйл, бид нар ч учрыг олохгүй.Зохион байгуулалттай гэмт хэрэг тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ***ХХК-иас 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 3-12-06-05 зээлийн гэрээний үүргийн дагуу 349 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
***ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн а/12 тоот итгэмжлэлээр гүйцэтгэх захирал *** нь ***ХХК-ийг төлөөлж ***
ХХК-иас 233 000 000 төгрөгийн зээлийн мөнгийг хүлээн авах, зээлийн гэрээнд гарын үсэг зурах, зээлийн төлбөрийг тухай бүр төлж, холбогдох бусад ажиллагаанд компанийг бүрэн төлөөлж оролцох эрхийг 3 жилийн хугацаагаар итгэмжлэлээр олгосон үед *** ХХК-тай 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 3-12-06-05 зээлийн гэрээ байгуулсан байна.
Энэхүү зээлийн гэрээгээр зээлдэгч ***ХХК нь 233 000 000 төгрөгийг 2012 оны 06 дугаар сарын 05-наас 2012 оны 12 дугаар сарын 31 хүртэл хугацаагаар хүүгүй зээлсэн бөгөөд зээлдэгч хугацаандаа төлж чадаагүй үед сарын 3.5 хувийн хүү тооцохоор, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй нөхцөлд 0.5 хувийн алданги төлөх, 12 дугаар сарын 31-ний өдөр төлж чадаагүй нөхцөлд 20 хувийн торгууль төлөхөөр үүрэг хүлээсэн байна.
Нэхэмжлэгч *** ХХК нь ХААЯамны ТЭДСангаас авах авлага буюу буудайн төлбөрөөс ******* зарцуулалтын сангийн данснаас ***ХХК-ийн дансанд 33 000 000 төгрөгийг, *** ******* ХХК-ийн дансанд 200 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь *** ХХК-ийн 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16 тоот ... тус компанийн буудайн төлбөрөөс ***ХХК-ийн дансанд 33 000 000 төгрөгийг шижлүүлж бидний ажилд тусална уу ... гэх хүсэлт, 2012 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15 тоот ... тус компанийн буудайн төлбөрөөс *** ******* ХХК-ийн дансанд 200 000 000 төгрөгийг шижлүүлж бидний ажилд тусална уу гэх хүсэлт, ТЭДСангаас 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 620 тоот шилжүүлэгээр Голомт банкнаас ******* тоот ***ХХК-ийн данс уруу 3 000 000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 663 тоот шилжүүлэгээр Голомт банкнаас ******* тоот ***ХХК-ийн данс уруу 30 000 000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 628 тоот *** ******* ХХК-ийн *** тоот данс руу 200 000 000 төгрөг шижлүүлсэн тухай баримт, мөнгө шилжүүлсэн тухай дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэснээр нэхэмжлэгч *** ХХК нь харилцагч ХААЯамны ТЭДСанд 16,15 тоот хүсэлт илгээснийг ТЭДСан хүлээн авч дээрхи мөнгийг шилжүүлсэн бөгөөд энэ нь ТЭДСангийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн архивын лавлагаа дахь ... 15 тоот хүсэлтэд санхүүд шижлүүлж өгье 6 дугаар сарын 11, 16 тоот хүсэлтэд санхүүд шийдье 6 дугаар сарын 08 гэх цохолт, шилжүүлэгийн баримт, хариуцагч талаас гарган өгсөн ХХБанкны харилцах дансны 2012 оны 01 дүгээр сарын 01-нээс 2012 оны 12 дугаар сарын 31 хүртэлхи харилцагчийн дансны хуулга дахь ... 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ******* төслийн зарцуулалтын сангаас 3 000 000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөн сангаас 30 000 000 төгрөг шижлиж ирсэн талаархи бичилт, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 263 тоот дахь ... Татварын *** тоот регистрийн дугаартай ***ХХК нь Худалдаа хөгжлийн банкинд *** тоот данстай гэсэн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэсэнээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэснээр 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн *** зээлийн гэрээний үүргийн нэг хэсэг болох 200 000 000 төгрөгийг **** гэсэн регистрийн дугаартай ***ХХК-ийн тэмдэг дарагдсан ***ХХК-ийн 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 17 тоот албан бичигт дурдагдсанаар ... тус компани нь танай байгууллагаас 2012 оны 06 дугаар сард 233 000 000 төгрөгийг ТЭДСан, *** ХХК-ийн тооцоонооос ***ХХК-д 33 000 000 төгрөг, *** ******* ХХК-д 200 000 000 төгрөгийг ***ХХК-ийн өмнөөс шилжүүлж өгнө үү гэснээр үүргийн гйүцэтгэлийг хүлээлгэн өгсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд 233 000 000 төгрөгийг *** ХХК-иас гаргуулан *** ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар үүргээ гүйцэтгээгүй тал гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд талуудын гэрээний 1.2-т зааснаар зээлдэгч нь гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд эхлээд алданги, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлбөрийг төлнө гэж тохиролцсон тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тооцон төлөх алдангийг дансанд шилжүүлсэн 33 000 000 төгрөгөөс тооцож 16 500 000 төгрөгийг алдангид гаргуулан илүү нэхэмжилсэн 100,000,000 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлэг өгсөн ***нь *** ХХК, ***ХХК-ийг ашиглан ТЭДСангийн мөнгийг улс төрийн зорилгоор угаасан гэх талаархи нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, энэ талаархи зохих байгууллагаас шалгаж тогтоосон баримт үгүй тул хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй байна.
Мөн ТЭДСангаас авах авлагыг ******* төслийн зарцуулалтын сангаас шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа тул мөн хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын *** ХХК-иас мөнгө шилжин орж ирээгүй, манай байгууллагыг ашигласан, хариуцагч биш гэх татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар зээл 233 000 000 төгрөг, алданги 16 500 000 төгрөг тус тус ***ХХК-иас гаргуулан *** ХХК-д олгож, 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *** ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр *** Банк төрийн сан *** тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 1,905,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч ***ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох 249 500 000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 1 405 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ