Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар  2026/ШЦТ/21

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч О.Одончимэг, шүүгч П.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралд*******ы танхимд нээлттэй хийсэн шүүх хуралд*******д:

шүүх хуралд*******ы нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч  Г.Анх-Ирээдүй,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А түүний өмгөөлөгч Г.Төгөлдөр,

шүүгдэгч Ч.Б*******н, түүний өмгөөлөгч Б.Баян-Очир, Г.Бадамханд, Г.Оюунчимэг,

шүүгдэгч М.Пгийн өмгөөлөгч Г.Төгөлдөр

шүүгдэгч О.Э,

шүүгдэгч Б.Д,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарыг  оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Ч.Б*******н, О.Э, Б.О, Б.Д М.П нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2315000000133 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З******* овогт Ч*******гийн Б*******н, Булган аймгийн Б******* суманд 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч гагнуурчин мэргэжилтэй, “*******” ХХК-д ээлжийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 33 настай, эрэгтэй,

 урьд 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар 320 цаг албадан ажил хийлгэх ялаар,

2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дэх хэсэгт зааснаар 03 сар  10 хоногийн  хугацаагаар баривчлах ялаар,

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 141А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1  дах хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн  хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын  хугацаагаар хянан харгалзсан, /РД:ГВ92031610/,

Монгол Улсын иргэн, Х******* овогт М*******ын П, Ул*******баатар хотод 1987 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, Дорноговь аймгийн Сд оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, авто засвар механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 36 настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:ЕА87040211/,

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, тусгай дунд боловсролтой, авoтын засварчин  мэргэжилтэй, Дархан Үржих ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Булган аймгийн Б******* сумын 4 дүгээр баг,  оршин суудаг, ял шийтгэлгүй, Б овгийн Бын О, регистрийн дугаар:,

Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан Үржих ХХК-д жолооч, оператор ажилтай, ам бүл 2, аавын хамт амьдардаг, Ул*******баатар хот, Ч дүүргийн 21 дүгээр хороо тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Х Уул овгийн Оын Э, регистрийн дугаар:,

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, дээд боловсролтой, гааль татварын байцаагч мэргэжилтэй, Дархан Үржих ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, 2 охины хамт амьдардаг, Булган аймгийн Б******* сумын, гэх газарт оршин суудаг, ял шийтгэлгүй, Ш овгийн Бын Д, регистрийн дугаар:,

 

Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Б*******н нь 2023 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчим Булган аймгийн Б******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт амь хохирогч Б.Гыг ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэл байрлуулсныг “” газарт үйл ажиллагаа явуулах гэж байна гэх шалтг*******аар маргалдаж, зодолдон улмаар маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр Б.Гыг хөөж тээврийн хэрэгслээр дайран дээгүүр нь гарч “хүнийг алах” гэмт хэргийг,

Мөн бүртгэлийн дугаартай “2023 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрт Б.Гын ” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б. шалгаж 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр түүнээс гэрчээр мэдүүлэг авахад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “м” гэж, тээврийн хэрэгслийг өөрөө жолоодож явсан атлаа Хоролбаярыг тээврийг хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдсэн мэтээр мөрдөн шалгах ажиллаг*******ы үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг,

 Шүүгдэгч М.П нь 2023 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Булган аймгийн Б******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Тул Харайдаг” гэх газарт амь хохирогч Б.Гыг тээврийн хэрэгслээр дайрсан гэх шалтг*******аар Ч.Б*******ны жолоодож явсан, хохирогч Б.Гийн өмчлөлийн улсын дугаартай Л маркийн тээврийг хэрэгслийн зүүн хойд салхины шил, баруун хойд, зүүн хойд крылог төмрөөр цохиж цонхны шилийг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,020,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.О нь бүртгэлийн дугаартай “2023 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрт Б.Гын ” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалах явцад Булган аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн Цагдаагийн  тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Н 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “зодооны үед зугтахдаа Хоролбаяр машин жолоодоод баруун гар талд нь Э сууж явсан тухайн үед би шууд тээш рүү ороод суусан хэсэг явж байгаад хартал жолоочийн ард талд Б*******н суучихсан дунд нь Хандаа суугаад хажууд нь Б сууж явсан... ” гэж, Хоролбаяр машин барьж гэмт хэрэг үйлдсэн мэтээр мөрдөн шалгах ажиллаг*******ы үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг,

 Шүүгдэгч О.Э нь бүртгэлийн дугаартай “2023 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрт Б.Гын ” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалах явцад Булган аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн Цагдаагийн  тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Н 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Хоролбаяр машины жолоон дээр суучихсан хурдан машинд суу гээд хашхирсан.Хоролбаяр “би хүн дайрчих шиг боллоо” гэж Б*******н ахад хэлж байсан.Тэгээд Б*******н ах машинаа бариад ажил дээр очсон.Зодоон болоод зугтах үед Хоролбаяр машин жолоодоод жолоочийн хажууд би сууж явсан... ” гэж, Хоролбаяр машин барьж гэмт хэрэг үйлдсэн мэтээр мөрдөн шалгах ажиллаг*******ы үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Д нь бүртгэлийн дугаартай “2023 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрт Б.Гын ” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад Булган аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн Цагдаагийн  тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Н 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Б*******н машиндаа сууцгаа явъя гэтэл тухайн үед Хоролбаяр жолооны ард суугаад машин асааж байсан. Зодоон болоод зугтах үед Хоролбаяр машин жолоодсон, жолоочийн хажууд Б*******н сууж байсан... ” гэж, Хоролбаяр машин барьж гэмт хэрэг үйлдсэн мэтээр мөрдөн шалгах ажиллаг*******ы үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315000000133 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллаг*******ы шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.

Үүнд:

           1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б*******ны өгсөн: Мэдүүлэг өгнө, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулна. Хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

           2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Эгийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,

           3.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,

           4.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,

           5.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Пгийн өгсөн: Мэдүүлэг өгнө, 2023 оны 05 дугаар сарын 09-с 10-нд шилжих шөнө энэ хэрэгт холбогдсон. Одоо энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Би хүний эд хөрөнгийг санаатай гэмтээе гэж ерөөсөө бодоогүй. Тухайн орой Г дүү м*******ь машинд мөргүүлээд газар хэвтэж байсан. Тэгээд дүү дээрээ очоод тэврээд байж байтал шүүгдэгч Ч.Б*******н машинаа дахиад эргүүлээн хүчтэй хөдлөхөөр нь наашаа ирж дайрах гэж байгаа мэт харагдсан. Тэгэхээр нь би дахиад дайрах гэж байгаа юм байна гэж айгаад гарт тааралдсан эд зүйлээ аваад Land Cruiser 200 маркийн машин руу шидсэн гэх мэдүүлэг,

 6. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А өгсөн: 2023 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө болсон хэргийн улмаас нөхрөө алдсан. Шөнийн 01 цаг өнгөрч байхад П над руу залгаа Галаа осолд ороод ух*******гүй эмнэлэг дээр байна гэж ярьсан. Тэгээд удаагүй байж байтал нас барсан гэсэн. Миний ханийг газар ух*******гүй хэвтэж байхад нь машинаас нэг эмэгтэй бууж ирээд миний ханийн толгой руу нь өшиглөөд наадуулаа бүгдийг нь ал гэж орилсон гэсэн. Тухайн үед хамгийн хайртай хүнээ алдаж маш их хүнд хэцүү мэдрэмж төрдөг юм байна лээ. Нөхөр м*******ь бурхан болоход манай бага хүүхэд 4 сартай байсан. 2023 оны 12 дугаар сард миний жирэмсний амралтны хугацаа дуусаад ажилдаа орох гэтэл сэтгэл сан*******ы байдлаас болоод ажилдаа орж чадаагүй. Би уг нь аягүй амьдралд хайртай хүн. Гэтэл ханиа алдсанаас болж амиа хорлох бодол хүртэл төрдөг болсон. Юу ч үзсэн, юу ч харсан, х*******а ч очсон ямар ч зүйл мэдрэхээ байж амьдрал м*******ь ямар ч өнгөгүй болсон. Миний хань маш их ухаалаг, ажилсаг, үр хүүхдүүддээ маш их хайртай, биднийхээ нөмөр нөөлөг, хань м*******ь байгаа тохиолдолд юунаас ч айх айдасгүй бүрэн итгэл дүүрэн амьдардаг байсан. Үнэхээр их гомдож харамсаж байна. Ханийгаа маш их санаж байна. Гэрчүүдийн мэдүүлгээр их олуулаа байсан гэдэг. Тэгээд бөөн бужигн******* болж байж ноцолдож зодолдсон гэдэг. Би үр хүүхдүүддээ миний хань зүгээр нэг нас бараагүй шүү, найз нөхдөө хамгаалж баатарлаг үйл хийж нас барсан шүү гэж итгэлтэйгээр хэлсэн. Урьдны прокурорын буруу шийдвэрээс болоод энэ хэргийн зүйл заалтыг хөнгөрүүлж зүйлчилсэнд үнэхээр их гомдолтой байна. Иргэний нэхэмжлэлийн асуудал дээр өмгөөлөгч м*******ь тайлбарлана гэх мэдүүлэг

7.Хохирогч Э.Агийн өгсөн: “...Тухайн үед хутгатай хоёр  хүн бууж ирээд наадуулаа алаад өг гээд дайраад цохиж зодоод байхад нь манай талийгаач нөхөр салгаж байгаад сүүлдээ зугтаасан гэж найзууд нь надад хэлсэн. Хамт байсан найзуудаас нь сонсоход нэг биш олон хүний амь насыг хохироох байсан гэсэн. Манай нөхрийг эхлээд 1 удаа мөргөчихөөд өндийх үед нь дахиж машинаараа дээгүүр нь дайраад явсан. Тэгээд буцаж зогсоод машинаас нь нэг эмэгтэй бууж ирээд наадуулаа алаад өг гэж хэлээд талийгаачийг газарт хэвтэж байхад нь очиж өшиглөөд байсан гэж тэнд байсан хүмүүс хэлсэн. Миний зүгээс би одоо ажилгүй.Манай гэрийн орлогыг манай нөхөр олдог байсан.Байр захиалсны үлдэгдэл 10 сая төгрөг, ломбардад нийт 1.982.730 төгрөгийн өртэй, хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл нь манай нөхрийн данстай холбоотой байдаг учир хэд гэдгийг санахгүй байна.Заамар сумын Мандарваа гэх төрийн бус байгууллагаас 2.000.000 төгрөгийг эгчээрээ зээлүүлж  авсан.Цаашид талийгаачийн оршуулгын зардал болон насанд хүрээгүй хүүхдүүдийн тэтгэмжийн асуудал зэрэг холбогдох баримтуудыг өмгөөлөгчөөр дамжуулж бүрдүүлж өгнө ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 133-135 дахь тал/,

8.Хэргийн газрын үзлэг хийсэн “...Уг хэрэг учрал гарсан гэх газар нь Булган аймгийн Б******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Туулын эх Тохойрол гэх нэртэй газар байх ба зүүн, баруун талдаа өндөр уултай толгой байв. Хэрэг учрал уг толгойн орой хэсэгт болсон гэх ба тухайн газар нь ногоон өвс бага зэрэг ургасан малын баас болсон газарт машины мөр өргөн хүрээтэй байсныг криминалистикийн ахлах шинжээч, хошууч Г.Мөнхсайхан тал бүрээс гэрэл зургийн аргаар бэлжүүлэн авав. Талийгаачийг мөргөсөн гэх газрыг гэрчээр заалгаж А үсэг байршуулан гэрэл зургаар бэхжүүлэн авч Iphone 11 про макс утасны мaps me апликейшнээр байршлыг үзэхэд 48.35614, 104.481361  гэх цэгийг зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. А цэгээс зүүн урд зүгт газрын налуу хэсэгт машины тоормосны мөрийг №9, газрын дээд хэсгийг №8 гэж дугаар байрлуулан гэрэл зургаар бэхжүүлэн авч А цэгээс №9 дугуйн даралтын урд үзүүр хүртэл хэмжигч тавьж үзэхэд 240 метр, А цэгээс 8 гэсэн дугуйн дугуйн даралтын урд үзүүрийг хүртэл хэмжигч тавьж үзэхэд 250 метрийг зааж байв. №8, №9 гэж дугаарласан дугуйн даралтын гадна талыг үзэхэд 200 метр байх ба дугуйн даралтын дотор талыг үзэхэд 150 метр зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. А цэгээс ертөнцийн зүгээр урд зүгт Caster-3 нэртэй дундын бүдүүн хэмжээтэй тамхитай хайрцаг байх ба №7 гэж дугаар байрлуулан гэрэл зургаар бэхжүүлэн авч эд мөрийн баримтаар хур******* авч тэмдэглэлд тусгав. А цэгээс ертөнцийн зүгээр зүүн зүгт 7 метр 25 см зайд 24-н машин, техникийн түлхүүр байсныг №5 гэж дугаар байрлуулан гэрэл зураг авч эд мөрийн баримтаар хур******* авав. А цэгээс зүүн урд зүгт “bonaqua” гэх бичиглэлтэй 1,5 литрийн савлагаатай дотроо ус мэт шингэнтэй хуванцар савыг №3 гэж дугаарлан гэрэл зураг авч эд мөрийн баримтаар хур******* авав. А Цэгээс зүүн урд зүгт ногоон өнгийн шилтэй ажлын хэсэг нь 13 см, бариул хэсэг 11.5 см, өргөн 2 см хэмжээтэй хутга 30 метр 60 см зайд байсныг №1 гэж дугаарлан эд мөрийн баримтаар хур******* авч тэмдэглэлд тусгав. А цэгээс зүүн урд зүгт хүрэн өнгийн “Erhlene goodiin” гэх бичиглэлтэй хүрэн өнгийн саравчтай малгай байсныг хэмжихэд 20 метр 20 см зайд байсныг №4 гэж дугаар байрлуулан эд мөрийн баримтаар хур******* авав. А цэгээс баруун зүгт 21 метр 60 метр зайд шилний хагархай байсныг №6 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэн авч хагархайгаас эд мөрийн баримтаар хур******* авав. А цэгээс ертөнцийн зүгээр баруун зүгт машины тод дугуй байх ба дугуйны дотор хоорондын дарагдлаас хэмжиж үзэхэд 1 метр 57 см, гадна талын дарлагдлаас хоорондын зайг хэмжихэд 2 метрийг зааж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Хэргийн газрын үзлэгээр хэрэгт ач холбогдолтой өөр зүйл илрээгүй тул үзлэгийг үүгээр дуусгахаар тогтов...” гэсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 29-36 дахь тал/,

9.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Хар өнгийн Ланд-200 маркийн гадны талын хэсэг нэлэнхийдээ тоос шороогоор бохирлогдсон ертөнцийн зүгээр баруун зүгт харуулан байрлуулсан улсын дугаартай тээврийн хэрэгсэл Б******* сумын сум дундын цагдаагийн тасгийн хаш*******д байх ба уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхээр тогтов. Уг тээврийн хэрэгслийн гадна тал нь тоос шороогоор бохирлогдсон жолоочийн арын хаалганы хойд багажийн аваарын салхивч шил хагарч бутарч байхгүй болсон байсныг криминалистикийн ахлах шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авав. Аваарын шилний хаалган талын доод хэсэгт гадна биетээр цохигдсон байсныг криминалистикийн шинжээч хэмжигч багаж тавьж гэрэл зургаар бэхжүүлэн авав. Хаалганаас хойш 42 см зайд гадна биетээр цохигдож хонхойсон байсныг хэмжигч багаж тавьж гэрэл зургаар бэхжүүлэн авав. Аваарын шилний урд багана хэсгээс кримналистикийн шинжээч  хар өнгийн нунтаг бодис түрхэн ул мөр үзэхэд нэг ширхэг гарын мөр илрүүлж бэхжүүлж авав. Тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын банкны зүүн дээд хэсэгт гадна биетээр цохигдож будаг халцарч хонхойсон байсныг кримналистикийн шинжээч  Г.Мөнхсайхан хэмжигч багаж тавьж гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тээврийн хэрэгслийн арын номерын гадна хүрээ унасан байдалтай А үсгийн харалдаа доод талд гадна биетээр цохигдсон ул мөр байсныг хэмжигч багаж тавьж гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тээврийн хэрэгслийн баруун урд гупер хагарч цуурсан байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тээврийн хэрэгслийн урд номерын харалдаа купер түгжээнээс мултарсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тухайн тээврийн хэрэгслийн урд дугуйны хоорондын зайг гадна хээнээс үзэхэд 200 метр байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Дугуйн дотор талаас 150 метр байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тээврийн хэрэгслийн дотор талыг үзэхээр жолоочийн талын хаалгыг онгойлгоход дотор салон тоос шороогоор бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн руль хэсгээс кримналистикийн шинжээч  хар өнгийн нунтаг түрхэн ул мөр үзэхэд рулийн гол хэсгийн зүүн талаас 1 ширхэг гарын мөр баруун хэсгийн дотор талаас 1 ширхэг гарын мөр бэхжүүлэн авав. Тээврийн хэрэгслийн араа солих хэсэгт хар өнгийн нунтаг түрхэн ул мөр үзэхэд 1 ширхэг гарын мөр бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 37-44‑р тал/

10.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Уг тээврийн хэрэгсэл нь 33-39 УНЯ улсын дугаартай Форд раптор загварын бага оврын ач*******ы /пикап/ тээврийн хэрэгсэл байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуулбарлан тэмдэглэлд хавсаргахаар тогтов. Автомашин гадна талаас нүдэнд харагдах эвдрэл гэмтэлгүй, шороо тоос шавраар бохирлогдсон байна. Тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйн дотор талаас баруун урд дугуйн дотор тал хүртэл зайг хэмжихэд 156 см, зүүн урд дугуйн гадна талаас баруун дугуйн гадна тал хүртэл хэмжихэд 210 см, дугуйны өргөн 27 см, тээврийн хэрэгслийн хойд дугуйн хойд гадна хэсгээс урд дугуйн гадна хэсэг хүртэл 458 см, хойд тэвшний хэсгээс урд хэсэг хүртэл хэмжихэд 550 см байна...” гэсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1  хавтаст хэргийн 45-51-р тал/,

11.Амь хохирогч Б.Гын өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 хавтаст хэргийн 59-63-р тал/

12.Таньж олуулах ажиллагаа явуулсан гэрч Г.Мын “...Би харвал таних байх, эрүүндээ сахалтай, махлаг биетэй, бор царайтай сөөнгө хоолойтой залуу байсан. Энэ 3 дугаартай хүн машин жолоодож явсан сөөнгө хоолойтой залуу мөн байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хавтаст хэргийн 68-72 дахь тал/,

13.Таньж олуулах ажиллагаа явуулсан гэрч М.Пгийн “...Би тэр залууг хараад танина. Томоо, жижгээ гэж дууддаг ах дүү хоёр байдаг. Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт байрлах сэлбэг авдаг дэлгүүр дээр хэд хэдэн удаа таарч байсан болохоор хараад сайн танина. Энэ 3 дугаартай хүн мөн байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хавтаст хэргийн 73-75 дахь тал/,

14.Таньж олуулах ажиллагаа явуулсан гэрч Б.Гийн “...Сахалтай бор царайтай залуу байсан. Би зулааг буюу Бг цохиж байхыг харсан, мөн над руу ална гээд ирэхэд нь би зугтаасан болохоор хараад танина. Энэ 3 дугаартай хүн миний хэлсэн хүн мөн байна. Энэ залуу Л маркийн автомашиныг жолоодож ирсэн хүн байна...” гэсэн мэдүүлэг, гэрэл зураг /1 хавтаст хэргийн 76-78 дахь тал/,

15. Таньж олуулах ажиллагаа явуулсан гэрч Б.Бгийн “...Би тэр залуугийн царайг нь хараад танина. Бор царайтай, сөөнгө хоолойтой залуу байсан. Бид нар Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт байсан. Энэ дугаартай хүн тухайн үед намайг цохисон, анх жолоо барьж ирсэн. Дараа нь амь хохирогчийг мөргөөд дээгүүр нь гарсан. Жижгээ гэж дууддаг залуу мөн байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хавтаст хэргийн 79-81 дэх тал/,

16.Таньж олуулах ажиллагаа явуулсан гэрч Г.Гийн “...Би тэр залууг хараад танина, бор царайтай, надаас намхан нуруутай, бүдүүн, сөөнгө хоолойтой залуу байсан. Би машины урд талаар орж хааж зогсох үед хоёр машин зэрэгцсэн, тэр үед №3 дугаартай зураг дээр байгаа залуу автомашин жолоодоод явж байсан. Энэ залуу анх машин бариад Бг цохиж, хоёулаа ирээгүй 20-уулаа ирээ гэж байсан залуу мөн байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хавтаст хэргийн 82-84 дэх тал/

17.Гэрч Б.Бүүний өгсөн: “... Би 2023 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Төв аймгийн мар суманд гэртээ амарч байхад шөнө 00 цаг өнгөрч байхад Б над  руу утсаар залгаж "шууд Заамар сумын Шижир-алтны эмнэлэг дээр хүрээд ир" гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би шууд гэрээсээ гараад яваад очтол Гыг эмнэлгийн орон дээр хэвтүүлсэн байсан бөгөөд гаднаас эмч орж ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Би яг юу? болсон талаар тухайн үед мэдээгүй, талийгаачтай хамт явсан хүмүүсээс юу? болсон талаар сонсож мэдсэн. Маргааш нь хэрэг болсон Их Тохойрол гэх газарт байрлуулсан тоног төхөөрөмж техник хэрэгсэл, вагончик зэрэг эд зүйлсээ хурааж явж байгаад тэр хавиас холгүй газарт гар утас байхаар нь урьд шөнө зодоон цохион хийсэн хүмүүсийн хаяж гээсэн юм байх гэж бодоод өөр дээрээ хадгалж байгаад одоо авчирч өгч байна аа.Тухайн үед Булганы цагдаад аваачиж өгье гэж бодтол тэндхийн цагдаа нар буруу хүнээ барьж хориод, хэрэг дутуу шалгаад байгаа юм шиг болохоор нь өгөлгүй байж байгаад одоо уг утсыг авчирч өгч байна. Яагаад гэвэл энэ утасны дэлгэц түгжээтэй байсан бөгөөд ирсэн дуудлага, мессежний мэдээллийг харахад энэ хэрэгт холбоотой хүн болох Жижгээ /Б*******н/, түүний ах Томоогийн 99115057 дугаараас олон удаа залгасан, мессеж бичсэн байхаар нь энэ утсыг хэрэгт ач холбогдолтой юм байна гэж бодсон юм...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 146-р тал/,

18.Гэрч Г.Бы өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 09-өөс 10-ны шилжих шөнө 01 цагийн үед байх Г, П, Г, Г, М бид нар өдөр хийж байсан ажил дээрээ очиж харж хонох гээд явж байсан  чинь бид нарын юм хийж байсан төхөөрөмжийн дээхэн талд машин ирчихсэн бид нар луу гэрлээрээ дохиод байхаар явж очоод Б та нар сууж бай ямар хүмүүс яваад байгаа юм, би очиж уулзчихаад ирье гээд машинаасаа буугаад тэр гэрлээрээ  дохиод байсан хар өнгийн ланд 200 маркийн машинтай хүмүүстэй уулзах гээд явсан.Тэгээд машин дотор машины ар талын суудал дээр сууж байсан чинь манай машин дотор сууж байсан хүмүүс барьцалдаад авлаа гэхээр нь машинаасаа буусан чинь машины урд талд Бтай нэг танихгүй 2 ноцолдоод здаад байж байхаар нь би гүйгээд очиход тэр ланд 200 машины ц*******аас миний бодож байгаагаар 4-өөс 5 хүн гарч ирсэн. Тэгтэл нэг хүн хоёулаа ирсэн гэж бодоо юу? 20 луу ирсэн шүү ална гэж хэлж байсан. Тэгтэл машины ц*******аас нэг махлагдуу хүн гартаа хутга барьчихсан явж байсан. Тэгсэн манайхны нэг нь хутгатай юм байна зугтаарай гэж хэлэхээр нь би буцаад эргээд газрын уруу хэсэг руу гуйж байгаад Бг хутгалчих вий гэж бодоод эргэж буцаж гуйж очоод Б дээр очоод нэг гараас бариад здаж байгаа хүнийг цааш түлхсэн чинь цаашаа яваад өгсөн. Тэгээд Б бид хоёр тэр хүмүүсээс салаад гүйсэн гүйж байхад Б нөгөө хэдийг очиж авъя гэж хэлэхээр нь би эргэж харсан чинь манайхан тэр хүмүүсээс холдчихсон юм шиг байхаар нь Бд манай хэд холдчихсон байх шиг байна гэж хэлээд цааш гүйж байгаад эргээд дахин харсан чинь тэр ланд 200 голдоо эргэлдээд хаазлаад байхаар нь бид гүйхээ болиод эргээд харсан чинь талийгаач бид хоёрын чигтэй нааш гүйж байсан чинь араас нь тэр ланд 200 хүрч ирээд шууд мөргөөд зогсохоор нь би хүн дайрчихлаа гэж хэлээд талийгаач руу гүйсэн чинь тэр ланд 200 хаазалж байгаад талийгаачийн дээгүүр нь гараад тэр чигээрээ над руу чиглээд ирэхээр нь би хажуу тийш зайлаад талийгаач руу гүйж очиход талийгаач атиралдсан байдалтай байхаар нь яахаа мэдэхгүй байж байсан чинь дээд талаас нэг эмэгтэй алаад өг гэж хэлээд хашгиран ирээд танай хүн чинь намайг мөргөчихлөө гэж хэлээд талийгаачийн гэдэс хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн чинь нэг танихгүй эрэгтэй хүн ирээд араас нь тэврээд аваад яваад өгөхөөр нь бид нар талийгаачийг эмнэлэгт үзүүлэх гээд машинд өргөж суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 151-153 дахь тал/,

19.Гэрч Г.Бы өгсөн: “...Миний санаж байгаагаар 09-ний орой 23 цагийн орчимд бид нар хоол идээд байрлаж байсан гэртээ байсан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад бид нарын ажиллаж байгаа газраар машины гэрэл тусаад байхаар нь ямар учиртай, юун машин эргэлдээд байгаа юм бол очиж юмаа шалгая гээд Б.Б, талийгаач Г бид нар яваад очиход усан буу байгаа газрын дээд талд машин гэрлээ асаагаад зогсчихсон байсан. Тэр машин гэрлээрээ дохиод байсан гэсэн би ар талд сууж байсан болохоор тэрийг нь хараагүй.Тухайн үед Г машин бариад, Б урд суугаад, амь хохирогч Г жолоочийн ард хаалган талд суугаад би түүний хажууд нь суусан, гэрэл тусгаад байсан.Тэр машин руу очиход Б та нар байж байгаарай, би бууж очоод уулзаад ирье гээд ганцаараа буухаар нь бид нар машин дотроо сууж байхад нэг нь Бг зодоод уналаа, бууцгаая бүгдээрээ гээд амь хохирогч Г түрүүлж буугаад би араас буугаад очиход хар өнгийн "Ланд круйзер 200" маркийн автомашины хойд талаас олон хүмүүс бууж ирээд алаад өг наадуулаа гээд бахираад байсан.Тэгэхэд Б.Бг хоёр гараас нь татаад чирээд машиныхаа эсрэг тал руу аваад явсан, тэр үед махлах биетэй залуу хутга бариад ирж байхаар нь Бг ингээд барьж байгаад хутгалчихгүй байгаа гэж бодоод Б руу очиход хутга барьсан хүмүүс биш өөр хоёр хүмүүстэй здсан байдалтай байсан. Б наад хүмүүс чинь хутгатай байна шүү зугтаарай гэж хэлэхээр бид нар тал тал тийшээ гүйсэн. Б бид хоёр тэр газраас газрын уруу хэсэг рүү 40-50 орчим метр газар гүйж байгаад зогсоод нөгөө хэд м*******ь яасан бэ? гээд эргээд харахад манай хэд тал тал тийшээ гүйж байсан. Би гүйж яв******* дундаа харахад "" маркийн автомашин хөдлөөд тэрүүгээр тойрч эргэлдээд байсан, би амс хийгээд одоо яах билээ гээд харж байсан чинь "" маркийн автомашин нэг хүн мөргөөд зогссон, тэр үед амь хохирогчийг гэж мэдээгүй, амь хохирогч машины урд талд суух маягтай байж байхаар нь Б бид хоёр хүн дайрчихлаа гээд түүн рүү гүйж байсан чинь "Ланд круйзер 200 маркийн автомашин хаазалж байгаад амь хохирогчийн дээгүүр гарч яваад Б бид хоёр луу чиглээд ирэхээр нь би хажуу тал руугаа зайлаад гүйгээд амь хохирогч руу очиход М очсон, амь хохирогч хажуу талаараа (баруун, зүүн гэдгийг нь санахгүй байна) хэвтсэн байхаар нь эмнэлэг, цагдаа дуудья гээд байж байсан.Би амь хохирогчийн толгой, хөлийн аль хэсэгт суусан байснаа санахгүй байна, гэдэс нь над руу харсан байдалтай байхад тэр залуучуудтай хамт ирсэн эмэгтэй орилж хашигчаад та нар өөрсдөө эхэлсэн шүү гээд амь хохирогчийн гэдэс рүү нэг удаа өшиглөсөн.Тэр үед манай машин ирээд бид нарын хажууд зогссон байсан, хэзээ нь ирж зогссон талаар мэдэхгүй байна, нөгөө эмэгтэйг хамт ирсэн залуучууд нь чирээд машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 155-158 дахь тал/,

20.Гэрч Б.Мын өгсөн: “... Би 2023 оны 05 сарын 10-ны шөнийн 01 цагийн үед Булган аймгийн Б******* сумын 3-р баг Туулын эх Тохойрол гэх газар луу найзууд болох Г Б, Б, П, Г, Г нарын хамт ажил эхлүүлэхдээ бэлдсэн эд зүйлсээ харах зорилготой очсон. Тухайн газартаа очих үед манай тухайн үйл ажиллагаа явуулах гэж байсан газрын м*******ь дээд талд нэг машин зогсож байсан тэр машин нь машиныхаа гэрлээр дохиод бид дууд байсан тэгээд бид хэд яасан юм бол гээд машинтайгаа яваад очсон. Тэгээд очоод харахад хар өнгийн Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд машины урд талын суудал дээр Б сууж байсан болохоор Б та хэд машинаасаа битгий буугаараа гээд машинаас буугаад очсон. Тэгээд зодоон болоод байна гэхээр нь би машинаасаа буусан. Тэгээд тэр үед машинаасаа буух гэтэл машины хаалгыг гаднаас нь түлхээд байсан би түлхэж байгаад машинаасаа буутал нэг шар үстэй хүүхэн байсан, тэр хүүхэн нь наадуулаа алаад өг гээд байсан. Тэгтэл нэг сөөнгө хоолойтой залуу нь хоёулаа ирсэн гэж бодоо юу? 20 лаа ирсэн лаларуудаа алнаа гээд орилоод байсан. Тэгээд би машиныхаа урдуур нь тойроод нөгөө хэд рүү гээ очих гэтэл бөөн хүмүүс байсан болохоор машины араар тойроод очсон чинь нэг хүн хутгатай байсан.Тэгээд манайхны хэн нэгэн нь манайхан зугтаагаарай гээд орилохоор нь би машиныхаа ар тал руу зугтаасан.Тэгтэл нэг бандгардуу сөөнгө хоолойтой залуу наадуулаа нэг нэгээр нь бариад ав ална гээд машин луугаа гүйсэн тэр залуу машинаа хаазлаад давхисан. Тэгээд тэр машин манай хэдийг хөөгөөд элдээд эхэлсэн. Тэгээд над руу гэрэл тусахаар нь над руу ирж байна гэж бодоод би машин луу гүйж байтал манай машин хөдлөхөөр нь би хаачихаа мэдэхгүй байж байтал тухайн Ланд-200 маркийн машин нь нэг хүнийг мөргөсөн мөргөөд тэр машин хальт зогсож байснаа шууд оволзоод дээгүүр нь гараад явсан. Тэгээд хүн дайруулчихлаа гээд хүмүүс орилоод байхаар би машины гэрлээс нуугдаад харанхуй хэсгээр гүйгээд талийгаач дээр очиж байхад нөгөө ланд-200 маркийн машин нь талийгаач бид хоёр луу чиглээд ирэхэд манай машин бид 2-ын урдуур орж ирж хааж зайлуулсан. Тэгээд манайхан тал талаас ирээд цагдаа эмнэлэг дууд гээд байж байтал нөгөө шар үстэй хүүхэн хажууд ирчихсэн алаад өг гээд орилоод байсан. Тэгээд би талийгаачийг хараад шоконд орсон байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 160-162 дахь тал/,

21.Гэрч Г.Гийн өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 10-ны шөнийн 00 цаг 30  минутын үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Сов гэх газраас хэрэг болсон гэх газарт найзууд болох Б, Б, Г, П, Г нарын хамт засварын ажил хийж гэж ирсэн.Тэгээд тухайн газарт ирэхэд Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл өөдөөс ирээд урдаас машиныхаа гэрлийг анивчуулаад байхаар нь бид нар машинтайгаа хажууд нь ирсэн.Тэгээд манай найз Б машинаасаа бууж уулзахаар очиход тухайн машины жолооч нь бууж ирээд Бг шууд цохиж авсан.Тэгээд тухайн машинд байсан хүмүүс буугаад ирсэн.Арав гаран хүмүүс байсан.Тэгээд тэр эмэгтэй хүмүүс бусдыгаа уриалж ал гэж орилоод байсан.Тэгээд бид нар тал тал тийшээ зугтаасан.Тэгээд би машин руугаа гүйгээд машинаа аваад машинтайгаа эргээд хартал  нөгөө Ланд 200-тай хүн Гыг машинаараа дайраад гарсан, дээгүүр нь тэгээд дайруулахыг харсан манай 2 найз Г руу гүйж ирж байсан.Тэр хоёрыг бас дайрахыг оролдож байхыг хараад би машинаараа өмнүүр нь хааж зогссон.Бид нар Г дээр ирээд хүн алчихлаа ш дээ гэхэд, тэд шууд зугтсан.Гыг аваад машиндаа оруулахад амьсгалахгүй байсан.Совын эмнэлэг рүү очиход аль хэдийн өнгөрсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн168-172 дахь тал/,

22.Гэрч Б.Бгийн өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 08-нд Г, П, Б, Г, Г, М бид нар Б******* суманд баяжуулах үйлдвэрийг угсарч янзлах зорилгоор очоод тухайн өдрөө хийх зүйл ярилцаж өнгөрсөн. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 09-ний үдээс хойш уг ажлаа эхлүүлэх гээд төхөөрөмж барих газар оччихоод байж байтал номергүй ланд 200 ирээд бид нарын ойролцоо зогсохгүй яваад байхаар нь бид нар юун машин юм бол гэж бодоод гайхаад Быг энэ машин ямар учиртай болох талаар чи цаад хүн лүүгээ ярь гэж хэлээд бид нар хийж байсан ажлаа зогсоогоод гол гараад амрах гэр лүүгээ явсан. Тэгээд гэрт байж байтал гаднаас бид нарыг уг ажлыг хийлгүүлж байгаа нэрийг сайн мэдэхгүй хүн ирээд уг ландтай яваад байгаа хүмүүстэй уулзана гээд яваад удаагүй эргэж ирээд уулзах гэсэн чинь уулзахгүй яваад өглөө гээд ирээд бид нарыг өнөөдөртөө юмнуудаа хараад байж бай гэж хэлсэн. Тэгээд бид нар хоол унд идчихээд хэсэг байж байгаад шөнийн 12 цагийн үед төхөөрөмжүүдээ эргэж тойрох гээд төхөөрөмж байгаа газар луу Г, П, Б, Г. Г, М бид нар машинтай очих гээд явж байсан чинь нэг машин бид нарын төхөөрөмж байгаа газар луу очиж байхаар нь бид нар машин ирчихлээ гэж ярилцаад төхөөрөмж байгаа газарт ирсэн чинь бид нар луу машиныхаа гэрлээр дохиод байхаар нь бид нар бүгд яваад очсон чинь тэр машин бид нар луу машиныхаа гэрлийг тусгачихаад дохиод байхаар нь би за та нар сууж бай би очиж уулзъя гэж хэлээд машинаасаа буугаад уг машины жолооч талын хаалга руу явж очсон чинь жолооч талын хаалганы цонхыг онгойлгохоор нь би уг цонхоор хойд талд хэн сууж байгааг харах гэсэн чинь машины жолоо барьж явсан махлаг дуу бор царайтай эрүүн доороо хууз сахалтай залуу миний баруун талын чамархай хэсэг рүү гараараа цохиод машинаасаа бууж гарч ирээд дахин намайг цохих гэхээр нь би тэр залуугийн 2 гараас нь бариад юун хүмүүс вэ? та нар хүн андуураад байгаа юм биш үү? гэж асуусан чинь тэр жолооч нь намайг машиныхаа урдуур чирээд машины урд талд сууж явсан хүнийг буугаад энийг машинд суулгахдаа гэж хэлсэн чинь машины урд сууж явсан хүн машинаасаа буугаад над дээр ирээд зүүн гараараа миний зүүн энгэрээс бариад баруун гартаа хутга барьчихсан миний хэвлий хэсэг рүү хатгахаар нь би хутгатай гарыг нь хоёр гараараа бариад та нар хүн андуураад байгаа юм биш үү? бид нар энд зүгээр ажлаа хийж байгаа хүмүүс байна гэж хэлсэн чинь тэр хутга барьсан залуу дуугүй машинд суу? гээд намайг чирээд байсан. Тэгтэл тэр машин барьж ирсэн залуу машиндаа эргээд суусан. Тэгтэл манай машинаас Г буугаад над дээр гүйж ирээд бид хоёр тэр залуугийн хутгыг булааж аваад би хутгыг нь шидээд би наад хүмүүс чинь хутгатай байна шүү гэж хэлээд орилоод би баруун зүг рүү ойролцоогоор 50-аас 60 метр зугтаагаад эргээд харсан чинь тэр ланд 200 хүн дайрах гээд элдэж хөөгөөд байхаар нь би боль гэж хэлэх санаатай буцаад очих гэсэн чинь миний хувцаснаас Б татаад наадуул чинь дайрах гээд байна ш дээ гэж хэлэхээр би Б надтай цуг зугтаасан юм байна гэж мэдсэн. Тэгээд эргээд хартал тэр ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл бид хоёрын байгаа зүг рүү 2 хүнийг дайрах гээд хөөж явж байхаар нь харсан чинь тэр хоёр нэг нь Г нөгөө Г байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 183-186 дахь тал/,

23.Гэрч Б.Гийн өгсөн: “...Би 2023 оны 05 сарын 09-өөс 10-ны шилжих шөнийн 01 цагийн үед Булган аймгийн Б******* сумын 3-р баг Туулын эх Тохойрол гэх газар луу Г Б, Б, П, Г, Г нарын хамт ажил эхлүүлэхдээ бэлдсэн эд зүйлсээ харах зорилготой манах гэж очсон. Тухайн газартаа очих үед манай тухайн үйл ажиллагаа явуулах гэж байсан газрын м*******ь дээд талд энгэр хэсэгт 1 машин зогсож байсан. Тэр машин нь машиныхаа гэрлээр дохиод байсан. Тэгээд бид хэд яасан юм бол гээд машинтайгаа яваад очсон. Тэгээд очоод харахад хар өнгийн ХӨА номертой ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд машины урд талын суудал дээр Б сууж байсан болохоор Б та хэд машинаасаа битгий буугаараа би уулзаад ирье гээд машинаас буугаад очсон. Тэгээд би машины арын суудлын эсрэг захад сууж байсан гэгтэл манай хэд нөгөө Бг цохиод авлаа буугаараа гэсэн. Тэгээд би машинаасаа буугаад өөрийнхөө машины хажууд зогсож байсан. Тэгээд хараад байж байтал 1 шар үстэй хүүхэн машинаасаа буугаад ирчихсэн байсан. Тэр хүүхэн нь наадуулаа алаад өг гээд орилоод байсан, тэгтэл хоёулаа гэж бодоо юу 20 лаа ирсэн гээд наадуулаа алаад өг гээд орилоод байсан. Тэгээд байж байтал машинаас нь баахан хүмүүс буугаад ирсэн тэр хүмүүс манай хэдийн араас очоод манай хэдтэй бужигналдаад байсан. Тэгээд удалгүй манайхан зугтаагаарай наадуул чинь хутгатай байна зугтаагаарай гэсэн тэгээд намайг машины хажууд байж байтал талийгч над руу чиглээд гүйж ирээд зугтаарай гэсэн. Тэгээд доошоо би талийгчтай гүйгээд жоохон зайгаа аваад зогсож байсан чинь нөгөө Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл бид 2-г чиглээд ирсэн. Тэгээд бид 2 зугтаагаад гүйж байгаад би газрын уруу тал руу гүйгээд талийгч газрын өөд тийшээ салаад гүйсэн.Тэгтэл түс хийх чимээ гараад эргээд хартал машиных нь урд талд талийгаач сөхрөөд суучихсан нөгөө машин зогсож байсан. Тэгтэл хүмүүс хүн дайрчлаа ш дээ гээд орилсон.Тэгтэл нөгөө ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл нь урагшаагаа чигээрээ хөдлөөд талийгаачийн дээгүүр нь гараад явчихсан. Тэгээд нөгөө ланд-200 маркийн машин нь хөдлөөд дээгүүр тойроод давхиад явчихсан....” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 194-196 дэх тал/,

24.Яллагдагч М.Пгийн гэрчээр өгсөн “...өдөр тоног төхөөрөмж угсарч байхад юм дутсан, тэгээд зарим нь юм олохоор яваад, зарим нь байрлаж байгаа гэртээ, Г, амь хохирогч Г бид гурав усан буун дээр байхад орой 23 цагийн үед хоолоо идээрэй гэж дуудахаар нь байрлаж байсан газартаа очиж хоол идчихээд байж байтал бид нарын ажиллаж байгаа газарт машины гэрэл гарахаар нь юу? ч гэсэн тийшээ очиж юмаа шалгая, ганц нэгийгээ тэнд тоног төхөөрөмжөө харуулж хонуулъя гээд бүгдээрээ машинтайгаа очсон.Бид нарыг очиж байхад усан бууны дээхэн талд нэг машин зогссон гэрлээрэй дохиод байхаар нь яваад очтол хар өнгийн ланд круйзер 200 маркийн автомашин байсан бөгөөд уг машин дотор талын гэрлээ асаасан, манай машины гэрэл жолооч тал руу туссан байдалтай байхаар нь харахад Жижгээ буюу өмнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн төвд сэлбэгийн дэлгүүрт хэд, хэдэн удаа таарч байсан залуу байсан.Тэгээд Б ганцаараа машинаас буугаад тэр машины жолооч талаас очиход Жижгээ цонхоо онгойлгоод Бг нэг удаа цохиод машинаасаа бууж ирээд дахин 2-3 удаа цохисон. Тэр үед ланд круйзер 200 маркийн автомашин урд талын суудлаас хоёр эрэгтэй хүн бууж ирсэн, тэр хоёрыг нэг нь махлах биетэй, шар царайтай нь гартаа хутга барьсан байсан.Тэр хоёр залуу Бг чирээд машиныхаа жолоочийн эсрэг тал руу аваад явсан, машин дотроос хэд хэдэн залуучууд бууж ирсэн, яг хэдэн залуучууд бууж ирсэн нарийн тоог нь хэлж мэдэхгүй байна, ар талаас нь бууж ирсэн хоёр залуу шууд гүйж ирээд миний хоёр гараас бариад авсан, миний хоёр гарыг барьж байсан залуугийн нэгийг нь Учрал гэдэг, тэр залууг тодоос тод сайн танина, яаж таних вэ? гэхээр тэр залуу Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт Томоо гэх залуугийн ажиллуулдаг шөнийн цэнгээний газарт ажилладаг байсан. Учрал болон нэг залуу хоёр миний гарыг бариад шилбэ рүү өшиглөөд суулгах  байж байтал шар үстэй хүүхэн миний хойд талаас ирээд үснээс зулгаагаад одоо энийг хутгал гэж хэлэхэд Жижгээ гэх залуу малгайтай цамцтай, урд халаасандаа хоёр хутга хийсэн байсан. Тэр хоёр хутгаа гартаа бариад ирэхээр нь би сандарч тэр хүмүүсийг тавиулах гээд хойшоо толгойгоороо гэдийсэн чинь тэр эмэгтэйг мөргөх шиг болсон, тэр үед Г над руу ирэхэд н.Учрал гэх залуу миний гарыг тавиад ланд круйзер 200 маркийн автомашин руу зугтаасан. Б, амь хохирогч Г хоёр зугтаарай наадуул чинь хутгатай байна шүү гэж хэлээд бид хоёр тоног төхөөрөмж рүү гүйгээд гэхэд амь хохирогч болон ард нь хүмүүс гуйж байсан, хэн гүйж байсныг нь хэлж мэдэхгүй байна, би амь хохирогчийг гүйцэж түрүүлээд төхөөрөмжийн ойролцоо очоод эргээд харахад ланд круйзер 200 маркийн автомашин өгсөөд гэрэлд нь амь хохирогч Г гүйж байгаа харагдсан.Тэгсэн чинь ланд круйзер 200 маркийн автомашин Гыг шууд мөргөж унагаад зогссон, амь хохирогч босох гээд байж байтал тэр машин хөдлөөд дээгүүр нь гараад явчихсан. Би тэрийг нь хараад амь хохирогч руу гүйж байсан ланд круйзер 200 маркийн автомашин над руу чиглээд гэрэл нь ороод ирсэн, тэгэхээр нь би хажуу тийшээ зайлж үсрэхэд цаашаа өгсөөд явсан, Амь хохирогч руу очоод тэврээд сууж байхад ланд круйзер 200 маркийн автомашин бид нар луу чиглэж ирээд нөгөө эмэгтэйгээ авч явах гээд ирэх үед нь би газраас төмөр аваад машин руу шидээд цонхыг нь хагалсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 203-206 дахь тал/,

25.Гэрч Б.Дын өгсөн: “...2023.05.09-ний орой 22 цагаас 23 цагийн орчим уурхайн дарга Б*******н болон Э, Б, Хоролбаяр, О нар өдрийн авч ирсэн юм аа нөгөө газраа аваачиж тавина гээд явах гэхээр нь би хамт явъя гээд хамт явсан. Тэгээд Эко алтан Заамар өнгөрөөд явж байсан цаашаа яг хаашаа очсоныг мэдэхгүй байна нэг газар очтол хэн нэгэн хүн байгаагүй тэгтэл нэг тэвштэй хар машин ирээд бид нарыг бүтэн тойроод буцаад явсан тухайн үедээ тэвшин дээрээ хүнгүй байсан. Тэгээд нөгөө хэд юм аа буюу цахилг*******ы утсыг буулгах гэтэл нөгөө машин буцаад ирсэн. Ирэхдээ тэвшин дээрээ зөндөө хүн суулгачихсан ирсэн. Тэгээд машинаас нэг дунд зэргийн нуруутай саравчтай малгайтай бор царайтай гартаа урт төмөр барьсан эрэгтэй хүн буугаад ирэхээр нь Б*******н “Сайн уу хө” гээд урдаас нь яваад очтол нөгөө хүн гараараа цохиод газар унагаасан. Тэгтэл надтай хамт явсан хүмүүс юу болоод байна гээд буутал нөгөө машинаас гартаа төмөр багаж зэвсэг барьчихсан зарим нь согтуу гуйваад явсан ойролцоогоор 14-15 хүн байсан. Тэгээд Б ахыг араас нь ямар хувцастай зүс царайтай хүн гэдгийг нь харж чадаагүй ямар ч байсан нэг эрэгтэй хүн лантуугаар 2 удаа нуруу руу нь цохиод унагаасан. Тэгээд би гар утсаа авч гаргаад та нар хүн аллаа цагдаа дуудна гэтэл миний гар утсыг нэг эрэгтэй хүн булааж аваад миний нүүр рүү баруун уруул руу цохисон. Тэгтэл нөгөө тэвштэй хар машины жолооч бид нарыг дайраад алчихъя гээд давхисан. Тэгтэл нөгөө хар машины баруун талын хаалга хэсгээр би зүүн шанаа хальт мөргүүлсэн. Тэгээд Б*******н машиндаа сууцгаая явъя гэтэл тухайн үед Хоролбаяр жолооны ард суугаад машин асааж байсан. Тэгээд бид нар машиндаа суугаад хөдөлтөл нэг хүн та нар хүн дайрчихлаа Жижигээ би чамайг харсан шүү гээд хашхираад үлдсэн. Тэгээд бид нар явж байтал Хоролбаяр Б*******нд хандаж “Ахаа би сая хүн дайрчих шиг боллоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 242 дахь тал/,

26.2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрч Б.Дын өгсөн: “...Би зодоон болж байсан газраас бага зэрэг зайтай уулын өгсүүр талд зогсож байсан. Ойр хавьд хүн байсан эсэхийг анзаараагүй. Тэгтэл манай машин ирээд зогссон бөгөөд жолоочийн эсрэг талын урд хаалга онгойж Э намайг гараас татаж машинд суулгаад машин яг хөдлөх гэж байхад машины ард талын цонх хагарч машин яг хөдлөх үетэй зэрэгцээд эсрэг талаас “Жижигээ чи хүн дайрчихлаа” гэж орилсон. Энэ үед Жижигээ буюу Б*******н машин бариад жолоон дээр суусан явж байсан. Би харин Эий өвөр дээр суугаад урд суудал дээр бусад нь ард талын суудал суугаад явж байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 5 дахь тал/,

27.Гэрч О.Эий өгсөн: “...Б*******н ах сайн уу гээд машинаас буутал нэг эрэгтэй хүн шууд цохиод газарт унагаасан. Тэгээд бид нар машинаас буутал гартаа баахан түлхүүр, багаж, төмөр барьсан хүмүүс машинаас буугаад ирсэн, тэгээд бөөн бужигн******* болоод ноцолдож зодолдсон. Тэгтэл нөгөө ач*******ы машин бид нарыг дайрах гээд хөөгөөд байсан тэгтэл Хоролбаяр машины жолооч дээр суучихсан хурдан машинд суу гээд хашхирсан. Тэгээд бид нар машиндаа суугаад хөдлөөд явсан. Тэгээд шууд яваад Эко алтан Заамар уурхайн ойролцоо ирээд машины жолоочийн эсрэг талын хойд дугуй хагараад бид нар дугуйгаа сольсон тэр үед Хоролбаяр “...би хүн дайрчих шиг боллоо...” гэж Б*******н ахад хэлж байсан тэгээд Б*******н ах машинаа бариад ажил дээр очсон тэгээд болсон явдлаа Баатарсайхан даргад хэлтэл та нар Булган аймгийн Б******* сумын цагдаа руу очиж мэдэгд гээд бид нарыг Булган аймгийн Б******* сум руу явуулсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

28.Яллагдагч О.Эий 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2 дахь удаа өгсөн “...Бид нар Их тохойролд зодоон цохион болоод буцаж явахад машины дугуй хагараад зогсож янзалж байтал Ч.Б*******н, Хоролбаяр нар бид нараас жоохон холдож байгаад хоорондоо юм яриад зогсоод байсан бөгөөд буцаж ирээд Хоролбаяр машин жолоодоод бид нар уурхай руугаа очоод буцаж Б******* орох гээд явж байхад Хоролбаяр “Жижигээ /Б*******н/ ах 2,3 нялх хүүхэдтэй юм чинь намайг машин барьж явсан гээд хэлээрэй” гэж хэлэхээр нь бид нар цагдаа дээр очоод мэдүүлэг өгөхдөө худлаа мэдүүлсэн юм... Би тэр орой “Их Тохойрол” гэх газарт ирээд Б*******ны машинаас буугаад ц*******аас ирсэн хүмүүстэй бужигнаад ноцолдож, зодолдож байх үед Б*******н машинаараа тэр хавиар тойроод давхиад байсан. Тэгээд л гэнэт машинд суу явъя гээд л бид нар машинд суугаад тэндээс хөдөлсөн. Хөдлөөд дөнгөж явж байхад Д араас хүн дайрчихлаа гээд орилоод байсан гэж хэлж байсан. Би яг хүн дайрсан мөргөсөн талаар харж мэдээгүй ээ...” гэсэн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

29.Гэрч Б.Оын өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би Булган аймгийн Б******* сумын 3-р багт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Дархан Үржих” ХХК-д ажлаа хийгээд байж байтал Б*******н /Жижгээ гэж дууддаг/ “...дүү м*******ь доор Туулын тохойролд уурхай ажиллуулж байх шиг байна хамт очоод үзээд ирье...” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. Тухайн үед Б*******н, Хоролбаяр, Б, Э нарын хамтаар тухайн газарт 15-16 цагийн үед очсон. Тухайн газар ямар нэгэн уурхай ажиллаагүй, харин техник хэрэгслүүд нь зогсолттой байхаар нь бид нар хоорондоо ярилцаж байгаад тухайн газарт хуйлаатай байсан ойролцоогоор 100 метр кабель утсыг аваад унаж явсан машины арын тээшинд хийсэн. Тэгээд буцаад ажил дээрээ 19 цаг 40 минутын үед ирээд уурхайн дарга Баатарсайханд газарт нь очиж үзлээ ямар нэгэн уурхай ажиллаагүй байна, тэгэхээр нь кабел утсыг нь аваад ирлээ гэхэд уурхайн дарга Баатарсайхан уурлаад буцааж аваачиж өг хулгайн хэрэгт орно гэхээр нь бид нар өгөх гээд буцаад явсан. Тухайн үед Б*******н, Хоролбаяр, Б, Э, Хандаа бид нар хамт явсан, тухайн кабель утас авсан газраа 22-23 цагийн үед очтол миний харснаар ачаатай Ford маркийн автомашинтай хүмүүс ирчихсэн ойролцоогоор 8-9 хүн байсан, тухайн хүмүүс дундаас надад таних хүн байгаагүй. Тэгээд машинаас Б*******н буугаад уулзтал танихгүй намхан биетэй махлагдуу бор царайтай, ойролцоогоор гуч гаруй настай эрэгтэй хүн Б*******ныг заамдсан чинь Б*******н манайхан буугаад ир гэж хашгирхаар нь бид нар буугаад очсон, тухайн үед уг танихгүй залуучууд гартаа төмөр, алх, лантуу гэх зүйл барьчихсан байсан, тэгээд хэн нь эхэлж цохисныг бол мэдэхгүй байна. Б*******н нөгөө заамдсан залуутай зодолдоод эхэлсэн, тэгээд л бөөн зодоон болсон. Би нэрийг нь мэдэхгүй шаргал өнгийн футболктой махлаг залуутай зодолдсон тухайн залуу намайг хавсарч унагаасан, дахиад гүйгээд ирэхээр нь би тонгорч унагаагаад дээр нь гараад сууж байтал тухайн залуучуудтай хамт явсан нэг залуу ирээд намайг жийгээд унагаасан тэгээд би босоод иртэл нэг залуу нь машинаа асаачихсан бүгдийг нь дайраад алъя гэж хэлээд тойроод давхиад байтал манай дүү Хоролбаяр явцгаая гээд машин асаачихсан сууж байхаар нь бүгд санд, мэнд суугаад хөдөлцгөөсөн тухайн үед нөгөө танихгүй залуучуудын нэг нь хүн дайрчихлаа шүү дээ гээд хашхирсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

30.Гэрч Б.Бын өгсөн:  “...Намайг араас цохисон хүнийг би хараагүй тул одоо танихгүй, миний араас хүзүүнээс доош нурууны орчим ямар нэгэн хатуу зүйлээр 2-3 удаа хүчтэй цохисон. Тухайн үед миний биед нуруугаар хөндүүрлэж өвдөх зовуурь илэрч байсан ч одоо бол зүгээр байна. Тухайн үед сумын эмнэлэгт үзүүлж байсан тэр талаарх баримтыг Булган аймгийн Шүүх шинжилгээний байгууллагад өгсөн байгаа... Зодоон болох үед намайг машинаас буухад машиныг Б*******н барьж байсан бөгөөд намайг нуруу руугаа цохиулаад унаад босож ирэхэд манай машин тэр хавиар холхиж давхиад байсан. Харин нөгөө ачаатай машин цаагуур холуур тойроод хөдөлгөөн хийгээд байсан. Тэгж байтал гэнэт л машин суу гээд бид нар машиндаа суугаад хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 38 дахь тал/,

31.Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №46 дугаартай “...Талийгаач Б.Гын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун зүүн эгэм, баруун талд 1,2,3,4,5,6,7,8,9,10-р хавирга, зүүн талд 1-7-р хавирганы хугарал, баруун зүүн уушгины дээд дэлбэнгийн няцрал, цус хариулт, цээжний хөндий дэх цусан хураа /1000мл/, элэгний язрал, хэвлийн хөндий дэх цусан хураа /500мл/, зүүн дунд чөмөгт ясны сэлтэрсэн хугарал, баруун мөр, шуу, зүүн мөр, бугалга өнийн хатуу зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мөргөгдөх, дайрагдах үед үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Талийгаач Б.Г нь цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Б.Гын цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Талийгаач нь O/I/-р бүлгийн цустай байна...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 75-78 дахь тал/,

32.Шинжээч Б.Даваасүрэнгийн өгсөн: “...Амь хохирогчийг босоо байрлалтай байхад мөргөх үед зүүн дунд чөмөгт ясны сэлтэрсэн хугарал гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй. Харин бусад гэмтлийн хувьд амь хохирогчийг машины дугуйгаараа дээгүүр нь дайрч өнгөрөх үед үүссэн байхыг үгүйсгэхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 84 дэх тал/,

33.Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 582 дугаартай шинжээчийн дүгнэлт сэтгэцийн эмгэггүй гэх /2 дугаар хавтаст хэргийн 203-204 дэх тал/,

34.Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтууд /3 хавтаст хэргийн 248 дахь тал, 4 хавтаст хэргийн 11-173 дахь тал/,

35.Шинжээчийн 2024 оны 02 дугаар хавтаст хэргийн 21-ний өдрийн №711 дугаартай “...Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийн 20-24 дугаартай гэрэл зурагт дугуй дотор зах ирмэг хооронд 150 см, гадна зах ирмэг 200 см байгаа нь улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй хоорондын хэмжээстэй тохирч байна...” гэсэн дүгнэлт /5 хавтаст хэргийн 97-103 дахь тал/,

36.Гэрч Б.Бүүний гар утас олсон гэх газрыг  зааж мэдүүлгийг газар нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтаст хэргийн 107-110 дахь тал/,

37.Гэрч Г.Бы  “...Машин амь хохирогч Б.Гын араас очиж мөргөхөд амь хохирогч, уг тээврийн хэрэгсэл хоёр миний урд 30 орчим метрийн зайд буюу тээврийн хэрэгсэл миний урдаас чиглэсэн, амь хохирогч машины урд (аль зүгт хараад сууж байсныг санахгүй байна) газарт "ёолоод" сууж байсан. Тэгээд би шууд "хүн дайрчихлаа" гэж хэлээд амь хохирогч руу гүйхэд машин шууд хаазлан амь хохирогчийн дээгүүр дайрч гаран, миний урдаас өндөр хаазтай ирсэн энэ үед би шоконд орсон бөгөөд тухайн цаг мөчид юу болсныг мэдээгүй, нэг мэдэхэд л миний баруун талаар тэр машин өнгөрөөд явсан. Би чигээрээ гүйж амь хохирогч дээр ирсэн. Тэр үед надтай хамт хэн ирсэн байсныг одоо санахгүй байна. Тэгтэл зодоонд байсан нэг эмэгтэй амь хохирогчийг "та нараас болсон шүү" гэсэн утгатай зүйл хэлээд гэдэсний хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд тэр эмэгтэйтэй хамт байсан нэг залуу (царай төрх, хувцсыг нь санахгүй байна) тэвэрч татаад тэр эмэгтэйг чирээд аваад явсан. Тэр зодоонд нэг л эмэгтэй хүн байсан. Би яагаад тэнд эмэгтэй хүн байсан гэдгийг мэдээд байна гэхээр эмэгтэй хүний дуу хоолойгоор орилоод байсан өөрөөр хэлбэл эмэгтэй хүн гэдэг нь илт мэдэгдэж байсан.Тухайн үед Г, Б, П, Г, Г, М бид нар алт угаах тоног төхөөрөмж угсарч байсан газрынхаа 1км орчим зайд амрах гэртээ бөөндөө байж байсан. Байрлаж байсан гэрээс манай тоног төхөөрөмж буулгасан газар харагддаг юм. 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 00 цагийн орчимд манай тоног төхөөрөмж байгаа газрын орчмоор нэг машин гэрлээ асаагаад эргэлдээд яваад байсан учраас нэгдүгээрт ямар учиртай машин яваад байгаа гэдгийг мэдэхээр хоёрдугаарт тоног төхөөрөмж алдсан эсэхийг шалгахаар Г, Б, Г, М, П, Г бид нар Гийн жолоодож явсан машинтайгаа тоног төхөөрөмж байрлуулсан байсан газарт тоног төхөөрөмжөө шалгахаар очсон. Тэгээд машин дээр очиход Б тэр машин дээр ганцаараа машинаас бууж тэр машин суудал дээр сууж байсан хүмүүсээ санахгүй байна). Тэгтэл Бг машинаас буугаад удаагүй машинд байсан хүмүүс "зодоон болоод байна, зодолдоод уналаа" гээд бөөндөө Машинаас буусан. Бидний сууж байсан машины зүүн хойд хаалга онгойхдоо гацаад байсан бөгөөд хаалгаа арай гэж онгойлгоод машинаас буухад манайхан болон тэр машинд явж байсан залуучууд энд тэнд гүйлдээд, здаад байсан. Тэгээд машинаас буугаад яг юу хийхээ мэдэхгүй байж байтал манай талын хэд хэдэн хүн хутгатай хүн байна орилсон. Тэгээд х*******а хутгатай хүн байгааг хайхад Б 2 эрэгтэй хүнтэй здаад, хэрэлдсэн байдалтай байхыг харахад Бгийн цаад хэсгээс буюу нөгөө талын хүмүүсийн машины баруун талын хэсгээс биерхүү байрын эрэгтэй хүн гартаа хутга барьсан Бг чиглээд явж байх шиг харагдсан (тодорхой санахгүй байна) Би тэр үед дотроо Бг тэр хутгатай хүн хутгалах гэж байна гэж бодоод шууд Б дээр очиж түүнтэй маргалдаж байсан хоёр хүнээс салгаад уулын уруу аваад гүйсэн. Тэгэхэд Б нөгөө хэдийгээ авъя гэхэд би зогсоод эргээд харахад зодолдож байсан хүмүүс ерөнхийдөө тарж бутарсан байдалтай ил хуль байхаар нь манайхан бас зугтаасан гэж бодож байтал эсрэг талын машин хаазлаад хэрэг гарсан талбай дээгүүр 2 удаа эргэлт хийгээд байсан бөгөөд би гүйж байгаад эргээд харахад амь хохирогчийг мөргөсөн үйл явдал болсон. Тэр үед Б миний хажууд байсан…” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 133-135-р тал/,

38.Хохирогч Б.Б, гэрч Т.Учрал нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /7 дугаар хавтаст хэргийн 140-142 дахь тал/,

39.Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч З.Амар-Амгалан, Б.Отгонжаргалын нарын 1139 дугаартай “1.Энхсайханы А /РД:НН88111767/-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. 2. Дээрх шинжүүдийн түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, биеийн эдгэрэл эмчилгээ, цаашид сэтгэл засал, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэх, гэр бүл, нийгэм, хамт олны дэмжлэг бүхий орчин зэргээс хамаарна. 3.Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэх дүгнэлт /7 хавтаст хэргийн 169-171 дэх тал/,

40.Хохирогч Б.Гийн өгсөн: “...Би тухайн улсын дугаартай Л маркийн тээврийн хэрэгслийг мэднэ. Тухайн тээврийг хэрэгслийг 2021 он билүү 2022 онд авч байсан би оныг сайн санахгүй байна. Анх тээврийн хэрэгслийг ач*******ы тээврийн хэрэгсэл болон форд маркийн тээврийн хэрэгслээр сольж авч байсан юм. 73-94 ΧΘΑ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг миний эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг 2023 оны 01 дүгээр сард нэт капитал Эн Ар Ти ХХК-д 31.000.000 төгрөгийн 18 сарын хугацаатай барьц*******д тавьсан байсан.Нэт капитал Эн Ар Ти ХХК-нд барьц*******д тавьсан 31.000.000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сард төлж барагдуулж дууссан байгаа. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслийн бичиг баримт надад байхгүй учраас банк бусаас нэр шилжүүлж  чадаагүй байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг гэр бүлийн хэрэгцээнд манай нөхөр  Ч.Б*******н бид 2 дундаа эзэмшиж байсан өмчлөл нь бол миний нэр дээр байдаг юм...” гэх мэдүүлэг /7 хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

41.Сүлд үнэлгээ ХХК-ны 2023.05.24-ний өдрийн 3/1-451 дугаартай “ ЛАНД-200 загварын тээврийн хэрэгслийн нийт эвдрэл 1,700,000 төгрөг” гэсэн дүгнэлт /2 хавтаст хэргийн 156-159 дэх тал

42.Гэрч Б.Бы мэдүүлэг /1 хавтаст хэргийн 153-161 дэх тал/,

43.Гэрч Г.Мын мэдүүлэг /1 хавтаст хэргийн 162-170 дахь тал/,

44.Гэрч Г.Гийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 171-184 дэх тал/,

45.Яллагдагч Ч.Б*******н, Б.О, О.Э, Б.Д нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

46.Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2315000000133 дугаартай “Ганбат овогтой Хоролбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол, /1 хавтаст хэргийн 01-04 дэх тал/,

47.2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1 хавтаст хэргийн 05 дахь тал/,

48.Б.Хоролбаярт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, прокурорын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол “эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Хоролбаярыг сэжигтнээр баривчилсан тэмдэглэл “2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр” /3 хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

49.Шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгох тухай захирамж “Г.Хоролбаяр” /3 хавтаст хэргийн 13 дахь тал/,

50.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаартай яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж “Г.Хоролбаяр” /3 хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

51.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 490 дугаартай “гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай  “Г.Хоролбаяр” /3 хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

52.Гэрч Б.Мын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн таньж олуулах ажиллаг*******ы тэмдэглэл “...таниулах ажиллаг*******д Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд зарлагдсан хүмүүсээс ижил төстэй зургийг авч  1-6 хүртэл дугаарлан №3 дугаарт Ч.Б*******н /гв92031610/-ны зургийг байрлуулахад “энэ 3 дугаартай хүн машин жолоодож явсан сөөнгө хоолойтой залуу мөн байна...” гэх /1 хавтаст хэргийн 68-70 дэх тал/,

53.Гэрч М.Пгийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн таньж олуулах ажиллаг*******ы тэмдэглэл “...таниулах ажиллаг*******д Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд зарлагдсан хүмүүсээс ижил төстэй зургийг авч  1-6 хүртэл дугаарлан №3 дугаарт Ч.Б*******н /гв92031610/-ны зургийг байрлуулахад “энэ 3 дугаартай хүн мөн байна...” гэх /1 1 хавтаст хэргийн 73-75 дахь тал/,

54.Гэрч Б.Гийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн таньж олуулах ажиллаг*******ы тэмдэглэл “...таниулах ажиллаг*******д Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд зарлагдсан хүмүүсээс ижил төстэй зургийг авч  1-6 хүртэл дугаарлан №3 дугаарт Ч.Б*******н /гв92031610/-ны зургийг байрлуулахад “энэ 3 дугаартай хүн миний хэлсэн хүн мөн байна, энэ залуу Ланд круйзер 200  загварын машиныг жолоодож ирсэн хүн мөн байна...” гэх /1 хавтаст хэргийн 76-78 дахь тал/,

55.Гэрч Б.Бгийн “...2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн таньж олуулах ажиллаг*******ы тэмдэглэл “...таниулах ажиллаг*******д Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд зарлагдсан хүмүүсээс ижил төстэй зургийг авч  1-6 хүртэл дугаарлан №3 дугаарт Ч.Б*******н /гв92031610/-ны зургийг байрлуулахад “энэ 3 дугаартай хүн тухайн үед намайг цохисон, анх жолоо барьж ирсэн, дараа нь амь хохирогчийг мөргөөд дээгүүр нь гарсан, Жижгээ гэж дууддаг залуу мөн байна  ...” гэх /1 хавтаст хэргийн 79-81 дэх тал/,

56.Хохирогч М.Пгийн “...машиныг Жижигээ жолоодож байсан.Би чи хүн дайраад алчихлаа гэхэд Жижигээ ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй машинаа хөдөлгөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1хавтаст хэргийн 117-118 дахь тал/,

57.Гэрч Б.Бүүний “...Булганы цагдаа нар буруу хүн барьж хориод хэрэг дутуу шалгаад байгаа юм шиг болохоор нь өгөлгүй байж байгаад одоо утсыг авчирч өгч байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 146 дахь тал/,

58.2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрч Б.Оын гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд “... Тэгээд би босоод иртэл нэг залуу нь машинаа асаачихсан бүгдийг нь дайраад алчих гэж хэлээд тойроод давхиад байтал манай дүү Хоролбаяр явцгаая гээд машин асаачихсан сууж байхаар нь бүгд санд мэнд суугаад хөдөлцгөөсөн,... Зодооны үед зугтахдаа Хоролбаяр машин жолоодоод баруун гар талд нь Э сууж явсан тухайн үед би шууд тээш рүү ороод суусан хэсэг явж байгаад хартал жолоочийн ард талд Б*******н суучихсан дунд нь Хандаа суугаад хажууд нь Б сууж явсан ..." гэх мэдүүлэг, / 2хавтаст хэргийн 07-09 дэх тал/,

59.Гэрч Б.Дад эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа “2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд “... Б*******н бүгдээрээ машиндаа суугаарай явъя гээд машинаа жолоодоод би Эий өвөр дээр бусад нь хойд талын суудал дээр суугаад бид нар хөдлөх үед машины ар хэсэгт юмаар цохиж байгаа бололтой цонх хагарчих шиг болсон. Бид нар тэр чигээрээ хөдлөөд явахад хэн нэгэн Жижгээ (Б*******н) "чи хүн дайрчихлаа" гэж хэлж байгаа сонсогдож байсан. Тэндээс хөдлөөд бид нэлээн явж байтал машины дугуй хагараад машинаас бууж Б, Э. О нар машины дугуй сольж байх хооронд Б*******н, Хоролбаяр нар машинаас буугаад зайдуухан дагуулж очоод юм яриад байсан. Хоролбаяр "Би жолоо барьж явсан гэж хэлээрэй" гэж бид нарт хандаж хэлсэн. Харин Б*******н "ахын дүү чи яг илтгэлтэй байна уу, болж байгаа юм уу" гэх зэрэг зүйл ярьж байсан.. өмнө нь надаас гэрчээр мэдүүлэг авах үед надад хуульд заасан гэрчийн эрх, үүргийг танилцуулсан. Тухайн үед Б*******н, Хоролбаяр нар хоорондоо ярилцаад “Хоролбаярыг машин барьсан гэж мэдүүлээрэй” гэхээр нь би Хоролбаярыг машин барьж явсан гэж мэдүүлсэн юм гэх мэдүүлэг, /1 хавтаст хэргийн 247-248, 2 хавтаст хэргийн 01-02 дахь тал/,

60.Гэрч Б.Мын өгсөн: “... тэр жолоочийг бол харвал танина. Сөөнгө хоолойтой хүн байсан, царайг нь харсан. .. эрүүндээ сахалтай, махлаг биетэй, бор царайтай сөөнгө хоолойтой залуу байсан... Эхлээд мөргөж байхыг нь хараагүй, намайг гүйж байхад пүд хийсэн чимээ гарахаар нь харахад Ланд круйзер 200 маркийн автомашин урд талд амь хохирогч сөхрөөд суучихсан байсан. тэр машиныг нөгөө сахалтай, сөөнгө хоолойтой залуу жолоодоод явж байсан. одоо харвал таних байх...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 160-162 дэх тал/,

61.Гэрч Г.Гийн өгсөн: “... тэр машин бүтэн тойроод эргэж ирээд манай хүмүүсийг дайрах гээд хөөж явах үед нь би машинтайгаа хаахад тухайн машин хажуу тийшээгээ дараад надтай зэрэгцэж явахад нь би тухайн машиныг жолоодож явсан хүнийг харсан... Тухайн үед тэр хүмүүсийг таньдаггүй байсан. энэ хэрэг учрал болсон үеэс машины жолооч нь Жижгээ гэх хүн болохыг мэдсэн” гэх мэдүүлэг  /1 хавтаст хэргийн 169-171 дэх тал/,

62.Гэрч Б.Бгийн өгсөн: “... Анх намайг тэр машин руу очиход цохиж авсан, жолоо барьж явсан хүмүүс Жижгээ гэж дууддаг залуу жолоодож явсан. амь хохирогчийг дайраад намайг дайрах гээд ирж байхдаа цонх нь онгорхой нэг үг хэлээд орилоод байсан, юу гэж хэлснийг нь мэдэхгүй байна. тэр үед намайг харахад тэр Жижгээ гэх залуу машин жолоодож байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 183-186 дахь тал/,

63.Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Нямхүү нь гэрч Бын Дад  эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа, болон түүний гэрчээр өгсөн, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “...Б*******н машиндаа сууцгаая явья гэтэл, тухайн үед Хоролбаяр жолооны ард суугаад машин асааж байсан.Тэгээд бид нар явж байтал Хоролбаяр, Б*******нд хандаж “ахаа би сая хүн дайрчих шиг боллоо” гэж хэлсэн.Мөрдөгчөөс “тухайн үед хэн, хэн х*******а сууж явсан бэ? хэн машин жолоодож явсан бэ? гэх мөрдөгчийн асуултад “Зодоон болоод зугтах үед Хоролбаяр машин жолоодсон” гэх хариултыг өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 241-243 дэх тал/,

64.Гэрч О.Эгийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд “Би өмнө нь өгсөн мэдүүлэгтэй хэрэг гарах үед Их Тохойрол гэх газарт зодоон болоод буцахдаа Хоролбаяр машин барьж явсан гэж худал хэлсэн, зодоон болж дуусаад буцаж явахад Б*******н машин барьж явсан юм. Энэ талаар би өмнө нь өгсөн мэдүүлэгтэй хэлэлгүй худлаа хэлсэн. Б******* орох гээд явж байхад Хоролбаяр “Б*******н ах 2, 3 нялх хүүхэдтэй юм чинь намайг машин барьж явсан гээд хэлээрэй" гэж хэлэхээр нь бид нар цагдаа дээр очоод мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн. Б*******ны машинаас буугаад ц*******аас ирсэн хүмүүстэй бужигнаад ноцолдож, зодолдож байх үед Б*******н машинаараа тэр хавиар тойроод давхиад байсан. Тэгээд л гэнэт машинд суу явъя гээд л бид нар машинд суугаад тэндээс хөдөлсөн” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

65.Гэрч Б.Бын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд “... Замд дугуй хагараад зогсож байх үед Б*******н, Хоролбаяр нар биднээс жаахан зайтай зогсоод хоорондоо юм яриад байсан. тэгээд машины дугуй янзлаад хөдлөхөд Хоролбаяр машин жолоодоод уурхайн кемп ороод Б*******н цагдаа орох гээд явж байхад “би хүн дайрсан гэж хэлээрэй” гэж хэлж байсан. тэгээд л эхний мэдүүлэг өгөхдөө би Хоролбаяр машин барьж яваад хүн дайрсан гэж хэлсэн. Хоролбаяр машин жолоодоод уурхайн кемп ороод Б*******н цагдаа орох гээд явж байхад “би хүн дайрсан гэж хэж хэлээрэй” гэж хэлж байсан. Тэгээд л анхны мэдүүлэг өгөхдөө би Хоролбаяр машин барьж яваад хүн дайрсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

66.Гэрч Ч.Б*******ны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд “... би жолоо бариад Хоролбаяр миний ард суусан байсан. Тэгээд хөдлөөд явж байхад машины хойд аваарын цонх хагарсан, би уруудаад явж байхад “ах аа хүн дайрчихлаа гээд орилоод үлдлээ ш дээ” гэж хэлсэн. Тэгээд би зам дээр овоолсон шороог даваад зогсоод машинаас буухад Хоролбаяр бууж ирээд” хойноос хүн дайрчихлаа ш дээ гээд орилоод байна шдээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “одоо яанаа ахын дүү тийм зүйл болоогүй ш дээ, явъя” гэхэд Хоролбаяр “би машин барьчихъя янз бүрийн юм болбол намайг барьсан гээд хэлчих, та 3 нялх хүүхэдтэй шдээ” гэж хэлсэн. Тэгээд цааш хөдлөөд явж байхад дугуй хагараад дугуй сольж байхад Хоролбаяр бид 2 машинаас холдож байгаад хоорондоо яриад “ах нь өөрөө барьснаараа байя” гэхэд Хоролбаяр “та 3 хүүхэдтэй яах гэсэн юм, дүү нь барьсан гээд хэлчихье” гэсэн. Тэгээд тэндээсээ хөдлөөд кемп дээрээ очоод захиралд хэлсэн ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

67.Б.Эгийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа, гэрчийн мэдүүлэг “...Хоролбаяр машины жолоо дээр суучихсан хурдан машинд суу гээд хашгирсан.Дугуй хагараад сольсон тэр үед Хоролбаяр би хүн дайрчих шиг боллоо гэж Б*******н ахад хэлж байсан...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 07-09 дэх тал/,

68.Яллагдагч Б.Оын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “...манай дүү Хоролбаяр явцгаая гээд машинаа асаачихсан сууж байхаар нь бүгд санд мэнд суугаад хөдөлцгөөсөн...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

69.Сэжигтэн Г.Хоролбаярыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /3 хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

70.Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 2023/ЦХШЗ/42 дугаартай Ганбатын Хоролбаярыг 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж, /3 хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

71.Мөн шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ЕШЗ/490 дугаартай “Гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамж /3 хавтаст хэргийн 18-20 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн  талаар:

Шүүх хуралд*******д оролцсон иргэдийн төлөөлөгч Т.Төртогтох гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарыг гэм буруутай гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу хэрэг хэлэлцэх шүүх хуралд*******ыг явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч Ч.Б*******н нь 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрөөс 10-нд  шилжих шөнө 01 цагийн орчим Булган аймгийн Б******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт “” газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байна гэх шалтг*******аар хэсэг хүмүүстэй маргалдан улмаар маргалд*******ы явцад маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр амь хохирогч Б.Гыг дайрч  “хүнийг алах” гэмт хэргийг,

Мөн эрүүгийн 2315000000133 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээр шалгах явцад бүртгэлийн дугаартай гомдол мэдээлэлд 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр  гэрчээр мэдүүлэг өгөхдөө  үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “ хэрэг гардаг тухайн цаг хугац*******д өөрөө машин жолоодож явсан атлаа Хоролбаярыг машин жолоодож явсан, гэмт хэрэг үйлдсэн мэтээр мөрдөн шалгах ажиллаг*******ы үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг,

  Шүүгдэгч Б.О нь эрүүгийн 2315000000133 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээр шалгах явцад бүртгэлийн дугаартай гомдол мэдээлэлд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Хоролбаяр машин барьж” гэмт хэрэг үйлдсэн мэтээр мөрдөн шалгах ажиллаг*******ы үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг,

 Шүүгдэгч О.Э нь эрүүгийн 2315000000133 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээр шалгах явцад бүртгэлийн дугаартай гомдол мэдээлэлд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Хоролбаяр машин барьж” гэмт хэрэг үйлдсэн мэтээр мөрдөн шалгах ажиллаг*******ы үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Д нь эрүүгийн 2315000000133 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээр шалгах явцад бүртгэлийн дугаартай гомдол мэдээлэлд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Хоролбаяр машин барьж” гэмт хэрэг үйлдсэн мэтээр мөрдөн шалгах ажиллаг*******ы үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг  тус тус үйлдсэн хэргийн  үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллаг*******ы явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан гэрч Б.Бүүн, Г.Б, Г.Б, Б.М, Г.Г, Б.Б, Б.Г, Б.Д, О.Э, Б.О, Б.Б, Т.Учрал нарын өгсөн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хур******* авсан Iphone загварын гар утас, амь хохирогчийн үхлийн шалтг*******ыг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлтүүд, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа болох таньж олуулах ажиллагаа, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тухайн ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Б.Д, О.Э, Б.О, Ч.Б*******ны нарын гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан тэмдэглэл, Хоролбаярыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, сэжигтнээр баривчилсан тэмдэглэл, яллагдагчаар цагдан хорьсон шүүгчийн захирамж, шүүгдэгч Ч.Б*******н, Б.Д, О.Э, Б.О нарын мөрдөн шалгах ажиллаг*******ы явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд нотлох баримтуудыг няц******* үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, дурдсан нотлох баримтууд нь үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтг*******ы эх сурвалж, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

“Хүнийг алах” гэмт хэргийн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Б*******н нь амь хохирогчийг тээврийн хэрэгслээр мөргөж, газар унасан байхад нь  дайрсан үйлдэл нь хууль бус бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох нь илэрхий атал тэрээр ухамсартайгаар, хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгч Ч.Б*******н нь амь хохирогч Б.Гыг машинаараа мөргөсөн, дайрсан үйлдэл нь амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан “баруун зүүн 1,2,3,4,5,6,7,8,9,10 дугаар хавирга, зүүн талд 1-7-р хавирганы хугарал, баруун зүүн уушигны дээд дэлбэнгийн  няцрал, цус хуралт, цээжний хөндий дэх цусан хураа зүүн дунд чөмөгт ясны сэлтэрсэн хугарал бүхий гэмтэл, түүний улмаас нас барсан хохирол, хор уршигтай шалтг*******т холбоотой болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгон үнэлэв.

Хууль бус буюу Эрүүгийн хуулиар тодорхойлсон гэмт үйлдлийг хүсэл зоригийн илэрхийлэл зорилго, сэдэлт, түүний илрэх идэвхитэй үйлдлийн шинж чанар, үйлдлийн арга зэргийг харгалзан хэргийг зөв зүйлчлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, оногдуулбал зохих ялын төрөл, хир хэмжээ зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Прокуророос шүүгдэгч Ч.Б*******ныг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолоор зүйлчлэлийг хүндрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар зүйлчлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллаг*******ы явцад тогтоогдсон нөхцөл байдалд прокурор хууль зүйн дүгнэлт хийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолоор шүүгдэгч Ч.Б*******ны холбогдсон гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэнийг, энэхүү прокурорын шийдвэрийг Булган аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, Улсын Ерөнхий Прокурорын газрын эрх бүхий прокурорын хяналтын прокурорууд  хэвээр үлдээснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Тодруулбал:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Төгөлдөрийн хүсэлт, гэм буруугийн дүгнэлтэнд дурдсан гэрч Г.Б, Б.М, Б.Г нарын мэдүүлгээр  шүүгдэгч Ч.Б*******н нь “амь хохирогч Б.Гыг дайрч алах” гэмт хэргийг үйлдэхдээ амь хохирогчоос гадна өөр хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө эрсдэж болзошгүй объектив нөхцөл байдал хангагдсан нөхцөлд үйлдсэн гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Хэрэг учрал үйлдэгдсэн цаг хугац*******д шүүгдэгч Ч.Б*******ны жолоодож явсан улсын дугаартай Ланд-200 загварын тээврийн хэрэгсэлд О.Э, Б.О, Б.Д, Г.Хоролбаяр, Б нар, Г.Гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд М.П, Б.Б, Б.М, Г.Б, Б.Г амь хохирогч Б.Г нар тус тус зорчин явсан болох нь тогтоогдсон бөгөөд дээрх  гэрч нар нь  хэрүүл марг*******, харилцан зодооны талаар харилцан эсрэг, харилцан адилгүй агуулгын хувьд зөрүүтэй мэдүүлгүүдийг мөрдөн шалгах ажиллаг*******ы явцад мэдүүлсэн, мэдүүлгийн эх сурвалж бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй байна.

Тухайлбал,

Гэрч Г.Б /1 хх-ийн 151-153 тал/  Г.Г /1 хх-ийн 173-175 тал/, гэрч Б.Б / 1 хх-ийн 151-153 тал/ нар нь шүүгдэгч Ч.Б*******ны тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүс Б.Бг  тал талаас нь  зодсон талаар мэдүүлсэн боловч шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй, хураагдсан хутганд шинжээч томилж дүгнэлт гаргасан боловч гарын мөр илрээгүй байна.

Мөн шүүгдэгч Ч.Б*******нтай Т.Учрал гэгч хамт явсан, бие эрх чөлөөнд халдсан талаар гэрчүүд мэдүүлдэг боловч мөрдөн шалгах ажиллаг*******ы явцад цугларсан нотлох баримтуудаар Т.Учрал гэмт хэрэг үйлдэгдэх цуг хугац*******д тухайн газар байгаагүй болох нь тогтоогдсон.

Түүнчлэн М.П, Б.Б, Б.М, Г.Б, Б.Г нар нь шүүгдэгч Ч.Б*******ны тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүс ямар нэгэн үгийн зөрүүгүй зодсон, бид нар тэдгээр хүмүүст ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй талаар мэдүүлдэг боловч,

Шүүгдэгч Ч.Б*******ны тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Д, Ө.Э, Б.О, Б.Б нар нь тухайн марг*******ы үеэр зодуулсан гэж мэдүүлэг бөгөөд Б.Б, Б.Д нарын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлтүүдээр тэдний биед гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байна. / 2 хх-ийн 92-63 тал, 2 хх-ийн 121-122 тал/

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтанд заасан “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”  гэдэг нь гэм буруутай этгээдийн нэг удаагийн үйлдлийн үр дүнд  олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно.

 

Мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтэнд тусгагдсан тээврийн хэрэгслийн мөр нь дан ганц шүүгдэгч Ч.Б*******ны жолоодож явсан тээврийн хэрэгслийн мөр гэдгийг нотолж, тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдъя.

Шүүгдэгч Ч.Б*******н нь 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдэгдсэн газарт  “ газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байна” гэх шалтг*******аар очиж, марг******* үүсгэн марг*******ы явцад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас амь хохирогч Б.Гыг өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр дайрч алсан, энэ үйл баримтыг  гэрчлэн мэдүүүлсэн гэрч нарын агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлгүүдээр хэрэг учрал  богино хугац*******д үйлдэгдсэн болох нь тогтоогдсон.

Прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллаг*******ы явцад гэмт хэргийн үйл явдал, нөхцөл байдлыг болон бусад шаардлагатай бүх ажиллагааг явуулж, эх сурвалж бүрийг мухарлан шалгаж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарын хүрээнд нэр бүхий шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт хүрэлцээтэй, хангалттай гэж дүгнэн хэргийн үйл баримтыг тогтоож, прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт, зүйлчлэлийн хувьд тохирсон гэж дүгнэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Хүн амьд явах эрхтэй гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж Монгол Улсын иргэний эрхийг хуулиар хамгаалсан байна.

 

Шүүгдэгч Ч.Б*******н хүний амьд явах эрхэд хууль бусаар халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний хор уршгаараа хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Ч.Б*******н болон түүний өмгөөлөгч Б.Баян-Очир, Г.Бадамханд, Г.Оюунчимэг нар гэм буруу, хэргийн зүйлчлэлийн  талаар маргаагүй болохыг тэмдэглэе.

Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Худал мэдүүлэх гэмт хэргийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн” гэж  зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн  гэмт хэргийн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Б*******н, О.Э, Б.О, Б.Д нар нь эрүүгийн 2315000000133 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээр шалгах явцад гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасаны даруу зориуд Г.Хоролбаярыг тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа амь хохирогч Б.Гыг дайрч алсан гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон.

Ч.Б*******н, О.Э, Б.О, Б.Д нараас мөрдөгч мэдүүлэг авахдаа хуульд заасан эрх үүргийг тайлбарлан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд Ч.Б*******н, О.Э, Б.О, Б.Д нар нь ямар нэгэн хөндлөнгийн дарамт, шахалтгүйгээр өөрсдийн сайн дурын үндсэн дээр мэдүүлэг өгөхдөө зориуд санаатайгаар хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг болоогүй мэтээр, болоогүй үйл явдлыг болсон гэж гэм буруугүй Г.Хоролбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллаг*******ы явцад зориуд худал мэдүүлэг өгч Г.Хоролбаярыг гүтгэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллаг*******ы эсрэг гэмт хэрэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллаг*******ы журам зөрчигдсөнөөр гэмт хэрэг төгсдөг.

Нэр бүхий  шүүгдэгч нарын сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр гэрчээр худал өгсөн мэдүүлгийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг чиглүүлэн явуулж 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Г.Хоролбаярыг сэжигтнээр тооцон баривчилж, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөн өдөр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл журам зөрчигдсөн бодит үр дагавар үүсжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдааж хэрэглэж болохгүй” гэсэн шударга ёсны зарчим зөрчигдсөн байна.

Шүүгдэгч О.Э, Б.О, Б.Д нарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нь шүүгдэгч нарын худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн тухайд маргахгүй, зүйлчлэлийг хүндрүүлсэн буюу Г.Хоролбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн гэж хүндрүүлж зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Учир нь шүүгдэгч О.Э, Б.О, Б.Д нар нь хэрэг үйлдэгдсэн өдөр буюу  2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө шүүгдэгч Ч.Б*******ныг өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан улмаар уг тээврийн хэрэгслээр амь хохирогч Б.Гыг дайрч алсан гэдгийг мэдсээр байж, Г.Хоролбаярыг машин барьж явсан мэтээр зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн болох нь тогтоогдсон гэж  дүгнэсэн.

Мөн хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч О.Э, Б.О, Б.Д нарыг худал мэдүүлэг өгөхийг тулгаж шаардсан, дарамталсан, хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн гэх гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Г.Хоролбаярын хүсэл зоригийн дагуу мэдүүлэг өгсөн гэж маргаж байгаа боловч  Г.Хоролбаяр нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нас барсан нөхцөл байдал тогтоогдсон.

 Худал мэдүүлэх гэмт хэргийн үндсэн шинж нь мэдүүлэг өгөгч нь мэдүүлэг өгөхдөө зориуд санаатайгаар хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг болоогүй мэтээр, болоогүй үйл явдлыг болсон гэж, эсхүл хэргийн талаар өөрийн олж мэдсэн зүйлийг мэдүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй нь худал мэдүүлэх гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд гэм буруугүй хүнийг нэр з*******  гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлсэн үйлдэл нь худал мэдүүлэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаардаг тул шүүгдэгч Ч.Б*******н,  О.Э, Б.О, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэгт хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүгдэгч М.Пг 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Булган аймгийн Б******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт амь хохирогч Б.Гыг тээврийн хэрэгслээр дайрсан гэх шалтг*******аар Ч.Б*******ны жолоодож явсан, хохирогч Б.Гийн өмчлөлийн улсын дугаартай Ланд Крузер-200 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд салхины шил, баруун шил, баруун хойд, зүүн хойд крылог төмрөөр цохиж цонхны шилийг хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан гэж гэж дүгнэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Пгийн өмгөөлөгч Г.Төгөлдөр: шүүгдэгч М.Пгийн үйлдлийг  гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт хэрэглэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус шүүхэд гаргасан.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч М.Пгийн өмгөөлөгч Г.Төгөлдөрийн шүүгдэгч М.Пгийн үйлдлийг  гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт хэрэглэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

Учир нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан гэрч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Ч.Б*******н нь өөрийн жолоодож явсан улсын дугаартай тээврийн хэрэгслээр амь хохирогч Б.Гыг хоёр удаа дайрч, амь насыг хохиросоон хууль бус үйлдлийн дараа дахин хөдөлгөөн үргэлжлүүлэх явцад шүүгчид М.П нь газар байсан турбаг шидэж түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалсан болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч М.Пгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Өөрийн, эсхүл бусдын амь нас,эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэх гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэсэн болно.

Шүүх бүрэлдэхүүн талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ талаар гаргасан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Төгөлдөрийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

Хяналтын прокурор Э.Гантулга нь хэрэгт хяналт тавьж байх хугац*******даа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина гэх заалтыг зөрчсөн байна.

Нэр бүхий шүүгдэгч Ч.Б*******н Б.Д, О.Э, Б.О нарыг хяналтын прокурор М.Сайнзаяа 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллага явуулсан байдаг.

Хяналтын прокурор Э.Гантулга нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор нэр бүхий шүүгдэгч Ч.Б*******н Б.Д, О.Э, Б.О нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, бодит хохирол хор уршиг учраагүй гэж илтэд үндэслэлгүй дүгнэлт хийн хэрэгсэхгүй болгож, тогтоолыг хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нарт танилцуулалгүйгээр хэргийг  шүүхэд шилжүүлсэн байдаг.

Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд*******аар хэргийг хянан хэлэлцээд оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэж дүгнэн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, захирамж магадлал 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг прокурор биелүүлэх үүрэгтэй.

   Гэтэл амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Төгөлдөр нь шүүхийн захирамж, магадал хүчин төгөлдөр болсны дараа  хяналтын прокурорын зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгуулахаар Булган аймгийн Ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч гомдлыг хангахаас татгалзсан. /8 дугаар хх-ийн 74 тал/ /тогтоох хэсэг бүхэлдээ буруу бичигдсэн/

   Дахин Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргаж, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын тогтоолоор прокурорын дээрх  шийдвэрийг хүчингүй болгож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсанаас хойш 5 сарын дараа зөвтгөгдөж, үндэслэлгүйгээр бусдад ял завшуулах нөхцөл байдал таслан зогсоогдсон байна.

            Прокурорын хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй үйлдлээс болж яллагдагч Б.Б хилээр гарч, Б.Бод холбогдох хэргийг тусгаарлажээ.

            Түүнчлэн эрүүгийн 231500000133 дугаартай хэргийн мөрдөн байцаалтыг тал бүрээс нь шуурхай, бүрэн гүйцэт явуулахын тулд Улсын Ерөнхий прокурорын 2020 оны А/67 дугаар тушаалаар баталсан “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллаг*******д тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан зааврын 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалт, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах, түүнд прокурор хяналт тавих харьяаллыг шинэчлэн тогтоох тухай А/33 дугаартай тушаалын хавсралтын 3.9 дэх заалтыг үндэслэн мөрдөн байцаалт явуулах харьяаллыг дагнасан чиг үүрэг бүхий Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст  өөрчлөн тогтоосон байхад, / 1 хх-ийн 9 тал/

            Хяналтын прокурор Э.Гантулга 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ямар ч үндэслэлгүйгээр хэргийг харьяалалыг дахин өөрчлөн Булган аймгийн Цагдаагийн газарт тогтоосон, / 7 хх-ийн 31 тал/

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Төгөлдөрийн мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийлгүүлэх хүсэлтийг бичгээр хариу өгөхдөө хангаж шийдвэрлэсэн атлаа  урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралд*******д / ач холбогдолгүй гэж үзсэн учир ажиллагааг хийгээгүй/  гэж өөр өөр байдлаар шийдвэр гаргасан зэрэг нөхцөл байдлууд нь хяналтын прокурор Э.Гантулгыг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгт хувийн сонирхолтой хандсан байж болзошгүй талаар үндэслэл бүхий эргэлзээ шүүх бүрэлдэхүүнд үүссэн болохыг тэмдэглэе.

Иргэдийн төлөөлөгч Б.Төртогтох нь нэр бүхий шүүгдэгч нарыг  “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх дүгнэлтийг бичгээр гаргаж өгснийг хэрэгт хавсаргасан бөгөөд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэртэй зөрүүгүй байсан тул шүүх бүрэлдэхүүн тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл:,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан Шүүгдэгч Ч.Б*******ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 21.2  дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийг  бусдыг  гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн  гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн  гэм буруутайд тус  тус,

Шүүгдэгч Б овгийн Бын О, Х Уул овгийн Оын Э, Ш овгийн Бын Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан  “Худал мэдүүлэх” гэмт хэргийг  бусдыг  гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн  гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцов.

Харин Булган аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шүүгдэгч Х******* овогт М*******ын Пд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар  гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Пг цагаатгаж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул шүүгдэгч Б.О, О.Э, Б.Д нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

        М.Пгийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг тэмдэглэе.

        Шүүгдэгч Ч.Б*******ны  гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирчээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А түүний өмгөөлөгч Г.Төгөлдөр нар нь нийт 480,653,293 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Үүнд:

Оршуулгын зардалд-31,410,617 төгрөг,

Орон сууц захиалгын гэрээ-9,528,000 төгрөг,

Тэтгэврийн зээл -3,000,000 төгрөг,

Ломбард- 2,002,500 төгрөг,

Хадгаламж барьцаалсан зээл / хүүхдийн /-1,989,663 төгрөг,

Сэтгэл сан*******ы хохирол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж 82,500,000 төгрөг,

Шинээр гаргаж өгсөн шатахуун болон хоолны баримт 1,057,656 төгрөг,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т зааснаар тэжээгчээ алдсан 4 хүүхдийг насанд хүртэл нь зөрүү болох 381,150,000 төгрөг

том хүүхэд -46.750,000 төгрөг

Гэрэлт-Ирээдүй-52,800,000 төгрөг

Болдмаа-89,100,000 төгрөг

Батмаа-96,250,000 төгрөгийн тус тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэсний дагуу хохирлыг дараахь байдлаар тогтоосон болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас: 

Оршуулгын зардалд 31,410,617 төгрөг, орон сууцны захиалгын гэрээ 9,528,000, шинээр гаргаж өгсөн хоол бензений зардалд 1,057,656 төгрөг нийт 41,956,293 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ч.Б*******н нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ад 30.000.000 төгрөгийг төлсөн байх тул хасаж 11,956,293 төгрөгийг шүүгдэгч Ч.Б*******наас гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ад олгохоор шийдвэрлэв.

Харин  гэмт хэрэгт үйлдэгдэхээс өмнө  амь хохирогч Б.Гын барьцаалдан зээлдүүлэх газраас авсан зээл 2,002,500 төгрөг, хадам аавын тэтгэврийн зээл 3.000.000 төгрөг, хүүхдийн хадгаламжны зээл  1,989,663 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагагыг хэрэгт хамааралгүй тусдаа иргэний эрх харилцаа үүсгэсэн, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хамаарахгүй үндэслэлээр  хэрэгсэхгүй болгосон.

Түүнчлэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Агийн  сэтгэцэд учирсан хохиролд нэхэмжилсэн 82,500,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Учир нь:

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт  “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн болон түүнийг дагалдах бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан зохицуулжээ.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буц******* хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд шинээр батлагдсан хууль тогтоомжид буц******* хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү ашигтай журмыг тогтоосноос бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буц******* хэрэглэхгүй гэсэн ерөнхий зарчим үйлчилнэ.

Мөн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хууль нь агуулгаараа гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн шаардах эрхийн үндэслэл, төлбөр хариуцах этгээд, нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон шинжтэй байх тул тус хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэснийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт заасан хугацаагаар ойлгоно.

Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой шинээр батлагдсан хуулиудад өмнөх харилц*******д үйлчлэх талаар заагаагүй учир Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд буцаж үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй, “... хуулийг буцааж хэрэглэхгүй” юм.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт зааснаар  “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэх заалтын дагуу нэхэмжилсэн 381,150.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А нь насанд хүрээгүй 4 хүүхэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг сар бүр авдаг талаар мэдүүлсэн.

 Амь хохирогч Б.Г нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А нь “талийгаач нөхөр м*******ь хувиараа хөдөлмөр эрхэлдэг харилцан адилгүй цалин хөлс авдаг байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй” талаар мэдүүлсэн тул шүүх  тэтгэмжийн зөрүүг тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэн болно.

 

Шүүгдэгч Ч.Б*******н болон түүний өмгөөлөгч  нар нь  гэм буруугийн шүүх хуралд*******ы явцад шүүхээс тогтоосон 11,956,293 төгрөгийг төлөх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүх хуралд*******ыг 1 цагийн хугацаатай завсарлуулж, хохирол төлсөн баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч Ч.Б*******ныг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Гурав.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Нэр бүхий шүүгдэгч нарыг шүүх гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч О.Эгийн хувьд 3 дугаар хавтаст хэргийн 152-159 дэх талд авагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Дархан Үржих ХХК-ийн тодорхойлолт, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч О.Э нь Дархан Үржих ХХК-д жолооч, оператор ажилтай, ам бүл 2, аавын хамт амьдардаг, Ул*******баатар хот, Ч дүүргийн 21 дүгээр хороо тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Дын хувьд 3 дугаар хавтаст хэргийн 170-178 дэх талд авагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Дархан Үржих ХХК-ийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Д нь Төв аймагт төрсөн, дээд боловсролтой, гааль татварын байцаагч мэргэжилтэй, Дархан Үржих ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, 2 охины хамт амьдардаг, Булган аймгийн Б******* сумын, гэх газарт оршин суудаг, ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.О хувьд 3 дугаар хавтаст хэргийн 180-190 дэх талд авагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Дархан Үржих ХХК-ийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.О нь Булган аймгийн Булган суманд төрсөн, тусгай дунд боловсролтой, автоын засварчин  мэргэжилтэй, Дархан Үржих ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Булган аймгийн Б******* сумын 4 дүгээр баг,  оршин суудаг, ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.Б*******н хувьд 3 дугаар хавтаст хэргийн 192-246 дахь талд авагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Дархан Үржих ХХК-ийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ч.Б*******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч гагнуурчин мэргэжилтэй, “*******” ХХК-д ээлжийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 33 настай, эрэгтэй, урьд 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 19 дугаартай шийтгэх тогтоол, 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоол,  2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 141А дугаар шийтгэх тогтоол, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүхээс шүүгдэгч Ч.Б*******ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ч.Б*******ны үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулах саналтай байна. Дээрх ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жил, 6 сарын хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан 12 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэж гэр бүлийн дундын өмч хөрөнгийг хуульчлан өгсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Гийн эзэмшлийн улсын дугаартай Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох саналтай байна. Тухайн тээврийн хэрэгслийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор битүүмжилсэн байх тул уг прокурорын тогтоолыг хүчингүй болгох саналтай байна. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч Гангзоригт оногдох хувь буюу тухайн тээврийн хэрэгслийн үнийн тодорхой хувь болох 36,795,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Б*******наас гаргуулах, мөн шүүгдэгч Ч.Б*******ны цагдан хоригдсон 568 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна.

Харин шүүгдэгч О.Э, Б.Д, Б.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялын саналыг тус тус шүүхэд гаргаж байна. Учир нь дээрх шүүгдэгч нар нь бусдыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгээгүй, харин хүнд төрлийн гэмт хэрэгт бусдыг гэмт хэрэг үйлдсэн хэмээн худал мэдүүлж гүтгэсэн байгаа тул дээрх ялыг оногдуулах нь тэдний үйлдсэн гэмт үйлдэлд тохирч байна. Шүүгдэгч О.Э, Б.Д, Б.О нарт хорих ял оногдуулсантай холбогдуулан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Iphone загварын гар утсыг эзэмшигч Б.Дад буц******* олгох, , хар өнгийн жинсэн өмд, бор өнгийн тэлээ, саарал өнгийн фудволк, хөх өнгийн ноосон цамц, хөх өнгийн оймс, саарал өнгийн оймс, бор өнгийн дотоож, ногоон өнгийн иштэй хутга, 24 мм-н түлхүүр, Caster нэртэй нэг хайрцаг дотроо 16 ширхэг янзууртай тамхи зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамханд: Шүүгдэгч Ч.Б*******нд эрүүгийн хариуцлага оногдуулахад хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд харагдаж байна. Тодруулахын бол гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлууд байна. Шүүгдэгч Ч.Б*******ны үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж харж байна. Өөрөөр хэлбэл дээрх хуульд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах бүрэн боломж байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Мөн шүүгдэгч Ч.Б*******н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Үүн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан ял оногдуулах боломжтой байна. Тодруулж хэлэхийн бол хорихоос өөр төрлийн ял оногдуулж ялыг тус тусад эдлүүлэх хууль зүйн бүрэн боломжтой байна. Ч.Б*******н нь хувийн байдлын хувьд 3-11 насны гурван хүүхэдтэй, бусдын адил сайхан амьдралын төлөө зүтгэж яваа нэг залуу, алт олборлолтын хууль бус ажиллагааг зогсоох гэсэн нь санаа зорилго нь эцсийн эцэст хүнд гэмт хэргийн субъект болж шийтгэгдэх асуудалд хүргэсэн байна. Тэрээр одоо ч гэсэн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж амь хохирогчийн ар гэрээс уучлалт гуйсаар ирсэн нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн бодолцож үзнэ үү. Тухайн газарт анх очсон зорилго бол хууль бус үйлдлийг таслан зогсооё гэж очсоноос биш, хүн алчихъя, хэрэг үйлдэе гэж бодоогүй, тооцоолоогүй. Мөн шүүгдэгч Ч.Б*******н нь амь хохирогчийн ар гэрийн хүмүүсийг ингээд орхихгүй, цаашид тусалж дэмжинэ гэдгээ илэрхийлж надаар дамжуулан илэрхийлж байна. Үүнийг хэлж өгөхийг шүүгдэгч Ч.Б*******н нь чухалчлан надаас гуйсан байгаа. Өөр хэлэх саналгүй гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа:Миний үйлчлүүлэгч Б.Д, О.Э, Б.О нарын хувьд үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж гэм буруугаа хүлээж байгаа. Шүүгдэгч О.Эгийн хувьд хөгшин настай аавынхаа хамт амьдардаг, тэрээр жилийн дөрвөн улиралд олон төрлийн ажил төрөл эрхэлж амьжиргаагаа залгуулдаг хөдөлмөрч залуу юм. Шүүгдэгч Б.Дын хувьд өрх толгойлсон, бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Харин шүүгдэгч Б.Оын хувьд 3 жаахан хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Хийсэн хэрэгтээ бас чин сэтгэлээсээ гэмшиж байгаа нөхцөл байдлууд шүүхийн хэлэлцүүлгээс харагдаж байна. Дээрх шүүгдэгч нар м*******ь бүгдээрээ эрхэлсэн тодорхой ажил эрхэлж орлого олдог байгаа. Тэгэхээр торгох ял оногдууллаа гэж бодоход бүрэн биелэх боломжтой юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эрүүгийн хариуцлагын хувьд торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн гурван төрлийн сонгомол санкцтай. Тэгэхээр шүүгдэгч Б.Д, О.Э, Б.О нарт торгох ял оногдуулж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэх саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Төгөлдөр: Шүүхээс ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус авч үздэг. Ч.Б*******ны хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн байгаа. Мөрдөн шалгах ажиллаг*******д худал мэдүүлэг өгөөд байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор үйлдсэн” байх шинжтэй байна. Тийм учраас шүүгдэгч Ч.Б*******нд улсын яллагчаас санал болгосон ялын санал хийсэн үйлдэлд нь тохирсон гэж үзэж байна. Бусад шүүгдэгч нарын хувьд бусдыг хүнд гэмт хэрэг үйлдсэн хэмээн худал гүтгэсэн үйлдэлд нь тухайн зүйл заалтад заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулах ялын санал хэлсэн нь эдгээр хүмүүсийн хийсэн үйлдэлд нь тохирохоор ялыг санал болгосон байна. Мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхийг дэмжиж байна гэх саналыг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэх саналыг  тус тус гаргасан байна.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэв.

Шүүгдэгч Ч.Б*******ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б*******нд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12  жил 6 сарын хугацаагаар тогтоож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих ангид эдлүүлэхээр,

Шүүгдэгч Б.Д, Б.О, О.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж  дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Б.О, О.Э нарт  оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жил 6 сарын хугац*******д хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугац*******д биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Д, Б.О, О.Э  нарт сануулав.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ч.Б*******ны өмгөөлөгч нарын гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас доогуур ял оногдуулах талаар гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” зохицуулалт бөгөөд хуулийн тодорхой  шаардлагыг хангасан нөхцөлд шүүх хэрэглэхээр  шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон зохицуулалт юм.

Тодруулбал:

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан оногдуулах ялыг хөнгөрүүлэх учиртай.

Шүүгдэгч Ч.Б*******ны үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн боловч мөрдөн шалгах ажиллаг*******ы явцад худал мэдүүлэг өгсөн нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн гэх шаардлагыг хангаагүй, түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүх бүрэлдэхүүн хуульд оногдуулахаар заасан ялаас хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б*******н нь  маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж амь хохирогчийг мөргөсөн, газар унасан байхад нь дахин дээгүүр нь дайрсан үйлдэл хууль бус бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох нь илэрхий атал  ухамсартайгаар, хүсэж үйлдсэн буюу “хүнийг алах” гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгслийг хүч нэмэгдүүлэх байдлаар ашиглан үйлдсэн болох нь тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл зэргийг  шүүх заавал хур*******а гэж ойлгоно.

Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник,  хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэсэн.

 

Шүүгдэгч Ч.Б*******ны гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь Б.Гийн өмчлөлийнх нь болох нь тогтоогдсон тул Б.Гийн өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ болох 73,530,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Б*******наас гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Ба*******ны цагдан хоригдсон 570  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Б.Д, Б.О, О.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ч.Б*******нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр,  Б.Д, Б.О, О.Э  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, цагаатгагдсан М.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Б*******наас  хэрэг хянан шийдвэрлэх ажиллаг*******ы зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж,  тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан Iphone загварын гар утсыг өмчлөгч Б.Дад олгож, ,,,,,,,,, 24-мм-ийн түлхүүр 1 ширхэг кастер нэртэй тамхины хайрцаг /дотроо 16 ширхэг янжууртай/ 1 ширхэг тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч З******* овогт Ч*******гийн Б*******ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах,

Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 21.2  дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт заасан “худал мэдүүлэх” гэмт хэргийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн  гэм буруутайд тус тус,

Шүүгдэгч Б овгийн Бын О, Х Уул овгийн Оын Э, Ш овгийн Бын Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан  “худал мэдүүлэх” гэмт хэргийг  бусдыг  гэмт хэрэг  үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн  гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

Булган аймгийн Прокурорын газраас Шүүгдэгч Х******* овогт М*******ын Пд холбогдох  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар  гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Пг цагаатгасугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б*******ныг  11 / арван нэг/ жил 6 / зургаа/ сарын  хугацаагаар хорих ялаар,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б*******ныг  1  / нэг/ жилийн хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б*******нд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 /арван хоёр/ жил 6 / зургаа/ сарын  хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б*******нд оногдуулсан  12 / арван хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б*******ны цагдан хоригдсон 570 /таван зуун дал/  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Б.Д, Б.О, О.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 / арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Б.О, О.Э нарт  оногдуулсан 10000 /арван мянган/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 / арван сая/   төгрөгөөр торгох ялыг 2 жил 6 сарын хугац*******д хэсэгчлэн төлүүлэхээр  тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугац*******д биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Д, Б.О, О.Э нарт сануулсугай.

8.Шүүгдэгч Ч.Б*******н, Б.Д, Б.О, О.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б*******нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорьж, шүүгдэгч Б.Д, Б.О, О.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагаатгагдсан М.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б*******ны гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай Тоёота Л загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгч Б.Гийн өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ болох 73,530,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Б*******наас гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

10.Шүүгдэгч Ч.Б*******н, О.Э, Б.О, Б.Д нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож болгож, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон тухай холбогдох баримтыг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Батсайханд даалгасугай.

11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Iphone загварын гар утсыг өмчлөгч Б.Дад олгохоор, ,,,,,,,,, 24-мм-ийн түлхүүр 1 ширхэг Кастер нэртэй тамхины хайрцаг /дотроо 16 ширхэг янжууртай/ 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, шүүгчийн туслах Т.Батсайханд тус тус даалгасугай.

12. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс  хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СУВД-ЭРДЭНЭ

 

                                       ШҮҮГЧИД                                 О.ОДОНЧИМЭГ

 

                                                                                          П.ХИШИГДАВАА