Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 135/ШШ2016/00537

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Хэргийн индекс: 135/2016/00189/И
 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг ***-р хороолол ***-р байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Б*** овогт Б*** нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг ***-р байр *** байранд байрладаг, *** ХХК-д холбогдох
2 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж***, нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***, итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ***ХХК-д 3500 000 төгрөгийн үнэтэй ******* маркийн машиныг барьцаанд тавьж 847000 төгрөгийг сарын 6,5 хувийн хүүтэй зээлж авсан. Санхүүгийн хямралаас болж зээлийн мөнгийг төлж чадахгүйд хүрч хугацаа хэтрүүлсэн ба уг компани замын цагдаагаар машиныг минь журамлуулж хурааж авсан. Би банкны авсан зээл, ***ХХК-аас авсан зээлийг өөрийн ******* суудлын автамашинаар өөрөөр хэлбэл дотор хүн тээвэрлэж төлдөг байсан. Машин хураагдсанаар ямарч мөнгө олох боломжгүй болсон. ***ХХК нь миний машиныг дуудлага худалдаанд оруулж зарна гэж хэлээд энэ талаар албан ёсоор бичгээр мэдэгдэл өгөлгүй зарж борлуулах ажил хийх гэж байна. машин худалдана гэж хэлснээс хойш би тодорхой хугацаа өгсөн, зээлээ төлөөд машинаа авъя гэж санал тавихад зөвшөөрөөгүй. ***ХХК зээлийн хүү, алданги гээд 1300 000 төгрөг авна гэж нэхэж байгаа. Би машинаа 3500 000 төгрөгөөр үнэлж байгаа учраас зөрүү 2200 000 төгрөгөө ***ХХК-аас гаргуулж авах хүсэлтэй байна гэв.
 
Хариуцагч ***ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компаний барьцаалан зээлдүүлэх газартай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан сумын ***-р баг Мангиртын ***-р гудамжны *** тоотод албан ёсны хаягтай иргэн *** нь *** улсын дугаартай, *******-6 маркийн өөрийн автомашиныг барьцаанд тавьж зээлийн гэрээ байгуулан зээл авснаас хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж албан ёсны хаяг дээрээ байхгүй байсан тул манай компаний зүгээс эрэн хайж байсан. Энэ үед зээлдэгч *** нь ***д манай компанид үүсгэсэн өрөө төлүүлэх нөхцөлтэйгээр барьцаанд тавьсан автомашинаа манай компанид мэдэгдэлгүйгээр худалдсан байдаг.
*** нь уг автомашиныг *** худалдан авснаас хойш манай компанид төлөх *** өрийг төлөөгүй явж байгаад машины бичиг баримтыг гээгдүүлсний дараа арга буюу манай компанид ирсэн байдаг. Энэ үед би *** та манай барьцааны хөрөнгийг бидний зөвшөөрөлгүйгээр худалдаж авсан байна. Иймд бид таньд бичиг хийж өгөх боломжгүй. *** цуг ирж энэ асуудлаа цэгцэл гэхэд би танай компаний нэр дээр энэ машин байгааг мэдээгүй, авто тээврийн газраас шинээр гэрчилгээ авах гэж очоод л мэдлээ. Одоохон цалингийн зээл аваад танай компанид төлөх ёстой төлбөрийг төлж хохиролгүй болгоно. Надад худалдсан хүн олдохгүй байна, туслаач гэж гуйсан тул итгэл хүлээлгэж доорхи нөхцөлтэйгээр
1. *** хамт ирж манай компанитай байгуулсан зээлийн гэрээг цуцлах,
2. ***д барьцаатай зээлийн гэрээг шилжүүлэн хийлгэх. Уг гэрээний барьцааны *** улсын дугаартай машиныг барьцаалахыг зөвшөөрөх, зээлийн гэрээг дуусгавар болгосон тохиолдолд барьцааны автомашиныг ***ын нэр дээр шилжүүлэх хүсэлтийг *** бичгээр өөрөөр нь гаргуулах
3. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл маргалдах журмаар биелүүлэх
Зэрэг нөхцөлтэйгээр ***тай зээлийн гэрээ урьчилсан байдлаар байгуулан Авто тээврийн үндэсний төвөөс шинээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ авах хүсэлт албан бичгээр хийж өгч явуулсан. Үүнээс хойш *** нь манай компаний зүгээс тавьсан хууль ёсны дээрхи 3 нөхцөлийг одоог хүртэл биелүүлээгүй.
Иймд одоог хүртэл ***тай байгуулсан зээлийн гэрээг хүчинтэй гэж тооцох боломжгүй. Учир нь *** манай компаниас нэг ч төгрөгийн зээл аваагүй, төлөөгүй, ямар ч автомашин хуульд заасны дагуу барьцаанд тавиагүй болчихоод байна. уг нь *** болон *** хоорондоо ямар үнээр ямар нөхцөлтэйгээр худалдаа хийснийг мэдэхгүй байна.... Манай компани иргэн *** зээлийн барьцаанд тавьсан *** улсын дугаар бүхий *******-6 маркийн автомашиныг түүнтэй байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд заасан нөхцөлийн дагуу иргэн *** зээлийн нөхцөлөөр 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 1850 000 төгрөгөөр худалдан борлуулж *** барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгосон.
Иймд шударга байх, хууль дээдлэх үүднээс ***ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
 
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *** нь ***ХХК-д холбогдуулан 2 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
 
Нэхэмжлэгч *** нь ***ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газар ******* 6 маркийн автомашин барьцаалж, 847 000 төгрөгийг, сарын 6,5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. ***ХХК нь автомашиныг зарж борлуулсан тул автомашины зөрүү үнэ 2 200 000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ***ХХК нь бид анх ***гэдэг хүнд 600 000 төгрөг зээлж, барьцаанд нь *** өмчлөлийн ******* 6 маркийн, ***улсын дугаартай автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж барьцаалсан, ***нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан тул бид барьцааны автомашиныг худалдан борлуулж зээлийн төлбөрийг барагдуулсан. *** нь манай барьцаалан зээлдүүлэх газраас мөнгө зээлээгүй, *** өмнөөс төлнө гэж гэрээ байгуулсан боловч төлөөгүй. Бид ***д мөнгө зээлээгүй, гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
 
***ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр *** барьцаат зээлийн гэрээ байгуулан 600 000 төгрөгийг, сарын 6,5 хувийн хүүтэй, 2014.11.25-2015.12.25 хүртэл 1 жилийн хугацаатай, *** өмчлөлийн ******* 6 маркийн, *** дугаартай автомашиныг барьцаалан зээл олгосон болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, автомашиныг ***ХХК-ны өмчлөлд шилжүүлсэн техникийн тодорхойлолт, техникийн бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 22-25/
 
***ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *** 847000 төгрөгийг 2014.12.25-2015.7.25 хүртэл, сарын 6,5 хувийн хүүтэй, ******* 6 маркийн, *** улсын дугаартай автомашиныг барьцаалж зээл олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 3-4/
 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... *** нь *** ******* 6 маркийн автомашиныг худалдан авсан, гэтэл энэ машин нь ***ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газрын барьцаанд байсан тул *** өмнөөс зээлийг төлж дуусгахаар ***ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. *** нь ***ХХК-аас мөнгө аваагүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч ***ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа бид анх *** 600.000 төгрөг зээлдүүлж, барьцаанд өөрийнх нь өмчлөлийн ******* 6 маркийн, ***улсын дугаартай автомашиныг барьцаалсан, *** манайхаас зээл аваагүй гэж тайлбарлаж талууд энэ талаар маргаагүй байна.
 
Талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж заасан хуулийн шаардлагыг зөрчсөн гэрээ болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд *** автомашин барьцаалаагүй, зээл аваагүй тул шаардах эрхгүй байна.
 
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *** нь *** автомашин худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа тул өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр *** холбогдуулан шүүхэд хандах эрх нь нээлттэй байна.
Иймд ***ын нэхэмжлэлтэй ***ХХК-д холбогдох 2 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ***ын хүсэлтийг хангаж ******* 6 маркийн, ***улсын дугаартай автомашинд шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлсэн байх тул нэхэмжлэгчээс шинжээчийн зардал гаргуулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар ***ын нэхэмжлэлтэй ***ХХК-д холбогдох 2 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 51000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 850 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч ***аас шинжээчийн зардал 50 000 төгрөг гаргуулж, *** ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
 
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
 
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА