Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2026/ШЦТ/30

 

 

 

 

 

 

                                                                                         2026/ШЦТ/30

 

 

 

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Бямбаахүү даргалж

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгч: Э.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Эын Шт холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

 

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр .......аймгийн .......... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, 2 дүүгийн хамт ...... аймгийн ......сумын 4 дүгээр баг ......... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Эын Ш /ИБД:.........../    

 

                                             Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч Э.Ш нь 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ дахин 2025 оны 12 дугаар сарын 05-ны шөнийн 23 цагийн үед согтуугаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ...........улсын дугаартай,  Тоёота аксио маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:        

                                                                                                                                                                                                                 

                  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                 *Эрүүгийн ........... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Гэрч Д.Сын “... Би 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орой 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгой хороололд байх найз Шын гадаа очиж гэрийнхээ гадаа гараад ир гэхэд Ш гарч ирээд хойд гудамжны дэлгүүрээс нь 0.5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архийг авч машин дотор сууж байгаад хоёулаа хууч хөөрч хувааж уусан. Архиа ууж дуусгаад 23 цагийн үед би гэртээ харихаар Шаар машинаа бариулж хөдлөөд явж байтал Ирээдүй сургуулийн доод шороон замын хэсэгт замын цагдаа зогсоогоод бид хоёрыг шалгахад жолоо барьж байсан Шаас 2.32% согтолт гарсан. Түүний дараа цагдаа нь бид хоёрын машиныг журмын хашаанд хийсэн. Тухайн өдөр би жаахан архи уусан дээрээс нь зүүн талын гар хөл мэдээгүй учраас Шаар гэртээ дөхүүлье л гэж бодоод чи бариад явчих гэсэн юм. Тэр маань буруудсандаа, надад өмнө хэлж байсан бол өөрөө бариад зөөлөн явахад гэртээ харих байсан даа гэж харамсаж байна. ...........улсын дугаартай Аксио-Королла маркийн машин нь миний машин байгаа юм. Би 2025 оны 06 дугаар сард худалдаж авч байсан. Би гэрчилгээг нь хуулбарлан өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/    

 

              *Гэрч У.Тийн “... Би цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах үед тус багийн нутаг дэвсгэрт Ирээдүй сургуулийн хажуугийн шороон зам дээр хяналт шалгалт хийж байтал ...........улсын дугаартай Аксио-Королла маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг дохио өгөхөд уг машин зогссон. Зогсоогоод жолоог барьж явсан Шыг бууж ирж согтуурал шалгах драгер багажийг үлээлгэхэд 2.32 хувийн согтолттой байсан. Уг тээврийн хэрэгсэл зогсоод жолооч цонхоо буулгахад архи согтууруулах ундааны зүйл ихээр үнэртэж байсан. Тэгээд тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулж, дуудлага мэдээллээр оруулсан. Жолооч нь биеэ авч явах чадвартай байсан бөгөөд шаардлага эсэргүүцсэн зүйл байхгүй. Жолоочийн хажуу талд хөх өнгийн дээлтэй эрэгтэй хүн сууж явсан. Арын суудалд хүн байгаагүй. Би цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас регистрийн дугаараар хайж үзэхэд 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/   

  

           *Өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Э.Шын өгсөн: “... Надад зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Өөрийн хийсэн гэм буруу дээрээ маргах зүйлгүй. Би хуульд заасан эрхийн дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/   

 

             *Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн ахлагч Ч.Тийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 02 хуу/,   

*Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “... ...........улсын дугаартай Королла-Аксио маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Эрдэнэбулган сум 5 дугаар багийн замд хөдөлгөөнд оролцож явсан Э.Шыг Цагдаагийн газарт 2025 оны 12 сарын 05-ны өдөр 23 цаг 17 минутад /Alcotest AL7510/ багаж ашиглан шалгахад 2,32% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 04 хуу/,  

*Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18 хуу/,

*Шүүгдэгч Э.Шын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 19-26 хуу/

*....... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ЗШ/1560 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 34-36 хуу/     

           *Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 54-55 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байхаар хуульчилсан.

 

Шүүгдэгч Э.Ш нь ...... аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ЗШ/1560 дугаар шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 12 дугаар сарын 05-ны шөнийн 23 цаг 17 минутын үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ...........улсын дугаартай Королла- Аксио маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ /түүний амьсгал дахь спиртийн агууламж 2,32%/ жолоодсон үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.   

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Шыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх хангалттай, хүрэлцээтэй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Ш нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Э.Шыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

           Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Э.Шыг өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Э.Ш нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.      

 

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.

 

            Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

                                                                                                                                                                                            

 Шүүгдэгч Э.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, торгох ял оногдуулахаар, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлсийг харгалзан оногдуулсан торгох ялыг 8 найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, түүнд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг ........... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. 

 

           Шүүгдэгч Э.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                                   ТОГТООХ нь:

                                                                                                                                                                                          1. Шүүгдэгч Б овогт Эын Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        

          2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт

зааснаар шүүгдэгч Э.Шыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 2,800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш нь шүүхээс оногдуулсан 2,800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Э.Шт хяналт тавьж ажиллахыг ......... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            7. Шүүгдэгч Э.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нь шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.БЯМБААХҮҮ