| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2015/00185/И |
| Дугаар | 135/ШШ2016/00523 |
| Огноо | 2016-03-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 135/ШШ2016/00523
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2016/00185/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Дархан их дэлгүүрийн *** дугаар давхар *** ББСБ /утас: ***/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Их сургуулийн гудамж *** тоотод оршин суух *** овгийн *** /РД: ***, утас: ***/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Их сургуулийн гудамж ***тоотод оршин суух *** нарт холбогдох
2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн болон барьцааны *** тоот гэрээний үүргийн гүйцэтгэл 26 615 487 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*** нь тус ББСБ-тай 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр №*** дугаартай зээлий болон барьцааны гэрээ байгуулж зээлийн гэрээний хавсралт №1 зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчилэн төлөлт хийхээр харилцан тохиролцож 20,000,000 төгрөгийг сарын 4%-ийн хүүтэй12 сарын хугацаатай зээлж барьцаанд Дархан сум *** дугаар баг, *** дүгээр хороолол, багш нарын байр *** дугаар сургуулийн ард байрлах үйлчилгээний зориулалттай байр тавьсан. Зээл ашиглалтын хугацаанд *** нь Зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл төлөөгүй удаа дараа шаардуулсны үндсэн дээр 1 удаагийн төлөлтөөр 2015.06.23-нд 500,000,000 төгрөг төлсөн, түүнээс хойш 7 сар дараалан зээл, хүүний төлөлт хийгээгүй. Мөн өөрөө зээл төлөхөөс санаатай зайлсхийж худлаа ярьж зугтааж байгаа үэрэг үндэслэлээр шүүхэд шилжүүлж байна. Ийм *** үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, зээлийн хүүгийн авлага 6,246,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 352,320 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 291,028 төгрөг, нийт 26,615,487 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 291,028 төгрөгийг барьцаа хөрөнгөөс албадан гаргуулж ***ББСБ-д олгож өгнө үү.
2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ***банк бус санхүүгийн байгууллагатай үндсэн зээлдэгч ***, хамтран зээлдэгчээр ***нар 20.000.000 /хорин сая/ төгрөгийн зээл авч, зээлийн гэрээ байгуулсан байгаа. Зээлийн гэрээний 7 дугаар заалтын 1.1-т зааснаар зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээлдүүлэгчээс нэг талын санаачлагаар гэрээгээ цуцлаад үндсэн зээлийн үлдэгдэл 20.000.000 /хорин сая/ төгрөг, зээлийн хүү 6.246.667 /зургаан сая хоёр зуун дөчин зургаан мянга/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 352.320 /гурван зуун тавин хоёр мянга гурван зуун хорь/ төгрөг, нотариатаар гэрчлүүлсэн төлбөр 16.500 /арван зургаан мянга таван зуу/ төгрөг, нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 291.028 /хоёр зуун ерэн нэгэн мянга хорин найм/ төгрөг, нийт 26.615.487 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлагаа Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг, *** дүгээр хороолол, багш нарын байр буюу *** дугаар сургуулийн ард байрлах үйлчилгээний зориулалт бүхий 163 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газраар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие тус ББСБ-аас анх 20,000,000 төгрөг зээлж авсан. Зээлийн гэрээгээр эргэн төлөлтийг цаг хугацаанд нь хийж явсан. 2015 оны 10 дугаар сард би уг зээлээ төлөөд дуусчих байсан. Дарга *** нь миний үл хөдлөх хөрөнгийг худалдаж авна /хувьдаа/ зээлээ төлөлгүй хүлжжэ бай, хүү, алданги гэж тооцохгүй би зохицуулна гэж хэлж хүээлгэж хүлээлгэчихээд авсан ч юм байхгүй цаг хугацаа алдуулж өнөөг хүргэсэн. Өөрийн дээрхи үйлдлээсээ болж хугацаа алдуулсан зээлийн хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. 2015 оны 10 дугаар сараас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй, өмнөхийг нь төлнө. Энэ байдлаас болж *** бид таармжгүй болж ирсэн. *** нь ажилчдаа дагуулан гэрт ирж танхайран дарамт шахал үзүүлсэн. Танхайрсан үйлдэлд нь би гомдол гаргаж байгууллагад өгөхөд нь *** нь буруугаа хүлээж танхай үйлдлээ хаалгаж 4 сар хүртэл хүүг чинь зохицуулж өгнө гэж тохирсон. Гэтэл энэ амандаа хүрэлгүй нэхэмжлэл гаргажээ. Холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг товч бөгөөд тодорхой ярьчихлаа. ***банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан нь үнэн. Эргэн төлөлт өнөөдөр алдагдсан нь зах зээлийн хямрал буюу бизнесийн үйл ажиллагаа зогссоноос болж ийм байдал үүссэн байгаа. Банк бус санхүүгийн байгууллагад байгаа материал дээр буюу үндсэн гэрээ нь дээр нэмэлт материал авч ирсэн байгаа. Уг барьцаанд байгаа обьект маань 380 м.кв байдаг юм. Тэрнээс 165 м.кв нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа юм. 129 м.кв нь 1 давхарт байдаг юм. Шүүхийн шийдвэр гарлаа гэхэд эцсийн эцэст 1 биш 2 эзэмшигч байдаг шүү гэж хэлмээр байна. Мөн нэмж хэлэхэд авсан нь үнэн юм чинь өгөх нь үнэн. Ганцхан би биш улс орон хямарсан байгаа. Миний хувьд яагаад энэ дээр тайлбар гаргасан бэ гэхээр 10 дугаар сараас өмнө эд нарын төлбөрийг төлөх чадвар байсан гэдгийг нотлох баримтаар гаргасан байгаа. 10 сард хүнээс 11 сая төгрөгийн зээл авсан байгаа, 11 сард Капитрон банкнаас бас 15 сая төгрөг зээл авсан байдаг. Тэрнээс хойшхи алданги бөгөөд хүүг миний хувьд төлөхгүй гэж тайлбар гаргаж байна. Би 2015 оны 10 сар хүртэлх хугацаанд 4-5 сар болж байхад яагаад энэ хугацаанд шүүхэд өгөөгүй юм бэ. Банк бус санхүүгийн байгууллага дахин 6 сарын дараа шүүхэд энэ асуудлыг өгч байгаа юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа мөнгөн дүнгээс 2015 оны 10 дугаар сараас хойшхи хүү болон, хүүгийн хүүгийн мөнгийг өгөхгүй гэдгийг хэлмээр байна. Үндсэн зээл нь дээр маргаан бол байхгүй, барьцааны зүйлийн үүргийн гүйцэтгэл дээр ялгамжтай байгаа шүү гэдгийг хэлмээр байна. 2015 оны 10 сараас өмнөх зээл, зээлийг хүү, алдангийг өөрийнхөө барьцаагаар үүргийг гүйцэтгэлийг хангуулж төлөх боломж гаргана, төлнө гэж хэлж байгаа юм. Энэ дээр эргэлзэх асуудал байхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ББСБ нь хариуцагч ***, ***нарт холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн болон барьцааны *** тоот гэрээний үүргийн гүйцэтгэл 26 615 487 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч *** ББСБ нь Санхүүгийн зохицуулах хорооны 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 140 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *** тоот зээлийн гэрээ бичгээр байгуулан өөрийн байгууллагын журмын дагуу гэрээний зүйл болсон 20 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар сарын 4 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдэгч ***, ***нарын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн талууд энэ талаар маргаангүй бөгөөд мөн гэрээний 5-т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4т заасан зээлийн төлбөрийг сар бүр Зээл эргэн төлөх хуваарийн дагуу ******* банкны *** тоот дансанд тушаах үүргээ буюу Иргэний хуулийн 451 дүгэр зүйлийн 451.1-д заасан зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө түүний хүүг буцаан төлөх үүргийг хариуцагч ***, ***нар биелүүлээгүй байна.
Зээлийг ашиглах явцад зээлдэгч хариуцагч ***, ***нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд 500 000 төгрөг төлсөн байна.
Иймд зээлдэгч хариуцагч ***, ***нарын зээлийн гэрээний төлбөл зохих үүрэг 20 000 000 төгрөг, үүнээс нэхэмжлэлийн шаардлага гаргах хүртэлхи 7 сарын хугацааны төлбөл зохих хүү 5 600 000 төгрөг байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд гэрээгээр тохирсон мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй ч зээлийн гэрээг нэг талын санаачилга *** ББСБ-ын санаачилгаар хугацаанаас өмнө шаардаж байгаа тул нэмэгдүүлсэн хүү 352 320 төгрөгийг хариуцагч ***, *** нараас гаргуулах үндэслэлгүй байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.2.9-т зааснаар зээлийг эргэн төлөх, гэрээнээс үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбоотой гарсан зардалыг зээлдэгч төлөхөөр гэрээгээр тохирсон тул нотариатын зардал 16 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураажмийг хариуцагч ***, ***нараар төлүүлэх нь зүйтэй байна.
Иймд хариуцагч ***, ***нараас зээл 20 000 0000 төгрөг, хүү 5 600 000 төгрөг, нотариатын зардал 16 500 төгрөг, нийт 25 616 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ-д олгож 998,987 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.2.8-д зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцааны хөрөнгөөр гүйцэтгэлийг хангуулах үүрэг зээлдэгч нар хүлээсэн бөгөөд талууд *** тоот Барьцааны гэрээг бичгээр үйлдэж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1,156.2-т заасан барьцааны гэрээг бичгээр байгуулна, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэснийг хангасан, хүчин төгөлдөр байна.
Иймд барьцааны гэрээний зүйл болсон *** регистрийн дугаар бүхий Осорын Баярсайханы өмч болох улсын бүртгэлийн*** дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг *** дүгээр хороолол багш нарын байр*** дугаар сургуулийн ард байрлах 163.0 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн ***ы өмч болох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот захирамжаар авто машины гражийн зориуалтаар олгогдсон Дархан сум *** дугаар баг *** дүгээр хороолол ***дугаар сургуулийн ард байрлалтай нэгж талбарын *** дугаар бүхий 163/0.0163/ м.кв газрыг дуудлага худалдаагаар борлуулсан үнээс 25 616 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй байна.
Дээрхи барьцааны зүйлийг дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар 25 616 500 төгрөгийг хариуцагч ***, ***нараас гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ-д олгож 998,987 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *** ББСБ-аас 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Голомт банк төрийн сан *** тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 291,028 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч ***, ***нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох 25 616 500 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 49,789.968 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ-д олгосугай.
3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ***, ***нар 25 616 500 төгрөг төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиодолд барьцааны зүйл болох *** регистрийн дугаар бүхий *** өмч болох улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг *** дүгээр хороолол багш нарын байр *** дугаар сургуулийн ард байрлах 163.0 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн ***ы өмч болох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот захирамжаар авто машины гражийн зориуалтаар олгогдсон Дархан сум *** дугаар баг *** дүгээр хороолол *** дугаар сургуулийн ард байрлалтай нэгж талбарын *** дугаар бүхий 163/0.0163/ м.кв газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болох 11 450 000 төгрөгийг хангах учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ