| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/00239/И |
| Дугаар | 135/ШШ2016/00522 |
| Огноо | 2016-03-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 135/ШШ2016/00522
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00239/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч ***Дархан салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сум *** дугаар баг ***-р байр *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, ***
Хамтран хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын ***-р баг *** дүгээр хороолол, ***-р байр *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт ***
Хамтран хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сум *** дугаар баг ***-р байр *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** нарт холбогдох
зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 46342003,65 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** Дархан салбарын захирал ***, итгэмжлэгдсэн төлөөлөгч ***нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
***нь тус банкнаас 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Барьцаат зээлийн *** дугаар гэрээгээр 42 000 000 төгрөгийн зээлийг тоног төхөөрмжөө шинэчлэх зориулалтаар, 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч ***нь ***авсан дээрх зээлийн эргэн төлөлтийн гэрээнд заасан хугацааг удаа дараа хэтрүүлэн гэрээний үүргийг зөрчиж байна.
Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биечлэн уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгч байсан боловч зээлдэгч нь банкны шаардлага биелүүлээгүй зээлийг төлөх санаачлага гаргахгүй байна.
Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа нь банктай байгуулсан *** дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т заасан зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэсэн үүргээ зөрчиж байх тул банкны зүгээс зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
1/ Зээлдэгчийн *** тоот зээлийн гэрээний төлвөл зохих зээлийн төлбөр нь нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 38 347 421,05 төгрөг, хүү 9 846 911,3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 969 382,2 төгрөг, нотариатаар батлуулсны зардал 28500 төгрөг нийт 50 219 214,65 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр байгаа. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлээ төлөхгүй байсан тул 2015.05.05-нд сум дундын 7-р шүүхийн *** дугаартай шийдвэр, 2015.07.06-ны Дархан- Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *** дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2015.10.23-ны өдрийн *** дугаартай тогтоолоор зээлийн гэрээг хэвээр үлдээж, хариуцагчаас 3 877 211 төгрөг гаргуулахаар шийдвэр гарсан бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон. Уг тогтоолын дагуу зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчтэй уулзан хуваарийн дагуу зээлээ төлөхийг шаардсан боловч одоог хүртэл ямар нэгэн төлбөр төлөхгүй байгаа тул нийт зээлийн төлбөр 50219214,65 төгрөгөөс шүүхийн шийдвэрээр шийдсэн 3877211 төгрөгийг хасч 46 342 003,65 төгрөг гаргуулах, зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч ***, түүний өмгөөлөгч *** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд хандан гаргасан ***ны нэхэмжлэлтэй зээлийн төлбөр 46 342 003,65 төгрөгийг төлүүлэх, төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч бид дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2015 онд тус шүүхэд гаргасныг анхан шатны шүүх 2015.05.05-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр хангаж шийдвэрлэснийг хяналтын шатны шүүх 2015.10.23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд *** дугаартай тогтоолоор зээлийн гэрээг үргэлжлүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11-р сард дуусах тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд ***ны нэхэмжлэлийг буцааж өгнө үү. Бид банкны өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж байгаа тул зээлийн төлөлтийг гэрээний дагуу төлж барагдуулах болно.
*** 20-хон хоногт гэрээгээ цуцлах шаардлага шүүхэд гаргасан нь хариуцагч нарын сэтгэл зүйд нөлөөлсөн. Энд *** буруутай тул шүүхэд хандсанаас хойш шийдвэр гарах хүртэл 2015.04.20-2015.10.20-ны хоорондох 6 сарын нэмэгдүүлсэн хүүг хасч тооцох ёстой. Мөн Улсын Дээд шүүхээс хугацаа тогтоож өгсөн боловч биелэгдээгүй. *** нь хариуцагчийн зээл төлөх боломжийг харгалзаж, хугацаа тогтоож өгөөгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***ны Дархан салбар нь хариуцагч ***, *** нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч нарын *** тоот зээлийн гэрээний төлвөл зохих зээлийн төлбөр нь нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 38347421,08 төгрөг, хүү 9846911,3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1969382,2 төгрөг, нотариатын зардал 28500 төгрөг нийт 50219214,65 төгрөгнөөс Улсын дээд шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн 3877211 төгрөгийг хасч 46342003,65 төгрөгийг хариуцагч нараар төлүүлэх, зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ***ны Дархан салбар нь хариуцагч *** нартай 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн *** тоот Зээлийн гэрээ, Баталгаат *******ийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулан 42.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэй зээлдүүлж, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, Баталгаат *******ийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Барьцаат зээлийн гэрээ, эскроу дансны үйлчилгээний гэрээ, Баталгаат *******ийн гэрээ, Барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 10-36/
Хариуцагч *** нар нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн *** тоот зээлийн гэрээгээ зөрчиж, зээлийг эргэн төлөх графикийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ***ны Дархан салбар нь Сум дундын 7 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр 40210654,12 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хариуцагч нар эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч *** нараас 3 877 211 төгрөг гаргуулж ***ны Дархан салбарт олгож шийдвэрлэсэн байна. / хх-ийн 38-44/
Улсын Дээд шүүх 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай тогтоолын үндэслэлдээ ...нэхэмжлэгч ***ны Дархан салбар нь зээлдэгч нарт зээл төлөх нэмэлт хугацаа тогтоогоогүй, хариуцагч нар нь зээлийн үүрэг гүйцэтгэх хугацааг 26 хоног хэтрүүлсэн нь Иргэний хуулийн 225.4.1-т заасан ...үүргийг ялимгүй зөрчсөн бол цуцалж болохгүй гэсэн заалтад нийцээгүй гэсэн үндэслэлээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлаагүй байна.
***ны Дархан салбар нь 2016 оны 1 дүгээр сарын 22-нд дахин нэхэмжлэл гарган хариуцагч *** нар нь зээлийн гэрээгээ зөрчсөн, өнөөдрийг болтол ямар ч төлбөр төлөөгүй тул гэрээг цуцалж, 46 342 003,65 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч *** нар нь Улсын Дээд шүүхийн тогтоолоор зээлийн гэрээг цуцлаагүй, бид гэрээнд заасан хугацаанд өөрсдийн боломжоороо төлж барагдуулах тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч нарт ***ны Дархан салбараас 2015 оны 11 дүгээр сарын 24-ний *** шаардах хуудас хүргүүлж байсан, хариуцагч ***нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ***инд зээлийн хүүгийн үлдэгдэл 7 400 000 төгрөгийг 4 хувааж 2015.12 сараас 2016.03.31-ний өдөр дотор төлж барагдуулах, зээлийн хүүг сар бүр гэрээний хуваарийн дагуу төлөх, үндсэн зээлийн төлбөрийг 2016.6 сараас эхлэн төлөх хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 31-33/
Нэхэмжлэгч ***ны Дархан салбар нь Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш 2015 оны 11 дүгээр сарын 24-нд шаардах хуудас хүргүүлж байсан боловч хариуцагч нар төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байх бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-д нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой бол нэмэлт хугацаа олгохгүй байж болно, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-д үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно гэж зааснаар нэхэмжлэгч ***ны Дархан салбар, хариуцагч *** нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлах нь зүйтэй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч *** нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 46 342 003,65 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч нь *** буруутай тул шүүхэд хандсанаас хойш шийдвэр гарах хүртэл 2015.04.20-2015.10.20-ны хоорондох 6 сарын нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ***ны буруутай нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
*** *** зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Л***, ***нартай Баталгаат *******ийн гэрээ байгуулж, Л.Чулуунцэцэгийн өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг *** гудамж *** тоот Ү-*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 60,0 м2 талбайтай хашаа байшин, Г-*** эрхийн улсын дугаартай, 1666,0 м2 газар, *** өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг Мангирт *** гудамж *** тоот ГД-*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 108 м2 хашаа байшин, ГД-*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 700,0м2 талбайтай газар, Дархан сум ***-р баг *** хэсэг *** гудамж *** тоот ГД-***, Ү-*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 39,0 м2 хашаа байшин, Г***, Г-*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 700,0 м2 талбайтай газар зэргийг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Ипотекийн гэрээ, Барьцааны гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. / хх-ийн 10-25/
Дээрх зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн *******ийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ***ны Дархан салбар, хариуцагч ***нарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээ, Ипотекийн гэрээ, Барьцаат зээлийн гэрээг цуцалж, хариуцагч *** нараас 46 342 003,65 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***ны Дархан салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг *** гудамж *** тоот Ү-*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 60,0 м2 талбайтай хашаа байшин, Г-*** эрхийн улсын дугаартай, 1666,0 м2 газар, Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг Мангирт *** гудамж *** тоот ГД-*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 108 м2 хашаа байшин, ГД-***, Г-*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 700,0м2 талбайтай газар, Дархан сум ***-р баг *** хэсэг 3 гудамж *** тоот ГД-*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 39,0 м2 хашаа байшин, ГД-*** эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 700,0 м2 талбайтай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 389660 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 389660 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА