Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2016/00516

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/00354/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дугаар хороо, ******* толгой ******* тоотод оршин суух, ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн *******, ******* дугаар баг, ******* тоотод оршин суух,******* овогт /РД: ТЛ810311*******1/

Хариуцагч: Дархан-Уул аймгийн *******, ******* дугаар баг, ******* тоотод оршин суух, овогт /РД: ВР*******9042809/ нарт холбогдох,

 

"Зээлийн төлбөр болох 1,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-*******, хариуцагч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2016 оны 12 сарын 11-ний өдөр манай ээж нас барчихлаа ажил явдалд нь хэрэглэх гэсэн юм гээд 1 сая төгрөг зээлж туслаач, 1 сарын дараа буцааж өгнө гэхээр нь 1 сая төгрөгийг тухайн өдөрт нь Хаан банкны данснаас түүний эхнэр дансруу шилжүүлсэн. Гэтэл удаа дараа мөнгөө нэхсэн боловч зээлсэн мөнгөө өгөлгүй өнөөдрийг хүрч байх тул , нараас 1,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь т өмнө нь мөнгө зээлж байсан, түүнийгээ буцаан авсан гэж ярьж байгаа ч энэ нь нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2015 оны 0******* дугаар сарын эхээр 500 долларыг гуйгаад, намайг Монголд ирэхээр өгнө гэж БНСУ-д надаас авсан юм. Надаас авсан мөнгөө Монголд намайг ирэхэд 2015 оны 12 дугаар сарын эхээр 1,000,000 төгрөгийг дансаар өгч, бидний хооронд өр авлагын асуудал барагдсан байтал надад төлсөн 1,000,000 төгрөгөө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. 1,000,000 төгрөг Сансарт өгөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь , зээлийн төлбөр 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар ын

 

C:\Users\yser\Desktop\Sansar Battulga.docx

5026684*******56 тоот данснаас 524001358******* тоот дансруу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд 524001358******* дугаар данс нь хариуцагч дансны дугаар болох нь хариуцагч шүүх хуралдаанд гаргасан 524001358******* дугаар данс нь манай эхнэр данс мөн гэсэн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2015 оны 0******* дугаар сард надаас 500 доллар зээлж аваад төгрөгөөр бодож 1,000,000 төгрөг 2015 оны 12 дугаар сард буцаан өгсөн гэж тайлбарладаг боловч энэхүүтайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд хариуцагч хүсэлтээр гэрч аас мэдүүлэг авсан бөгөөд гэрч ын шүүх хуралдаанд гаргасан ... Би тай хамт Солонгос улсад ажил эрхэлж байсан бөгөөд нь Монголруу найзруугаа мөнгө шилжүүлж байна гэж хүнтэй уулзаж воноор шижүүлэг хийж байсан. Гэхдээ гэх хүнрүү шилжүүлснийг би мэдэхгүй, хэнрүү шилжүүлж байгааг надад хэлээгүй... гэсэн мэдүүлгээс үзэхэд т өмнө нь мөнгө зээлж байсныг нотолж чадахгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нар нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Мөн хамтран хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар *******2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд ирж тайлбар өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.

 

Дээрх үйл баримтуудыг дүгнэн үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байгаа бөгөөд нэхэмжлэгч нь 1,000,000 төгрөг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нь хариуцагч нараас зээлсэн 1,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч , нараас 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч , нараас 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ