| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00207/И |
| Дугаар | 135/ШШ2016/00512 |
| Огноо | 2016-03-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 135/ШШ2016/00512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00207/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар багт байрлах, *** банк /утас ***ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг *** дугаар хороолол *** давхар *** байр ***тоотод оршин суух ***овогт *** /регистрийн дугаар ***
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн *** сум *** баг******* тоотод оршин суух *** овогт *** /регистрийн дугаар ***, утас ***/ нарт холбогдох,
" Зээлийн гэрээг цуцлаж, зээлийн төлбөр 7,561,824 төгрөг 94 мөнгө гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ***, ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Иргэн С*** нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус банктай 2*** тоот зээлийн болон барьцааны гэрээ, *** тоот батлан даалтын гэрээ байгуулан 9000,000 төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 7,166,431 төгрөг 66 мөнгө, үндсэн хүүгийн үлдэгдэл 374,736 төгрөг 17 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 20,657 төгрөг 11 мөнгө нийт 7,561,824 төгрөг 94 мөнгөний үлдэгдэлтэй байна.
Иймд хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч *** нараас зээлийн төлбөр 7,561,824 төгрөг 94 мөнгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч *** нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...Миний бие нь *** батлан даагчаар *** банкнаас 9,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед *** нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-нд ажилладаг байсан. Би найзын хувьд тухайн зээлэнд батлан даагчаар орсон. Тэр зээлээ аваад ажлаасаа халагдаад ор сураггүй алга болсон. *** зээлийг би 5 сар төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлбөрийг *** төлүүлнэ үү гэв.
Хариуцагч *** нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...Миний бие нь Худалдаа хөгжлийн банкнаас 9000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Үлдэгдэл төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. одоогоор эрхэлсэн ажилгүй, ажилд орсны дараагаар төлбөрийг төлж барагдуулна. гэв.
Хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** банк нь хариуцагч *** нараас зээлийн гэрээг цуцлаж, зээлийн төлбөр нийт 7,561,824 төгрөг 94 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч *** нь Худалдаа хөгжлийн банктай 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулан 9000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан болох нь цалингийн зээлийн гэрээ, цалингийн зээлийн барьцааны гэрээ, цалингийн зээл авах тухай хүсэлт, зээл олгох шийдвэр зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч *** нь хариуцагч *** дээрх цалингийн зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг өөрийн хөрөнгөөр нөхөн төлөхөөр баталгааг гаргаж Худалдаа хөгжлийн банктай 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр *** тоот Цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээг байгуулсан байна. /хх-7/
Зээлдүүлэгч банк, зээлдэгч *** нарын хооронд байгуулсан *** тоот зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн ба банк зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээг цуцлаж, зээлдэгчээс зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардлага гаргасан ба зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүлийн 453.1-д зааснаар зээлдэгчид төлөх үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 7,166,431 төгрөг 66 мөнгө, хүүгийн үлдэгдэл 374,736 төгрөг 17 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 20,657 төгрөг 11 мөнгө, нийт 7,561,824 төгрөг 94 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарсныг хариуцагч С.Шинэ-Од хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч *** үндсэн зээлийн үлдэгдэл 7,166,431 төгрөг 66 мөнгө, хүүгийн үлдэгдэл 374,736 төгрөг 17 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 20,657 төгрөг 11 мөнгө, нийт 7,561,824 төгрөг 94 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч *** банкинд олгох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ, Цалингийн зээлийн хувийн батлан даалтын *** тоот гэрээний 4.2.1-д зээлдэгч нь банкнаас авсан зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү гэрээнд заасны дагуу төлөөгүй зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг өөрийн хөрөнгөөс банкинд үл маргах журмаар төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч ***нь дээрх зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд хариуцагч *** зээлийн төлбөрийг гаргуулж, *** банкинд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цалингийн зээлийн *** тоот гэрээг цуцлаж, хариуцагч *** үндсэн зээлийн үлдэгдэл 7,166,431 төгрөг 66 мөнгө, хүүгийн үлдэгдэл 374,736 төгрөг 17 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 20,657 төгрөг 11 мөнгө, нийт 7,561,824 төгрөг 94 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч *** банкинд олгосугай.
2. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-т зааснаар хариуцагч *** нь зээлийн төлбөр болох 7,561,824 төгрөг 94 мөнгийг төлөөгүй тохиолдолд хариуцагч *** үлдэгдэл зээлийн төлбөрийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,940 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** улсын тэмдэгтийн хураамж 135,940 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** банкид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА