Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2016/00491

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс 135/2016/00065/и
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
 
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, ***тоотод оршин суух*** овогт *** /РД: ***/-ын нэхэмжлэлтэй,
 
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ***дүгээр багт байрлах Дархан-Уул аймгийн *** холбогдох,
 
"Дархан-Уул аймгийн *** даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ***дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ нь:Х
 
Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 08 дугаар сарын 01-нд тус байгууллагад жолоочоор ажилд орсон ба ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэлтсийн даргын *** дугаар тушаалаар цалингийн төсөв хасагдаж, ажилтны тоог цөөрүүлсэн гэх шалтгаанаар намайг ажлаас халсан. Миний бие 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр машин техникээ хүлээлгэн өгсөн. Ажлаас халагдсан тушаалд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасны дагуу тэтгэмж орсон байсан. Дархан-Уул аймгийн ***даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар тушаал үндэслэлгүй гарсан. Учир нь намайг ажлаас халсны дараа миний орон тоон дээр өөр хүн авч ажиллуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд ажилтны урьд эрхэлж байсан ажил албан тушаал цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан ба намайг жолоочийн орон тоон дээр ажиллуулахгүй юм гэхэд жижүүрийн орон тоон дээр ажиллуулах боломжтой байсан. Намайг ажлаас халснаас хойш 2 хүнийг ажилд авсан нь орон тоо цомхотгох болсонтой холбогдуулан гэх шалтгаан байхгүй байсан болохыг нотолж байна. Иймд намайг жолоочийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.
 
Хариуцагч Дархан-Уул аймгийн *** шүүхэд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн ***дарга *** би Дархан сумын иргэн ***тай холбогдох Дархан-Уул аймгийн хөдөлмөрийн маргаан
 
FILENAME \p \* MERGEFORMAT C:\Users\yser\Desktop\Saranbaatar HGBHH.doc
таслах комиссын шийдвэртэй танилцмаар байна. *** нь тус байгууллагад ажиллаж байхдаа дараах зөрчлүүдийг удаа дараа гаргаж , албан үүргээ хангалтгүй биелүүлж ирсэн.
Үүнд: 2013 оны 5 дугаар сарын 27-гд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлсийн даргаар томилогдож ирэхэд жолооч ажилтай *** нь төрийн машиныг дур мэдэн хэнд ч мэдэгдэлгүйгээр хулгайлж авч яваад шатахуун түгээс станцаас 180,000 төгрөгийн шатахуун хийлгээд 7 хоног хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. ***ын хувийн хэрэгцээнд зарцуулсан шатахууны мөнгийг төрийн мөнгөөр төлж барагдуулсан. *** нь одоо хүртэл төлж барагдуулаагүй. Тухайн үед нь ажлаас халагдах өргөдлөө өгсөний дагуу ажлаас халах шийдвэр гарсан. 2013 оны 6 дугаар сард Зулзагын зуслангийн үйл ажиллагаа эхлэх болсонтой холбогдуулж, хэлтсийн Истана машиныг хүлээлгэн өгөөгүй бөгөөд уг машиныг ашиглах боломжгүй байсан тул байгууллагаас 1,500,000 төгрөгийн сэлбэг авч, хүүхдийн зуслангийн хоол хүнс зөөхөд бэлгэн болгон засварласан. Иймээс *** нь 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан. Одоог хүртэл Хүүхдийн зуслангийн захирлын өрөөний түлхүүрийг хүлээлгэн өгөөгүй. 2015 оны 11 сарын 05-нд Захиргааны хэргийн шүүхээс намайг буцаж ажилдаа орох шийдвэр гарсныг Энэрэл цогцолбор сургуулийн захирал *** 2015 оны 11 сарын 04-ний өдөр тус хэлтэс дээр ирж, ***ыг жижүүрийн ажилд томилсон. Дээрх олон зөрчлийг *** тус хэлтэст олон удаагийн дамтамжтайгаар үйлдэж, мөн хэлтсийн дарга асан Энэрэл цогцолбор сургуулийн захирал *** хуйвалдан тус хэлтсийн тамга, албан бланкыг хууль бусаар ашиглаж хүчингүй тушаал шийдвэр гаргасан явдалд *** би төрийн албаны ёс зүйгүй этгээдэд хариуцлага тооцож, ажлаас халсан нь үнэн гэжээ.
 
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь Дархан-Уул аймгийн *** холбогдуулан, тус хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
 
*** нь Дархан-Уул аймгийн *** жолоочоор ажиллаж байсан бөгөөд тус салбарын даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 74 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай тушаал болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
 
Дээрх 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар цалингийн төсөв хасагдаж, ажилтныг цөөрүүлэх болсон гэсэн үндэслэлээр ***ыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.
 
Хариуцагч Дархан-Уул аймгийн *** нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...***ыг удаа дараа зөрчил гаргаж, албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан тул төрийн албаны ёс зүйгүй этгээдэд хариуцлага тооцож ажлаас халсан нь үнэн гэжээ.
Нэхэмжлэгч *** болон түүний өмгөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа орон тоо цөөрүүлсэн, хасагдсан гэсэн үндэслэл байхгүй, учир нь тус хэлтэст жолоочийн 1 орон тоо байдаг бөгөөд ***ыг ажлаас халаад оронд нь тус орон тоон дээр хүн авсан байгаа нь орон тоо хасагдаагүй болохыг харуулж байна гэж маргадаг болно.
 
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д: аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохоор заажээ.
 
Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн ***даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ***дугаартай тушаалаар *** тус хэлтсийн жолооч-техникчийн албан тушаалд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс томилон ажиллуулжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ***ыг орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр тус хэлтсийн жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч энэхүү орон тоон дээрээ дахин өөр хүн томилсон байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцэхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн маргаж байгаа тайлбар үндэслэлтэй байна.
 
Орон тоо хасагдах гэдэг нь тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг, орон тоо цөөрүүлэх гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгахыг тус тус ойлгох бөгөөд дээрх тушаалаас харахад Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст жолоочийн орон тоо хасагдаагүй байна гэж үзэхээр байна.
Мөн хэрэгт авагдсан гэрч *** ***ыг ажлаас халагдсанаас хойш 1 жолооч, 1 жижүүрийн орон тоонд хүн авсан... гэсэн мэдүүлэг, мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан манай байгууллага нь жолооч-техникч гэсэн 1 орон тоотой гэсэн тайлбар зэргээр Дархан-Уул аймгийн ***жолоочийн орон тоо хасагдаагүй болох нь тогтоогдож байна.
 
Хариуцагчийн тайлбарт *** нь удаа дараа зөрчил гаргаж, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул хариуцлага тооцож ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэхүү тайлбар нь ажлаас халсан тушаалын үндэслэлтэй тохирохгүй байна.
 
Иймд дээрх үндэслэлүүдээр Дархан-Уул аймгийн ***даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай тушаалыг хүчингүй болгож, ***ыг тус хэлтсийн жолоочийн ажилд эргүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
 
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.
 
Иймд Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ын а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олговор олгох хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу ***ын ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дунджаас нэг өдөрт ногдох цалинг 20,012 төгрөг /429,582+430,582+430,582=1,290,746/3=430,248 төгрөг, 1 өдөрт ногдох цалин 430,248/21,5=20,012 төгрөг/ гэж тооцож, нийт 55 хоногийн цалин 1,100,660 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс гаргуулж, нэхэмжлэгч ***т олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
 
Нэхэмжлэгч *** нь 2015 оны 12 дугаар сард тушаалд заасан 1 сарын тэтгэмж авсан тул 12 дугаар сарын цалинг авсанд тооцож болно гэсэн тайлбарыг үндэслэн 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалинг тооцсон болно.
 
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т: Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
 
Хариуцагчийн төлөөлөгч *** нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдааныг хариуцагчийг байлцуулахгүйгээр хийх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу шүүх хуралдааныг хийсэн болохыг дурдаж байна.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Дархан-Уул аймгийн ***даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай тушаалыг хүчингүй болгож, ***ыг тус хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
 
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн *** 1,100,660 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***т олгосугай.
 
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дархан-Уул аймгийн ***даалгасугай.
 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *** нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн *** улсын тэмдэгтийн хураамжид нийт 101,166 /30,966+70,200/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
 
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 
 
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ