Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2015/00429/И |
Дугаар | 135/ШШ2016/00485 |
Огноо | 2016-03-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 135/ШШ2016/00485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/0042*******/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн *******, ******* дүгээр баг, ******* тоотод оршин суух ******* овогт******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн *******, ******* дүгээр баг, ******* тоотод оршин суух овогт /РД: /-д холбогдох,
"Зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,470,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 20******* оны 5 дугаар сарын 3-ны өдөр гэрээ хийж, 4,500,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэгээд мөнгөө өгөхгүй байсан болохоор 06 дугаар сарын 23-ны өдөр гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээгээр 4.500.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай зээлсэн. 07 дугаар сарын 03-ны өдөр банкнаас мөнгө авч өгнө гэж хэлээд өгөөгүй. Мөнгө зээлснээсээ хойш 7,8 сар мөнгө өгөхгүй байж байгаад ******* сард 360.000 төгрөг өгсөн. Нэг сарын хүү 360.000 төгрөгөөр бодож 6 сарын хүү 2.160.000 төгрөг өгсөн. Үүнээс 4 сарын хүүг бэлнээр, 2 сарын хүүг дансаар өгсөн. Өмнөх мөнгөө өгөхгүй болохоор нь 2015 оны 03 дугаар сарын 03-нд нэмж 6 сарын хугацаатай өмнөх гэрээгээ баталгаажуулж гэрээ хийсэн. Гэхдээ энэ нь зөвхөн баталгаа бөгөөд энэ маргаанд хамааралгүй юм. мөнгөө өгнө гэсэн талаар бичсэн тэмдэглэлийг би нотлох баримтаар хавтаст хэрэгт өгсөн. Би 4.500.000 төгрөгөө банкинд хадгалуулсан бол 2.000.000 төгрөг хадгаламжийн хүү болоод надад ирэх байсан. Иймд үндсэн зээл 4.500.000 төгрөг, 2 сарын хүү 720.000 төгрөг, алданги 2.250.000 төгрөг, нийт 7.470.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие оос 4.500.000 төгрөг зээлж авсан. Миний мөнгөн дээр манай эгч 500.000 төгрөг нэмж авсан. 20******* оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 20******* оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сар бүр 360.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 04 дүгээр сар хүртэл 360.000 төгрөг өгсөн. 3, 4 дүгээр сарын хүү 720.000 төгрөгийг эгчээс мөнгө ирэхээр нь дансаар шилжүүлсэн. Нийт 3.*******60.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 660.000 төгрөгийг төлнө. анхнаасаа дансаар өгөөгүй болохоор би сар бүр гар дээр нь бэлнээр өгч байсан. Нэхэмжлэгчийн 2,160,000 төгрөг авсан гэдэг нь үндэслэлгүй юм. Иймд миний төлсөн 3,*******60,000 төгрөгийг төлбөрөөс хасч тооцож өгнө үү. Гэрээнд гарын үсэг зурахдаа гэрээг сайн уншаагүй. Алдангийн талаар мэдэхгүй байна гэв.
D:\Bvv ustga\Shiidver\Tugrug garguulah\Baldorj-Punsaldulam.docx
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 4,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 720,000 төгрөг, алданги 2,250,000 төгрөг, нийт 7,470,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч 4,500,000 төгрөгийн зээл авсан нь үнэн боловч энэ төлбөрөөс нийт 3,*******60,000 төгрөгийг төлсөн тул 660,000 төгрөгийн төлбөр байгаа, үүнийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарладаг болно.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан 20******* оны 06 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Энэхүү зээлийн гэрээгээр ньд 4,500,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатайгаар, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлж, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч нь 4,500,000 төгрөгийг хариуцагчд шилжүүлэн өгсөн болох нь хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан 4,500,000 төгрөгийг оос авсан нь үнэн гэсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх хуульд заасан үүргээ биелүүлсэн байна.
Харин хариуцагч нь 20******* оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сар хүртэл сар бүр 360,000 төгрөг, нийт 3,*******60,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2015 оны 03 сарын 24-ний өдөр 720,000 төгрөг ид дансаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч нийт дансаар шилжүүлсэн 720,000 төгрөгтэй нийлээд нийт 2,160,000 төгрөгийг хүүнд хүлээн авсан гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээ буюу 2,160,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгч ид буцаан төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д: Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч 2 сарын хугацааны хүү 720,000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд талууд гэрээнд хугацааг 20******* оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 07 дугаар сарын 03 хүртэл 10 хоногийн хугацаатай гэж заасан боловч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн ...4,500,000 төгрөгийгд гэрээ байгуулахаас өмнө 20******* оны 05 сарын 03-ны өдөр шилжүүлэн өгсөн юм тэгээд үлдсэн хоногоор нь 10 хоног гэж хугацааг гэрээнд заасан гэж, хариуцагч шүүх хуралдаанд гаргасан ... 4,500,000 төгрөгийг гэрээ байгуулахаас сарын өмнө авсан нь үнэн. Тэгээд би зээл хөөцөлдөж байсан тул үлдсэн 10 хоногоор тооцож гэрээг байгуулсан. Би эхний сарын хүүнд 20******* оны 06 сарын 03-ны өдөр 360,000 төгрөг төлсөн... гэсэн тайлбарууд, мөн гэрээний 2-т: сар бүр 8 хувийн хүү төлнө гэж заасан зэргээс дүгнэж үзээд зээлийн гэрээний хугацааг 1 сарын хугацаатай байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ гэх талуудын гарын үсэг бүхий баримт байгаа боловч энэхүү баримт нь гэрээний үүргийн үндэслэл болсон баримт биш болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан: нь надад мөнгөө хугацаандаа өгөхгүй болохоор нь зээлийн давхар баталгаа болгож баримт үйлдсэн юм. Түүнээс энэ зээлийн гэрээнд хамааралгүй юм гэсэн тайлбар, хариуцагчын шүүх хуралдаанд гаргасан: сүүлд хийсэн гэрээ гээд байгаа зүйл нь намайг мөнгөө өг гээд байнга дарамталдаг байсан бөгөөд надаар гарын үсэг зур гээд зуруулсан. Түүнээс бидний хооронд хийсэн гэрээ биш гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг сунгасан тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул гэрээг сунгагдаагүй гэж үзнэ.
Зээлийн гэрээгээр талууд хүү тогтоосон бөгөөд гэрээг бичгээр хийсэн байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангасан байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагч нь алданги төлөхийг зөвшөөрөхгүй, алдангийг би мэдэхгүй, гэрээгээ ч сайн уншаагүй гарын үсэг зурсан гэж тайлбарладаг боловч талуудын байгуулсан зээлийн гэрээгээр гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги төлөхөөр тохирсон байна.
Энэхүү гэрээний заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасантай нийцсэн байгаа бөгөөд хариуцагчын гэрээний дагуу зээлийн төлбөр, хүүг буцаан өгөх хугацаа 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дууссан байх тул дээрх хуульд заасны дагуу алданги төлөх үндэслэлтэй байна.
Хариуцагчын гэрээний үндсэн үүрэг болох зээл 4,500,000 төгрөг, 1 сарын хүү 360,000 төгрөг, нийт 4,860,000 төгрөг байх бөгөөд үүнээс хариуцагчийн буцаан төлсөн 2,160,000 төгрөгийг хасч тооцон, үлдэгдэл 2,700,000 төгрөг, түүнд ногдох алданги 1,350,000 төгрөг, нийт 4,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,420,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагчаас 4,050,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,420,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,470 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 7*******,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ