Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2016/00484

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2016/00072

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол, *** дугаар байр *** тоотод оршин суух *** овгийн *** /РД: ***, утас: ***/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дүгээр хороолол, *** тоотод оршин суух *** /РД: ***, утас: ***/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, ажилчдын *** дугаар гудамж *** тоотод оршин суух *** овгийн *** /РД: ***, утас: ***/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар байр, *** тоотод оршин суух *** /РД: ***, утас: ***/ нарт холбогдох

11,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

***миний бие 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгч ***нарт 40,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сар бүрийн 6 хувийн хүүтэй зээл олгосон юм. Зээлдэгч нар нь газар тариалангийн зориулалтаар хамтран ажиллаж байгаа юм, яаралтай мөнгө хэрэгтэй байна, тариалалтын хугацаа дуусах гээд байна гэж хэлэн уг зээлийг авсан юм. Зээлийн барьцаанд Тоёото Lexus 470 хар өнгөтэй *** автомашин, Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дүгээр хороолол, *** дүгээр байрны *** тоот 39 мкв Ү-*** улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцыг барьцаанд бариулсан юм. Гэтэл зээлдэгч нар нь тарьсан рапс ургаагүй, бид ямар ч ашиг олсонгүй, мөнгийг чинь орон сууцны зээл авахаараа өгнө гэж шалтаг тоочсоор 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр болтол хүлээлгэсэн юм. Ингээд миний бие өөрөө банкны зээлтэй байна өгөхгүй бол би барьцаа хөрөнгөнд чинь халдана гэж шаардсаар үндсэн зээлээс 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 11 сарын 11-ний өдөр 6,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 16,700,000 төгрөг, нийт үндсэн зээлнээс 37,700,000 төгрөг төлсөн юм. Зээл өгөгч миний бие зээлдэгч нарын зээлийн болон барьцааны 1-д зааснаар үндсэн зээл 5-д заасан алданги шаардаж байна.

Үндсэн зээл 40,000,000 төгрөгийн өдрийн 0,5 хувь буюу 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх 14 хоногийн алданги 2,800,000 төгрөг, 2015 оны 10 сарын 22-ны өдөр үндсэн зээлнээс 15,000,000 төгрөгийг төлсөн. Зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөгийн өдрийн 0,5 хувийн алданги 2015 оны 10 сарын 22-ны өдрөөс 2015 оны 11 сарын 11-ний өдөр хүртэл 19 хоног алданги болох 2,375,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үндсэн зээлээс 6,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл зээл 19,000,000 төгрөг, алданги 41 хоног, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 3,895,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үндсэн зээлээс 16,700,000 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээлийн 2,300,000 төгрөгийг төлөөгүй байна. Үндсэн зээл 2,300,000 төгрөг, түүний алданги 7 хоног, 81,500 төгрөг. Зээлдэгч*** нараас зээлийн төлбөр 2,300,000 төгрөг, алданги 9,150,000 төгрөг нийт 11,450,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө Дархан-Уул аймаг, Дархан сум 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 1 дүгээр байр 56 тоот, 39 мкв 3 өрөө орон сууцнаас хангуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,500 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж өгнө үү.

Зээлдэгч ***нь 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Тариалалтын зориулалтаар ашиглана гэж хариуцагч тал зээл авсан. *** улсын дугаартай Лексус 470 авто машин, үл хөдлөхийн Ү-2003004935 дугаартай гэрчилгээ бүхий орон сууцыг барьцаалж зээл авсан. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үндсэн зээлээс 10,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 11-ний өдөр 6,000,000 төгрөг, 12 дугаар сарын 23-нд 10,700,000 төгрөг төлсөн байдаг, үндсэн зээлээс 2,300,000 төгрөг дутуу байгаа, зээлийн гэрээний 5-д зааснаар зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, төлөөгүй хоног тутам 0,5 хувийн алданги тооцно гэж заасан байгаа. Иймд нийт 11,450,000 төгрөг нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулах шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч *** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч *** нарын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ хийж 30,400,000 төгрөг зээлж авсан юм. Ер нь үндсэн 30,400,000 төгрөг авсан юм. Үүнээс 2015 оны 10 дугаар сарын 22-нд 15,000,000 төгрөгийг *** нь машинаа зарж төлсөн бөгөөд мөн 2015 оны 11 дүгээр сарын 11-нд 6,000,000 төгрөг, мөн 2016 оны 12 дугаар сарын 23-нд 16,700,000 төгрөг тус тус төлсөн бөгөөд нийт 37,700,000 төгрөгийг нэхэмжлэгч *** өгсөн юм. Одоо мөнгө өгөх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, 3 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан. Хариуцагч нь 30,400,000 төгрөгийг гардаж авсан. Иргэний хуулийн 281-д урьдчилж хүүгээ авах талаар заагаагүй байгаа, гэтэл нэхэмжлэгч тал 40,000,000 төгрөг өгөөгүй хүүгээ урьдчилаад асвсан. Хариуцагч нь гар дээрээ 40,000,000 төгрөг аваагүй. 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 30,400,000 төгрөгийг гар дээрээ аваад 9,600,000 төгрөгийг урьдчилан хүү болгон төлсөн. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөг, 12 дугаар сарын 11-ний өдөр 6,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 16,700,000 төгрөг төлсөн байдаг нийт 37,700,000 төгрөг төлсөн. Машин байр барьцаалсан байсан нь үнэн. Хариуцагч *** Лексус 470 машинаа зараад 15,000,000 төгрөгийг буцаагаад өгсөн тул төлбөр байхгүй гэж хэлж байгаа. 37,774,000 төгрөг төлсөн байгаа. Үндсэн 30 сая төгрөг төлөгдсөн, үлдсэн мөнгийг нь хүүнд нь өгсөн тул зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч *** нь 2,300,000 төгрөг өгье гэж ярьж байсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** хариуцагч *** нараас 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний дагуу 11 450 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дүгээр хороолол, *** дүгээр байр, *** тоот 39 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ***нь хариуцагч *** нарт 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг шилжүүлэхээс 30 400 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 9 600 000 төгрөгийг 3 сарын хүүд урьдчилан тооцож авсан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх учир хариуцагч ***нар шижлүүлэн авсан мөнгөний дүнгээр хариуцлага хүлээх учиртай байна.

Хариуцагч *** нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид бөгөөд нэхэмжлэгч ***гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч нараас шаардаж байгаа болно.

Талуудын байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2015 оны 10 дугаар сарын 08 бөгөөд зээлдэгч хариуцагч ***нар нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан болон гэрээний 1-т заасан үүргээ хугацаанд биелүүлээгүй мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1д зааснаар зээл 30 400 000 төгрөг, 4 сарын хүү 5 472 000 төгрөг төлөх үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй байна.

Иймд гэрээний 5-д зааснаар буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д заасан .Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр болох анз, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анз болох алдангийг төлөх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байх тул хариуцагч ***нараас үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг дараахь байдлаар гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагч *** нараас гүйцэтгээгүй үүрэг болох 35 872 000 төгрөгийн алдангид 2015 оны 10 дугаар сарын 08-наас 10 дугаар сарын 22 хүртэлхи 13 хоногийн алданги /179 360х13 хоног/ 2 331680 төгрөг, 2016 оны 22-ноос 2015 оны 11 дүгээр сарын 11 хүртэл 19 хоногт төлөгдөн зээл 15 000 000 төгрөгийг хасаад 20 872 000 төгрөгийн алданги /104 360х 19 хоног/ 1 982 840 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 2015 оны 12 дугаар сарын 23 хүртэл төлөгдсөн зээл 6 000 000 төгрөгийг хасаад 14 872 000 төгрөгийн алдангид /74 360 х 41 хоног /3 048 760 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 23-наас 2015 оны 12 дугаар сарын 30 хүртэл төлөгдсөн 16 700 000 төгрөгийг хасаад 4 172 000 төгрөгийн алдангид /20 860 х 6 хоног/ 125 160 төгрөг, үлдэгдэл зээл 4 172 000 төгрөг, нийт 11 656 440 төгрөг гаргуулах боловч нэхэмжлэгч ***нэхэмжлэлийн шаардлагаа 11 450 000 төгрөг гэж тодорхойлсон 11 450 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг, Дархан сум *** дүгээр баг, *** дүгээр хороолол, *** дүгээр байр, *** тоот 39 м.кв эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс хангуулахаар гэрээ байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул 11 450 000 төгрөг төлөх үүргийг хариуцагч *** нар сайн дураар биелүүлээгүй үед барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар борлуулсан үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.3-т зааснаар хариуцагч *** нараас 11 450 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *** 201оны 12 дугаар сарын 30ы өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 198,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч *** нараас 198,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** олгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ***нар 11 450 000 төгрөг төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиодолд барьцааны зүйл болох Дархан Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дүгээр хороолол, *** дүгээр байр, *** тоот 39 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болох 11 450 000 төгрөгийг хангах учрыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ