Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2016/00471

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2015/01434/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, *******, ******* тоот, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ******* ******* дугаар баг, ******* тоот, *******-д холбогдох,

 

Ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 13,000,000 төгрөг, алданги *******,500,000 төгрөг, нийт 19,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч*******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч *******-ийн саналаар тус компанийн цахилгааны дэд станц барих ажлыг гүйцэтгэхээр 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нэг сар 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, ажлаа гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж өгсөн боловч үлдэгдэл төлбөрөө өгнө гэж явсаар өдийг хүрсэн. Нийт гэрээнд заасан ажлын хөлс 18 сая төгрөгөөс 5 сая төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 13 сая төгрөг дээр гэрээнд заасан үүргээ хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тул 0,5 хувийн алданги *******,500,000 төгрөгийг нэмээд нийт 19,500,000 төгрөгийг *******-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд улсын комисст хүлээлгэж өгсөн акт гаргаж өгнө гэсэн боловч уг станцыг хүлээлгэж өгөөгүй байгаа нь Пи эс пи ХХК-тай хамааралтай юм. Улсын комисст хүлээлгэж өгөөгүй учир уг дэд станцыг ашиглах боломжгүй байгаа тул бидэнд нотлох баримт гаргах боломж байсангүй. Иймд гэрээнд заасны дагуу ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй учир үлдэгдэл төлбөрийг өгөх боломжгүй. Хэрэв уг станцыг улсын комисст хүлээлгэж өгсөн тохиолдолд 13.000.000 төгрөгийг хүлээлгэж өгөх боломжтой. Иймд 13.000.000 төгрөг, түүний алданги *******.500.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 13,000,000 төгрөг, алданги *******,500,000 төгрөг, нийт 19,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

C:\Users\yser\Desktop\PSP ABTSO.docx

Хэрэгт авагдсан 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 39 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ээр ******* нь 10 кв-ын, 400 ква трансформатор бүхий иж бүрэн хаалттай дэд станц угсрах, нийлүүлэх, газардуулга хийж, ажилд бэлэн болгох үүргийг хүлээж, ажлын нийт үнийг 18,000,000 төгрөг байхаар, энэхүү төлбөрийг урьдчилгаа *******,000,000 төгрөг өгөх, ажил дууссаны дараа 12,000,000 төгрөгийг гүйцэтгэгч компанийн дансруу шилжүүлэх үүргийг хариуцагч ******* нь хүлээхээр тус тус тохирсон бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

 

Гэрээний дагуу хариуцагч ******* нь урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр *******-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч ******* нь гэрээгээр тохирсон 2015 оны 0******* дугаар сарын 15-ны өдрийн дотор буюу 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ажлыг хариуцагч *******-ийн заасан талбайд гүйцэтгэж бэлэн болгож, хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хариуцагч *******-ийн төлөөлөгч захирал нь нэхэмжлэлийн хувийг 201******* оны 01 сарын 21-ний өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Тус шүүхийн 201******* оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч өөрийн биеэр ирсэн боловч өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох, түүний тусламжтайгаар тайлбараа гаргах тухай хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан боловч нэхэмжлэлийн талаарх тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.

 

Мөн шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгч тал гэрээний зүйлийг улсын комисст хүлээлгэн өгөөгүй тул ажил гүйцэтгэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ. Дэд станцыг захиалагч талын талбайд угсарч байрлуулсан байгаа боловч улсын комисс хүлээн аваагүй тохиолдолд ашиглах боломжгүй юм. Хариуцагчаас урьдчилгаанд 5,000,000 төгрөг өгсөн бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн биелүүлсэн ажилд нь тохирсон хөлс гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг болно.

 

Хэрэгт авагдсан гэрээнд гүйцэтгэх ажлыг 10 кв-ын 400 ква трансформатор бүхий иж бүрэн хаалттай дэд станц нийлүүлэх, газардуулга хийж, угсралт хийж ажилд бэлэн болгох гэж тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээгээр улсын комисст хүлээлгэн өгөх талаар тохироогүй боловч бид амаар улсын комисст манай компани хүлээлгэн өгч болно гэж ярьж байсан, гэтэл *******-ийн захирал өөр компаниар улсын комисст оруулна гээд түлхүүрээ аваад явсан. Гэрээний зүйлийг өмчлөлд шилжүүлэх асуудлын хувьд бид холбогдох материал, эд зүйлийг өөрсдөө худалдан авч, хариуцагч талын заасан талбайд аваачиж, угсарч, ажилд бэлэн болгож хүлээлгэн өгсөн. Хариуцагч талаас гэрээний зүйлийн талаар ямар нэгэн гомдол гаргаагүй, харин мөнгийг төлнө гэдэг байсан гэжээ.

 

Шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ******* нь гэрээнд заасан 10 кв-ын 400 ква трансформатор бүхий иж бүрэн хаалттай дэд станц нийлүүлэх, газардуулга хийж, угсралт хийж ажилд бэлэн болгох үүргээ биелүүлсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч ******* нь гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээн авсан болох нь хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Дэд станцыг захиалагч талын талбайд угсарч байрлуулсан байгаа боловч улсын комисс хүлээн аваагүй тохиолдолд ашиглах боломжгүй юм.

Хариуцагчаас урьдчилгаанд 5,000,000 төгрөг өгсөн бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн биелүүлсэн ажилд нь тохирсон хөлс гэж үзэж байна гэсэн тайлбар болон хэрэгт авагдсан гүйцэтгэж байгаа ажлын явцын талаарх фото зураг зэргээр тогтоогдож байна. Энэхүү нөхцөл байдлыг хариуцагч тал үгүйсгэсэн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, мөн шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч нь татгалзлынхаа үндэслэлийг нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т: Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах, худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ гэж заажээ.

Талуудын тайлбараас үзэхэд гэрээний зүйл болох иж бүрэн хаалттай дэд станц нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл бөгөөд энэ нь хөдлөх эд хөрөнгө байна.

Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох бөгөөд талууд гэрээний зүйлийг хүлээлцсэн тухай баримтыг үйлдээгүй боловч хариуцагч ******* нь ажлын үр дүн болох хаалттай дэд станцын түлхүүрийг хүлээн авч, өөрийн мэдэлд авсан болох нь тогтоогдож байна.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа улсын комисст хүлээлгэн өгөөгүй зүйлийг *******-д хүлээлгэн өгсөн тул энэ нь хуульд заасан ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч тал доголдлын талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй, эд хөрөнгийг хүлээн авсан байна.

Иймд нэхэмжлэгч *******-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.

 

Талууд гэрээгээр ажлын хөлсийг 18,000,000 төгрөгөөр тохирч, хариуцагчаас ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

 

Иймд дээрх хуульд заасны дагуу ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.13-т: төлбөрийг ажлын 3 хоногт багтаан гүйцэтгэгч талын дансруу шилжүүлнэ. Хугацаа хэтэрсэн тохиолдолд үлдсэн төлбөрөөс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцон гүйцэтгэгч талд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу алданги *******,500,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4-т заасантай нийцэж байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч *******-иас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 13,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги *******,500,000 төгрөг, нийт 19,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232.*******-д заасныг баримтлан хариуцагч *******-иас 19,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 255,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ