Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 319

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч О.Пүрэвсүрэн,

            шүүгдэгч Б.Ганбаатар, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баасангийн Ганбаатарт холбогдох 201726010512 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамтаар амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрчлэлийн 1-8 тоотод оршин суух, хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй Боржигон овогт Баасангийн Ганбаатар /РД:УС86112131/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Баасангийн Ганбаатар нь 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боса” ХХК-ийн санхүүгийн өрөөнд хууль бусаар нэвтэрч Делл маркийн зөөврийн компьютерыг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын гаргасан хүсэлтийн дагуу дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судаллаа. Үүнд: 

 

   Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан Б.Чулуунхүүгийн өргөдөл /хх-ийн 5х/

 

   Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Б.Ганбаатар нь бараан өнгийн саравчтай малгай, хар өнгийн богино куртик, саарал өнгийн малгайтай цамц, бор өнгийн өмдтэй бөгөөд цагаан өнгийн бээлий өмссөн, зүүн гартаа зөөврийн компьютер байж болохоор зүйл бариад алхаж яваа дүрс байна...” гэжээ. /хх-ийн 16-23х/

 

            Хохирогч Б.Сайханцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай байгууллагад ажиллаж байсан Ганбаатар гэх залуу манай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Боса ХХК-ийн агуулах худалдааны төвийн нягтлангийн өрөөнөөс албаны зөөврийн компьютер хулгайлж байгаад манай кассчин Уянга, Өлзийхишиг нарт баригдсан байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 х/

            Хохирогч Г.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Сайханцэцэг нь 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс ажиллаа болиод би оронд нь ажиллаж байна. Манай байгууллагын хувьд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Тухайн үед зөөврийн компьютерийн залгуур цэнэглэгч, мауз зэргийг байхгүй байна гэж бодсон чинь Чулуунхүү нягтлан бодогчийн ширээний шургуулганд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30х/

 

            Эд зүйлийн үнэлгээнд: Делл маркийн зөөврийн компьютер - 1.400.000 төгрөг гэжээ. /хх-ийн 29 х/

 

            Гэрч М.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 19 цаг өнгөрч байх үед хамт ажилладаг Өлзийхишигийн хамтаар ажил дээрээ байж байсан ба манай нөхөр Батболд намайг тосох гээд ирчихсэн байсан. Гэтэл манай нөхөр гаднаас орж ирээд сая танай байгууллагын цонхноос нэг эрэгтэй хүн зөөврийн компьютер аваад үсрээд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод бариад ирээч гэж хэлсэн чинь мана йнөхөр яваад төд удалгүй манай сүлжээ дэлгүүрт өмнө нь ачигч хийж байсан гэсэн нэг залууг бариад ирсэн. Би тэр хүний танихгүй, тэр залуу хүрэмнийхээ дотуур хар өнгийн Делл маркийн зөөврийн компьютер хийсэн байсныг гаргаж авсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/

 

                 Гэрч О.Өлзийхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 19:40 цагийн үед гэж санаж байна, намайг ажил дээрээ хамт ажилладаг Уянгын хамтаар байж байхад гаднаас Уянга эгчийн нөхөр орж ирээд танай цонхоор нэг залуу нөөтбүүк аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгтэл Уянга эгч чи араас нь яваад ир гэхэд Уянга эгчийн нөхөр гараад удалгүй манай дэлгүүрийн агуулахад ачигч хийж байсан Ганбаатар гээд залууг дагуулаад ирсэн. Тэгээд Ганбаатар дээгүүрээ өмссөн байсан куртик дотуураа хар өнгийн зөөврийн компьютер хийчихсэн байсныг гаргаж авсан. Уянга эгчийн нөхөр нь Ганбаатарыг дагуулаад ороод ирэхээр нь би түүнээс “чи авчихсан юм уу” гэтэл “тийм би авчихсан” юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32х/

 

                 Гэрч Ж.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр би эхнэр Уянгын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боса дэлгүүрийн үүдэнд эхнэрээ ажил тарахыг нь хүлээгээд байж байтал Босагийн агуулахынх нь жижиг цонхоор нэг эрэгтэй хүн гарч ирээд өвөртөө нэг зүйл хийгээд зүүн тийш алхаад яваад өгсөн. Тухайн үед тэр эрэгтэй үе үе над руу хараад байсан. Тэгэхээр нь би дэлгүүр рүү орж эхнэр Уянгад нэг хүн өвөртөө нэг зүйл хийгээд яваад өглөө гэж хэлсэн чинь манай эхнэр очоод дагуулаад ир гэхээр нь тэр эрэгтэй хүний араас нь очоод хөөе хөгшөөн чамайг Босагаас дуудаад байна, чи юу өвөртөө хийчихсэн юм бэ гэхэд тэр залуу өөрийнхөө зөөврийн компьютерыг аваад явж байна гэж хэлсэн. Тэгээд дагуулаад дэлгүүр дээр иртэл манай эхнэртэй хамт ажиллаж байсан эмэгтэй тэр залууг таниад “та яаж байгаа юм бэ” гээд ярилцаж байсан. Тэгээд тэр хүн хэсэг байж байгаад би тэр зөөврийн компьютерыг нь аваад, тэр залуу ийшилчихээд ирье гээд эргэж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33х/

 

                 Гэрч Б.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 19:00 цагийн үед Өлзийхишиг над руу утсаар яриад манайд хулгай орчихлоо гэж хэлэхээр нь би ажил дээрээ ирсэн. Ажил дээр ирэхэд 3 давхарт байдаг өрөөнд хулгай орсон байдалтай байсан. Ширээн дээр байсан албаны Делл маркийн зөөврийн компьютер байхгүй болчихсон байсан. Тэгээд дэлгүүр лүүгээ ороод худалдагч нартайгаа уулзсан чинь манайд өмнө нь ажиллаж байсан Ганбаатар гэгч зөөврийн компьютер аваад явж байхад нь барьж аваад буцаагаад авсан талаар ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34х/

 

                 Шүүх сэтгэц эмгэг судлалын 574 тоот дүгнэлтэд: “...Б.Ганбаатар нь сэтгэцийн өвчингүй байна, Б.Ганбаатарын удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх баримт мэдээ үгүй байна, Б.Ганбаатар нь өөрийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна, Б.Ганбаатар нь хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэнээс хойш өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна, Б.Ганбаатар нь одоогоор өөрт болон орчиндоо аюултай гэх шинж үгүй байна, Б.Ганбаатар нь гэмт хэргийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ үйлдээгүй байна, Б.Ганбаатар нь сэтгэцийн өвчингүй байна...” гэжээ. /хх-ийн 36-37х/

 

                 Шүүгдэгч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Энхжингийн тэр хавьд зүс таних хүнтэй хамт архи уучихсаж байж байгаад Боса ХХК-ийн оффисын үүдэн дор байх шатан доор нь ороод унтаж байсан. Тэгээд нэг мэдэхэд 21:00 цаг өнгөрч байсан ба сэрээд ямар нэг хүн байхгүй, гадна талын хаалга цоожтой байхаар нь дээшээ гарахад дээр хүн байхгүй байсан ба няравын хаалгыг татахад онгорхой байсан. Тэгээд ширээн дээр нэг нөөтбүүк байхаар нь аваад 1 давхрын цонхоор доошоо буугаад гадагшаа гараад явж байхад кассын хүнтэй тааралдаад би нөөтбүүкийг дэлгүүрийн ширээн дээр тавиад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47, 49-50х/

                 Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

                 Гэрч Ц.Үүрцайхын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Ганбаатар нь миний төрсөн ах. Ах маань бага насаа Төв аймагт өнгөрүүлээд 1997, 1998 онуудад гэж санаж байна Улаанбаатар хотод шилжин ирээд Баянгол дүүргийн хороололд амьдрах болсон. Аав маань 2000 онд нас барсан. Б.Ганбаатар ах маань Төв аймагт Борнуурын дунд сургуульд сурч байгаад гарсан. Аавыгаа нас барсны дараа бид нар хамт Сонгинохайрхан дүүрэгт шилжин ирсэн. 2000 оноос аав, ээж маань салчихсан.байсан ба 2000 оноос хойш би ах ээж нартайгаа хамт амьдраагүй. Ээж маань 2 удаа тал цус харвасан хүн байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51х/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56х/

            Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 80х/ зэрэг болно.

 

            Шүүхийн  хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан судалж үзэхэд, Б.Ганбаатар нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, гэм буруутай гэж дүгнэхээр байна. Тодруулбал,

шүүгдэгч Б.Ганбаатар нь 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боса” ХХК-ийн санхүүгийн өрөөнд хууль бусаар нэвтэрч Делл маркийн зөөврийн компьютерыг хулгайлж, бусдад 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

   Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан Б.Чулуунхүүгийн өргөдөл /хх-ийн 5х/

 

   Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Б.Ганбаатар нь бараан өнгийн саравчтай малгай, хар өнгийн богино куртик, саарал өнгийн малгайтай цамц, бор өнгийн өмдтэй бөгөөд цагаан өнгийн бээлий өмссөн, зүүн гартаа зөөврийн компьютер байж болохоор зүйл бариад алхаж яваа дүрс байна...” гэжээ. /хх-ийн 16-23х/

 

            Хохирогч Б.Сайханцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай байгууллагад ажиллаж байсан Ганбаатар гэх залуу манай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Боса ХХК-ийн агуулах худалдааны төвийн нягтлангийн өрөөнөөс албаны зөөврийн компьютер хулгайлж байгаад манай кассчин Уянга, Өлзийхишиг нарт баригдсан байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 х/

            Хохирогч Г.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Сайханцэцэг нь 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс ажиллаа болиод би оронд нь ажиллаж байна. Манай байгууллагын хувьд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Тухайн үед зөөврийн компьютерийн залгуур цэнэглэгч, мауз зэргийг байхгүй байна гэж бодсон чинь Чулуунхүү нягтлан бодогчийн ширээний шургуулганд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30х/

 

            Эд зүйлийн үнэлгээнд: Делл маркийн зөөврийн компьютер - 1.400.000 төгрөг гэжээ. /хх-ийн 29 х/

 

            Гэрч М.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 19 цаг өнгөрч байх үед хамт ажилладаг Өлзийхишигийн хамтаар ажил дээрээ байж байсан ба манай нөхөр Батболд намайг тосох гээд ирчихсэн байсан. Гэтэл манай нөхөр гаднаас орж ирээд сая танай байгууллагын цонхноос нэг эрэгтэй хүн зөөврийн компьютер аваад үсрээд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод бариад ирээч гэж хэлсэн чинь мана йнөхөр яваад төд удалгүй манай сүлжээ дэлгүүрт өмнө нь ачигч хийж байсан гэсэн нэг залууг бариад ирсэн. Би тэр хүний танихгүй, тэр залуу хүрэмнийхээ дотуур хар өнгийн Делл маркийн зөөврийн компьютер хийсэн байсныг гаргаж авсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/

 

                 Гэрч О.Өлзийхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 19:40 цагийн үед гэж санаж байна, намайг ажил дээрээ хамт ажилладаг Уянгын хамтаар байж байхад гаднаас Уянга эгчийн нөхөр орж ирээд танай цонхоор нэг залуу нөөтбүүк аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгтэл Уянга эгч чи араас нь яваад ир гэхэд Уянга эгчийн нөхөр гараад удалгүй манай дэлгүүрийн агуулахад ачигч хийж байсан Ганбаатар гээд залууг дагуулаад ирсэн. Тэгээд Ганбаатар дээгүүрээ өмссөн байсан куртик дотуураа хар өнгийн зөөврийн компьютер хийчихсэн байсныг гаргаж авсан. Уянга эгчийн нөхөр нь Ганбаатарыг дагуулаад ороод ирэхээр нь би түүнээс “чи авчихсан юм уу” гэтэл “тийм би авчихсан” юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32х/

 

                 Гэрч Ж.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр би эхнэр Уянгын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боса дэлгүүрийн үүдэнд эхнэрээ ажил тарахыг нь хүлээгээд байж байтал Босагийн агуулахынх нь жижиг цонхоор нэг эрэгтэй хүн гарч ирээд өвөртөө нэг зүйл хийгээд зүүн тийш алхаад яваад өгсөн. Тухайн үед тэр эрэгтэй үе үе над руу хараад байсан. Тэгэхээр нь би дэлгүүр рүү орж эхнэр Уянгад нэг хүн өвөртөө нэг зүйл хийгээд яваад өглөө гэж хэлсэн чинь манай эхнэр очоод дагуулаад ир гэхээр нь тэр эрэгтэй хүний араас нь очоод хөөе хөгшөөн чамайг Босагаас дуудаад байна, чи юу өвөртөө хийчихсэн юм бэ гэхэд тэр залуу өөрийнхөө зөөврийн компьютерыг аваад явж байна гэж хэлсэн. Тэгээд дагуулаад дэлгүүр дээр иртэл манай эхнэртэй хамт ажиллаж байсан эмэгтэй тэр залууг таниад “та яаж байгаа юм бэ” гээд ярилцаж байсан. Тэгээд тэр хүн хэсэг байж байгаад би тэр зөөврийн компьютерыг нь аваад, тэр залуу ийшилчихээд ирье гээд эргэж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33х/

 

                 Гэрч Б.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 19:00 цагийн үед Өлзийхишиг над руу утсаар яриад манайд хулгай орчихлоо гэж хэлэхээр нь би ажил дээрээ ирсэн. Ажил дээр ирэхэд 3 давхарт байдаг өрөөнд хулгай орсон байдалтай байсан. Ширээн дээр байсан албаны Делл маркийн зөөврийн компьютер байхгүй болчихсон байсан. Тэгээд дэлгүүр лүүгээ ороод худалдагч нартайгаа уулзсан чинь манайд өмнө нь ажиллаж байсан Ганбаатар гэгч зөөврийн компьютер аваад явж байхад нь барьж аваад буцаагаад авсан талаар ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34х/

 

                 Шүүх сэтгэц эмгэг судлалын 574 тоот дүгнэлтэд: “...Б.Ганбаатар нь сэтгэцийн өвчингүй байна, Б.Ганбаатарын удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх баримт мэдээ үгүй байна, Б.Ганбаатар нь өөрийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна, Б.Ганбаатар нь хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэнээс хойш өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна, Б.Ганбаатар нь одоогоор өөрт болон орчиндоо аюултай гэх шинж үгүй байна, Б.Ганбаатар нь гэмт хэргийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ үйлдээгүй байна, Б.Ганбаатар нь сэтгэцийн өвчингүй байна...” гэжээ. /хх-ийн 36-37х/

 

                 Шүүгдэгч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Энхжингийн тэр хавьд зүс таних хүнтэй хамт архи уучихсаж байж байгаад Боса ХХК-ийн оффисын үүдэн дор байх шатан доор нь ороод унтаж байсан. Тэгээд нэг мэдэхэд 21:00 цаг өнгөрч байсан ба сэрээд ямар нэг хүн байхгүй, гадна талын хаалга цоожтой байхаар нь дээшээ гарахад дээр хүн байхгүй байсан ба няравын хаалгыг татахад онгорхой байсан. Тэгээд ширээн дээр нэг нөөтбүүк байхаар нь аваад 1 давхрын цонхоор доошоо буугаад гадагшаа гараад явж байхад кассын хүнтэй тааралдаад би нөөтбүүкийг дэлгүүрийн ширээн дээр тавиад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47, 49-50х/

                 Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

             

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.     

 

             

Иймд шүүгдэгч Б.Ганбаатарыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ганбаатарын хувийн байдлын талаар:

2003 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

2006 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 484 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, өршөөл үзүүлэх комиссын тогтоол, ялтны зан байдлын тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт, шүүгчийн захирамжийн хуулбар зэргээр тогтоогдлоо. /хх-ийн 56-68х/

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Б.Ганбаатар нь хохирогч “БОСА” ХХК-д Делл маркийн зөөврийн компьютерыг буцаан өгсөн, хохирогч “БОСА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 30 х/ гэх тул Б.Ганбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ байдлыг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Б.Ганбаатар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч “БОСА” ХХК-д төлөх төлбөр, хохиролгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ганбаатарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

 Шүүгдэгч Б.Ганбаатарын 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 72 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. /хх-ийн 42, 45, 96, 104, 109х/

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Баасангийн Ганбаатарыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ганбаатарыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ганбаатарын эдлэх 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Б.Ганбаатарын цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ганбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ганбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.АЛТАНЦЭЦЭГ