| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/00341/И |
| Дугаар | 135/ШШ2016/00462 |
| Огноо | 2016-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 135/ШШ2016/00462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00341/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг ***-р хороолол ***-р байр *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт ***нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** холбогдох
3000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***, хариуцагч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
***2015.09.16-нд албан ёсоор гэрээ байгуулан 2000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Гэрээ байгуулснаас хойш ***нь 980.000 төгрөгийг өгсөн. Үлдэх мөнгөн дээрээ гэрээнд зааснаар сарын 10 хувийн хүү 1 сая төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөх заалтаар 1800 000 төгрөг дээр зээлийн үлдэгдэл, хүүг нэмэхэд 3820 000 байгаа боловч алданги үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг баримтлан 3000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм гэв.
Хариуцагч ***түүний өмгөөлөгч *** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлийн гэрээгээр 2 сая төгрөг, 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай авсан. Хүү 200.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш өдөр бүр 40 000 төгрөгөөр 2016.12.19 хүртэл 780 000 төгрөг өгсөн. Одоо үлдэх 1020 000 төгрөгийг төлнө. ******* төлөх боломж байхгүй тул хасаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ***нь хариуцагч *** холбогдуулан үндсэн зээл, хүү, алданги нийт 3000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ***нь хариуцагч ***нар нь харилцан тохиролцож 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлүүлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч ***нь зээлийн гэрээний дагуу нийт 980 000 төгрөг төлсөн гэх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч ***нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... үндсэн зээл 1620 000 төгрөг, хүү, 486 000 төгрөг, алданги 90 хоног х 8100=729 000 төгрөг нийт 2835 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .....шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчээр төлүүлнэ мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтуудыг үндэслэн хариуцагч *** зээлийн гэрээний дагуу авсан 2 000 төгрөгөөс төлсөн 980 000 төгрөгийг хасч үлдэх 1220 000 төгрөгөөс алданги тооцож 1220 000 х 0,5 = 6100 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 67 хоног х 6100 төгрөг =408700 төгрөг / алданги/
Зээлийн үлдэгдэл 1220 000 төгрөг + 408700 төгрөг= 1628 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 1371100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *** 1 628 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** олгож, 1 371 100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** 41009 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА