| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00217/И |
| Дугаар | 135/ШШ2016/00448 |
| Огноо | 2016-03-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 135/ШШ2016/00448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00217/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар багт байрлах, *** банк /утас ***/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дүгээр байрны *** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, утас ***/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дүгээр байрны *** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, утас 99406507/ нарт холбогдох,
" 1,575,192 төгрөг 52 мөнгө гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...иргэн *** нь 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тус банктай *** тоот цалингийн зээлийн гэрээг байгуулан 7,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус банктай *** тоот цалингийн зээлийн нэмэлт гэрээг байгуулан 1,000,000 төгрөгийн нэмэлт зээлийг сарын 1,7 хувийн хүүтэйгээр 22 сарын хугацаатай тус тус зээлж авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөлгүй зээлийн эргэн төлөлтийн хувиараа удаа дараа ноцтойгоор зөрчиж ирсний улмаас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээл зээлийн хүүгийн төлбөр нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,545,883.72 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 24,859.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 4,449.02 төгрөг, нийт 1,575,192.52 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч ***нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...2015 оны 01 дүгээр сарын 15-ны үед Төмөрлөгийн үйлдвэр нь ажил байхгүй учраас зарим ачилчид тодорхойгүй хугацаагаар зогсолт хийсэн. Иймд зээлийг хугацаанд нь төлж болохгүй болж тасалдаж төлсөн. Ажилгүй байх хугацаандаа хувийн компанид 3-4 сар ажилласан боловч одоог хүртэл цалинг минь өгөөгүй.
... Ийм учраас 6 сарын сүүлч гэхэд ***банкны зээлийг барагдуулж дууссан байна. гэв.
Хариуцагч ***нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...*** цалингийн зээлэнд батлан даагчаар гарын үсэг зураагүй. 2013 оны 06 дугаар сарын 21-нд зуны амралт эхэлсэн. ******* хамт хүргэнтэйгээ хөдөө явж байсанг дүү *** нь гэрчилнэ.
... ***банкны хаалгаар орж үзээгүй байхад *** нь энэ оны 5 сард ирж танай нөхрийн утас холбогдохгүй утсаар дуудахад ирээгүй нөхөр чинь холбоо барихгүй байгаа учраас нөхрийнхөө холбоо барих батлан даагчаар гарын үсэг зураач гэж зуруулсан. Зуруулсан гарын үсгийг минь ашиглан цалингийн зээлийн батлан даагчаар зуруулсан байж магадгүй.
...Батлан даагчаар том эгч нь болох ***зурсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
Хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***банк нь хариуцагч ***, ***нарт холбогдуулан 1,575,192.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргажээ.
***нь ***банктай 2013 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн *** тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 7000,000 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус банктай *** тоот цалингийн зээлийн нэмэлт гэрээ байгуулан 1000,000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэйгээр, 22 сарын хугацаатайгаар зээлж авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зээлдүүлэгч банк, зээлдэгч ***нарын хооронд байгуулсан *** дугаартай зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан, банк зээлдэгчээс зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй ба зээлийн гэрээний дагуу зээлдэгч ***нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүлийн 453.1-д зааснаар зээлдэгчид төлөх үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч ***банк нь хариуцагч ***, ***нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1,545,883 төгрөг 72 мөнгө, үндсэн хүүгийн үлдэгдэл 24,859 төгрөг 78 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 4,449 төгрөг 02 мөнгө , нийт 1,575,192 төгрөг 52 мөнгө гаргуулах тухай шаардлага гаргасан бөгөөд хариуцагч ***нь зээлийн үлдэгдэл төлбөр болон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно.
Хариуцагч ***нь ...би *** цалингийн зээлэнд батлан даагчаар гарын үсэг зураагүй. Би ***банкны хаалгаар орж үзээгүй байхад банкны ажилтан *** нь энэ оны 5 сард ирж танай нөхрийн утас холбогдохгүй утсаар дуудахад ирээгүй нөхөр чинь холбоо барихгүй байгаа учраас нөхрийнхөө холбоо барих батлан даагчаар гарын үсэг зураач гэж зуруулсан. Зуруулсан гарын үсгийг минь ашиглан цалингийн зээлийн батлан даагчаар зуруулсан байж магадгүй. Би гарын үсэг зурснаар дээрх төлбөрийг хариуцна гэдгийг мэдээгүй, надад энэ талаар тайлбарлаж өгөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэж маргажээ.
Нэхэмжлэгч ***банк нь хариуцагч *** байгуулсан гэх 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зээлийн хувийн батлан даалтын гэрээг шүүхэд ирүүлсэн байна. /хх-7/
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ. гэж заажээ.
Нэхэмжлэгч ***банк нь хариуцагч ***т 2013 оны 06 дугаар сарын 21-ны өдөр цалингийн зээл олгох үед хариуцагч ***нь дээрх зээлийн төлбөрийг ***нь төлөх чадвартай, төлж чадна, төлөөгүй тохиолдолд уг төлбөрийг хариуцахыг хүлээн зөвшөөрснийг илэрхийлсэн хүсэлтийг банкинд гаргаагүй, банк ***нарын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасан батлан даалтын гэрээ хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн хувийн батлан даалтын гэрээний огноо, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд хариуцагч *** 2013 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 2013/000283/757 тоот зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдсон үүрэг үүсээгүй, дээрх төлбөрийг хариуцах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч *** холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ***оос үндсэн зээлийн үлдэгдэл 1,545,883 төгрөг 72 мөнгө, үндсэн хүүгийн үлдэгдэл 24,859 төгрөг 78 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 4,449 төгрөг 02 мөнгө , нийт 1,575,192 төгрөг 52 мөнгө гаргуулан нэхэмжлэгч ***банкинд олгосугай.
2. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ***банкны гаргасан хариуцагч *** зээлийн төлбөр 1,575,192 төгрөг 52 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,153 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***оос улсын тэмдэгтийн хураамж 40,153 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***банкид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА