Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2016/00419

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/00100

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн *******, *******дүгээр баг, *******тоотод оршин суух,******* овогт ******* /РД: *******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн *******, ******* дугаар баг, 6-3*******тоотод оршин суух, овогт /РД:/-д холбогдох,

Гэм хор учруулсны хохирол 4,928,400 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч Г., хариуцагчийн өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч Х.Ундрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 04 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан орохоор Г.гийн машинд суусан. Тэгээд Төв аймгийн Жаргалан сумын нутаг дэвсгэрт дэвсгэрт авто осолд орсны улмаас биедээ гэмтэл авсан. Үүний улмаас Дарханы нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлсний 38,000 төгрөг, толгой нурууны зураг авахуулахад 225,000 төгрөг, саран эмнэлэгт хүзүү нурууны зураг авахуулахад 50,000 төгрөг, Улаанбаатар явж толгойн зураг авахуудахад 100,000 төгрөг, дотрын эмчийн үзлэгийн төлбөрт 40,000 төгрөг, Дарханы оточ манал эмнэлэгт эмчилгээ хийлгэхэд 30,000 төгрөг, Оточ манал эмнэлэгт зүү, төөнүүр бариа засал хийлгэхэд 350,000 төгрөг, Саран эмнэлэгт хийлгэсэн шижнилгээний төлбөр 36,500 төгрөг, Улаанбаатар хотод 2 дугаар эмнэлэгт нүдний эход харуулахад 10,000 төгрөг, Саран эмнэлэгт хэвлийн эход харуулахад 15,000 төгрөг, Улаанбаатар хот явж шүүх эмнэлэгт үзүүлэхэд гарсан замын зардал 23,750 төгрөг, 2014 оны 05 сарын 01-ний өдрөөс 06 сарын 01-ний өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэж байхдаа худалдагч, ачигч хөлсөлж ажиллуулсны цалин нийт 1,050,000 төгрөг, 2014 оны 05 сараас 2015 оныг дуустал эмчийн заавраар авч хэрэглэсэн эмчийн үнэд 780,150 төгрөг, 2015 оны 04 сарын 22-ны өдрөөс 05 сарын 13-ны өдрийг хүртэл Улаанбаатар хот явж мэдрэлийн эмчилгээнд явж оношлогоонд ороход төлсөн төлбөр 560,000 төгрөг, Төв аймгийн шүүх хуралд 4 удаа ирж, очсоны замын зардал 320,000 төгрөг, өмгөөлөгч хөлсөлсний төлбөр 300,000 төгрөг, сэтгэл санаа бусад орлогоо алдсаны хохиролд нийт 1,000,000 төгрөг, нийт 4,928,400 төгрөг гаргуулж өгнө үү.

C:\Users\yser\Desktop\Gerelmaa Amarsanaa.docx

Энэ хугацаанд би бүх зүйлээрээ маш их хохирч байгаа боловч нэг ч удаа намайг асууж, ямар ч тусламж үзүүлээгүй. Маш их гомдолтой байна гэв.

Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зам тээврийн осол гарч, энэ хүний биед гэмтэл учирсан нь үнэн. Гэхдээ ганцхан миний буруу байхгүй, нөгөө машины 2 хүн байгаа. Гэтэл ганцхан надаас нэхээд байгааг зөвшөөрөхгүй байна. Харин нотлох баримтыг шинжилж судлаад зайлшгүй баримтаар нотлогдсон хохирлын өөрт ногдох хэсгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.д холбогдуулан, гэм хорын хохиролд нийт 4,928,400 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч Г. нь 2014 оны 04 сарын 28-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Агьт гэх газар Улаанбаатар хотоос Дархан-Уул чиглэлийн төв зам дээр улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгч гийн биед гэмтэл учирсан болох нь шүүх хуралдаан дээр гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 18-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

Хариуцагч Г. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартай нь миний жолоодож явсан машинд сууж яваад зам тээврийн осол гарч түүнд гэмтэл учирсан нь үнэн боловч надаас гадна осол гарахад буруутай гэж тогтоогдсон нөгөө машины жолооч , нар энэ хохирлоос зохих хэмжээгээр төлөх ёстой, би дангаараа хариуцах үндэслэлгүй, өөрт ногдсон хохирлоо төлнө гэж маргадаг болно.

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 18-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Г.... нарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч ...нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид гарах эмчилгээний болон бусад зардлын хамт нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Иргэний хууулийн 497 дугаар зүйлийн 497.1-т: бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Г.гийн үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь Г.гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд Дарханы нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлсний 38,000 төгрөг, толгой нурууны зураг авахуулахад 225,000 төгрөг, саран эмнэлэгт хүзүү нурууны зураг авахуулахад 50,000 төгрөг, Улаанбаатар явж толгойн зураг авахуудахад 100,000 төгрөг, дотрын эмчийн үзлэгийн төлбөрт 40,000 төгрөг, Дарханы оточ манал эмнэлэгт эмчилгээ хийлгэхэд 30,000 төгрөг, Оточ манал эмнэлэгт зүү, төөнүүр бариа засал хийлгэхэд 350,000 төгрөг, Саран эмнэлэгт хийлгэсэн шижнилгээний төлбөр 36,500 төгрөг, Улаанбаатар хотод 2 дугаар эмнэлэгт нүдний эход харуулахад 10,000 төгрөг, Саран эмнэлэгт хэвлийн эход харуулахад 15,000 төгрөг, Улаанбаатар хот явж шүүх эмнэлэгт үзүүлэхэд гарсан замын зардал 23,750 төгрөг, 2014 оны 05 сарын 01-ний өдрөөс 06 сарын 01-ний өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэж байхдаа худалдагч, ачигч хөлсөлж ажиллуулсны цалин нийт 1,050,000 төгрөг, 2014 оны 05 сараас 2015 оныг дуустал эмчийн заавраар авч хэрэглэсэн эмчийн үнэд 780,150 төгрөг, 2015 оны 04 сарын 22-ны өдрөөс 05 сарын 13-ны өдрийг хүртэл Улаанбаатар хот явж мэдрэлийн эмчилгээнд явж оношлогоонд ороход төлсөн төлбөр 560,000 төгрөг, Төв аймгийн шүүх хуралд 4 удаа ирж, очсоны замын зардал 320,000 төгрөг, өмгөөлөгч хөлсөлсний төлбөр 300,000 төгрөг, сэтгэл санаа бусад орлогоо алдсаны хохиролд нийт 1,000,000 төгрөг тус тус тооцож, нийт 4,928,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нь автомашины осолд орсны улмаас эмнэлэгт хэвтэж, эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн, эмийн зардалд нийт 2,141,850 төгрөгийн зардал, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Дархан, Улаанбаатарын чиглэлд ирж, очсон замын зардалд 23,750 төгрөг, эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэж байх хугацаандаа хувийн бизнесээ явуулах боломжгүй болсны улмаас худалдагч, ачигч авч ажиллуулсны хөлс 800,000 төгрөгийн зардал тус тус гаргасан болох нь хэрэгт авагдсан Амбулаториор эмчлүүлэгсдийн картанд бичигдсэн 2014 оны 05 сарын 05-ны өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, 05 сарын 07-ны өдрийн гэмтлийн тасгийн эмчийн ... гэмтлийн тасагт 04 сарын 29-ний өдөр хэвтэж эмчилгээ хийлгэж биеийн байдал сайжирсан тул гэмтлийн амбулаторын эмчийн хяналтанд эмнэлгээс гаргав гэсэн тэмдэглэгээ, 05 дугаар сарын 23-ны өдрийн нүдний эмчийн үзлэгийн тэмдэглэл, 5 дугаар сарын 08-ны өдрөөс 15-ны өдрүүдэд Оточ манал эмнэлгийн эмчийн үзлэг, эмчилгээний тэмдэглэл, 2014 оны 07 сарын 03-ны өдөр нүдний оношлогоонд орсон тэмдэглэл, 2015 оны 01 дүгээр сарын 15, 3 дугаар сарын 10, 4 дүгээр сарын 21, 23-ны өдрүүдэд хийсэн эмчийн үзлэгийн тэмдэглэлүүд, 14 хоногийн хугацаанд Улаанбатар хотын Тэс мөрөн эмнэлгийн үзлэг, оношлогоо, өдрийн эмчилгээ төлбөр төлсөн тухай 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн орлогын ордер, нүдний эход харуулсан тухай 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зураг, Оточ манал эмнэлгийн 2014 оны 05 дугаар сарын 8-ны өдрийн 30,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, толгойн зураг авахуулсны төлбөр 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Суперпроб ХХК-ийн кассын орлогын ордер, Саруул профилаксис ХХК-ийн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн кассын орлогын ордер, Бумаасанаа эмнэлгийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, эмийн жор, КТГ-зураг авахуулсны төлбөр 235,000 төгрөг төлсөн тухай Жино ач ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн кассын орлогын ордер, Оточ манал эмнэлгийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн эмчилгээний үйлчилгээний төлбөрт 350,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт, 2014 оны 05 дугаар сарын 09, 2014 оны 05 дугаар сарын 20, 2015 оны 04 сарын 21-ний өдрийн Монос эмийн сангаас эм авсан зарлагын баримтууд, хүнсний ногооны худалдагч, ачигч хөлсөлж ажиллуулсны хөлсөнд нийт 800,000 төгрөг төлсөн тухай 2014 оны 05 дугаар сарын 05, 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд, нарт хөлс олгосон тухай бэлэн мөнгөний орлогын баримтууд, 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 7093560 дугаартай хот хоорондын зорчих тасалбар, мөн өдрийн Улаанбаатар төмөр замын Зорчих эрхийн тасалбар зэргээр тогтоогдож байна.

Хэрэгтг хүнсний ногооны ачигчаар,г хүнсний ногооны худалдагчаар авч ажиллуулсан тухай 2014 оны 05 сарын 01-ний өдрийн Хөлсөөр ажиллах гэрээг нэхэмжлэгч тал ирүүлсэн боловч энэхүү баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй боловч, нарт цалин өгсөн баримтууд хэрэгт авагдсан, хариуцагч Г. дээрх баримтыг үгүйсгэж мэтгэлцээгүй байх тул нэхэмжлэгч г, нарыг хөлсөлж ажиллуулаагүй гэж үгүйсгэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т: эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т: Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч гийн нотлох баримтаар тогтоогдож байгаа эмчилгээ хийлгэж, эмнэлгийн үйлчилгээ авахад гарсан зардал, аж ахуйн үйл ажиллагаа явуулахын тулд эмчилгээ хийлгэж байх хугацаандаа бусдыг хөлслөн ажиллуулсны зардал зэргийг хариуцагч Г.гаас гаргуулах үндэслэлтэй байна.

Хариуцагч Г. нь тус тээврийн хэрэгслийн эзэмшигч мөн эсэх талаар талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэгч гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын Саран эмнэлэгт хүзүү нурууны зураг авахуулах, хэвлийн эход харуулахад нийт 65,000 төгрөг төлсөн гэх боловч тус баримт хэрэгт авагдаагүй, ачигчаар хөлсөлж ажиллуулсанд 250,000 төгрөгийн цалин олгосон гэх 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн бэлэн мөнгөний орлоын баримтанд хүлээн авсан хүний нэр, гарын үсэг байхгүй, өмгөөллийн хөлсөнд төлсөн 300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ талаар мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт болон өмгөөлөгч тухайн орлогоос хүн амын орлын албан татвар төлсөн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Эрүүгийн хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд хохирогчоор оролцохоор нийт 4 удаа ирж, очиход гарсан зардал нийт 320,000 төгрөг, сэтгэл санаа, бизнесийн ашиг орлогоороо хохирсны төлбөрт 1,000,000 төгрөг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймагт очиж нотлох баримт авахад гарсан бусад зардлуудаа тус тус нэхэмжилж байгаа боловч нь өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлэхэд гарсан зардлыг хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй юм. Мөн сэтгэл санаа болон бизнесийн ашиг орлогоор хохирсон талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хуульд заасан нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Хариуцагч Г. нь дангаараа хохирол хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч осол гарах үед нэхэмжлэгч нь Г.гийн эзэмшлийн автомашинд зорчиж явсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэгт хариуцагч Г. гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байх тул түүний дээрх тайлбар үндэслэлгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийн шаардлагаас нийт 2,965,600 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох 1,962,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.Ундрал Г. нь авто осол гаргаж, хүний биед гэмтэл учруулсан тул гийн эмчилгээний зардлыг нь төлөх ёстой гэсэн дүгнэлтийг гаргасан болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 1*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 49*******дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.гаас 2,965,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,962,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.гаас улсын тэмдэгтийн хураамжид 62,39*******төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11*******дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

Ж.ЛХАГВАСҮРЭН