Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 135/ШШ2016/00406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
 
Хэргийн индекс:135/2016+/00205/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, *** дугаар байр *** тоотод оршин суух *** овгийн *** /РД: ***, утас: ***/-гийн нэхэмжлэлтэй
 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг *** байр *** тоотод оршин суух *** овгийн *** /РД: ***, утас: ***/-д холбогдох
 
5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
Миний 10 жилийн ангийн найз болох *** 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр утсаар ярьж нөхөр Герман явж бараа авчирах гэж байна найздаа нэг удаа тус болооч гэсний дагуу 5 000 000 төгрөгийг нөхөр *** ******* *** тоот данс руу 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл одоо болтол өгөөгүй тул улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. *** уг мөнгийг өгөхгүй гэж маргадаггүй боловч одоог хүртэл өгөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш сарын дараа манай эгч ***, дүү нартай утсаар холбогдож мөнгийг хүүтэй нь өгнөө гэж хэлсэн байсан. Тэгээд дахиж холбогдоогүй. Мөнгийг *** дансаар авсан болохоор *** 5 000 000 төгрөг, тэмдэгтийн хураажмийн хамт гаргуулна гэжээ.
 
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***нь хариуцагч ***5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
 
Хариуцагч ***нь нэхэмжлэгч ***5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувийг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гардан авч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн байна.
Мөн энэ өдөр хариуцагч ***Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д зааснаар нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө  гаргаж өгөх, үүргийг танилцуулсан бөгөөд тогтоосон хугацаанд тайлбарыг ирүүлээгүй бол мөн хуулийн 42 дугаар зүлйин 42.4-т зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хуульд зааснаар түүний эзгүйд  хэргийг шийдвэрлэх учрыг тайлбарласан байна.
Хариуцагч ***нь мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй тул түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлсэн бөгөөд талуудын мэтгэлцэх зарчимыг хангах үүднээс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулан энэ тухай түүний гэр бүл Тунгалагийн 9981 6162 дугаараар мэдэгдсэн бөгөөд энэ тухай баримтжуулсан бөгөөд хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасаныг хангаж хариуцагчийн оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Нэхэмжлэгч ***нь хариуцагч ***2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* *** тоот дансанд ... ноён ***. орлого бэлнээр. 5 000 000 төгрөг. Харилцагч ***... гэж шилжүүлсэнээ *******ны орлогын мэдүүлэгээр нотлож байгаа бөгөөд хариуцагч ***нэхэмжлэлийн шаардлага болон дээрхи нотлох баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч ***5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** олгох үндэслэлтэй байна.
 
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ***5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** олгосуай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *** 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 94 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч ***94 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ