Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2016/00398

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс: 135/2016/00296/И
 
 
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
 
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг ******* *** дүгээр баг *** байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** нэхэмжлэлтэй
 
Хариуцагч: Дархан-Уул аймаг ******* ***-р баг ***-р хороолол ***-р байрны 38 тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** холбогдох
 
4 994 600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***, нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ нь:
 
Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ***2015.01.08-ны өдөр 2 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2015.04.08-ны өдөр хүртэл 2600.000 төгрөг авахаар зээлдүүлэн зээлийн гэрээг бичгээр хийн нотариатаар гэрчлүүлж өгсөн билээ. Тунгалаггэрэлээс гэрээний үүргийн дагуу удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг, зовлон тоочин өдийг хүрлээ. Иймд *** үндсэн зээл 2 сая төгрөг, түүний хүү, 600.000 төгрөг, алданги 2 394 600 төгрөг нийт 4 994 600 төгрөг гаргуулж өгнө үү. Манай охин *** 400 Автрали доллар буюу 600.000 төгрөг өгснийг хасаж тооцоход татгалзахгүй гэв.
 
Хариуцагч *** шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие *** 2 сая төгрөг зээлсэн нь үнэн. Миний гар хугараад, дараа нь бие өвдөж хэдэн сар наймаа хийх ямар ч боломжгүй болсон. Ийм учраас би уг мөнгийг төлж чадаагүй. Миний хүү Австрали улсад гэр бүлтэйгээ сурдаг юм. Тэгээд *** охинд нь 400 $ 2015.11 сард өгсөн гэдгийг охин болон *** мэдэж байгаа. *** нэхэмжилсэн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Одоогоор миний бие нь орлогогүй ажилгүй байгаа, эвлэрч тохироод сар сард нь цувуулж өгөх хүсэлтэй байна гэв.
 
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
 
Нэхэмжлэгч ***, хариуцагч *** нар нь харилцан тохиролцож 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0,3 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. / хх-ийн 3/
Нэхэмжлэгч *** нь хариуцагч дээрх зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 2 сая төгрөг, түүний хүү, 600.000 төгрөг, алданги 2 394 600 төгрөг нийт 4 994 600 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч *** алдангийг төлөхгүй гэж маргажээ.
 
Хариуцагч *** нь зээлийн гэрээний дагуу 2015 оны 11 сард 400 $ буюу 600.000 төгрөг өгсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
 
Хариуцагч *** нь шүүхэд алданги төлөхгүй гэж тайлбар ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзах үндэслэл ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
 
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .....шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 232 дугаар зүйлийн 232.6-д хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
 
Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул үндсэн зээл 2 000 000 төгрөг, 3 сарын хүү 600 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг нийт 3 600 000 төгрөгөөс өгсөн 600 000 төгрөгийг хасч 3 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 394 600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
 
Хариуцагч ***шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
 
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ***ээс 3 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***д олгож, 1 394 600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 94863 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***ээс 62950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
 
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА