| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00168/И |
| Дугаар | 135/ШШ2016/00396 |
| Огноо | 2016-03-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2016/00396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00168/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** /регистрийн дугаар ***, утас ***/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, утас ***/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух,*** овогт *** /регистрийн дугаар ***, утас***/ нарт холбогдох,
" Зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөр 14,715,875 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...иргэн ***нь 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр *** тоот зээлийн болон барьцааны нэмэлт гэрээг байгуулан 15,600,000 төгрөгийн зээлийг бизнесийн зээлийн зориулалтаар 12 сарын хугацаатай жилийн 26,4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар өнөөдрийн байдлаар 14,715,875 төгрөгийн өртэй болоод байна.
***нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна.
Иймд үндсэн зээл 13,863,695 төгрөг, хүүний үлдэгдэл 776,914 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 75,265 төгрөг, нийт 14,715,875 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү.
Мөн Дархан-Уул аймаг, *******, *** дугаар баг, *** дугаар хороололд байрлах 37,0 мкв талбайтай 3 өрөө орон сууц Ү-*** тоот улсын бүртгэлийн дугаартай, ГД-*** тоот гэрчилгээний дугаартай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч ***нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
***ХХК-иас 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр *** А тоот зээлийн болон барьцааны нэмэлт гэрээ байгуулан 15,600,000 төгрөгийг 22 сарын хугацаатай нэг жилийн 26,4 хувийн хүүтэй зээлсэн юм. Зээлийн гэрээнд заасан үүргээ уг нь биелүүлж байсан. Зах зээл хямарч арилжаа наймаа багассан нь үнэн юм. Гэтэл ***ХХК-ний зүгээс миний гэрээнд заасан хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандаж гэрээнд заасан үүргээ мөн зөрчсөн гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, зээлээр авсан мөнгөө өгөх нь гарцаагүй юм гэжээ.
Хариуцагч ***шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний дүү ***2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус банкнаас 15,600,000 төгрөг зээлсэн бөгөөд түүний батлан даагчаар миний хувьд гарын үсэг зурж орсон юм. Түүнээс ***ХХК-иас миний хувьд нэг ч төгрөг авч идээгүй учраас уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ болон хуулиндаа хэрвээ уг мөнгөө төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд батлан даагч нь төлнө гэсэн хуулийн заалт байсаар байтал намайг нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй учир уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
Хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
***нь хариуцагч ***, ***нарт холбогдуулан Зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөр 14,715,875 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
***, ***нар нь Ариг банкны Дархан салбараас 2013 оны 03 дүгээр сарын 27-ны өдөр *** тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 30,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар, жилийн 26,4 хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаагаар зээлж авсан бөгөөд зохигчдын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр *** тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ хийж, уг гэрээгээр ...зээлийн гэрээг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 12 сарын хугацаагаар сунгаж, зээл төлөгдөж дуусах хугацаа 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байна. ...***тоот зээлийн гэрээнд дурдсан бусад нөхцлийг хэвээр мөрдөж, *** тоот барьцааны гэрээний салшгүй нэг хэсэг нь болно... гэж тохиролцсон болох нь хэрэгт авагдсан ***тоот бизнесийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ***тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн дансны хуулга, деспозит дансны хуулга /хх-5-16/, зохигчдын тайлбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч ***, ***нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооны талаар маргаагүй боловч хариуцагч ***нь ...***ХХК-ний зүгээс миний гэрээнд заасан хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандаж гэрээнд заасан үүргээ мөн зөрчсөн гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж, хариуцагч ***нь ...би гэрээнд батлан даагчаар гарын үсэг зурсан. Гэрээ болон хуулиндаа хэрвээ уг мөнгөө төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд батлан даагч нь төлнө гэсэн хуулийн заалт байсаар байтал намайг нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй учир уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн үндэслэлээр тус тус маргасан болно.
Зээлдүүлэгч банк, зээлдэгч ***, ***нарын хооронд байгуулсан ***, ***дугаартай зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн ба банк зээлийн гэрээний 4.2-т зааснаар зээлийн гэрээг цуцлаж, зээлдэгч нараас зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардлага гаргасан болно.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлаж болно гэж заасны дагуу ***нь ***тоот зээлийн гэрээний хугацааг 12 сарын хугацаагаар сунгаж, зээлдэгчтэй ***тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хийсэн байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу ***тоот зээлийн гэрээг цуцлаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч нараас үндсэн зээл 13,863,695 төгрөг, зээлийн хүү 776,914 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,265 төгрөг, нийт 14,715,875 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч ***нь зээлийн болон барьцааны гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж, гэрээний нэг тал болсон байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасны дагуу нэхэмжлэгч *** өмнө хариуцагч ***нь хариуцагч *** хамт зээлийн төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ.
Хариуцагч ***, ***нар нь зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү*** дугаартай, Дархан-Уул аймгийн *******ын *** дугаар баг *** дугаар хороолол *** дүгээр байрны*** тоот 37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд байгуулсан ***тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч ***, ***нараас үндсэн зээл 13,863,695 төгрөг, зээлийн хүү 776,914 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,265 төгрөг, нийт 14,715,875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн *******ын *** дугаар баг *** дугаар хороолол *** дүгээр байрны *** тоот 37 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,530 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***, ***нараас улсын тэмдэгтийн хураамж 231,530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА