Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2016/00388

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/00203/и

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 2 дугаар байрны 60 тоотод оршин суух, Боржигон овогт Содномгомбын Өлзийсайхан /РД: ЕЮ65080703/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 3-71 тоотод оршин суух, Боржигон овогт Алтанцэцэгийн Майцэцэг /РД: ТИ81050106/-т холбогдох,

 

"Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 3,360,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Өлзийсайхан нь , 2,800,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Гэрээний үүргээ одоог хүртэл биелүүлэхгүй байна. Иймд А.Майцэцэгээс үндсэн зээл 2,800,000 төгрөг, хоёр сарын хүү 560,000 төгрөгийн хүү, нийт 3,360,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Өлзийсайхан нь А.Майцэцэгээс үндсэн зээлийн төлбөр 2,800,000 төгрөг, хоёр сарын хугацааны хүү 560,000 төгрөг, нийт 3,360,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч А.Майцэцэг нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

D:\Bvv ustga\Shiidver\Tugrug garguulah\Ulziisaihan Maitsetseg.docx

Талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, А.Майцэцэг нь С.Өлзийсайханаас 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1 сарын хугацаатайгаар, сарын 10 хувийн хүүтэйгээр 2,800,000 төгрөгийг зээлж авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээний 2.5-д 2015 оны 08 сарын 09-ний өдөр зээлийг бэлнээр олгосон болно гэж заасан, хариуцагч энэхүү заалтыг үгүйсгэсэн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч С.Өлзийсайхан нь хуульд заасны дагуу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө буюу мөнгийг хариуцагч А.Майцэцэгт шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Өлзийсайхан нь хариуцагч А.Майцэцэгийг зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд зээл, хүүг төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж шаардлага гаргасан бөгөөд зээлийн үндсэн төлбөр 2,800,000 төгрөг, 2 сарын хүү 560,000 төгрөгийг тус тус гаргуулна гэжээ.

 

Хариуцагч А.Майцэцэг нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч А.Майцэцэгийг зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Мөн хариуцагч А.Майцэцэг нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд ирж тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тооцох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхээр заажээ.

 

Нэхэмжлэгч С.Өлзийсайхан нь хоёр сарын хугацааны хүү нэхэмжилж байгаа бөгөөд үүний үндэслэлийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар хариуцагч А.Майцэцэг нь 2,800,000 төгрөгийг зээлж аваад өдийг хүртэл олон сарын хугацаа өнгөрсөн боловч буцаан төлөөгүй байгаа тул зээлийн гэрээнд нэг сарын хугацаа заасан хэдий ч олон сар өнгөрсөн үндэслэлээр хоёр сарын хүүг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд гэрээний хугацааг нэг сарын хугацаатай байна гэж тохирсон байх тул гэрээгээр тохирсон хугацааны хүүг тооцож хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй юм.

Гэрээний талууд хугацаа хэтрүүлсэн асуудал нь гэрээний хариуцлага бөгөөд гэрээнд хариуцлага болгож алданги тоооцохоор тохирсон боловч нэхэмжлэгч алданги нэхэмжлээгүй болно.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч А.Майцэцэгээс зээлийн төлбөр 2,800,000 төгрөг, зээлийн хүү 280,000 төгрөг, нийт 3,080,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Өлзийсайханд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т тус тус зааснаар хариуцагч А.Майцэцэгээс 3,080,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Өлзийсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 280,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Майцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 64,230 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Өлзийсайханд олгосугай.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ