Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2016/00387

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс 135/2016/00094/И
 
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул *** баг ***-р хороолол *** байрны *** тоотод оршин суух *** овогт *** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум ***-р баг, ***-р байр *** тоотод оршин суух, *** овогт ***
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг ***-р хороолол *** байрны *** тоотод оршин суух *** овогт *** нарт холбогдох
Барилгын өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэсний үлдэгдэл хөлс 2,940,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***, хариуцагч ***, ***, гэрч ***, ***, ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
 
Нэхэмжлэгч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ *** миний бие нь иргэн ***ы хүсэлтийн дагуу 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр түүнтэй болон *** нартай уулзаж тэдний гэрээгээр гүйцэтгэхээр авсан Нэхий ХХК-ийн орон сууцны барилгын 7-р давхрын өрлөг, шавардлагын ажлыг хийхээр болж ажлын хөлсөө тохирлцсон юм. *** надтай анх ярихдаа манай мэргэжлийн ажилчдыг өдрийн 50,000 төгрөгөөр, туслах ажилчныг өдрийн 25,000 төгрөгөөр, намайг ажлаа ахлуулж, хүмүүсээ хариуцаж ажиллуулах тул өдрийн 50,000 төгрөгөөр тус тус цалинжуулахаар мөн ажиллах хүч олж өгсөн тул ажил дуусмагц 500,000 төгрөгөөр урамшуулна гэсэн санал гаргасныг нь би зөвшөөрсөн. Дээрх ажлын хөлсний хэмжээ нь зах зээлд байдаг жишиг. Ингээд би барилга дээр нь ярилцаж тохиролцсоны дагуу өөрийн хүмүүсээ авч очиж 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажлаа шууд эхлүүлж барилгын ажлын норм, дүрмийн дагуу чанартай хийж дуусгасан. ... барилгын ажлын газар дээр нь ирж хэмжээд үзэхэд 159м3 өрлөг хийх хэмжээ гарсан. 7 хоногт өрлөгийн ажлыг хийж дуусгах ямар ч боломжгүй байсан бөгөөд манай ажилчид хоёр нарын хооронд зүтгэж байгаад 9 хоногт хийж дуусгасан. 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 28-ны өдөр хүртэл хугацаанд нийт өрлөгийн ажлын 60 хувийг манай хүмүүс хийж дуусгасан. 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлаа дуусаж *** тохиролцсоны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөө тооцоход 5,950,000 төгрөг болсон байсан. Гэтэл *** өөрийгөө ашиг муутай ажиллаа би энэ мөнгийг та нарт өгч чадахгүй гэх мэт зүйл яриад байсан болохоор миний хувьд уян хатан хандаж анх амалж байсан хөлснөөс бууруулан ажлын хөлсөө дахин тооцож 4,050,000 төгрөг болгон үүнийгээ авч ажилчиддаа өгөхөөр 3 удаа түүнтэй уулзаж санал тавихад зөвшөөрөөгүй харин танд 1,800,000 төгрөг л өгье гэсэн. Энэ нь бидний хийсэн хөдөлмөрийн хөлсийг мөлжих гэсэн санаа гэж ойлгогдож байна. *** манай туслах ажилчдад өдрийн 15,000 төгрөгөөр тооцож өөрсдөд нь нийт 710,000 төгрөгийг өгсөн. ... *** би ашигтай ажилласан гэж бодож байна. Учир нь *** Нэхий ХХК-ийн дээрх ажлыг 12,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ хийн авсан юм билээ. Иймд ***, *** нар нь анх надтай тохирсон хэмжээгээрээ хөлсөө өгөхөөс татгалзаж байгаа учир энэ хоёр хүнээс манай бригадын барилгын өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэсний үлдэгдэл хөлс 2,940,0000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг нийт авах ёстой мөнгө 5,950,000 төгрөг болж байгаа боловч миний бие үндсэн ажилтны хөлсөө өдрийн 45000 төгрөгөөр, туслах ажилтны хөлсийг 15,000 төгрөгөөр тооцож дээрээс нь надад урамшуулалын 500,000 төгрөгийг, мөн урьдчилгаанд өгсөн 1110000 төгрөгийг тус тус хасч тооцсон байгаа. гэжээ.
Хариуцагч *** шүүхэд гаргасан хариу тайлбартаа *** нэхэмжлэлийн шаардлагыг миний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би ***ыг ажилгүй байхад нь ажил олж өгсөн нь үнэн. *** надаас барилгын ажил хийдэг гайгүй хүн байвал хэлээрэй гэж захиж байсаны дагуу би *** ***тай уулзуулж өгч байсан. Тэр хоёр уулзаад барилгын ажил хийхээр тохирсон байна билээ. Тэрнээс биш би энэ асуудалд өөрөөр ямар ч хамаагүй. ***тай өмнө нь хамтарч ажиллаж байсаны хувьд хааяа ажил дээр нь очиж байсан. *** хувьд ***тай анх юу гэж тохирсон юм тэр тохирсоноороо ашиг хонжоо харахгүйгээр эв зүйгээр мөнгөө авах нь зүйтэй гэж бодож байна. гэжээ.
Хариуцагч *** шүүхэд гаргасан хариу тайлбартаа *** овогтой *** миний бие нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дархан сумын 2-р хороололд баригдаж байгаа Нэхий ХХК-ийн 80 айлын орон сууцны барилгын 7 давхрын өрлөг, шаврын ажлыг иргэн *** нарын санал болгосны дагуу гэрээ хийж авсан юм. Тус ажлыг 7 хоногт багтааж хийх яаралтай ажил байсан тул хүн хүчээ нэмэхээр иргэн ***тай уулзсан юм. Анх *** ярьж тохирохдоо 1 өрлөгчин, 2 туслах авч ажлуулна, өдрийн 100,000 төгрөг өгнө, ажлыг 7 хоногт багтааж дуусгана гэж ярьсан юм. Гэтэл *** нь 3 өрлөгчин дагуулж ирсэн бөгөөд мэргэжлийн туслах биш хүн дагуулж ирсэнээс ажил жаахан цалгардаж, гэрээнд заасан хугацаанд амжаагүй болно. 7 хоногт хийх ажлыг 45 хоногт хийж дуусгасан. Үүнээс болж урсгал зардал ихсэж хоол, унд ажлын багаж хэрэгсэл шат, тоног төхөөрөмж, туслах ажилчдын цалин хөлс тооцоолсноос их гасан юм. Үүнд *** буруутай гэж үзэж байгаа. 45 хоногийн дараа ажил дуусаад би гар дээр 7,500,000 төгрөг авсан. Бүх зардал НӨАТ зэргийг хавсралтаар харуулсан бөгөөд бүгд үнэн зөв болно. Энэ мөнгийг би үндсэнд нь 3 хувааж байгаа юм. 1. Өрлөг, 2. Шавар, 3. Туслах ажилчдын цалин буюу бусад зардал гэж хуваасан. *** бригад өрлөгийн ажлын 60 хувийг хийсэн, үлдсэн 10 хувийг манай ажилчид хийсэн нь үнэн. Иймээс өрлөгчдөд нь 1,500,000 төгрөг мөн шаврын ажлаас 1 айлын 3 өрөөг дутуу хагас хийсний хөлс 300,000 төгрөг өгөхөөр тооцоолж нийт 1,800,000 төгрөг өгнө гэж тооцсон. Үүнээс ажилчдад гар дээр нь нийт 1130,000 төгрөгийг өгсөн. Тиймээс одоо 670,000 төгрөгийг өгөх ёстой гэж үзэж байгаа бөгөөд *** багшийн дагуулж ирсэн гурван өрлөгчинд 370,000 төгрөгийг өгнө. *** багшид шаврын ажил өгөх ёсгүй. *** багштай анх ярихдаа урамшуулал 500,000 төгрөг өгнө гэж хэлж байсан боловч ажлыг хугацаа хэтрүүлж хийж дуусгасан учир одоо өгөхгүй.
... би ***ы ажилчид, оюутануудад урьдчилгаа болгож 1,300,000 төгрөг бэлнээр өгөөд үлдсэн мөнгийг нь *** учраа олсны дараа өгөхөөр тохиролцсон юм. Ер нь *** багшийн суулд дагуулж ирсэн дадлагын оюутнуудад цалинг нь зохих ёсоор нь өөрсдийнх нь гар дээр нь өгсөн. Учир нь *** багш дадлага хийлгэх нэрээр оюутнууд авчирч цалингүй ажилуулдаг гэж ойлгосон. Мөн ажилчдыг тоо ёсоор нь авчраагүй, хугацаандаа ажлаа амжаагүй хаяж явсан зэргээс шалтгаалаад би өөрөө алдагдал хүлээсэн учраас багш ***д ашиг гэх 500,000 төгрөгийг өгч чадахгүй гэдгээ хэлэх гэсэн юм. Ийм учраас эрхэм шүүгч та энэ бүхний учрыг мэргэн ухаанаар шүүж ээдрээг тайлж, үнэн мөнийг тогтоож өгнө гэдэгт итгэж байна. гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***, *** нарт холбогдуулж барилгын өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэсний үлдэгдэл хөлс 2,940,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх зохигчдийн тайлбар, мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад тулгуурлаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэргийн талаар бодит үйл баримтыг тодорхойлбол нэхэмжлэгч *** хариуцагч Ч.*** нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр *** нь өөрийн удирдлагадаа 1 өрлөгчин, 2 туслах ажилтантан авч Нэхий ХХК-ийн орон сууцны барилгын 7-р давхарын барилгын өрлөг, шавардлагын ажлыг хийж гүйцэтгэхээр, *** нь ажлын хөлс төлөхөөр тохиролцжээ.
Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч *** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... *** анх уулзаж ярихдаа манай мэргэжлийн ажилчдыг өдрийн 50,000 төгрөгөөр, туслах ажилчныг өдрийн 25,000 төгрөгөөр, намайг хүмүүсээ удирдаж ажиллуулах тул өдрийн 50,000 төгрөгөөр тус тус цалинжуулахаар мөн ажиллах хүч олж өгсөн тул ажил дуусмагц 500,000 төгрөгөөр урамшуулна гэсэн санал гаргасныг нь би зөвшөөрсөн. ... Ингээд би барилга дээр нь ярилцаж тохиролцсоны дагуу өөрийн бригадын өрлөгч нараа дагуулж очиж ажилласан. 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл 9 хоногт барилгын ажлын норм, дүрмийн дагуу чанартай хийж гүйцэтгэсэн. 2015 оны 09 дүгээр сарын 19-нөөс 28-ны өдөр хүртэл 9 хоногийн хугацаанд нийт өрлөгийн ажлын 60 хувийг манай хүмүүс хийж дуусгасан, шаврын ажлыг мөн хийж гүйцэтгэсэн ... иймд энэ хоёр хүнээс манай бригадын барилгын өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэсний үлдэгдэл хөлс 2,940,0000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нийт авах ёстой мөнгө 5,950,000 төгрөг болж боловч миний бие үндсэн ажилтны хөлсөө өдрийн 45000 төгрөгөөр, туслах ажилтны хөлсийг 15,000 төгрөгөөр тооцож дээрээс нь надад өгөх урамшууллын 500,000 төгрөгийг, мөн урьдчилгаанд өгсөн 1110000 төгрөгийг тус тус хасч тооцсон ... гэж, хариуцагч *** нь ... ***тай ярилцаж барилгын ажил хийлгүүлэхээр тохиролцсон нь үнэн, ... өрлөгийн ажлыг анх тохирсон хугацаанд хийж чадаагүйгээс маш их зардал гарсан. Үүнд *** буруутай гэж үзэж байна ... иймээс *** урамшуулал 500,000 төгрөгийг өгч чадахгүй. Ажилчдын цалин хөлсөнд нийт 1,800,000 төгрөг өгөх ёстойгоос 1130000 төгрөгийг нь өгсөн. Одоо үлдэгдэл 670,000 төгрөг өгөх ёстой ..., хариуцагч *** ... *** надаас барилгын ажил хийдэг гайгүй хүн байвал хэлээрэй гэж захиж байсаны дагуу би ***ыг ***тай уулзуулж өгч байсан. Тэд хоёр уулзаад барилгын ажил хийхээр тохирсон байна билээ. Тэрнээс биш би энэ асуудалд өөрөөр ямар ч хамаагүй ... гэж маргажээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд тухайн ажлын үр дүнг бий болгоход ажил гүйцэтгэгчийн хөдөлмөр, үйл ажиллагаа орсон байдагт ажил гүйцэтгэх гэрээний онцлог оршдог.
Зохигч талуудын тайлбар мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээр *** нь ***тай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр барилгын ажлыг өөрийн бригадын өрлөгчин, туслах ажилчдын хамт хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байх бөгөөд өрлөгийн ажлын 60 хувийг, үлдсэн хугацаанд шаврын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар хэн аль нь маргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг юм.
Хариуцагч *** нь ажлыг гүйцэтгэж дуусах анх тохирсон 7 хоногт хийж дуусгалгүй хугацааг хэтрүүлж 45 хоногт хийж дуусгасан үйлдэлд *** буруутай гэж үзэж тайлбарлаж байгаа боловч тухайн ажил ***ы буруутай үйлдлийн улмаас ийнхүү хугацаа хэтэрсэн, зардал илүү гарсан талаар болон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1., 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстойг үндэслэн шүүх баримтаар тогтоогдож байгаа хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж нийт 2,160,000 төгрөг /***ы ажлын хөлс 810,000 төгрөг болон түүний ахалж ажлуулсан ажилтнууд ***т 350,000 төгрөг, ***т 650,000 төгрөг, ***д 350,000 төгрөг/-ийг хариуцагч ***аас гаргуулж нэхэмжлэгч ***д олгохоор шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч ***ын ... *** багш бид нарыг авч ажиллуулсан, ажлын хөлс болон бусад зүйлийг *** багш ***тай ярьж тохирсон ... цалин мөнгийг ***аас авч өгнө гэж тохирсон ... , гэрч ***ын ... ажлын хоног, хугацаа, хөлсийг *** цаад хүмүүстэй тохирсон, бид зөвхөн ***тай бригад болж ажилласан, ажлын хөлсийг ***аас авахаар тохирсон ..., гэрч *** ... анх ***тай өдрийн 50,000 төгрөгөөр барилгын ажил хийнэ гэж тохироод очсон ... гэх мэдүүлгүүдээр тухайн барилга дээр ***ы дагуулж очиж ажилласан дээрх хүмүүс нь ***тай бус ***тай гэрээний гол зүйл зүйл, ажлын хөлсийн талаар тохиролцжээ. Харин нэхэмжлэгч нь бусад туслах ажилчдын ажлын хөлсийг шаардсан боловч тэдгээр хүмүүс нь тухайн ажлыг гүйцэтгэх гэрээний талаар түүнтэй тохирсон эсэх, түүнд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх олгосон эсэх үйл баримт тогтоогдохгүй байх тул тэдгээр хүмүүсийн ажлын хөлсийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно. гэж заасан ба хуулийн энэ заалт болон талуудын тохиролцсон байдалд үндэслэж ***д гүйцэтгэсэн ажлын хөлсийг өөрийн бригадын ажилчдыг төлөөлж шаардах эрх үүссэн гэж үзэв.
Харин нэхэмжлэгч нь энэ хэрэгт ***ийг нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах үүрэгтэй гэж үзсэн боловч тэрээр зөвхөн гэрээ байгууллахад зуучлагчийн хувиар оролцсон байх бөгөөд гэрээний харилцаа ***, *** нарын хооронд үүссэн байна. Иймд ***ийг энэ нэхэмжлэлийг хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 68,390 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***аас нэхэмжлэлийн шаардлагаас хангасан дүнд ногдох тэмдэгтийн хураамж 49,510 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***д олгож шийдэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
 
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 354 дүгээр зүйлийн 354.1, 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ***аас 2,160,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 780,000 төгрөгийг, хариуцагч *** холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** тэмдэгтийн хураамжид төлсөн 68,390 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ***аас 49,510 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***д олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
 
 
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН