Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2015/00228/И |
Дугаар | 135/ШШ2016/00386 |
Огноо | 2016-03-03 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 135/ШШ2016/00386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00228/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг Мангирт *** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, *** овогт *** нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сумын *** сургуульд холбогдох
Цалингийн зөрүү, илүү цаг ажилласны нэмэгдэл цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Дархан-Уул аймгийн ***Мангиртад байрлах Б байранд 2011 оноос эхлэн хувцас харагчаар ажиллаж байсан юм. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр Мангиртын байрлах сургуулиас Дархан ***сургууль руу шилжүүлж 2015.09.01-ний өдрийн *** тоот тушаал гаргасан. Миний сарын цалин ТҮ-1 албан зэрэглэлийн 3-р шатлал 380041 төгрөг болсон бөгөөд үүний зөрүүнд 35455 төгрөгөөр миний цалин буурсан. Уг нь 415496 төгрөгийн цалин авдаг байсан. ***сургуульд ажиллаж эхэлснээс 2015 оны 9 сарын 12 хүртэл илүү цагаар байнга ажиллаж байсан бөгөөд өглөө 07.40 минутад ирж өдөр цайндаа явахгүй орой 20 цаг 30 минут хүртэл ажиллаж байсан. Би 2015 оны 9 сарын 01-ний өдрөөс 12 сар дуусталх илүү цаг болон цалингийн зөрүүг тооцож хүснэгт гаргасан бөгөөд нийт 985854 төгрөгийг ***сургуулиас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ***сургуулийн захирал ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч *** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нярав *** цаг бүртгэдэг. Илүү цагийн сурагчдын амралтаар нөхөж амраадаг. 11 сард 16 цаг илүү ажилласныг сурагчдын амралтаар нөхөж 3 өдөр нэмж амраасан. Сургуулийн хувцас харагч нь өглөө 8 цагаас орой 18.40 минут хүртэл ажиллах ёстой. Нэхэмжлэгч *** нь 13 жил 9 сар ажилласан болохоо зөвшөөрч гарын үсэг зурсан. Засгийн газрын 2014.07.04-ний өдрийн 75 дугаар тогтоолд заасны дагуу цалин олгосон. 13-17 жил ажилласан хүн ТҮ-1 зэргийн 3-р шатлалаар 380041 төгрөг авах ёстой тул энэ дагуу олгосон. Өмнө нь илүү цалин авч байсан тул цалинг хассан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь *** сургуульд холбогдуулан цалингийн зөрүү, илүү цаг ажилласны нэмэгдэл цалин нийт 985 854 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
***сургуулийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/67 дугаартай Цалин шинэчлэн тогтоох тухай тушаалаар Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаар тогтоолыг үндэслэн ***ийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ТҮ-1 албан зэрэглэлийн 3 дугаар шатлал 380041 төгрөгөөр цалинжуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 4/
Нэхэмжлэгч *** нь би 2015.09.01-ний өдрөөс ***сургуулийн хувцас харагчаар ажилласан, өмнө ***сургуулийн******* байрлах Б байранд 2011 оноос хувцас харагчаар ажиллаж байхдаа цалин 415496 төгрөгөөр цалинжиж байсан цалин 35455 төгрөгөөр буурсан тул цалингийн зөрүү 141820 төгрөг гаргуулах, 166,5 цаг илүү ажилласны хөлс 844034 төгрөг нийт 985854 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Засгийн газрын 75 дугаар тогтоолыг үндэслэн цалинг бууруулсан, өмнө нь *** нь үндэслэлгүйгээр илүү цалин авч байсан, мөн илүү 16 цаг ажилласан тул 3 хоног амраасан гэж маргажээ.
Нэхэмжлэгч *** нь 16 цаг илүү ажилласан болох нь хэрэгт авагдсан 10, 11, 12 сарын цагийн бүртгэл, гэрч *** мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч нь *** 16 цаг илүү ажилласныг сурагчдын амралтаар нөхөж 3 өдөр цалинтай амраасан гэж тайлбарлаж байгаа боловч энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул 16 цагийн цалинг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон журмын дагуу 1 цагийн хөдөлмөрийн хөлс 1142,86 төгрөгөөр тооцож, Хөдөлмөрийн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно гэж заасны дагуу 1142,8 х 16 цаг = 18284.8, 18284,8 х 1,5 = 27427 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Мөн хариуцагч нь цалингийн зөрүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй байна.
Иймд цалингийн зөрүү 415496-380041=35455 төгрөг, 35455 х 4 сар / 9, 10, 11, 12/ =141820 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч ***сургуулиас 169 247 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***т олгож, 816 607 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28210 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5727 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА