| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00452/И |
| Дугаар | 135/ШШ2016/00385 |
| Огноо | 2016-03-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 135/ШШ2016/00385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2014/00452/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, *** дугаар баг, хангамжийн *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, туас ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн *******, *** дүгээр баг, *** дугаар байрны *** тоотод оршин суух, *** овогт *** / регистрийн дугаар ***, утас ***/-д холбогдох бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух,*** овогт *** /регистрийн дугаар ***, утас ***/ нарт холбогдох 17,000,000 төгрөг гагуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,
Хариуцагч *** 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, хариуцагч ***ы итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...2010 оны 10 дугаар сарын 08 ны өдөр *** *******ын *** дүгээр баг, *** дугаар байрны *** тоот 1 өрөө орон сууцыг Голомт банкны орон сууцны зээлээр худалдаж авсан. *** нь өнөөдрийг хүртэл уг орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд ***ыг өөрийн эзэмшлийн орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү.
...хариуцагч ***аас 1 сая төгрөг гаргуулах, хариуцагч ***аас Голомт банкнаас ***ын байрыг худалдах, худалдан авах гэрээгээр зээлж авсан мөнгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Шүүхэд ***ыг *******ын *** дугаар байрны *** тоот 1 өрөө орон сууцнаас нүүлгэн гаргуулах, түүнээс 1 сая төгрөг гаргуулах, хариуцагч ***аас Голомт банкнаас авсан зээлийг хүүгийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан боловч энэхүү шаардлагаа өөрчилж байна.
***аас 2 сая төгрөг гаргуулах, хариуцагч ***аас банкнаас зээлж авсан15 сая төгрөгийг хугацаандаа төлөөгүй учир банкны хүүгээр тооцож ***аас тус тус гаргуулж өгнө үү. ***ыг орон сууцнаас нүүлгэн гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...Манай байр ломбарданд байхад *** нар нь чөлөөлж, өөрсдийн нэр дээр шилжүүлэн банкны барьцаанд тавьсан. Түүнээс хойш 2 жилийн дараа хүүхдийн сургалтын төлбөрт мөнгө хэрэг болоод *** 1 сая төгрөгийг авсан. Би 2 сая төгрөгийг ***аас авсан, *** аваагүй. Өгөх ёстой хүнд нь өгөхийг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч *** нь шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
.. ***, *** нар нь *** нэр дээр Голомт банкнаас 15,000,000 төгрөгийн зээлийг авсан үнэн. Энэ зээлийг авахдаа ***хуучин өрийг хааж байгаад тухайн үедээ эхнэр, нөхөр байсан *** нар захиран зарцуулж авсан нь ямар ч маргаан байхгүй. Амьдралын явцад нэг нь Япон улс уруу явчихсан. *** нь өөр хүнтэй хамтран амьдарч байна. 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөр зээл хаагдсан гэсэн баримт хэрэгт байгаа. Үлдэгдэл мөнгийг ***цалингийн зээл авч төлсөн. Харин 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс өмнөх сар бүрийн төлөлтийг *** төлж байсан. ***төлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь эрүүгийн журмаар шалгагдаж байхдаа ***2014 оны 3 дугаар сар хүртэл *** ах төлсөн гэж эрүүгийн хэрэг дотор гэрч мэдүүлдэг. *** *** дунд нь хэдэн төгрөг өгсөн болохоос би өөрөө төлж байсан нь баримтаар нотлогдож байна. Хамгийн сүүлд цалингийн зээл авхуулж байж хаасан. 11.000.000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сараас хойш хамтран хариуцагч *** Японд байгаа хүүхдээрээ мөн хувь хүмүүсээр дамжуулж нийт 4.630.000 төгрөгийг төлсөн гэдгийг ***нотолдог. *** цалингийн зээлийн үлдэгдэл 2,500,000 төгрөгийг төлж, Голомт банкнаас орон сууцны зээлийг *** нэр дээр авахуулсан. *** цалингийн зээлд өгсөн 2,500,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг татварын мөнгөнөөр буцаан *** авсан. Одоо үлдэгдэл 1000,000 төгрөгийг ***ы өгөх төлбөрөөс хасуулна. Зээлийн үлдэгдэл төлбөр болон хүүг *** өгнө гэдэг. Хэрэгт авагдсан баримт зэргээс үзэхэд *** нь 7,360,000 төгрөг өгөх ёстой үнээс 3,523,578 төгрөг *** хүүгийн хамт төлнө, харин үлдэх 3,523,578 төгрөгийг *** хүүгийн хамт төлөх ёстой. Энэ зээлийг дан ганц *** аваагүй, *** ч бас төлөх хэрэгтэй. Тиймээс 17 сая төгрөг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Төлөх ёстой мөнгийг банкны хүүгийн хамт төлөхийг зөвшөөрнө. гэв.
Хариуцагч *** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
...2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ***баримттай үйлдмээр байна гэхээр нь дагаж очоод нотариат дээр зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн юм. Түүнээс биш би энэ үед П.*** 15 сая төгрөг бэлнээр хүлээн авч, 3 жилийн хугацаанд өгөхөөр тохиролцсон асуудал байхгүй. П.*** 2010 оны 10 дугаар сард зээлийн үлдэгдэл мөнгөнөөс өөр мөнгө зээлсэн асуудал байхгүй юм.
Иймд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ***, *** бид нарын хооронд хийгдсэн дүр үзүүлэн хийсэн зээлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаан дээр ...зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоход татгалзах зүйлгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***нь хариуцагч ***т холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, түүнээс 1 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч ***д холбогдуулан Голомт банкнаас авсан 15 сая төгрөгийн зээлийн төлбөрийг хүүгийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч ***нь ***т ...хариуцагч ***, *** нартаа холбоотой иргэний хэргийн бүх шатны шүүх хуралдаанд оролцох, нэхэмжлэгчийн бүх эрх үүргийг эдэлж оролцох, бичиг баримтанд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэлийг 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 3 жилийн хугацаатай олгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүх хуралдаан дээр хариуцагч ***ыг орон сууцнаас нүүлгэн гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна. хариуцагч ***аас 2 сая төгрөгийг, хариуцагч ***аас зээлийн төлбөр, түүний хүү нийт 17 сая төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн болно.
Хариуцагч ***ы итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд хариуцагч *** нь ...*** байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүх хуралдаан дээр зохигч талууд хариуцагч ***, түүний эхнэр Л.*** нар нь хариуцагч ***ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн *******ын *** дүгээр баг *** дугаар байрны *** тоот 1 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавих зорилгоор өөрсдийн нэр дээр шилжүүлэн, 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Голомт банкны орон сууцны зээлийн гэрээгээр уг байрыг П.*** нэр дээр шилжүүлэн, банкнаас П.*** нэр дээр гарсан 15 сая төгрөгийг авч, *** банкнаас авсан 15 сая төгрөгийг банкны хүүгийн хамт төлж барагдуулахаар тохиролсон... гэсэн тайлбарыг гаргаж байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ***нь бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа татгалзсан, хариуцагч *** нь П.*** нэр дээр бүртгэгдсэн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, *******ын *** дүгээр баг *** тоот орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлээ татан авсан болно.
Талууд *******ын *** дүгээр баг *** тоот орон сууцны өмчлөгч болон бусдын өмчлөлд шилжүүлсэнтэй холбоотой маргааныг шүүхэд гаргаагүй тул шүүх нэхэмжлэгч П.*** гаргасан хариуцагч ***ын ***аас авсан 2000,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч *** нь П.*** нэр дээр голомт банкнаас 15 сая төгрөгийн зээл авахуулсан. Уг 15 сая төгрөгийн зээлийг, банкны хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй учраас зээл 15 сая төгрөг, үүргээ хугацаандаа төлөөгүйгээс учирсан хохирол гэж банкинд төлсөн хүү нийт 17,000,000 төгрөгийг хариуцагч ***аас гаргуулах тухай авсан зээлийн төлбөр, түүний хүү нийт 17,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч ***ы гаргасан П.Ууганбаяртай байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэнэ.
Хариуцагч ***, түүний эхнэр Л.*** нар нь нэхэмжлэгч П.*** нэр дээр Голомт банкнаас 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 15 сая төгрөгийн зээл авахуулж, уг 15 сая төгрөгний зээлийг банкны хүүгийн хамт төлөхөөр талууд хоорондоо тохиролцож авсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид энэ талаар маргаагүй бөгөөд энэхүү үйл явдлаас үзэхэд нэхэмжлэгч ***нь хариуцагч ***д 15 сая төгрөгийг зээлдүүлсэн, тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч тал нь хариуцагч ***аас Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний хүүг нэхэмжлээгүй ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-т Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 222.7-т Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу банкны хүүгээр тооцож, учирсан хохирлоо арилгуулахаар нэхэмжилсэн болно.
Хариуцагч *** нь ...хүү төлөхийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан болно.
Нэхэмжлэгч ***нь Голомт банкнаас 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулан, зээлийн гэрээгээр Б.***нь 15 сая төгрөгийг 120 сарын хугацаатай жилийн 14,4 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл, түүний хүүнд нийт 10,828,425 төгрөг төлсөн, 11,153,610 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байсан болох нь Орон сууцны зээлийн гэрээ /хх-4/, П.*** зээлийн төлбөрийн дансны хуулга /хх-97-100/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ***нь 2014 оны 09 дугаар сарын 17-ны өдөр Голомт банкнаас 15 сая төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 19,2 хувийн хүүтэйгээр цалингийн зээл авч, орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр 11,153,610 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар цалингийн зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Хариуцагч *** /эхнэр Л.*** нь 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт төлсөн 10,828,425 төгрөгөөс 5,842,050 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Голомт банкиас ирүүлсэн орлогын баримтуудаар /хх-190-220/ тогтоогдож байна.
Хэдийгээр хариуцагч ***ы итгэмжлэгдсэн төлөөлөгч ...*** 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн төлбөрийг бүгдийг төлж байсан. Өөрөө банкинд төлөх боломжгүй үедээ ***түүний эхнэр *** нарт өгч банкинд төлүүлдэг байсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр орон сууцны зээл хаахад төлсөн зээлийн үлдэгдэл 11,153,610 төгрөгийг цалингийн зээлийн жилийн хүү 19,2 хувиар тооцож, хохирлыг нэхэмжлэхээр шаардлага гаргасан бөгөөд хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилж, шинжээч Монгол банкны дүгнэлтээр 11,153,578 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүгээр бодож, 2014 оны 09 дүгээр сарын 01-нээс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг тооцоход 3,121,290 төгрөг болно /хх-234/ гэжээ.
2014 оны 07 дугаар сарын 08-наас хойших хугацаанд зээлийн төлбөрт *** мөнгө төлөөгүй, Л.*** 6,870,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар тогтоогдож байна.
Иймд Голомт банкны орон сууцны зээлд нийт 21,982,035 төгрөг /10,828,425 төгрөг + 11,153,610 төгрөг/-өөс зээлийн төлбөрт ***ы төлсөн 5,842,050 төгрөг, ***гийн төлсөн 6,870,000 төгрөг, Б.*** ***д өгөх 1000,000 төгрөг нийт 13,712,050 төгрөгийг хасаж, үлдэх 8,269,985 төгрөг дээр гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 3,121,290 төгрөгийг /2014 оны 09 дүгээр сарын 01-нээс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх зээлийн хүү/ нэмж бүгд 11,391,275 төгрөгийг хариуцагч ***аас гаргуулан нэхэмжлэгч *** олгож, үлдэх 5,608,725 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...зээлийн төлбөрийг Л.***тэй тэнцүү хувааж төлнө гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч уг иргэний хэрэгт Л.*** хамтран хариуцагчаар оролцоогүй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй гэж заасан байх тул хариуцагч *** нь хамтран үүрэг гүйцэтгэгч болох Л.***д түүнд ногдох хэсгээр шаардлага гаргах эрхтэй болохыг дурьдаж байна.
Нэхэмжлэгч ***нь хариуцагч ***аас 2000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч ***, хариуцагч *** нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, *** нь 2000,000 төгрөгийг ***аас авсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул ***т холбогдох 2000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч *** нь ...бодитоор 15 сая төгрөгийг өгөөгүй, дүр үзүүлэн хийсэн гэрээ учир *** байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ***нь бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа татгалзсныг, хариуцагч *** нь П.*** нэр дээр бүртгэгдсэн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, *******ын *** дүгээр баг *** тоот орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлээ татан авсныг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.7-т зааснаар хариуцагч ***аас 11,931,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** олгож, нэхэмжлэлийн үлдэх 5,608,725 төгрөгийн шаардлагыг, ***аас 2000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар 56.1.2-т зааснаар ***, *** нарын хооронд байгуулагдсан 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-т зааснаар Нэхэмжлэгч ***нь бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа татгалзсныг, хариуцагч *** нь П.*** нэр дээр бүртгэгдсэн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, *******ын *** дүгээр баг *** тоот орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлээ татан авсныг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,200 төгрөгийг, хариуцагч ***аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***аас улсын тэмдэгтийн хураамж 218,003 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид , нэхэмжлэгч П.*** улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийг гаргуулан хариуцагч ***д тус тус олгож, хариуцагч ***аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан хариуцагч ***т олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА