Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2016/00355

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс: 135/2015/01380И
 
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, утас ***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг *** дүгээр байрны *** тоотод байрлах *** ******* /байгууллагын регистрийн дугаар ***, утас ***/,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг *** дугаар хороололд байрлах ********** /утас ***/ нарт холбогдох,
47,010,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, хариуцагч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ нь:
 
Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...*** миний бие **********-ий захирал ***хүсэлтийн дагуу *** компаний Дархан сумын *** дүгээр баг, Их сургуулийн гудамжинд баригдаж байгаа *** айлын орон сууцны барилгад Дархан төмөрлөгийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн барилгын арматур 47,563 тонн төмрийг 2015 оны 06 дугаар сарын 30-2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тонныг нь 1,250,000 төгрөгөөр тооцож 59,453,750 төгрөгний арматурын төмөр, 4,056,250 төгрөгний блок нийт 63,510,000 төгрөгний материал нийлүүлсэн. Ингээд төмөр болон блокны үнийг *** ******* 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна.*** *******-ий захирал *** нь өнгөрсөн хугацаанд 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл тооцоог бид 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тооцоо нийлж 47,010,000 төгрөгөөр баталгаажуулсан. Мөн ийнхүү тооцоо нийлж гэрээ хийх үед **********-ий захирал *** *** ******* тохиролцсон хугацаанд тооцоог бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд ********** бүрэн төлж барагдуулах болно гэж бичгээр баталгаа гаргасан. Гэвч тохиролцсон хугацаандаа *** ******* мөнгөө төлөөгүй ба мөнгөө төлөхийг шаардсан боловч одоог хүртэл төлөхгүй ********** төлнө гэдэг, ********** констракшн нь *** ******* төлнө гэх зэргээр нэг нэг рүүгээ зааж гэрээний үүргээ ноцтойгоор зөрчиж иргэн надад хохирол учруулаад байна.
Иймд 47,010,000 төгрөгийг *** *******, **********-уудаас гаргуулж өгнө үү. гэжээ.
 
Хариуцагч *** ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...Надаас **********-ий захирал *** нь арматур төмөр нийлүүлж өгнө гээд урьдчилгаа 10,000,000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бэлнээр авахдаа *** гэж огт хэлээгүй 2015 оны 06 дугаар сарын 30-нд Улаанбаатараас 44,160,000 төгрөгний арматур төмрийг машинд ачаад явуулсныг би авсан түүнээс *** бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй. ***, *** хоёрын дунд барилгын материал өгч авах хүсэлт гаргасанг би мэдээгүй.
Үүний өмнө *** надаас 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны хооронд цувуулж барилгын дулаалганы хөөс, дагалдах сангийн материал зэрэг нийт 117,000,000 төгрөгний бараа надаас авсан бидний хооронд өглөг авлагын тооцоо үүсгэсэн байсан. Энэ утгаараа би ***аас надад нийлүүлсэн барилгын материалыг хүлээн авахыг зөвшөөрч арматур төмөр авсан.
Гэтэл 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байх ***, *** гэж хүний хамт ажил дээр цуг ирсэн. Тэр үед *** нь миний арматур төмөр яагаад танай барилга дээр буугаад байгаа юм бэ гэж надаас асуусан. Би *** надад нийлүүлсэн бидний хооронд өглөг авлагын тооцоо байгаа юм гэж үнэнээ хэлсэн. Тэр үед *** хажуугаас тиймээ санаа зоволтгүй би ***той тооцоо хийчих юм гэж хэлж байсан.
Тэгэхэд л би ***надад нийлүүлсэн арматурууд *** гэж хүнийх гэдгийг мэдсэн. Тэгээд *** та хоёр хоорондын тооцооны талаар надад баталгаа болгож бичиж өгөөрэй гэж хэлээд явснаас хойш 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр арматурын үлдэгдэл тооцоог нэхээд зээлийн гэрээ бичүүлж уг зээлийн гэрээний биелэлтийг *** биелүүлэхээ нотолж бичихдээ *** *******-ий баригдаж буй барилгад орсон арматурын үлдэгдэл тооцоог ********** нь иргэн Энхбатаас авч нийлүүлсэн болно, барагдуулаагүй тохиолдолд ********** нь хариуцах болно. Энэ 47,000,000 төгрөгийг ***ад төлж барагдуулна гэж *** өөрийн гарын үсгээ зураад компаний тамга тэмдгээ дарсан нотлох баримт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. **********-аас нэхэмжлэх ёстой.гэжээ.
 
Хариуцагч ********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...нэхэмжлэлд дурдагдсан арматурын төмөр болон блокыг манай компани худалдан авах талаар иргэн ***тай эрх зүйн харилцаанд ороогүй, *** *******, тус компаний захирал ***ид уг бараа материалыг нийлүүлээч гэсэн хүсэлтийг тавьж ***аас тус компанид авч өгсөн асуудал байхгүй.
...манай компани өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дураар уг бичгийг ***ад хийж өгөөгүй бөгөөд манай компани түүнд ямар нэгэн хохирол учруулаагүй. *** нь элдвээр аашилж шаардаж, албадаж авсан бичгээ ашиглан бусдын төлөх төлбөрийг манай компаниар төлүүлэх гэж оролдож байгаа нь үндэслэлгүй бөгөөд шударга ёсонд үл нийцнэ гэж үзэж байна. Иймд ***ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
 
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч *** нь ...Миний бие нь **********-ний захирал *** нь арматур төмөр нийлүүлээч гэсэн хүсэлтийн дагуу *** *******-ний Дархан сумын *** дүгээр баг Их сургуулийн гудамжинд баригдаж байгаа *** айлын орон сууцны барилгад 59,453,750 төгрөгний арматурын төмөр, 4,056,250 төгрөгний блок нийт 65,510,000 төгрөгний материал нийлүүлсэн. Төмөр болон блокны үнийг *** ******* нь 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл бүрэн төлж дуусгаагүй. *** *******-ний захирал *** нь өнгөрсөн хугацаанд 16,500,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 47,010,000 төгрөгийг өгөөгүй.
Би ***той уулзахаар өгнө гээд бичиг хийж өгсөн. **********-ний захирал ***тай уулзахаар би ***ид хөөсний мөнгө өгөх ёстой, та санаа зоволтгүй өгнө гээд бичиг хийж өгсөн. Хэн хэн нь надад үлдэгдэл мөнгө нь дээр хүү төлөхөөр бичиг хийж өгсөн. Сүүлд *** нь би ***ид хөөсний мөнгөө өгчихсөн ***оос аваарай гэсэн. Ингээд энэ хоёр нэг нэгэн лүүгээ төлөх ёстой гээд хэн нь өгөх нь тодорхойгүй, өдий хүрсэн. Иймд ********** болон *** ******* нараас 47,010,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулсан болно.
Хариуцагч *** *******-ний захирал *** нь ...*** дээрх арматур төмрийг авч 50 айлын орон сууцанд хэрэглэсэн бөгөөд 47,010,000 төгрөгийг үлдэгдэл төлбөртэй байгааг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. үлдэх мөнгийг төлөхгүй, **********-ний захирал *** төлөх ёстой. Учир нь **********-ний захирал ***Харуужин *******-иас авч хэрэглэсэн 38 сая төгрөгийн үнэтэй хөөсөнцрийн үнийг би ***өмнөөс төлж барагдуулсан. Иймд *** нь арматурын үлдэх төлбөрийг өгөх ёстой... гэсэн тайлбарыг гаргаж маргажээ.
Хариуцагч **********-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь ...********** болон *** нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. *** арматур төмөр авч хэрэглээгүй. *** *******-иас авсан хөөсөнцөрийн үнийг төлж барагдуулсан. Амтартурын мөнгийг хариуцахгүй, хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар
Нэхэмжлэгч *** нь *** *******-ний Дархан сумын *** дүгээр баг Их сургуулийн гудамжинд баригдаж байгаа *** айлын орон сууцны барилгад 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 21-ны өдөр хүртэлх хугацаанд 47,563 тонн буюу 59,453,750 төгрөгийн үнэтэй арматур төмөр, 4,056,250 төгрөгийн үнэтэй блок нийт 63,510,000 төгрөгийн материал нийлүүлсэн бөгөөд үүнээс 16,500,000 төгрөгийг *** ******* төлж, 47,010,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь ***, *** ******* нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-3/, зарлагын баримтууд /хх-5/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ***, хариуцагч *** ******* нар нь дээрх үйл баримтын талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, 196 дугаар зүйлийн 196.1.1-т д хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч ***, хариуцагч *** ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байгаа ба хариуцагч *** ******* нь дээрх арматур төмрийн үлдэгдэл төлбөр 47,010,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болно.
Хариуцагч *** ******* нь ...Энэ мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. үлдэх мөнгийг төлөхгүй, **********-ний захирал *** төлөх ёстой. Учир нь **********-ний захирал *** *******-иас авч хэрэглэсэн 38 сая төгрөгийн үнэтэй хөөсөнцрийн үнийг би ***өмнөөс төлж барагдуулсан... гэсэн тайлбарыг, хариуцагч ********** нь ...*** *******-иас авсан хөөсөнцөрийн үнийг төлж барагдуулсан. Хөөсөнцрийн талаар *** *******-тай ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй... гэсэн тайлбарыг тус тус шүүх хуралдаан дээр гаргасан болно.
***ын нэхэмжлэлтэй арматурын төмрийн үлдэгдэл төлбөр 47,010,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын *** *******-иас авсан хөөсөнцрийн мөнгийг төлсөн эсэх маргаан нь хамааралгүй байх тул хариуцагч *** *******-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл нь төлбөрөөс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэл болохгүй болно.
 
Нэхэмжлэгч ***, хариуцагч ********** нарын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хэрэгт авагдсан байх ба дээрх гэрээ нь сүүлд нөхөж хийгдсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Дээрх бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр ...нийлүүлэгч нь захиалагчид Дархан төмөрлөгийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн барилгын арматур 47,563 тонн төмрийг 1 тонныг нь 1,250,000 төгрөгөөр тооцож нийлүүлэх ба захиалагч нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ 59,453,750 төгрөгийг төлнө гэж тохиролцсон байх боловч нэхэмжлэгч *** нь хариуцагч ********** нд дээрх арматур төмрийг нийлүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн ...арматур төмрийг *** *******-нд өгсөн... гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу нэхэмжлэгч *** нь хариуцагч **********-ний өмчлөлд арматур төмөр шилжүүлж өгөөгүй байх тул хариуцагч **********-нд холбогдуулан дээрх шаардлагыг гаргах эрхгүй болно.
 
Иймд хариуцагч *** *******-иас 47,010,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***ад олгож, нэхэмжлэгчийн хариуцагч **********-нд холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
 
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч *** *******-иас 47,010,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***ад олгож, нэхэмжлэгчийн хариуцагч **********-нд холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** *******-иас улсын тэмдэгтийн хураамж 393,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***ад олгосугай.
 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА