Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 330

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

           улсын яллагч Б.Энхбат,

            хохирогч Л.Нэргүй, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

            гэрч Н.Шүрэнцэцэг,

            шүүгдэгч Г.Цэрэнбиш, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Ганжууржавын Цэрэнбишид холбогдох 201726010785 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Мяралзаа” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 9-258 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

-1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Улаанбаатар хотын шүүхийн 68 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлүийн 1 дэх хэсэгт зааснаар  хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялын хугацааг  2 жилээр тогтоосон,

-2000 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 39 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалсан,

-2000 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 223 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 сар 28 хоногийн ялыг  тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

-2007 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 12 хоногийг өршөөн суллагдсан, Бэсүд овогт Ганжууржавын Цэрэнбиш /РД:УУ66121230/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Цэрэнбиш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, “Мөнгөн Унага” хүнсний дэлгүүрийн орчимд Л.Нэргүйн нүүрэн тус газар цохиж, “зүүн талын хоншоор яс, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор, доод хана, зүүн гайморын хөндийн дотор ханыг дайрсан цөмөрсөн нийлмэл хугарал, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын гаргасан хүсэлтийн дагуу дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судаллаа. Үүнд: 

1.Хохирогч Л.Нэргүйн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын бид нар машинд суугаад Баянхошууны хөтөл дээр ирсэн. Гэтэл шүүгдэгч Г.Цэрэнбишийн эхнэр нь тамхи авах гээд дэлгүүр лүү орсон хойно шүүгдэгч Г.Цэрэнбиш машинаас буухдаа миний хамар луу цохисон. Гэтэл миний хамраас цус гараад тогтохгүй байхаар нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн чинь хамар хугарсан, нүдний хугархай цөмөрсөн байсан. Г.Цэрэнбиш нь гараараа эхнэрийнхээ гэдэс рүү нь цохиод байсан. Тэгэхээр нь би яагаад эхнэрээ зодоод байгаа юм бэ гэж хэлсэн. Намайг хоёр удаа цохисон. Би хамрын хагалгаанд орсон. Гомдолтой байна. Эмчилгээний мөнгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 2.Гэрч Н.Шүрэнцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн манай ахын 60 насны ой болсон. Тэгээд шүүгдэгч Цэрэнбиштэй гэр ойрхон юм байна гээд бид нарыг хамт явуулсан. Гэтэл Цэрэнбиш нь машин дотор явж байгаад эхнэрээ цохиод байсан. Тэгэхээр нь би яагаад жирэмсэн эхнэрээ цохиж байгаа юм бэ гэж хэлэхэд намайг тоохгүй байсан. Гэтэл манай нөхөр шүүгдэгчийг боль битгий жирэмсэн эхнэрээ цохиод бай гэж хэлэхэд шүүгдэгч Цэрэнбиш манай нөхрийн толгойн тус газар нь нэг удаа цохиод авсан. Тэгээд Баянхошууны хөтөл дээр ирээд шүүгдэгчийн эхнэр нь тамхи авахаар дэлгүүр орсон хооронд Цэрэнбиш нь буух гэж байгаад манай нөхрийн хамар руу нь цохисон” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

3. Шүүгдэгч Г.Цэрэнбишийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Хавтаст хэргээс:

Хохирогч Л.Нэргүйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би он, сарыг нь тодорхой санахгүй байна. Тэр өдөр манай эхнэр Шүрэнцэцэгийн төрсөн ах Доржсүрэнгийн 60 насны ой болоод эхнэр бид хоёр уригдан Амгаланд байрлах нэг караоке руу очсон. Тэгээд эхнэр бид хоёрыг яваад очиход эхнэрийн төрсөн ах Доржсүрэнтэй хамт ажиллаж байсан автобус баазын хүмүүс цугларсан байсан. Тэгээд бид нар тэнд орой болтол сууж идэж ууж байгаад гэртээ харихаар гарцгаасан. Тэр караокеноос гартал Доржсүрэн ах автобус баазад ажилладаг бололтой нэг танихгүй залуугийн машинд намайг зодсон залуу Цэрэнбиш, түүний эхнэр, болон манай эхнэр Шүрэнцэцэг бид нарыг суулгаад нөгөө жолоочид гэр гэрт нь хүргээд өгчих гэж захиж хэлээд явуулсан. Тэгээд бид хэд нөгөө хүний машинд суугаад явж байтал замдаа Цэрэнбиш гэх хүн жирэмсэн эхнэрээ удаа дараа цохиод, манай эхнэр Шүрэнцэцэгийг ч гэсэн цохиод байсан. Тэгэхээр нь би “яагаад эмэгтэй хүмүүс цохиод байгаа юм бэ” гэж хэлтэл миний чихний ойролцоо нэг удаа цохьчихсон. Тэгээд цааш яваад Баянхошууны Хөтөлийн буудлын хажууд иртэл Цэрэнбишийн эхнэр нь тамхи авахаар машинаас буусан. Тэр хооронд Цэрэнбиш ямар ч шалтгаангүйгээр миний хамар болон нүдний ойролцоо нэг удаа гараараа цохичихоод машинаас буугаад явчихсан. Тэгтэл миний хамарнаас цус гойжиж эхэлсэн. Тэгээд би цусаа тогтоогоод гэртээ харихаар нөгөө машинаар гэртээ хүргүүлсэн юм. Би нийт 2.854.946 төгрөг нэхэмжилж байна...” /хх-ийн 21-22, 83-84х/

 

Гэрч Н.Шүрэнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр миний төрсөн ах С.Доржсүрэнгийн 60 насны ойн баяр болсон. Доржсүрэн ахын 60 насны ойд олон хүн цугларсан байсан. Тэгээд бид нар оройны 20 цаг хүртэл ууж, идэж сууж байгаад гэр гэртээ харихаар караокены өрөөнөөс гарсан. Тэгээд манай нөхөр Нэргүй, нөхрийг зодсон хүн эхнэрийнхээ хамт, жолооч болох нэг танихгүй залуу бид тав Баянхошуу руу явсан. Тэр үед би машины урд талын суудал дээр суусан байсан ба харин манай нөхөр болон нөхрийг зодсон залуу эхнэрийнхээ хамт машины хойд талын суудал дээр суучихсан явж байсан. Тэгтэл явж байх замд манай нөхрийг зодсон залуу болох Цэрэнбиш гэх хүн эхнэрээ цохих шиг харагдсан. Тэгэхээр нь би тэсэлгүй хойшоо иргэж хараад “чи болиоч ээ” гэж хэлтэл миний урдаас чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Тэгээд байж байтал нөгөө залуу гэнэт миний хоолойноос баруун гараараа боож байгаад зүүн гараараа миний зүүн нүдний ойролцоо нэг удаа цохисон. Тэгэхээр нь би “чи яагаад хөгшин хүн цохиж байгаа юм бэ, нэг бол эхнэртэйгээ зодолдоод, нэг бол хөгшин хүн зодоод байх юм” гэж хэлээд цааш явсан. Тэгтэл Цэрэнбиш дахин эхнэрээ зодох шиг болсон. Энэ үед манай нөхөр Нэргүй тэсэхээ байгаад Цэрэнбишид хандаж “чи одоо болио, түрүүнээс хойш эхнэрээ зодоод байх юм, наад хүн чинь жирэмсэн хүн байна ш дээ” гэж хэлсэн. Тэр үед ямар ч шалтгаангүйгээр манай нөхрийн чих рүү 1 удаа цохисон. Тэгээд явж байтал гэрийнхээ хажууд буюу Баянхошууны Хөтөлийн автобусны буудал дээр буух үедээ Цэрэнбиш гэх хүн манай нөхрийн хамар болон зүүн нүдний ойролцоо 1 удаа гараараа цохичихоод буугаад явчихсан. Энэ үед манай нөхрийн хамарнаас цус маш их гарч байсан. Тэгэхээр нь “би яасан бэ, юу болчихвоо” гэж асуутал нөхөр “Цэрэнбиш намайг цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 нөгөө машинтай яваад Дэнжийн мянга руу гэртээ хүргүүлэхээр явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24х/

 

Гэрч А.Заяабатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нөхөр бид хоёр Доржсүрэн гэх хүний 60 насны ойн баярт хамт очсон. Тэгээд насны ой дээр хэсэг байж байгаад оройхон тараад гэр гэртээ харихаар болсон. Тухайн үед нөхөр бид 2 машингүй байсан тул Доржсүрэн ах өөрийнхөө Приус-20 маркийн автомашиныг хамт ажиллаж байсан Гомбоо гэж дууддаг залуугаар бариулаад бид нарыг гэрт хүргүүлэхээр болсон. Тухайн уед уг машинд Нэргүй гэх хүн эхнэр Шүрэнцэцэгийн хамт, би нөхөр Г.Цэрэнбишийн хамтаар, жолооч залуу Гомбоо бид 5 машинд суугаад насны ой тэмдэглэсэн рестораны гаднаас хөдөлсөн. Тэгээд хойд замаараа буюу Сансарын замаар яваад замаасаа Сансарын колонкийн автобусны буудал дээрээс хамт ажилладаг Бүүвэйбаатар ахыг аваад Баянхошуу руу чиглээд явсан. Тэгээд явж байх замд Шүрэнцэцэг эмэгтэй жолоочийн урд талын суудал дээр суучихаад агсарсан байдалтай орилж, хашгираад байсан. Тэр үед манай нөхөр Г.Цэрэнбиш “чи чимээгүй яв, жирэмсэн хүн явж байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь Шүрэнцэцэг гэх эмэгтэй эргэж хараад манай нөхрийн үснээс зулгаагаад би цагдаагийн газрын дарга, манай хүүхдүүд цагдаад ажилладаг энэ тэр гээд орилж хашгираад нөхрийн гарыг мушгиад зүгээр байхгүй байсан. Ингэж явсаар байгаад Баянхошууны Хөтөлийн автобусны буудал дээр ирсэн. Тэгэхээр нь машинаас би түрүүлж буугаад дэлгүүр ороод тамхи авчихаад гараад иртэл Шүрэнцэцэг гэх эмэгтэй, нөхөртэйгөө хамт манай нөхрийг машинаас буулгахгүй гээд зууралдаад байсан. Тэр үед жолооч Гомбоо гэх залуу машинаасаа бууж ирээд Шүрэнцэцэг болон түүний нөхөр Нэргүй нарыг машинд суулгасан, харин би нөхөр Цэрэнбишийг дагуулаад гэрүүгээ явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26х/

 

Гэрч Б.Бүүвэйбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би он, сарыг нь санахгүй байна. Тэр өдөр би ажлаа тараад Сансарын колонкоос ажлын газрын хамт ажилладаг Цэрэнбиштэй утсаар яриад замаас нь дайгдаж суугаад гэртээ харихаар Баянхошуу руу явсан. Тухайн үед Цэрэнбиш, түүний эхнэр Заяабат, мөн жолоочийн хажуу талын сандал дээр нэг танихгүй эмэгтэй нөхрийн хамт, бас жолооч гэх залуучууд явж байсан. Тэгээд би бараг багтахгүй шахам шахцалдаад машины хойд талын суудал дээр суусан. Тэгтэл жолоочийн хажуу талд сууж байсан нилээн халамцуу байдалтай эмэгтэй урагшаа, хойшоо эргэж хараад жолооч залуу болон Цэрэнбиш нар луу янз янзийн зүйл хэлээд хоорондоо ам зөрсөн маягтай явсан. Тухайн үед машины урд сууж явсан эмэгтэй Дэнжийн 1000 руу явъя энэ тэр гээд агсам тавиад Цэрэнбиштэй муудалцаад гарыг нь мушгиад, хурууг нь барьчихаад дараад байсан. Тэгтэл Цэрэнбиш хуруу тавиач гээд хуруугаа салгах гэж байтал нөгөө эмэгтэй Цэрэнбишийн эхнэрийн гэдэс рүү нь гар нь халтираад цохих шиг болсон. Тэгтэл Цэрэнбиш эхнэрийн гэдэс рүү цохьчихлоо гээд бас муудалцаад эхэлсэн. Иймэрхүү байдалтай явсаар байгаад Баянхошууны Хөтөлийн автобусны буудал дээр ирсэн. Автобусны буудал дээр зогстол хамгийн эхлээд Заяабат түрүүлээд буусан, араас нь Цэрэнбиш буух гэтэл нөгөө эмэгтэй үснээс нь татаад буулгахгүй байсан.Цэрэнбишийн хойноос нөхөр нь зуураад байсан. Тэр үед би машинаас буугаад Цэрэнбишийг барьж байсан эмэгтэйгийн гарыг салгасан. Тэгэхэд л тэр хүүхний нөхрийг цохьсон байж магадгүй. Би цохиж байхыг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 85х/

 

            Гэрч Ц.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хэрэг гарсан өдрийн он, сарыг нь сайн санахгүй байна. Тэр өдөр манай эхнэрийн ажлын газрын хүн болох Доржсүрэн гэх хүний 60 насны ой болсон. Тухайн үед манай эхнэр Доржсүрэн гэх хүний төрсөн өдрийн баярт уригдаж очсон байсан. Тэр үед би эхнэрээ хүргэж өгчихөөд өөрөө гадуур ажилтай явж байгаад орой 22 цагийн үед эхнэрээ очиж авахаар Доржсүрэнгийн төрсөн өдөр тэмдэглэж байсан газар очсон. Намайг очих үед тэнд байсан хүмүүс бүгд нилээн халамцуу байдалтай байсан учраас машин барих хүн байгаагүй. Тэгтэл Доржсүрэн намайг гуйгаад Цэрэнбиш гэх хүнийг эхнэртэй нь, хохирогч гэх хүнийг эхнэрийн хамтаар Доржсүрэн гэдэг хүний Приус-20 маркын машинд суулгаад гэрт нь хүргээд өгчих гэж гуйсан. Тэр үед хохирогч гэх хүний эхнэр миний хажуу талд машины урд суусан. Харин Цэрэнбиш гэдэг хүн эхнэрийн хамт хохирогч болох хүний хамтаар машины хойд талын суудал дээр суугаад Амгалангаас Баянхошууны Хөтөл рүү чиглэн явсан. Тэгээд замд явж байхад Сансарын колонкийн автобусны буудал дээрээс Цэрэнбишийн ажлын газрын хүн Бүүвэйбаатар гэдэг хүний авахаар 10-15 минут орчим хүлээж байгаад Бүүвэйбаатарыг машинд суулгаад Баянхошуу руу хөдөлсөн. Энэ үед Цэрэнбиш “би гэртээ харимаар байна” гэсэн утгатай зүйл хэлээд миний хажуу талд сууж байсан эгчтэй маргалдаад хэрүүл хийж эхэлсэн. Мөн Цэрэнбиш нь тэр эгч рүү салаавч өгсөн. Тэгтэл нөгөө эгч “чи надад салаавч өгдөг хэн бэ” гээд Цэрэнбиш гэх хүний үснээс татсан. Тэр үед би “та нар болиоч ээ, хөдөлгөөнд саад учруулах гээд байна ш дээ” гэсэн. Тэгтэл Бүүвэйбаатар гэх, хохирогч болох хүний хамтаар Цэрэнбиш болон миний хажуу талд сууж байсан эгч хоёр салгаад холдуулсан. Тэгсэн чинь хэсэг явж байгаад нөгөө хоёр дахин маргалдаад хэрүүл хийж эхэлсэн. Тэгтэл Цэрэнбишийн гарнаас нөгөө эгч мушигаад байх шиг байсан. Тэр үед Цэрэнбиш “болиоч ээ, гар тавиач” гэж орилоод байсан. Ингэж явсаар байгаад Баянхошууны Хөтөл рүү ирээд автобусны буудал дээр зогссон. Энэ үед хамгийн эхлээд жолоочийн эсрэг талын хойд хаалгаар Цэрэнбишийн эхнэр гэртээ орохоор буусан, араас нь Цэрэнбиш буух гэтэл миний хажууд сууж явсан эгч буулгахгүй гарнаас нь татаад байсан, мөн хохирогч гэх хүн хувцаснаас нь татаж байх шиг харагдсан. Гэхдээ би сайн тодорхой харж чадаагүй. Тэгтэл Цэрэнбиш гэх хүн буух гэж байсан жолоочийн эсрэг талын хойд хаалгаар бууж чадалгүй жолооч талын хойд хаалгаар буусан. Тухайн үед Бүүвэйбаатар гэх хүн Цэрэнбишийг татаж буулгасан. Яг энэ үед Цэрэнбиш гэх хүн хохирогч эрэгтэйн урдуур даваад буусан учраас тэр үед гар болон тохойгоороо хохирогчийн хамар луу цохисон байж магадгүй. Түүнээс машин дотор зодоон цохион болж хохирогчийг зодож нүдсэн зүйл болоогүй. Тэгээд л тэд нар машинаас буугаад явсан. Тэр үед хохирогч болон түүний эхнэр хоёр машинд суугаад гэртээ хүргүүлэхээр Дэнжийн-1000 руу явсан. Гэр лүүгээ явж байхдаа хохирогч ах миний эрэх тасарчихлаа гэж ярьж байсан. Тэгээд гэрийнх нь гадна талд очоод нөгөө хоёрыг буулгахаар машины дотор талын гэрлийг асаагаад хойшоо иргээд хартал хохирогч ах хамраа дарчихсан, хамарнаас нь цус гарчихсан байдалтай харагдсан. Тэгэхээр нь би хохирогч ахаас та яасан бэ, яагаад хамарнаас чинь цус гарчихсан байгаа юм бэ гэж асуутал нөгөө ах сая Цэрэнбиш гэх хүн машинаас буухдаа миний хамар луу цохьчихлоо гэж хариулж байсан. Тэгэхээр нь би машин дотор байсан элгэн алчуурыг нөгөө ахад авч өгөөд хамарныхаа цусыг арч гэж хэлээд алчуур өгсөн. Нөгөө ах алчуураар хамарныхаа цусыг арчиж дуусчихаад гэртээ орохоор эхнэртэйгээ хамт машинаас буугаад явсан. Тэр үед би буцаад Доржсүрэн гэх хүний машиныг хүргэж өгөхөөр Амгалан руу буцаж явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4939 тоот дүгнэлтэд: “...1/ Л.Нэргүйгийн биед зүүн талын хоншоор яс, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор, доод хана, зүүн гайморовын хөндийн дотор ханыг дайрсан цөмөрсөн нийлмэл хугарал, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-ийн 42х/

 

Шинжээч Т.Чимэд-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л.Нэргүйгийн биед учирсан зүүн талын хоншоор яс, хамар яс, зүүн нүдний ухархай дотор, доод хана, зүүн гайморовын хөндийн дотор ханыг дайрсан цөмөрсөн нийлмэл хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлүүд нь нэг болон олон удаагийн үйлчлэлээр аль алинд нь үүсэх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байх бөгөөд гараар цохих үед үүсэх боломжтой юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90х/

 

Л.Нэргүйн амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 31-40х/

 

Гэрч Н.Шүрэнцэцэг, Ц.Батболд нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл: Ц.Батболдын “... Цэрэнбиш, Шүрэнцэцэг нар нь  өөр, өөрсдийн гэрлүү эхэлж хүргүүлэх зорилгоор “манайх руу эхэлж яв” гэх асуудлаас болж маргалдсан. Нэргүй гуайг Цэрэнбиш л гар хөлөө сарвагнуулж байгаад цохьсон байх.” гэж, Н.Шүрэнцэцэгийн “...Нэргүй машинд суухад зүгээр суусан. Цэрэнбиш цохиж аваад  нүүр ам нь битүү цус болсон юм” гэсэн мэдүүлгүүд авагдсан /хх-ийн 86-88х/

 

Хохиролын тооцоо, баримтууд: /хх-ийн 15-19, 106х/

Хохирогчийн фото зэрэг /хх-ийн 105х/

 

Шүүгдэгч Г.Цэрэнбишийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хэрэг гарсан өдрийн он, сар, өдрийг нь санахгүй байна. Тэр өдөр манай найз Доржсүрэнгийн 60 насны ой болоод Амгаланд байрлах “Их буурал” нэртэй ресторанд очсон. Тэнд очиход ойролцоогоор хамаатан, садан, найз, нөхөд нь нийлээд 20 орчим хүмүүс цугларсан байсан. Тэгээд тэр газар идэж уугаад хэсэг сууж байгаад 21 цагийн үед тараад гэр гэртээ харихаар болсон. Тэгээд харих гэтэл бид нар унаа тэрэг байгаагүй учраас Доржсүрэн өөрийн унаагаа хамт ажиллаж байсан Гургалмаагийн нөхөр болох Гомбоо гэж дууддаг залуугаар машинаа бариулаад манай эхнэр Заяабат, бид хоёрыг болон Доржсүрэнгийн төрсөн дүү Шүрэнцэцэг, түүний нөхөр Нэргүй бид нар Доржсүрэнгийн приус-20 маркын автомашинд суугаад Баянхошуу руу гэртээ хүргүүлэхээр явсан. Харин Нэргүй, Шүрэнцэцэг нарын гэр нь дэнжийн 1000-д байдаг учраас замдаа буулгаж өгөхөөр болоод Их буурал рестораны гаднаас хөдөлсөн. Тэгээд тэндээсээ хөдлөөд сансарын замаар хойгуураа явж байтал Сансарын колонкоос надтай хамт ажилладаг Бүүвэйбаатар сууж Баянхошуунд байрлах гэртээ хүргүүлэхээр дайгдаж суусан. Тэгээд явж байх замд жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан Шүрэнцэцэг хойшоо эргэж харчихаад согтуурхаад орилж хашгираад байсан. Тэгэхлээр нь би Шүрэнцэцэгт хандаж: энд жирэмсэн хүн явж байна, чи чимээгүй байгаач гэж уурласан байдалтай хэлсэн. Тэр үед бас хашгирсан хэвээрээ байсан. Тэр үед би Шүрэнцэцэг миний үснээс зулгаагаад, тавиулах гэж оролдохоор эрхий хуруу мушигаад байсан, мөн манай гэрт цагдаа нар байгаа гэртээ аваачиж алуулъя гээд агсам тавиад байсан. Тэгтэл машин барьж явсан жолооч та хоёрыг эхэлж гэрт чинь хүргэж өгье гээд Баянхошууны хөтөл рүү явсан. Тэгж явсаар байгаад Баянхошууны хөтөлийн автобусны буудлын дэргэд ирээд Заяабат, бид хоёр буухаар болоод Заяабат надаас түрүүлээд машинаас буусан, харин би араас нь буух гээд байж байтал миний араас Нэргүй гэх хүн хувцаснаас зуураад буулгахгүй байсан. Тэгэхлээр нь би жаахан уцаарлаад баруун гараа арагш саваад Нэргүй гэх хүний гарыг цохиж тавиулаад машинаас буусан. Энэ үед Бүүвэйбаатар та нар болиоч гэж хэлээд Нэргүй бид хоёрыг салгаж холдуулсан юм. Тухайн үед өөр зүйл болоогүй юм...”

“Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байх “Мөнгөн унага” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна ирээд манай эхнэр эхлээд буугаад би дараа нь буусан чинь нөгөө хүүхэн буучихсан байсан ба намайг зуураад авсан. Тэгтэл араас нь нөхөр нь миний өмсөж явсан куртикнээс барьчихаад тавихгүй зуураад байхаар нь би гараараа хойшоо 2 удаа гарыг нь тавиулахаар савж цохисон...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51, 52-53, 94-95х/

 

            Шүүгдэгч Г.Цэрэнбишийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

                  Гэрч А.Заяабатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...: Г.Цэрэнбиш нь манай нөхөр бөгөөд би 2007 оноос хойш мэдэх болсон. Бид хоёр тэр цагаас хойш одоог хүртэл хамт амьдарч байгаа. Манай нөхөр багадаа сургуульд суралцаж 10 дугаар анги төгссөн гэж ярьдаг. Яг энэ талаар би сайн мэдэхгүй байна. Манай нөхрийн хувьд ааш зан гэвэл элдэв ширүүн ааш зан гаргаад байдаггүй, найз нөхдийн дунд нэр хүндтэй, бусдад тусархуу зантай. Архи дарс хэрэглэсэн үедээ ч гэсэн элдэв ааш гаргаад байдаггүй, догшин ааш зангүй, архи уусан үедээ зүгээр л орж ирээд чимээгүй унтчихдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25х/

 

                  Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60х/

                  Хохирол төлсөн баримт /хх-ийн 111х/

                  Г.Цэрэнбишийн цалингийн тодорхойлолт /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн/  зэрэг болно.

 

 

            Шүүхийн дүгнэлтийн талаар:

            Шүүгдэгч  Г.Цэрэнбиш нь 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, “Мөнгөн Унага” хүнсний дэлгүүрийн орчимд Л.Нэргүйн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж дүгнэхээр  дараах нотлох баримтууд авагдсан байна. Тодруулбал,

Хохирогч Л.Нэргүйгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би он, сарыг нь тодорхой санахгүй байна. Тэр өдөр манай эхнэр Шүрэнцэцэгийн төрсөн ах Доржсүрэнгийн 60 насны ой болоод эхнэр бид хоёр уригдан Амгаланд байрлах нэг караоке руу орой болтол сууж идэж ууж байгаад гэртээ харихаар гарцгаасан. Тэр караокеноос гартал Доржсүрэн ах автобус баазад ажилладаг бололтой нэг танихгүй залуугийн машинд намайг зодсон залуу Цэрэнбиш, түүний эхнэр, болон манай эхнэр Шүрэнцэцэг бид нарыг суулгаад нөгөө жолоочид гэр гэрт нь хүргээд өгчих гэж захиж хэлээд явуулсан. Тэгээд бид хэд нөгөө хүний машинд суугаад явж байтал замдаа Цэрэнбиш гэх хүн жирэмсэн эхнэрээ удаа дараа цохиод, манай эхнэр Шүрэнцэцэгийг ч гэсэн цохиод байсан. Тэгэхээр нь би “яагаад эмэгтэй хүмүүс цохиод байгаа юм бэ” гэж хэлтэл миний чихний ойролцоо нэг удаа цохьчихсон. Тэгээд цааш яваад Баянхошууны Хөтөлийн буудлын хажууд иртэл Цэрэнбишийн эхнэр нь тамхи авахаар машинаас буусан. Тэр хооронд Цэрэнбиш ямар ч шалтгаангүйгээр миний хамар болон нүдний ойролцоо нэг удаа гараараа цохичихоод машинаас буугаад явчихсан. Тэгтэл миний хамарнаас цус гойжиж эхэлсэн. Тэгээд би цусаа тогтоогоод гэртээ харихаар нөгөө машинаар гэртээ хүргүүлсэн юм. Би нийт 2.854.946 төгрөг нэхэмжилж байна...” /хх-ийн 21-22, 83-84х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Н.Шүрэнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр миний төрсөн ах С.Доржсүрэнгийн 60 насны ойн баяр болж  уг ойд олон хүн цугларсан байсан. Тэгээд бид нар оройны 20 цаг хүртэл ууж, идэж сууж байгаад гэр гэртээ харихаар караокены өрөөнөөс гараад манай нөхөр Нэргүй, нөхрийг зодсон хүн эхнэрийнхээ хамт, жолооч болох нэг танихгүй залуу бид тав Баянхошуу руу явсан. Тэр үед би машины урд талын суудал дээр суусан байсан ба харин манай нөхөр болон нөхрийг зодсон залуу эхнэрийнхээ хамт машины хойд талын суудал дээр суучихсан явж байсан. Тэгтэл явж байх замд манай нөхрийг зодсон залуу болох Цэрэнбиш гэх хүн эхнэрээ цохих шиг харагдсан. Тэгэхээр нь би тэсэлгүй хойшоо иргэж хараад “чи болиоч ээ” гэж хэлтэл миний урдаас чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Тэгээд байж байтал нөгөө залуу гэнэт миний хоолойноос баруун гараараа боож байгаад зүүн гараараа миний зүүн нүдний ойролцоо нэг удаа цохисон. Тэгэхээр нь би “чи яагаад хөгшин хүн цохиж байгаа юм бэ, нэг бол эхнэртэйгээ зодолдоод, нэг бол хөгшин хүн зодоод байх юм” гэж хэлээд цааш явсан. Тэгтэл Цэрэнбиш дахин эхнэрээ зодох шиг болсон. Энэ үед манай нөхөр Нэргүй тэсэхээ байгаад Цэрэнбишид хандаж “чи одоо болио, түрүүнээс хойш эхнэрээ зодоод байх юм, наад хүн чинь жирэмсэн хүн байна ш дээ” гэж хэлсэн. Тэр үед ямар ч шалтгаангүйгээр манай нөхрийн чих рүү 1 удаа цохисон. Тэгээд явж байтал гэрийнхээ хажууд буюу Баянхошууны Хөтөлийн автобусны буудал дээр буух үедээ Цэрэнбиш гэх хүн манай нөхрийн хамар болон зүүн нүдний ойролцоо 1 удаа гараараа цохичихоод буугаад явчихсан. Энэ үед манай нөхрийн хамарнаас цус маш их гарч байсан. Тэгэхээр нь “би яасан бэ, юу болчихвоо” гэж асуутал нөхөр “Цэрэнбиш намайг цохичихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цэрэнбишийн үснээс нь зулгаасан. Яагаад гэвэл цагдаа дээр очиж учраа олъё гэхэд явахгүй гээд байсан.Түүнээс түүнийг цохьсон зүйл байгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч А.Заяабатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нөхөр бид хоёр Доржсүрэн гэх хүний 60 насны ойн баярт хамт очоод насны ой дээр хэсэг байж байгаад оройхон тараад гэр гэртээ харихаар болсон. Тухайн үед нөхөр бид 2 машингүй байсан тул Доржсүрэн ах өөрийнхөө Приус-20 маркийн автомашиныг хамт ажиллаж байсан Гомбоо гэж дууддаг залуугаар бариулаад Нэргүй гэх хүн эхнэр Шүрэнцэцэгийн хамт, би нөхөр Г.Цэрэнбишийн хамтаар, жолооч залуу Гомбоо бид 5 машинд суугаад хөдөлсөн. ...явж байх замд Шүрэнцэцэг эмэгтэй жолоочийн урд талын суудал дээр суучихаад агсарсан байдалтай орилж, хашгираад байсан. Тэр үед манай нөхөр Г.Цэрэнбиш “чи чимээгүй яв, жирэмсэн хүн явж байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь Шүрэнцэцэг гэх эмэгтэй эргэж хараад манай нөхрийн үснээс зулгаагаад орилж хашгираад нөхрийн гарыг мушгиад зүгээр байхгүй байсан. Ингэж явсаар байгаад Баянхошууны Хөтөлийн автобусны буудал дээр ирсэн. Тэгэхээр нь машинаас би түрүүлж буугаад дэлгүүр ороод тамхи авчихаад гараад иртэл Шүрэнцэцэг гэх эмэгтэй, нөхөртэйгөө хамт манай нөхрийг машинаас буулгахгүй гээд зууралдаад байсан. Тэр үед жолооч Гомбоо гэх залуу машинаасаа бууж ирээд Шүрэнцэцэг болон түүний нөхөр Нэргүй нарыг машинд суулгасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26х/

 

Гэрч Б.Бүүвэйбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цэрэнбиштэй утсаар яриад замаас нь дайгдаж суугаад гэртээ харихаар Баянхошуу руу явсан. Тухайн үед Цэрэнбиш, түүний эхнэр Заяабат, мөн жолоочийн хажуу талын сандал дээр нэг танихгүй эмэгтэй нөхрийн хамт, бас жолооч гэх залуучууд явж байсан. Тэгээд би бараг багтахгүй шахам шахцалдаад машины хойд талын суудал дээр суусан. Тэгтэл жолоочийн хажуу талд сууж байсан нилээн халамцуу байдалтай эмэгтэй урагшаа, хойшоо эргэж хараад жолооч залуу болон Цэрэнбиш нар луу янз янзийн зүйл хэлээд хоорондоо ам зөрсөн маягтай явсан. Тухайн үед машины урд сууж явсан эмэгтэй Дэнжийн 1000 руу явъя энэ тэр гээд агсам тавиад Цэрэнбиштэй муудалцаад гарыг нь мушгиад, хурууг нь барьчихаад дараад байсан. Тэгтэл Цэрэнбиш хуруу тавиач гээд хуруугаа салгах гэж байтал нөгөө эмэгтэй Цэрэнбишийн эхнэрийн гэдэс рүү нь гар нь халтираад цохих шиг болсон. Тэгтэл Цэрэнбиш эхнэрийн гэдэс рүү цохьчихлоо гээд бас муудалцаад эхэлсэн. Иймэрхүү байдалтай явсаар байгаад Баянхошууны Хөтөлийн автобусны буудал дээр ирсэн. Автобусны буудал дээр зогстол хамгийн эхлээд Заяабат түрүүлээд буусан, араас нь Цэрэнбиш буух гэтэл нөгөө эмэгтэй үснээс нь татаад буулгахгүй байсан.Цэрэнбишийн хойноос нөхөр нь зуураад байсан. Тэр үед би машинаас буугаад Цэрэнбишийг барьж байсан эмэгтэйгийн гарыг салгасан. Тэгэхэд л тэр хүүхний нөхрийг цохьсон байж магадгүй. Би цохиж байхыг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 85х/

 

            Гэрч Ц.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Доржсүрэн намайг гуйгаад Цэрэнбиш гэх хүнийг эхнэртэй нь, хохирогч гэх хүнийг эхнэрийн хамтаар Доржсүрэн гэдэг хүний Приус-20 маркын машинд суулгаад гэрт нь хүргээд өгчих гэсэн. Тэр үед хохирогч гэх хүний эхнэр миний хажуу талд машины урд суусан. Харин Цэрэнбиш гэдэг хүн эхнэрийн хамт хохирогч болох хүний хамтаар машины хойд талын суудал дээр суугаад Амгалангаас Баянхошууны Хөтөл рүү чиглэн явсан. Энэ үед Цэрэнбиш “би гэртээ харимаар байна” гэсэн утгатай зүйл хэлээд миний хажуу талд сууж байсан эгчтэй маргалдаад хэрүүл хийж эхэлсэн. Мөн Цэрэнбиш нь тэр эгч рүү салаавч өгсөн. Тэгтэл нөгөө эгч “чи надад салаавч өгдөг хэн бэ” гээд Цэрэнбиш гэх хүний үснээс татсан. Тэр үед би “та нар болиоч ээ, хөдөлгөөнд саад учруулах гээд байна ш дээ” гэсэн. Тэгтэл Бүүвэйбаатар гэх, хохирогч болох хүний хамтаар Цэрэнбиш болон миний хажуу талд сууж байсан эгч хоёр салгаад холдуулсан. Тэгсэн чинь хэсэг явж байгаад нөгөө хоёр дахин маргалдаад хэрүүл хийж эхэлсэн. Тэгтэл Цэрэнбишийн гарнаас нөгөө эгч мушгиад байх шиг байсан. Тэр үед Цэрэнбиш “болиоч ээ, гар тавиач” гэж орилоод байсан. Ингэж явсаар байгаад Баянхошууны Хөтөл рүү ирээд автобусны буудал дээр зогссон. Энэ үед хамгийн эхлээд жолоочийн эсрэг талын хойд хаалгаар Цэрэнбишийн эхнэр гэртээ орохоор буусан, араас нь Цэрэнбиш буух гэтэл миний хажууд сууж явсан эгч буулгахгүй гарнаас нь татаад байсан, мөн хохирогч гэх хүн хувцаснаас нь татаж байх шиг харагдсан. Гэхдээ би сайн тодорхой харж чадаагүй. Тэгтэл Цэрэнбиш гэх хүн буух гэж байсан жолоочийн эсрэг талын хойд хаалгаар бууж чадалгүй жолооч талын хойд хаалгаар буусан. Тухайн үед Бүүвэйбаатар гэх хүн Цэрэнбишийг татаж буулгасан. Яг энэ үед Цэрэнбиш гэх хүн хохирогч эрэгтэйн урдуур даваад буусан учраас тэр үед гар болон тохойгоороо хохирогчийн хамар луу цохисон байж магадгүй. Тэгээд л тэд нар машинаас буугаад явсан. Тэр үед хохирогч болон түүний эхнэр хоёр машинд суугаад гэртээ хүргүүлэхээр Дэнжийн-1000 руу явсан. Гэр лүүгээ явж байхдаа хохирогч ах миний эрх тасарчихлаа гэж ярьж байсан. Тэгээд гэрийнх нь гадна талд очоод нөгөө хоёрыг буулгахаар машины дотор талын гэрлийг асаагаад хойшоо иргээд хартал хохирогч ах хамраа дарчихсан, хамарнаас нь цус гарчихсан байдалтай харагдсан. Тэгэхээр нь би хохирогч ахаас та яасан бэ, яагаад хамарнаас чинь цус гарчихсан байгаа юм бэ гэж асуутал нөгөө ах сая Цэрэнбиш гэх хүн машинаас буухдаа миний хамар луу цохьчихлоо гэж хариулж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4939 тоот дүгнэлтэд: “...1/ Л.Нэргүйгийн биед зүүн талын хоншоор яс, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор, доод хана, зүүн гайморовын хөндийн дотор ханыг дайрсан цөмөрсөн нийлмэл хугарал, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-ийн 42х/

 

Шинжээч Т.Чимэд-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л.Нэргүйгийн биед учирсан зүүн талын хоншоор яс, хамар яс, зүүн нүдний ухархай дотор, доод хана, зүүн гайморовын хөндийн дотор ханыг дайрсан цөмөрсөн нийлмэл хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлүүд нь нэг болон олон удаагийн үйлчлэлээр аль алинд нь үүсэх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байх бөгөөд гараар цохих үед үүсэх боломжтой юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90х/

 

Л.Нэргүйн амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 31-40х/

 

Гэрч Н.Шүрэнцэцэг, Ц.Батболд нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл: Ц.Батболдын “... Цэрэнбиш, Шүрэнцэцэг нар нь  өөр, өөрсдийн гэрлүү эхэлж хүргүүлэх зорилгоор “манайх руу эхэлж яв” гэх асуудлаас болж маргалдсан. Нэргүй гуайг Цэрэнбиш л гар хөлөө сарвагнуулж байгаад цохьсон байх.” гэж, Н.Шүрэнцэцэгийн “...Нэргүй машинд суухад зүгээр суусан. Цэрэнбиш цохиж аваад  нүүр ам нь битүү цус болсон юм” гэсэн мэдүүлгүүд авагдсан /хх-ийн 86-88х/

 

Хохирогчийн фото зэрэг /хх-ийн 105х/

 

Шүүгдэгч Г.Цэрэнбишийн мөрдөн байцаалтын шатанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байх “Мөнгөн унага” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна ирээд манай эхнэр эхлээд буугаад би дараа нь буусан чинь нөгөө хүүхэн буучихсан байсан ба намайг зуураад авсан. Тэгтэл араас нь нөхөр нь миний өмсөж явсан куртикнээс барьчихаад тавихгүй зуураад байхаар нь би гараараа хойшоо 2 удаа гарыг нь тавиулахаар савж цохисон...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51, 52-53, 94-95х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан дүгнэвэл, хохирогч Л.Нэргүй, шүүгдэгч Г.Цэрэнбиш, гэрч Н.Шүрэнцэцэг нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйлийг хэрлэсэн байдалтай байхдаа Н.Шүрэнцэцэг, Г.Цэрэбиш хоёрын хооронд маргаан үүсэж, улмаар Н.Шүрэнцэцэг нь шүүгдэгчийн үснээс зулгаах, хэл амаар доромжлох, хуруу гарыг нь мушгих зэрэг үйлдэл гаргасан, харин шүүгдэгч Г.Цэрэнбиш түүний хариу эсрэг үйлдэл хийж мөн цохих, түлхэх, хэл амаар доромжлох зэрэг байдал гаргаснаас гадна өөрийн хажууд сууж явсан Н.Шүрэнцэцэгийн нөхөр болох Л.Нэргүйн чих рүү цохих, хамар луу нь цохих зэрэг хүч хэрэглэж Л.Нэргүйн  эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тэдгээрийн өөрсдийн мэдүүлэг болон хамт  машинд сууж явсан гэрч Ц.Батболд, Б.Бүүвэйбаатар нарын мэдүүлгүүдээр, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр тогтоогдсон байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

             

Иймд шүүгдэгч Г.Цэрэнбишийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Цэрэнбиш нь өөрийн гэм буруу дээр маргаагүй тул шүүх гэм буруутайд тооцох, түүнд эрүүгийн хуульд заасан  эрүүгийн хариуцлага  хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг нэг мөр явуулсан болохыг дурдав.

 

Шүүхээс, шүүгдэгч Г.Цэрэнбишид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Учир нь, шүүгдэгч Г.Цэрэнбиш нь “Мяралзаа ХХК-нд автобусны жолоочоор ажилладаг, ам бүл 6, эхнэр, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг, өөрөөс нь өөр ажил хөдөлмөр эрхэлдэг хүнгүй, түүний сарын цалин нь 758.028 төгрөг” гэх тул энэхүү байдлыг харгалзаж үзсэн болно.

 

Шүүгдэгч Г.Цэрэнбишийн хувийн байдлын талаар:

-1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Улаанбаатар хотын шүүхийн 68 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлүийн 1 дэх хэсэгт зааснаар  хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялын хугацааг  2 жилээр тогтоосон,

-2000 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 39 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалсан,

-2000 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 223 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 сар 28 хоногийн ялыг  тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

-2007 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 12 хоногийг өршөөн суллагдсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт, өршөөл үзүүлэх тухай комиссын тогтоолын хуулбар зэргээр тогтоогдлоо. /хх-ийн 66, 68-69, 70, 71-72, 73, 74, 97-98, 99, 100-101, 102-103х/

Мөн гэрч А.Заяабатын “...: Г.Цэрэнбиш нь манай нөхөр бөгөөд би 2007 оноос хойш мэдэх болсон. Бид хоёр тэр цагаас хойш одоог хүртэл хамт амьдарч байгаа. Манай нөхөр багадаа сургуульд суралцаж 10 дугаар анги төгссөн гэж ярьдаг. Яг энэ талаар би сайн мэдэхгүй байна. Манай нөхрийн хувьд ааш зан гэвэл элдэв ширүүн ааш зан гаргаад байдаггүй, найз нөхдийн дунд нэр хүндтэй, бусдад тусархуу зантай. Архи дарс хэрэглэсэн үедээ ч гэсэн элдэв ааш гаргаад байдаггүй, догшин ааш зангүй, архи уусан үедээ зүгээр л орж ирээд чимээгүй унтчихдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25х/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60х/ зэрэг  мэдүүлэг баримтууд авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн тухайд:

            Хохирогч Л.Нэргүй нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардал гэж шүүгдэгч Г.Цэрэнбишээс 2.854.946 төгрөгийг нэхэмжилсэн байна.

          Шүүгдэгчийн үйлдлээс үүссэн гэмтлийн улмаас Л.Нэргүй нь ухархайн ханын хугарал засах, хамар засах хагалгаанд орсон байх ба уг эмчилгээ, хагалгааны  зардал гэж нийт 1.430.000 төгрөгийн зардал гарснаас Эрүүл мэндийн даатгалаас 1.275.000 төгрөгийг төлсөн, үлдсэн 155.000 төгрөгийг даатгуулагч буюу Л.Нэргүй нь төлсөн талаар баримттай байна. /хх-ийн 15х/

          Түүнчлэн хохирогч Л.Нэргүй нь  хамар, толгойн томографийн зураг авхуулах, эм тариа авах, эмчийн үзлэг,  унааны зардал гэж 551.355 төгрөгийн баримт гаргаж хэрэгт хавсаргуулсан зэргээс үзвэл Л.Нэргүйгээс 706.355 төгрөгийг өөрийн зүгээс гаргаж дээрх зардалд зарцуулсан /хх-ийн 15-19, 46х/, шүүгдэгч Г.Цэрэнбиш нь хохирогч Л.Нэргүйд 855.000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон байна./хх-ийн 111х/

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Нэргүй нь мэдүүлэхдээ “... би толгойны хагалгаанд орох шаардлагатай байгаа. Уг хагалгаанд ороход 2 сая төгрөг хэрэгтэй байгаа тул уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэсэн санал, хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь, шүүх эмнэлгийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэргээр хохирогчийн биед шүүгдэгчийн үйлдлээс болж толгойн гэмтэл учраагүй, уг гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй хамааралгүй байх тул уг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

          Харин хохирогч Л.Нэргүй нь шүүгдэгчийн үйдлээс болж гэмтсэн гэмтэлтэй холбоотойгоор цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Цэрэнбишийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Бэсүд овогт Ганжууржавын Цэрэнбишийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэрэнбишийг  450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэрэнбишид оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 75.000 /далан таван мянга/ төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Цэрэнбиш нь торгох ялыг биелүүлээгүй бол түүний биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Л.Нэргүй нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан цаашид гаргах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Цэрэнбишид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ