Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2016/00354

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
                                                                                                                                           Хэргийн индекс 135/2015/00127/И
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
 
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, ******* дүгээр хороолол, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар *******, утас *******/ нарт холбогдох
1,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
 
Нэхэмжлэгч *******шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...Хариуцагч болох ******* нь 2014 оны 04 дүгээр сард намайг гэртээ байж байхад утсаар дуудаж чи хүрээд ир, энд гар утсаар холбоо тогтоон мөнгө хожиж болох боломж байна гэж ятган улмаар өөрийн найз нар болох ******* нартай нийлж надад итгүүлэн 1,200,000 төгрөгийг надаас хүлээн авсан юм. Гэтэл одоог болтол өнөө мөнгөнөөс маань нэг ч төгрөг буцаж ирэлгүй байсаар намайг хохироолоо. Энэ талаар ******* болон ******* нарт хэлсэн боловч хоорондоо бие бие рүүгээ чихсээр өдийг хүрлээ. Ямар ч байсан намайг олж өгсөн гэдгээр ******* нь 250 доллар *******аас авсан гэдэг. Ер нь энэ сураг сонсонгуут би сүлжээ юм байна гэж ойлгоод тэр дариу мөнгөө буцааж авахаар нэхэхэд аль хэдийн тараагаад хуваагаад авчихсан байсан тул өдийг болтол нэхээд ч эргүүлж авч чадалгүй байсаар ийнхүү шүүхэд хандаж байна.
...хариуцагч Л.*******с нэхэмжилэхгүй, хариуцагч Э.*******аас 1,200,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
 
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...Э.******* World компаний сургагч багш гэсэн ажлыг хийдэг. Тус шүүхэд өргөдөл гаргаж байгаа *******гэдэг хүнийг *******урьж авчирч сургалт авсан. Сургалт авсныхаа дараа 7 хоногт надад өөрийн хүсэлтээр гэрээ хийж 1,000,000 төгрөг бэлнээр өгч элсэлт хийсэн. Тэгээд надтай болон манай Дарханы салбарын тэргүүн ******* гэгч эгчтэй намайг дагуулж Сэлэнгэ аймаг явсан. Эхнээсээ сүлжээ гэдгийг мэдсэн. Тэр битгий хэл Сэлэнгэд ******* гэж найзруугаа мөн ******* гэсэн хоёр найзруугаа очиж сүлжээгээ задлана гэж бид хоёрыг авч явж хоёр хоносон. Тэгээд ******* гэдэг хүн нь ******* дээр бүртгэл хийлгэж орсон боловч мөнгөө өгөөгүй.
...Мөн түүний эхнэр мөн 100 долларын ваучир дээрээ өөрийн гэр бүлийн хүнээ дагуулж ирж бүртгүүлж утсан дээр нь программаа аваад явж байгаа. Иймд би Шижирбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
 
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******, Э.******* нараас 1,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч Л.*******с татгалзаж, хариуцагч Э.*******аас 1,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн болно.
Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч *******нь 2014 оны 03 дугаар сард ******* ХХК-ний сургагч багш Э.*******аас хөрөнгө оруулалт хийж, түүнээс ашиг олох талаар мэдээлэл авч, Э.*******д 1000,000 төгрөгийг өгсөн ба Э.******* нь Ш******* хүсэлтийн дагуу түүний өгсөн 1000,000 төгрөгийг *******-нд гишүүнээр элсэхэд нь зориулж төлсөн болох нь Ворлд-Алтан дэлхийн гайхамшиг ХХК-ны ...******* овогтой ******* нь Affiliate багцын 39 долларын хөрөнгө оруулалтыг 2014 оны 03 дугаар сарын 04-нд, Мастер багцын 500 долларын хөрөнгө оруулалтыг 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хийж бизнесийн системд бүртгэгдсэн байна гэсэн тодорхойлолт, гэрч ******* *******-ний үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Сэлэнгэ аймаг руу *******, Э.******* нарын хамт явсан. ******* хүсэлтээр явсан. *******өөрийн авч ирсэн 3-4 хүнд мэдээлэл өгсөн... гэсэн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...*******нь хавтан худалдаалдаг компаний ажилтан Э.*******аас хавтанд хөрөнгө оруулалт хийж, борлуулсан ашгаас хувь авах талаар мэдээлэл авсан учраас хавтанд хөрөнгө оруулалт хийхийн тулд 1,000,000 төгрөгийг өгсөн... гэсэн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хавтанд хөрөнгө оруулж, ашиг авах зорилгоор компаний ажилтан Э.*******д 1000,000 төгрөгийг өгсөн. Гэвч сүүлд нь сүлжээ гэдгийг мэдсэн, ярьж байсан шиг ашгаа өгөөгүй учраас Э.*******аас өгсөн 1,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. 200,000 төгрөгийг нэхэмжилэхээс татгалзаж байна. Э.*******, *******нарын хооронд тодорхой эрх зүйн харилцаа үүсээгүй... гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тайлбарласан бөгөөд зохигчдын хооронд үүрэг үүсээгүй ба дээрх мөнгийг Э.******* нь өөртөө авч хэрэглээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч ******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаан дээр хариуцагч Л.*******с мөнгө нэхэмжлэхээс татгалзаж байна. Үндсэн шаардлага болох 1,200,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг татгалзаж, үлдэх 1,000,000 төгрөгийг хариуцагч Э.*******аас нэхэмжилж байна гэсэн тайлбарыг гаргасан боловч нэхэмжлэгч ******* 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийг түүнд олгоогүй байна.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* гаргасан хариуцагч Э.*******аас 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
 
3. Ирй хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
 
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА