Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2023/00048

 

 

 

 

 

 

 

 

 

*******22 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ*******23/00048

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн ........ тоотод байрлах, ....... регистрийн дугаартай, Х  ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн ....... байрлах, ...... регистрийн дугаартай, Б  ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 108.961.471 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Х  ХК хариуцагч Б ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 127.234.500 төгрөг, алданги 287.000 төгрөг, нийт 127.521.500 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 30.000.000 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаа алданги 11.439.971 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 108.961.471 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Х  ХК нь Б  ХХК-тай *******22 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мазут бэлтгэн нийлүүлэх гэрээ, *******22 оны 4 дүгээр сарын *******-ны өдөр мазут бэлтгэн нийлүүлэх гэрээний нэмэлт, өөрчлөлтийг тус тус байгуулсан. Гэрээний дагуу манай компани 309.550 тонн мазутыг нэг тонныг НӨАТ-ыг тооцсон үнээр буюу*******0.000 төгрөгөөр худалдах, нийлүүлэх, Б ХХК нь мазутын төлбөрийг *******22 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, худалдан авагчийн захиалгын дагуу *******22 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс *******22 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 182.634.500 төгрөгийн 309.550 тонн мазутыг худалдан авагчийн захиалгын дагуу Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт байрлах, М ТӨҮГ-ын уурхайд хүргэж өгсөн. Худалдан авагч нь гэрээний дагуу *******22 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мазутын урьдчилгаа төлбөр 35.400.000 төгрөг, тээврийн зардал 4.600.000 төгрөг, *******22 оны******* дугаар сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөг, *******22 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус төлж, нийт*******5.400.000 төгрөг төлсөн. Хариуцагч мазутын үлдэгдэл төлбөр 127.234.500 төгрөг, тээврийн зардлын үлдэгдэл 287.000 төгрөг, нийт 127.521.500 төгрөгийг төлөх сүүлийн хугацаа буюу *******22 оны 6 дугаар сарын 25-ны өдөр болоход төлбөр төлөөгүй байна. Иймд хариуцагчаас нийт 127.521.500 төгрөг гаргуулахаар шаардсан ба шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш *******22 оны 6 дугаар сарын 30-ны өдөр *******.000.000 төгрөг, *******22 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг төлснийг хасч, *******22 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 30 өдөр хүртэл төлөх ёстой 127.521.500 төгрөгийн хугацаа хэтэрсэн******* хоногийн алданги 637.607 төгрөг, *******22 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс *******22 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх төлөх ёстой 100.521.500 төгрөгийн хугацаа хэтрүүлсэн 25 хоногийн алданги 2.513.037 төгрөг, *******22 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх төлөгдөх ёстой 97.951.500 төгрөгийн хугацаа хэтрүүлсний алданги 8.289.327 төгрөг, нийт 11.439.971 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн ба нийт 108.961.471 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Манай компани Х ХХК-тай мазут худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу барааны төлбөрөө төлж явж байгаад төсөв мөнгөгүй болж төлбөр төлөх хугацаа саатаж төвөгтэй нөхцөл байдал үүссэн. Мөн Ковидын нөхцөл байдал нөлөөлсөн. Бид төлбөрийг яаралтай төлж барагдуулах эвлэрэх саналтай байна. Гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 97.521.500 төгрөгийг төлж барагдуулна, харин алдангийг төлөх боломжгүй гэв.

Нэхэмжлэгч талаас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талуудын хооронд байгуулсан *******22 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 00000 тоот мазут бэлтгэн нийлүүлэх гэрээ, нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, төлбөрийн нөхцөл гэрээний хавсралт 1, *******22 оны 4 дүгээр сарын *******-ны өдрийн мазут бэлтгэн нийлүүлэх гэрээний нэмэлт, өөрчлөлт М-22/01 тоот гэрээний хавсралт, Х  ХХК-ийн дансны депозит хуулга,

Хариуцагч талаас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Х  ХК нь хариуцагч Б   ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж төлбөрийн үлдэгдэл 97.521.500 төгрөг, гэрээнд зааснаар алданги 11.439.971 төгрөг, нийт 108.961.471 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч үндсэн төлбөр 97.521.500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Талуудын хооронд *******22 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 0000 дугаар гэрээ бичгээр байгуулагдаж, худалдагч буюу бэлтгэн нийлүүлэгч Х ХХК мазут М-100-г тонн тутмыг НӨАТ тооцсон үнээр буюу*******0.000 төгрөгөөр тооцож, 309.550 тонныг нийлүүлэх, худалдан авагч буюу Б  ХХК түүнд тохирсон үнэ болох 177.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохирчээ. /хх-5-8/

 

6.Дээрх гэрээг үндэслэн *******22 оны 4 дүгээр сарын *******-ны өдөр мазут бэлтгэн нийлүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлт гэх гэрээ байгуулж, уг гэрээгээр М-22/01 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.5-т заасан заалтуудыг үндэслэн 9550 тонн мазутыг*******.634.500 төгрөгөөр бэлтгэн нийлүүлэхээр тохиролцож, уг барааг хүлээн авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заасан дагуу талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

8.Б  ХХК нь Х  ХК-ийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, *******22 оны******* дугаар сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөг, *******22 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөг, *******22 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 40.000.000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байх ба талууд энэ асуудлаар маргаагүй байна.

9.Хариуцагч Б  ХХК гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд талуудын байгуулсан гэрээний 4.9-т алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байх тул гэрээний үлдэгдэл төлбөрөөс алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

10.Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д ...Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно... гэж заасан ба хариуцагч Б   ХХК гэрээний үндсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн, дэлхий дахинд шинэ төрлийн коронавирус /КОВИД-19/-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгааг тус тус харгалзан үзэж алдангийн хэмжээг хуульд заасан хэмжээнээс*******0 хувиар бууруулж, /11.439.971х50%/=5.719.985 төгрөг, /5.719.985+97.951.500/=103.671.485 төгрөгийг хариуцагч Б  ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас*******.289.985 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 103.671.485 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас*******.289.985 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1, 60 дугаар зүйлийн 60.1,*******6 дугаар зүйлийн*******6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 795.558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б  ХХК-иас 676.307 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х  ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН