Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2023/03795

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2023/03795

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн *******дугаар хороо, Буянт-Ухаа 24 дүгээр гудамж,******* тоотод оршин суух,******* регистрийн дугаартай******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн******* дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж*******, өөрийн байранд байрлах,******* газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,

 

Гэрч,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Хосням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагч******* газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие ХХК-ийн захирлаар ажиллаж байсан ба тус компани болон нөхөр нар эцэгын өмчлөлийн газар, хувийн орон сууцыг барьцаалж банкнаас зээл авсан. Зээлээ хугацаанд нь төлж чадаагүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны******* дугаар сарын 17-ны өдрийн дугаар шийдвэрээр ХХК, нараас*******2.134.033 төгрөгийг гаргуулж ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу*******2.134.033 төгрөг төлж барагдуулахаас 24.000.000 төгрөгийг төлж, одоо 28.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Миний хувьд зээлээ төлөх байр суурьтай байдаг.******* газар банктай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр зээлийн үлдэгдэл төлбөрийг барагдуулахаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авч, харилцан тохироогүй гэж улмаар хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон боловч шинжээч нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн тул эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар миний аав шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шинжээч нь 61.6 м.кв талбайтай, хувийн орон сууцыг*******0.371.667 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 643 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 83.314.429 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн газар нь цэвэр, бохир, дулааны шугамд холбогдсон, орон сууцны барилгажилтын бүсэд байршилтай, зам дагуу нүүрний эгнээнд байдаг тул худалдаа үйлчилгээ болон бусад төрлийн үйлчилгээний барилга барих боломжтой, барилга угсралтын компаниудаас өндөр үнэтэй бартерийн санал ирүүлж байсан. Манай өмчлөлийн газрын одоогийн зах зээлийн үнэлгээг хөрөнгө зуучлалын компаниудын зарын судалгаа болон бусад мэдээлэлд тулгуурлан тооцоход тус газрын үнэлгээний доод ханш 200.000.000 төгрөгийн үнэлгээтэй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.5 дахь хэсэгт заасныг үндэслэн******* газраас томилсон ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны******* дугаар сарын 17-ны өдрийн дугаар шийдвэрээр ХХК, нараас*******2.134.033 төгрөгийг гаргуулж ХК-д олгож, хариуцагч нар төлбөрөө сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолдын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн *******дугаар хороо, Буянт Ухаа 24 дүгээр гудамжны******* тоот хаягт байрлах, 61.6 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаар бүхий Хан-Уул дүүргийн *******дугаар хороо, Буянт Ухаа 24 дүгээр гудамжны 15/а тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 643 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.******* газар хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан ба төлбөр төлөгч ХХК, нар тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй. Удаа дараа мэдэгдэл болон хангалттай хугацаа өгсөн тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохироогүй учраас хөдлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд ХХК нийт 113.700.000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн. Шинжээч үнэлгээгээ хуульд нийцүүлэн гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч нар газрын үнэлгээг хэт багаар үнэлсэн гэж амаараа ярьдаг боловч өөр шинжээчээр үнэлүүлсэн буюу үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа, шаардлагыг үгүйсгэсэн талаарх нотлох баримт ирүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэл, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ХХК-ийн үнэлгээний тайлангийн хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн*******/53 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4-222/8114 дугаар******* газрын мэдэгдэл, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1-222/339 дугаар итгэмжлэл, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ГХ2022/01533 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, 2022 оны******* дугаар сарын 17-ны өдрийн дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2046 дугаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн *******дугаар хороо, Буянт Ухаа, 24 дүгээр гудамж,******* тоот, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2096 дугаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 22291003/03 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн*******ийн хүсэлт, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийнийн хүсэлт, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/01/0156 дугаар ХК-ийн үнийн санал илгээх тухай албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4-222/5915 дугаар******* газрын мэдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн*******ээс Г.Гансүхэд олгосон итгэмжлэл, 2023 оны 03 дугаар сарын*******0-ны өдрийнын гаргасан гомдол, шинжээч томилох тухай тогтоол, ХХК-ийн үнэлгээний тайлан, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4-222/6612 дугаар******* газрын мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүдийг шүүхэд ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны******* дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/01535 дугаар шийдвэрээр Нандин Сондор ХХК, нараас*******2.134.033 төгрөгийг гаргуулж, ХХК-д олгохоор шийдвэрлэж, шийдвэрийн дагуу*******2.134.033 төгрөг төлөхөөс 24.000.000 төгрөгийг төлж, 28.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар банктай байгуулсан барьцааны гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгөөр үлдэгдэл төлбөрийг барагдуулахаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авч улмаар шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон боловч үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн. Шинжээч нь 61.6 м.кв талбайтай хувийн орон сууцыг*******0.371.667 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байна. Харин 643 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 83.314.429 төгрөгөөр үнэлгээ тогтоосныг зөвшөөрөхгүй. Тухайн газар нь цэвэр, бохир, дулааны шугамд холбогдсон, орон сууцны барилгажилтын бүсэд байршилтай, зам дагуу нүүрний эгнээнд байдаг тул худалдаа үйлчилгээ болон бусад төрлийн үйлчилгээний барилга барих боломжтой, барилга угсралтын компаниудаас өндөр үнэтэй бартерийн санал ирүүлж байсан. Уг газрын одоогийн зах зээлийн үнэлгээг хөрөнгө зуучлалын компаниудын зарын судалгаа болон бусад мэдээлэлд тулгуурлан тооцоход тус газрын үнэлгээний доод ханш 200.000.000 төгрөгийн үнэлгээтэй байна. Иймд******* газраас томилсон ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд үнийн санал дээр харилцан тохироогүй учраас хөдлөнгийн шинжээч томилоход үл хөдлөх эд хөрөнгийг ХХК нийт 113.700.000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээч үнэлгээгээ хуульд нийцүүлэн гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч газрын үнэлгээг хэт багаар үнэлсэн гэж амаараа ярьдаг боловч өөр шинжээчээр үнэлүүлсэн буюу үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа, үгүйсгэсэн талаарх нотлох баримт ирүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Голомт банк ХХК нь зээлдэгч Нандинсондор ХХК, нартай 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ1705131832 дугаар зээлийн гэрээ байгуулж,*******5.000.000 төгрөгийг*******6 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ЗГ1705155929 дугаар зээлийн гэрээ байгуулж, 20.000.000 төгрөгийг, жилийн 22.8 хувийн хүүтэй,*******6 сарын хугацаатай зээлүүлж, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр тохирч, дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг,*******, нар өөрсдийн өмчлөлийн хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалжээ.

 

6. ХХК,*******, нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас ХК Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны******* дугаар сарын 17-ны өдрийн 1535 дугаар шийдвэрээр 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ1705131832 дугаар зээлийн гэрээний үүрэгт 22.941.779,53 төгрөгийг хариуцагч Нандинсондор ХХК, нараас гаргуулан ХХК-д олгож, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ1705155929 дугаар зээлийн гэрээний үүрэгт 28.427.258,48 төгрөгийг хариуцагч Нандинсондор ХХК-иас гаргуулан ХХК-д олгож, Нандинсондор ХХК, нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагчын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн *******дугаар хороо, Буянт Ухаа 24 дүгээр гудамжны*******тоот хаягт байрлах, 61,6 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаар бүхий Хан-Уул дүүргийн *******дугаар хороо, Буянт Ухаа 24 дүгээр гудамжны 15/а тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 643 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг******* газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

7.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, 183/ГХ2022/01533 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, ажиллагааг эхлүүлжээ.

 

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 22291038/02 дугаар тогтоолоорын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн *******дугаар хороо, Буянт Ухаа 24 дүгээр гудамжны******* тоот хаягт байршилтай, 61,6 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаар бүхий Хан-Уул дүүргийн *******дугаар хороо, Буянт Ухаа 24 дүгээр гудамжны 15/а тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 643 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилж,******* газрын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 22291003/03 дугаар тогтоолоор хувийн орон сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хураасан байна.

 

9.Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т ...Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно, хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно... гэж зааснаар төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.2.2-т заасантай нийцсэн ба тус компани хувийн орон сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 113.700.000 төгрөгөөр үнэлжээ.

 

10.Ашид билгүүн ХХК-ийн гүйцэтгэх захирал үнэлгээний тайланг бэлтгэж, гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулж, компанийн тамга дарж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтэх газарт ирүүлсэн нь нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

 

11.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...Тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно... гэж заасан.

 

12.Ашид билгүүн ХХК төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг өртгийн хандлага, барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жиших нэгжийн аргаар үнэлж, газрын эрхийг зах зээлийн жишиг нэгжийн арга болон газрын эрхийн нормативт аргыг харьцууланын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн *******дугаар хороо, Буянт Ухаа 24 дүгээр гудамжны******* тоот хаягт байршилтай, 61,6 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаар бүхий Хан-Уул дүүргийн *******дугаар хороо, Буянт Ухаа 24 дүгээр гудамжны 15/а тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 643 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн үнийг 113.700.000 төгрөгөөр тогтоосон, хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ.

 

13.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх газар цэвэр, бохир, дулааны шугамд холбогдсон, орон сууцны барилгажилтын бүсэд байршилтай, зам дагуу нүүрний эгнээнд байрладаг тул худалдаа үйлчилгээ болон бусад төрлийн үйлчилгээний барилга барих боломжтой, барилга угсралтын компаниудаас үнэтэй бартерийн санал ирүүлж байсан. Одоогийн зах зээлийн үнэлгээг хөрөнгө зуучлалын компаниудын зарын судалгаа болон бусад мэдээлэлд тулгуурлан тооцоход тус газрын доод ханш 200.000.000 төгрөгийн үнэлгээтэй, шинжээчийн газрыг үнэлсэн үнэлгээний тайлан үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

14.Гэтэл үнэлгээг хийсэн үнэлгээчин Ч.Жамъян шүүхэд ... Газрын үнэлгээний тойрог зэрэглэлийг хамрах Засгийн газрын 2018 оны 180 дугаар тогтоолын 4 дүгээр асуудлаар батлагдсан суурь үнэлгээнд үндэслэсэн. Тухайн газар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалттай боловч хамгийн үр ашигтайгаар арилжих зорилгоор цаашид аривжих, объектыг сайжруулах зэрэг боломжтой учраас нөхцөл байдлыг харгалзаж, тухайн орчин нөхцөлд байгаа ижил төрлийн хашаа байшингийн газрыг худалдаалах*******-4 зарын дагуу ижилхэн хийсэн судалгааны дүнгээр гаргасан. Дүгнэхэд тухайн газрын норматив үнэлгээ 21.172.772 төгрөг гарсан. Харьцуулсан буюу зах зээлийн жишиг нэгжийн аргаар харахад 83.314.429 төгрөг гарсан. Ингээд жигнэсэн дунджаар хамгийн өндөр буюу 129.570.000 төгрөг гарсан. Энэ нь тухайн үеийн бодит үнэлгээ гэж мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

 

15.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухайын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.7 дахь хэсэгт зааснаар******* газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухайын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.1-т зааснаар нэхэмжлэгчын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН