Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2023/01207

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 17 өдөр  Дугаар 183/ШШ2023/01207  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ширнэнгийн Цэнд-Аюуш  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэ-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюуш нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Ш.Цэнд-Аюуш, Мөнхнамир ХХК нар нь Голомт банк ХХК-д 265,985,813 төгрөгийн өр төлбөрийг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан. Улмаар 2021 оны 8 дугаар сард үнэлгээ тогтоосон бөгөөд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамжны 292 тоот хаягт байрлах, 451.6 м.кв талбайтай хувийн сууц, хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлийн Ү-2206004568 дугаарт, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11 гудамжны 292 тоот, 18635305135639 нэгж талбарын дугаартай, 313 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн Г-2206001961 улсын бүртгэлийн дугаартай, газруудыг хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-иас 547,264,100 төгрөгөөр үнэлсэн болно. Тус үнэлгээг 2021 оны 8 сарын 21-ний өдрийн 4/140/5108 тоот мэдэгдлээр мэдэгдсэн бөгөөд тус хугацаанаас хойш барилгын материалын хомсдлын улмаас үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом нэмэгдсэн. Нэхэмжлэгч дээрх үл хөдлөх хөрөнгөд өөрийн зүгээс үнэлгээ хийлгэсэн ба 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар хөрөнгийн үнэлгээний Хос стандарт ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээгээр 766,100,000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ нь тухайн эд хөрөнгөд Хөрөнгө эстимэйт ХХК-ийн хийсэн үнэлгээнээс хойш 8 сар 5 хоногийн дараа зах зээлийн үнэлгээ даруй 40 хувиар өссөн буюу 218,835,900 төгрөгөөр өссөн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэг Үнэ ханшийн өөрчпөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно" гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээнд гуравны нэгээс багагүй буюу үнэлгээ 40 хувиар өссөн байх үндэслэл хангалттай бүрэлдсэн тул дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэрийн ахлах шийдвэр гүйцэтгэгч дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг хангаагүй. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 зүйлийн 55.5 дах хэсэгт заасан гуравны нэгээс багагүй өөрчлөлт орсон гэх хууль зүйн хангалттай үндэслэл болж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 дугаар хэлтсийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаярын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн анхны дуудлага худалдаа явуулах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01856 дугаар захирамжаар Ш.Цэнд- Аюуш, "Мөнхнамир" ХХК нараас 259,435,813 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ш.Цэнд-Аюушийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004568, Г-2206001961 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамж 292 тоот хувийн сууц, газрын хамтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 20291286/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 20291286/02 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талууд үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд Ш.Цэнд-Аюушийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004568, Г-2206001961 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамж 292 тоот хувийн сууц, газрын хамтаар 547,264,100 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 4-140/15109 дугаар албан бичгээр талуудад баталгаат шуудангаар мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ш.Цэнд-Аюуш нь хөрөнгийн үнэлгээний талаар эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны 183/ШШ2021/02533 дугаар шийдвэрээр шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00265 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ШХТ2022/00337 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзсан. Төлбөр төлөгч Ш.Цэнд-Аюушийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шинжээчийн үнэлсэн үнэ болох 547,264,100 төгрөгийн 70 хувь болох 383,084,870 төгрөгөөр 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/32 дугаар тогтоол, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 4-140/8940 дугаар албан бичгийг тус тус 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шинжээчийн үнэлсэн үнэ болох 547,264,100 төгрөгийн 70 хувь болох 383,084,870 төгрөгөөр оруулахад үнийн санал ирээгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

  

 

 

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Ш.Цэнд-Аюушийн гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн анхны дуудлага худалдаа явуулах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюуш нь ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэг Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно" гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээнд гуравны нэгээс багагүй буюу үнэлгээ 40 хувиар өссөн байх үндэслэл хангалттай бүрэлдсэн тул дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэрийн ахлах шийдвэр гүйцэтгэгч дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг хангаагүй. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 зүйлийн 55.5 дах хэсэгт заасан гуравны нэгээс багагүй өөрчлөлт орсон гэх хууль зүйн хангалттай үндэслэл болж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 дугаар хэлтсийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаярын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн анхны дуудлага худалдаа явуулах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү... гэж тайлбарладаг.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ...Төлбөр төлөгч Ш.Цэнд-Аюуш нь хөрөнгийн үнэлгээний талаар эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны 183/ШШ2021/02533 дугаар шийдвэрээр шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00265 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ШХТ2022/00337 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзсан. Төлбөр төлөгч Ш.Цэнд-Аюушийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шинжээчийн үнэлсэн үнэ болох 547,264,100 төгрөгийн 70 хувь болох 383,084,870 төгрөгөөр 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/32 дугаар тогтоол, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 4-140/8940 дугаар албан бичгийг тус тус 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шинжээчийн үнэлсэн үнэ болох 547,264,100 төгрөгийн 70 хувь болох 383,084,870 төгрөгөөр оруулахад үнийн санал ирээгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргадаг.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01856 дугаартай шүүгчийн захирамжаар Ш.Цэнд-Аюуш, Мөнхнамир ХХК нараас 264,435,486 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамж 292 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206004568 тоот дугаарт бүртгэлтэй, 451,6 м.кв талбайтай хувийн сууц, хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамж 292 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-2206001961 дугаартай, 18635305135639 нэгж талбарын дугаартай, 313 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Төлбөр төлөгч буюу Ш.Цэнд-Аюуш, Мөнхнамир ХХК нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул төлбөр авагч Голомт банк ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01856 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2020/14053 дугаар захирамж, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ГХ2020/01079 дугаартай гүйцэтгэх хуудас тус тус гарсан байна.

 

Дээрх шүүхийн шийдвэр, 183/ГХ2020/01079 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20291286 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарч, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамж 292 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206004568 тоот дугаарт бүртгэлтэй, 451,6 м.кв талбайтай хувийн сууц, хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамж 292 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-2206001961 дугаартай, 18635305135639 нэгж талбарын дугаартай, 313 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газрыг тус тус 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20291286/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 20291286/02 дугаар тогтоолоор хураажээ. /х.х-ийн 83,87,90 хуудас /

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар төлбөр төлөгч Ш.Цэнд-Аюуш, Мөнхнамир ХХК нар нь дээрх эд хөрөнгийн талаарх үнийн саналаа ирүүлсэн байна. /х.х-ийн 93, 94 хуудас /

 

Улмаар төлбөр авагч Голомт банк ХХК-ийн зүгээс уг үнийн саналыг хүлээн зөвшөөрч, дээрх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах хүсэлтийг гаргасан байна. /х.х-ийн 80-р хуудас/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баян модот ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамж 292 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206004568 тоот дугаарт бүртгэлтэй, 451,6 м.кв талбайтай хувийн сууц, хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамж 292 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-2206001961 дугаартай, 18635305135639 нэгж талбарын дугаартай, 313 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газрыг 399,978,600 төгрөгөөр тогтоосон байна. Уг үнэлгээтэй холбогдуулан шүүхээс үнэлгээ тогтоосон ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэх үндэслэлээр тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 183/ШШ2021/01052 дугаартай шийдвэрээр хүчингүй болгож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /х.х-ийн 98-119, 129-132/

 

Ийнхүү дээрх шүүхийн шийдвэрт заасан зөрчлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамж 292 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206004568 тоот дугаарт бүртгэлтэй, 451,6 м.кв талбайтай хувийн сууц, хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамж 292 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-2206001961 дугаартай, 18635305135639 нэгж талбарын дугаартай, 313 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газрыг 547,267,100 төгрөгөөр тогтоож, шүүхээс үнэлгээ тогтоосон ажиллагаа хуульд нийцсэн гэж үзсэн 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /х.х-ийн 142-184 хуудас/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан байдаг боловч нэхэмжлэгчийн маргаж буй 6 сарын хугацаа өнгөрөх болсон шалтгаан төлбөр төлөгч шүүхэд маргаан үүссэнтэй холбогдуулан хугацаа алдсан байна.

 

Дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан шүүхээс үнэлгээг хүчингүй болгох, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан анхны дуудлага худалдаа, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан 2 дахь дуудлага худалдаатай холбоотой маргааныг шүүх тус тус хянаж, шүүхийн шийдвэрт тусгагдсан зөрчлийг хариуцагч арилган шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байна.Иймд төлбөр төлөгч шүүхэд маргаан үүссэнээс хугацаа алдсан учир үнэлгээг дахин тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэж, анхны дуудлага худалдаа явуулах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн анхны дуудлага худалдаа явуулах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюушийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ