| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 153/2019/00126/И |
| Дугаар | 37 |
| Огноо | 2019-07-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 37
Ц.ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2019/00236 дугаар шийдвэртэй, ******* ******* ******* ******* ******* ******* - , ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ******* ******* ******* ******* холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн төлөөлөгч У.Цэцэнхүү, түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Нэхэмжлэгч нь тус шүүхэд ******* ******* ******* ******* *******-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ******* ******* ******* ******* *******-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/1 дугаартай ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, ******* ******* ******* ******* *******-р цэцэрлэгийн сахиулын ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, чөлөөлсөн хугацаанаас өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх буюу 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацааны аваагүй цалингийн зөрүү гаргуулах мөн хугацааны цалингийн зөрүүнд ногдох цалингаар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн үндсэн 5 нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. ******* ******* Засаг даргын захирамжаар цэцэрлэгүүдийг нягтлан бодогч, няравтай болгохдоо төсвийн тодотголоор суутгаж өгье, нөөц бололцоогоо ашиглан энэ хүмүүсээ цалинжуулаарай гэсэн болохоос биш хэн нэгэн хүний эрх ашгийг хөндөөд гурван гэрээт ажилтан ав гэсэн үүрэг даалгавар чиглэлийг өгөөгүй байгаа. Сахиулын орон тоо хасагдсан гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. 2019 онд гэрээт гурван ажилтантай үйл ажиллагаагаа явуулна гэсэн нотлох баримт байхгүй байгаа. ******* ******* ******* ******* Иргэдийн төлөөлөгчидийн хурлын 201 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаартай ******* ******* 2019 оны төсөв батлах тухай тогтоол байгаа. Цэцэрлэг тус бүрээр төсвийг нь батлаад орон тоог нь тогтоогоод өгсөн байна. Гэрээтээр ажиллуулах орон тоо батлагдаагүй байгаа. Сахиулын орон тоо ТҮ-гээр цалинждаг үйлчилгээний орон тоон дээр багтаж явж байгаа. Төсвийн тухай хуулинд захирагдаж зарлагаа хийх ёстой байтал өөрөө дур мэдэн орон тоогоо өөрчилж гэрээт гэдэг нэр томъёог бий болгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэгдэл гэсэн нотлох баримт орж ирж байна. Үүнийг нэхэмжлэгч гардаж аваагүй учраас гардуулсан гэж үзэх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн *******0.******* дугаар зүйлд зааснаар орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр 1 сараас доошгүй хугацаагаар мэдэгдэх үүрэгтэй байгаа. Ийм учраас 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/1 дугаартай ажилд томилох тушаалыг бас хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Жижүүрээр томилсон тушаал эрх ашгийг нь хөндөөд байна. Өнөөдөр гаргаж өгсөн баримт болон хэрэгт авагдсан баримтаар жижүүр гэсэн орон тоо *******-р ******* байна гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Байхгүй орон тоон дээр энэ хүнийг томилоод ажиллуулсан. Хариуцагч тал сахиулын ажлын байрны тодорхойлолтыг оруулж ирсэн мөртлөө жижүүрийн ажлын байрны тодорхойлолтыг оруулж ирээгүй байгаа. Нэршлийг дураараа өөрчлөн гэж байхгүй. Жижүүрээр томилсон мөртлөө манай гэрээт харуул гэж тайлбарлаад тайлбар нь зөрөөд байгаа. Сахиулын ажлаас чөлөөлж жижүүрээр томилсон 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс цалин хөлсөнд зөрүү гарсан. Сахиулын ажлын байрны тодорхойлолт дээр байгууллагын гадна 2******* цагийн харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг. Сахиулаар ажиллаж байх үеэс жижүүрээр ажиллаж байх үеийн цалингийн зөрүү гарч ирж байна. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 55 дугаартай тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмаар тооцож цалин хөлсний зөрүү 92,770 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. 92,770 төгрөгт ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Тушаалуудыг хүчингүй болгосонтой холбоотой ******* ******* ******* ******* *******-р цэцэрлэгийн сахиулын ажил албан тушаалд эгүүлэн томилуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлаа сайн хийж байсан гэсэн боловч цэцэрлэгийн хөрөнгө дутагдуулсан, ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг алдаа дутагдлууд маш их гарч байсан боловч би ******* ******* Боловсрол соёл урлагийн газрын дарга Б.Пүрэвхүүтэй ярилцаж түүнийг жижүүрийн үндсэн орон тоон дээр цалинг бууруулахгүй ажиллуулж байгаа. Ц. өөрөө Боловсрол соёл урлагийн газрын дарга Б.Пүрэвхүүтэй тохирч би цалин бууруулахгүй бол ажиллана гэж тохиролцсон байсан. Би Ц.ийг дуудаж хэлсэн боловч би хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Манай ажил 23 орон тоотой бөгөөд нягтлангийн орон нэмэгдэж сахиул манаачийн орон тоо хасагдсан. Ц.т 2019 оны 01 ******* сарын 1*******-ний өдөр мэдэгдэх хуудас өгсөн боловч шүүхээр шийдүүлнэ гэж хэлээд аваагүй. 201 оны 05 дугаар сард ажилчдын хурал хийсэн. Ц. ажлаа хийхгүй байсан. Намайг дуудаад бичиг хүргэх шаардлагатай байна гэхэд дандаа урдаас тайлбар тавьдаг байсан. Тэр үед ажил дээрээ эзгүй байсан. Ажилчдын хурлаар манаачтай байх шаардлага байна уу, харуулын орон тоо суулгаад харуултай болъё гэж хурлаар авч хэлэлцэхэд хамт олны 9 хувийн саналаар харуултай болохоор болсон.Манаач хөрөнгө мөнгөө харахгүй хөрөнгө дутагдаж байна. Ийм асуудлаар бид нар хурлаа хийгээд 201 оны 7 сарын төсвийн тодотголоор жижүүрийг томилох санал хүсэлтээ яам руу явуулаад шийдэгдээд ирсэн. Ц.т харуултай болох талаар мэдэгдсэн. Энэ асуудал 201 оны 05 дугаар сараас хойш яригдаж байгаа асуудал. Дарга нар хэлэхдээ А зэрэглэлийн бүсэд манаач айл байлгахгүй хөрсний бохирдол, агаарын бохирдол, утаа тортогтны асуудалтай байна гэж хэлсэн. Би 201 оны 05 дугаар сарынхаа хурал дээр мэдэгдэж хэлэхэд Ц. чамайг ингээд байвал шүүхэднэ гэж хэлсэн. Ц.ийн хурал дээр хэлсэн үгийг би канондаад аваад ирсэн. Ц. хэлэхдээ би цалингийн зээлийн асуудалтай амьдрал хэцүү байна тийм болохоор бүх цэцэрлэгүүд харуултай болохоор би харуулын ажилд шилжинэ тэгэхгүй бол энэ асуудлаа холбогдох байгууллагад нь хандаж шүүхээр явна гэсэн асуудлыг тавьж байсан. Манай ажилчдын хурлын тэмдэглэлийг аваад ирсэн танилцаж болно. Мэдэгдэх хуудсан дээр харуул гэсэн байгаа. Би анхнаасаа харуул авч ажиллуулъя гэж бодож байсан боловч М.Эрдэнэ-Оюун өмгөөлөгчөөс хуулийн зөвлөгөө авахад чи олон жил ажилласан хүнийг харуул болгож болохгүй энэ хүнийг үндсэн орон тоон дээр нь авч ажиллуул гэж хэлсэн. Б.Пүрэвхүү дарга хэлэхдээ энэ хүний олон жил ажилласан нөр их хөдөлмөрийг нь үнэлээд цалингийн бууруулахгүй ажилуул гэж хэлсэн. Би энэ хүний олон жил ажилласан хөдөлмөрийг нь үнэлээд жижүүрийн үндсэн орон тоон дээр цалинг нь бууруулахгүй авч ажиллуулж байгаа.2019 оны 01 ******* сарын 1*******-ний өдөр мэдэгдэх хуудсаа гардуулж өгөх гэтэл аваагүй гэжээ.
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2019/00236 дугаар шийдвэрээр:“1.Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар ******* ******* ******* ******* ******* ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/1 дугаартай Ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ийг ******* ******* ******* ******* ******* ******* цэцэрлэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоосугай. 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 ******* зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* цэцэрлэгээс цалингийн зөрүү 9**************,509 /есөн зуун дөчин дөрвөн мянга таван зуун ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,261 /гучин найман мянга хоёр зуун жаран нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 3.Хөдөлмөрийн тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, *******6.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.ийн дутуу олгогдсон цалингийн зөрүүнээс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ******* даалгасугай. *******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн *******1 ******* зүйлийн *******1.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамж нийт 97,*******1 /ерэн долоон мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаар тушаалыг хүчингүй болгож гэж танилцуулсан боловч шийдвэрээ бичиж гаргахдаа А/1 болгож өөрчилсөн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шаардлагыг ноцтой зөрчсөн. Түүнчлэн хавтаст хэрэгт хариуцагч, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудад үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангаагүй үндэслэлээ тайлбарлаагүй. Нэхэмжлэгч Ц. нь 201 оны 0******* ******* сарын 09-ний өдөр Орон нутгийн өмчийн газраас хуучин барилга байгууламж дээр тооллог хийхэд хөрөнгө маш их дутагдсан дээр нь хуучин цэцэрлэгийг акт гараагүй байхад шал тааз дотор талд нь байгаа эд хөрөнгүүд алга болсон байсан тооллого хийх явцад хүмүүстэй муудалцаж танхайрсан.
******* ******* ******* ******* ******* ******* цэцэрлэгийн сахиулын орон тоо хасагдаж жижүүрийн орон тоо суугдаж орж ирсэн талаарх ******* ******* ******* ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 201 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 03/05 дугаар тогтоол, Боловсрол соёл, урлагын газраас гаргасан ******* ******* ******* ******* цэцэрлэгийн 2019 оны төсвийн хуваарь, сургуулийн өмнөх боловсролын 2019 оны төсөв, ******* ******* цэцэрлэгүүдийн 2019 оны орон тоо, ажиллах тоо зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3, 39, *******0-д заасныг баримтлан хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон магадлал гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.
Нэхэмжлэгч Ц. нь ******* ******* ******* ******* ******* ******* ******* холбогдуулан ******* ******* ******* ******* ******* ******* цэцэрлэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, олгогдоогүй цалингийн зөрүүгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ******* ******* ******* *******-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/1 дугаартай ажилд томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан бөгөөд үндэслэлээ “сахиулын орон тоо хасагдсан, 3 жижүүрийн орон тоо батлагдсан үүнээс 2 жижүүрийг гэрээтээр ажиллуулж, Ц.ийг жижүүрийн үндсэн орон тоонд ажиллуулж байгаа, цалин хөлсийг бууруулаагүй” гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Ц. нь 200******* оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ******* ******* ******* ******* ******* ******* цэцэрлэгийн сахиулаар ажиллаж байсан бөгөөд тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн *******0 ******* зүйлийн *******0.1.1 дэх хэсэгт заасан /орон тоо хасагдсан/ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг сахиулын ажлаас чөлөөлсөн байна.
Хариуцагч нь ******* ******* ******* ******* цэцэрлэгийн “сахиулын орон тоо хасагдсан гэх” үйл баримтыг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагчаас сахиулын орон тоо хасагдсан гэх үйл баримтыг нотлохоор шүүхэд гаргаж өгсөн ******* ******* ******* ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 201 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/05 дугаартай “******* ******* 2019 оны төсөв батлах тухай” тогтоол нь ******* ******* ******* ******* цэцэрлэгийн бүтэц орон тоог баталсан эрх зүйн баримт бичиг биш юм.
Хариуцагчийн төлөөлөгч У.Цэцэнхүү нь давж заалдах гомдолдоо “нэхэмжлэгч Ц. нь сахиулаар ажиллах хугацаандаа ажлын алдаа дутагдал гаргаж байсан боловч алдаагаа ухамсарлаж засах талаар бодоогүй” гэж дурдсан боловч 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаартай тушаалын үндэслэлд энэ талаар дурдаагүй, ажлаас чөлөөлөх үндэслэл болгоогүй байна. Өөрөөр хэлбэл Ц.ийг “ажлын алдаа дутагдал гаргасан” гэх үндэслэлээр биш “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна.
Мөн ажил олгогч нь ажилтныг “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн *******0 ******* зүйлийн *******0.5-д заасан “хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ201/00236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 ******* зүйлийн *******1.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Б.ДАМБА
М.НЯМБАЯР