Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 183/2023/02168/И |
Дугаар | 183/ШШ2023/02143 |
Огноо | 2023-06-26 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2023/02143
2023 оны 06 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2023/02143 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, Нарны хороолол, **** тоот хаягт оршин суух, Б овогт Ш.C /ИЭ*******/,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, Нарны хороолол, ****** тоот хаягт оршин суух, Б оволгт Б.С /ИЦ******* /,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, Нарны хороолол, ******* тоот хаягт оршин суух, Б овогт Б.Н нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, ****** тоот хаяг оршин суух, М овогт Б.А/ИА******/-д холбогдох
69 400 550 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.С, Б.С, Б.Н /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Дэлгэрбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.С , Б.С , Б.Н нар нь Б.А д холбогдуулан 69 400 550 тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ш.С миний бие Б.А той 1999 оноос хойш гэр бүл болж хамт амьдарч байгаад 2000 онд охин Б.Н г, 2003 онд охин Б.С г төрүүлсэн юм. Ийнхүү хамт амьдарч байгаад хувийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрахаар шийдэж, Завхан аймгийн шүүхийн 2007 оны 11 сарын 30-ны өдөр 662 дугаар шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж охин Б.Н , Б.С нарыг миний асрамжинд үлдээж Б.А оос охидуудад хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгож байсан юм. Үүнээс хойш Б.Ариунболд нь охидууддаа тэтгэлэгийг нь огт төлж байгаагүй, одоо охидууд маань насанд хүрсэн ч их сургуульд сурсан төлбөр болон цаашдаа гадаадад сурах зардал зэргийг би дангаараа төлж явсаар өнөөдрийг хүргэж байна. Охин Б.Н, Б.С нарын овгийг 2016 онд би сүүлд гэр бүл болсон нөхөр Б өөр овоглох болсон юм. Хэдийгээр овгийг нь өөрчилсөн ч гэсэн эцэг хүн, өөрийн үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж үзэж байна. Тийм ч учраас төлөгдөөгүй тэтгэлэгийг нөхөн гаргуулах мөн өнөөдрийг хүртэл төлсөн их сургуулийн төлбөрийн тал хувийг Б.А оос гаргуулахаар нэхэмжилж байна. Гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсанаас хойш охин Н ийн тэтгэлэгийн хэмжээ нь 2007 оны 3 дугаар сарын 27-ноос 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 16 424 342 төгрөг, охин Б.С ийн хуримтлагдсан тэтгэлэг 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 24 096 225 төгрөг болж байна. Нийт 40 520 550 төгрөг болж байгаа юм. Мөн дээр нь Их сургуулийн төлбөрийн хувьд охин Номинзаяа Санхүү Эдийн засгийн дээд сургуульд суралцсан нийт төлбөр 22 610 000 төгрөг болж байна. Охин С Хүмүүнлэгийн Ухааны их сургуульд одоо төлсөн байгаа төлбөр нь 6 270 000 төгрөг болж байна. Иймд Б.А оос Б.Н, Б.С нарын хуримтлагдсан хүүхдийн тэтгэлэг 40 520 550 төгрөг, охидуудын их сургуулийн төлбөр 28 880 000 төгрөг, нийт 69 400 550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Б.А надаас охин Б.Н ийн 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх тэтгэлэг 16 424 342 төгрөгийг, Б.С ийн 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх тэтгэлэг 24 096 225 төгрөгийг, мөн Б.Н ийн дээд сургуулийн төлбөр 22 610 000 төгрөг, Б.С ийн их сургуулийн төлбөр 6 270 000 төгрөгийг нийт 69 400 550 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би эцгийн хувьд 2 хүүхдээ асран тэтгэх үүргээсээ зугтаад, мартаад байсан зүйл байхгүй, үүргээ ойлгож, мэдэж байгаа. 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 662 тоот Сум дундын шүүхийн шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийн асрамж, тэтгэмжийг тогтоож шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шүүхийн шийдвэртэй холбогдуулан 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 96 тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Тодруулбал талууд харилцан тохиролцож шийдвэр гүйцэтгүүлэгч ажиллагааг дуусгавар болгох хүсэлт ирүүлсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болголоо гэх тогтоол гарсан байдаг. Тэгэхээр үүнээс юу харагдах вэ гэхээр, Б.А ын хувьд тухайн үед хоёр хүүхэд болон эхнэртээ тодорхой хэмжээний хөрөнгө үлдээгээд, хөрөнгө хүлээж авсан тул Ш.С ийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байдаг. Энэ талаарх нотлох баримтуудыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулан хэрэгт гаргаж өгсөн. Б.А ын хувьд мэдээж үр хүүхдээ харж ханддаг. Гэхдээ түүнийг эмзэглүүлдэг нэг том зүйл бол хүүхдүүд нь овгоо сольсон явдал юм. Нэхэмжлэгч нарын хувьд энэ тийм сүртэй зүйл биш боловч түүний хувьд өөрийнх нь хүүхдүүд түүний оронд өөр хүнээр овоглоод явахад Б.Ариунболдын хувьд сэтгэл зүйн хямралд орсон талаараа илэрхийлсэн. Мөн ил, далд хүүхдүүддээ зохих хэмжээгээр мөнгө төгрөг өгдөг байсан гэж тайлбарладаг. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул хүүхдүүддээ ийм тийм юм өгч байсан гээд хэрүүл хиймээргүй байна гэдэг. Б.А ын хувьд өөрөө бас тусдаа амьдралтай, тэгэхээр мэдээж үр хүүхдүүддээ өөрийн чадлын хэрээр боломж бололцоо гарвал тус дэм болно. Хүүхдийн тэтгэлгийн асуудлыг 2013 онд дуусгавар болгосон. Хоёр хүүхэд 18 насанд хүрээд цааш суралцах сургалтын төлбөрийг 2007 оны шүүхийн шийдвэрээр мөн эцгээс нь гаргуулах, тогтоосон хувь байхгүй учир сургалтын төлбөр болон хуримтлагдсан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч нараас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2007.11.30-ны өдрийн 662 дугаар шийдвэр, Б.Н , Б.С нарын иргэний үнэмлэхний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягиын бүртгэлийн лавлагаа, овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа, Ш.С ийн иргэний үнэмлэхний хуулбар, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөрийн тооцооны хуудас, Б.С , Б.Н нарын 18 нас хүртэлх тэтгэлэг, алданги, Санхүү эдийн засгийн их сургуулийн тодорхойлолт, харилцагийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-20 хуу/
4. Хариуцагчаас: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд гаргасан хүсэлт, 2013.06.24-ны өдрийн Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2/1422 дугаар албан бичиг, 2023.06.24-ний өдрийн Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 1/1424 дүгээр албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтыг гаргаж өгсөн. /хх 33-39 хуу/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Ш.С , Б.С , Б.Н нар нь хариуцагч Б.А од холбогдуулан 69 400 550 тухай нэхэмжлэл гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Ш.С миний бие Б.А той 1999 онд гэр бүл болж, дундаасаа 2000 онд охин Б.Н г, 2003 онд охин Б.С г төрүүлсэн. Хувийн таарамжгүй харилцааны улмаас Завхан аймгийн шүүхийн 2007 оны 11 сарын 30-ны өдөр 662 дугаар шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Н , Б.С нарыг өөрийн асрамжинд авч, Б.А оос хуулийн дагуу тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэсэн хэдий ч хариуцагч Б.А нь тэтгэлэгийг төлөөгүй төдийгүй хүүхдүүддээ ямар нэг мөнгөн тусламж үзүүлж байгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үед цаашид хүүхдүүдийг их дээд сургуульд суралцахад бүхий л төлбөр, орон байрны зардлыг төлөх үүргийг хүлээнэ гээд гуйгаад байсан учир 2 000 000 төгрөг аваад л гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтээ өгсөн. Гэтэл энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй тул охин Б.Н ийн хуримтлагдсан тэтгэлэг 2007 оны 3 дугаар сарын 27-ноос 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 16 424 342 төгрөг, охин Б.С ийн хуримтлагдсан тэтгэлэг 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 24 096 225 төгрөг, Б.Н ийн их сургуулийн төлбөр 22 610 000 төгрөг, охин Б.С Хүмүүнлэгийн Ухааны их сургуульд суралцаж байгаа төлбөр 6 270 000 төгрөг, нийт 69 400 550 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч М.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Эцгийн хувьд 2 хүүхдээ асран тэтгэх үүргээсээ зугтаагүй. 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 662 тоот Сум дундын шүүхийн шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийн асрамж, тэтгэмжийг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 96 тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Хоёр хүүхэд 18 насанд хүрээд цааш суралцах сургалтын төлбөрийг 2007 оны шүүхийн шийдвэрээр эцгээс нь гаргуулах, тогтоосон хувь байхгүй учир сургалтын төлбөр болон хуримтлагдсан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Завхан аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 662 дугаар шийдвэрээр А.Н А.Са нарыг эхийнх нь асрамжид үлдээж, эцэг Б.А оос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн, /хх 4-5 ху/,
4.2. 2013.06.24-ний өдрийн 96 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор төлбөр төлөгч болон төлбөр авагч нар хоорондоо тохиролцож тодорхойлолт гаргасан учир Завхан аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 662 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, /хх 33 ху/
4.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны дэд дарга, ахмад Я.Б нь 2013.06.24-ний өдрийн 2/1422 дугаар, төлбөр авагч, төлөгч нөр хоорондоо тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул Б.А ын эзэмшлийн **-** УНА улсын дугаартай Patrol, **-** УБД улсын дугаартай Toyota mark2, **-** УНЕ улсын дугаартай Toyota land cruiser маркийн тээврийн хэрэгслүүдийн шилжих хөдөлгөөн хийх эрхийг сэргээлгэх тухай албан бичгийг Шийдвэр гүйцэтгэх газрын мэдээлэл лавлагаа тоо бүртгэлийн тасгийн дарга, дэслэгч С.Д ид хүргүүлсэн, /хх 35 ху/
4.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны дарга, ахмад Н.Б нь 2013.06.24-ний өдрийн 1/1424 дүгээр, төлбөр авагч, төлөгч нөр хоорондоо тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул Б.А ын Е-серийн паспортонд хийгдсэн хоригийг цуцлуулах тухай албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн, /хх 36 ху/
4.5. Ш.С нь Б.А той хувиараа тохиролцож, тухайн асуудлыг шийдвэрлэсэн тул Завхан аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 662 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгаж өгнө үү гэх хүсэлтийг өөрийн гараар бичиж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд гаргасан, /хх 39 ху/
4.6 Хэргийн 14-20, 34 дугаар талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр үнэлээгүй.
5. Зохигч шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөгдсөн эсэх, хүүхдүүдийн их дээд сургуульд суралцах зардлыг хариуцагч хариуцах үндэслэлтэй эсэхэд маргаантай.
6. Гэр бүлийн тухай хуулийн зүйлийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж заасан байна.
Хэргийн баримтаар Завхан аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007.11.30-ны өдрийн 662 дугаар шийдвэрээр Ш.С , М.А нарын гэрлэлтийг цуцалж, 2000.06.20-ны өдөр төрсөн охин А.Н , 2003.12.30-ны өдөр төрсөн охин А.С нарыг эхийн асрамжид үлдээж, эцэг М.А оос тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн, 2013.06.24-ний өдрийн 96 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор төлбөр төлөгч болон төлбөр авагч нар хоорондоо тохиролцсоноор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон болох нь тогтоогдсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүлийн 29.1.2-т төлбөр авагч төлбөр авахаас татгалзаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан бол иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор заасан байна.
Нэхэмжлэгч нар дээр дурдсанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо цаашид хүүхдүүдийг их дээд сургуульд суралцах хугацааны төлбөр болон орон байрны зардлыг хариуцагч хариуцахаар тохиролцсон гэх боловч нэхэмжлэгчийн тайлыар хэргийн баримтаар нотлогдохгүй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзэх хэргийн баримтаар тогтоогдохгүй гэж дүгнээд Б.Н ийн хуримтлагдсан тэтгэлэг 2007 оны 3 дугаар сарын 27-ноос 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 16 424 342 төгрөг, охин Б.С ийн хуримтлагдсан тэтгэлэг 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 24 096 225 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 48 дугаар зүйлд заасан 48.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж тус тус заасан байна.
Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болохоор заасан.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч А.Н нь 2000.06.20-ны өдөр төрсөн, нэхэмжлэгч А.С 2003.12.30-ны өдөр төрсөн 18 насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд байх ба нэмэлт зардал гаргуулах үндэслэл болох хөдөлмөрийн чадваргүй эсхүл тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд их сургуулийн төлбөр хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй юм.
Иймд Б.Н ийн их сургуулийн төлбөр 22 610 000 төгрөг, охин Б.С ийн их сургуулийн төлбөр 6 270 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
8. Нэхэмжлэгч А.Н , А.С нар 18 насанд хүрч иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд болсноор тэжээн тэтгүүлэгчийг төлөөлж тэдгээрийн асран хамгаалагч Ш.С ийн шаардах эрх дуусгавар болох тул Ш.С ийг хуримтлагдсан тэтгэлэг, их сургуулийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Ш.С холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
9. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч М.А оос Б.Н гийн 2007.03.27-ны өдрөөс 2018.02.01-ний өдөр хүртэл хугацааны хуримтлагдсан тэтгэлэгт 16 424 342 төгрөг, Б.С ийн 2007.03.27-ны өдрөөс 2021.01.18-ны өдөр хүртэл хугацааны хуримтлагдсан тэтгэлэгт 24 096 225 төгрөг, Б.Н ийн их сургуулийн төлбөрт 22 610 000 төгрөг, Б.С ийн их сургуулийн төлбөрт 6 270 000 төгрөг, нийт 69 400 550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэлийн шаардлагын 40 520 550 төгрөгт холбогдох 358 553 төгрөгийг улсын орлогоос буцаан нэхэмжлэгчид олгож, үлдэх 146 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг баримтлан хариуцагч М.А оос 69 400 550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Н , Б.С нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.С ийн хариуцагч М.А оос 69 400 550 төгрөг гаргуулах тухай шаардлагад холбогдох иргэний хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 504 953 төгрөгийн 146 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 358 853 төгрөгийг улсын орлогоос буцаан нэхэмжлэгч Ш.С д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ