Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2023/03530

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 183/ШЗ2023/20055

Улаанбаатар хот

 

 

   Хамтран нэхэмжлэгчээр оролцуулах тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ****** тоотод оршин суух, Д  овогт Д.Б /РД:ШБ********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ***** тоот хаягт оршин суух А  овогт Ч.Ц /РД:*******/-т холбогдох,

 

2 211 776 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт гаргасан Д.Н ийн хүсэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Д.Н  шүүхэд хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч Д.Б ийн эзэмшилд байгаа тул Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ****** тоот байрыг хамтран эзэмшиж байхад энэ байрыг түрээслэх гэрээ хийгдэж байсан тул энэхүү байрны төлбөр, тооцооны асуудлаар шүүх хуралд оролцуулж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь Ч.Ц т холбогдуулан 2 211 776 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Н  нь хамтран нэхэмжлэгчээр оролцох тухай хүсэлтийг гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ... гэж заасан байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 0177 дугаар түрээсийн гэрээний хөлслүүлэгч тал нь Д.Б , Д.Н нар байх тул Д.Н ийн хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Иймд, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар хэнийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрхэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно гэж заасан байх тул хүсэлтийг хангах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Д.Б  нэхэмжлэлтэй, Ч.Ц т холбогдох 2 211 776 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ***** тоотод оршин суух, Д овогт Д.Н /РД:*******/-г оролцуулсугай.

 

2. Энэхүү захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан үндэслэлд хамаарахгүй тул зохигчид гомдол гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ