Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 0258

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөч Ч.Эрдэнэчимэг  

Шүүгдэгч Б.Дамба, Г.Төрмадах нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дамба,  Г.Төрмандах нарт холбогдох эрүүгийн 1725001170047 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

Онход овгийн Батбаярын Дамба, Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженэр мэргэжилтэй, 21 дүгээр цэцэрлэгт нягтлан бодогч ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багийн Баруун дэнжийн 4А-37 тоотод оршин суух, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдараг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: РЖ87101813/

 

Хангай овгийн Гансүхийн Төрмандах, Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженэр мэргэжилтэй, Эрдэнэт үйлдвэр ХХК-д менежментийн хэлтэст зохион бүтээгч инженэр ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянбулаг багийн Гок гардены 5А-56 тоотод оршин суудаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: ГЭ83112317/

 

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Дамба нь 2017 оны 08 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 21 дүгээр цэцэрлэгт Г.Төрмандахыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Төрмадах нь 2017 оны 08 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 21 дүгээр цэцэрлэгт Б.Дамбыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч Б.Дамбын “2017 оны 08 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн 21 дүгээр цэцэрлэгийн дотор засвар хийж байгаа Г.Төрмандах нь миний өрөөнд засвар хийж байсан. Тухайн үед би шаардлага тавьсан юм. тэгсэн чинь намайг нүүр рүү мөргөсөн. Тухайн үед би зөрүүлээд нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон.

 

2.Хохирогч Г.Төммандахын..”Тэгээд Дамба эхлээд намайг мөргөсөн. Тэгэхээр нь зөрүүлээд би Дамбыг нэг удаа цохисон юм. Бид хоёр тухайн үед хэрүүл маргаан үүсгээд ноцолдоод гадагшаа гарсан. Бид хоёр гадаа гараад салсан чинь Дамба дахиад нүүрэн тус газарт 1 удаа цохисон юм. /хх-ийн 15-р хуудас/

 

3.Гэрч Л.Сарангэрэлийн...Дамба гэдэг хүн эхлээд Төрмандахын толгой хэсэг рүү нь мөргөсөн. Төрмандахын толгой хэсгээс цус гарсан. Төрмандах, Дамба ар хоорондоо зууралдаж маргалдаад гадаа гарсан. /хх-ийн 18-р хуудас/

 

4.2017 оны 08 сарын 10-ны өдөр 682 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Дамбын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, дээд уруулын дотор тал, баруун өвдөг, аюулхайд цус хуралт, зүүн өгзөг, баруун өвдөг, шилбэнд зулгаралт үүсчээ. Тархи доргилт хамрын таславчийн муруйлт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.  /хх-ийн 21-р хуудас/

 

5.2017 оны 08 сарын 26-ны өдрийн 680 дугаартай шинжээчий дүгэлтэд: Г.Төрмандахын биед хамрын ясны хугарал, эрүүний баруун хэсэгт зулгаралт үүсчээ. Хамрын ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гэсэн дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/ болон  Б.Дамба, Г.Төрмандах нарыг яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх 16-р хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 34, 39-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Дамба шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 08 сарын 16-ны өдөр ажил дээрээ ирэхэд манай өрөөний засварын ажлыг Төрмандах ахлан хийж байсан. Тэгээд шаардлага тавьснаас болж маргаан үүсээд хоорондоо зодолдсон. Би Г.Төрмандахад гэмтэл уруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч Г.Төрмандах мэдүүлэхдээ: 2017 оны 08 сарын 06-ны өдөр 21 дүгээр цэцэрлэг дээр ажиллаж байх үедээ Дамбатай маралдаж зодоон болж маргалдсан. Хохирлын талаар гомдол санал байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

 

   Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Шүүгдэгч Б.Дамба нь 2017 оны 08 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 21 дүгээр цэцэрлэгт Г.Төрмандахыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Төрмадах нь 2017 оны 08 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 21 дүгээр цэцэрлэгт Б.Дамбыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Дамба, Г.Төрмандах нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 680, 682 дугаартай дүгнэлтүүд, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

                     Шүүгдэгч Г.Төрмандах, Б.Дамба нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Онход овогт  Батбаярын Дамба, Хангай овогт Гансүхийн Төрмандах нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Г.Төрмандах, Б.Дамба нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Г.Төрмандах, Б.Дамба нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Төрмандах, Б.Дамба нарт урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС