| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2026/0032/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/35 |
| Огноо | 2026-02-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ням-Эрдэнэ |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2026/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Л.Бямбасүрэн
Улсын яллагч Д.Ням-Эрдэнэ
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******-д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* хотод ******* оны 08 дугаар сарын 10-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт, ******* хот ******* дүүргийн 14 дүгээр хороо, ******* ******* тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* /рд:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн сум гэртээ байхдаа 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн Голомт банкны тоот дансанд ашигладаг интернэт банк руу нэвтэрч 100000 төгрөгөөр гурван удаа, 400000 төгрөгөөр нэг удаа гүйлгээ хийж нийт 700000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Би цагдаагийн байгууллага дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй учраас дахин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн ******* тоот хэргээс:
Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэж санаж байна. Сэлэнгэ аймгийн сум өртөөд амьдардаг төгсөн эгч хүү ын хамт ******* хотоос монгол гэр худалдаж авахаар миний амьдардаг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн тоот хаягт ирсэн байсан тухайн үед эгч Норжинпагамын хамт би монгол гэрээ худалдаж авахаар байрлах гэр зардаг газарт очоод зээлээр авахаар ярьж тохиролцсон тухайн гэр зарсан хүн эгч бид хоёрыг банкны мэдээлэл хэрэгтэй гэж хэлсэн би өөрийн ашигладаг Голомт банкны "" дугаартай дансанд ашигладаг интернэт банкны аплейкшинийг сайн ашиглаж чадахгүй болохоор Норжинпагма эгчтэй хамт гаас ирсэн эгчийн хүүхэд руу утсаар залгаад чи ахынхаа банкны аплейкшин рүү ороод өгөөч гэж хэлээд нэвтрэх нэр нууц үгийг фейсбүүк чатаар явуулсан, /одоо чатаа устгасан байгаа/ хэсэг хугацааны дараа дүү миний утас руу залгаад таны апликэйшинд нэвтэрчихлээ одоо болсон гэж хэлсэн би тэгээд эгч бид хоёр тухайн газраа монгол гэрээ авсан тухайн өдрөө Норжинпагма эгч хүү ын хамт явсан. Энэ үйл явдлын дараа 2025 оны 12 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн үед эхнэр Элбэг-гэрэлийн данс руу өөрийн данснаасаа мөнгө шилжүүлэх гээд апликейшин рүү ороход гүйлгээ хийгдэхгүй байсан болохоор шилжүүлж чадаагүй, гар утсаа унтраагаад унтсан маргааш өглөө нь 12 цагийн үед сэрээд утсаа асаахад миний утсанд 100000 төгрөгөөр тус бүр 3 удаа, 400000 төгрөгөөр 1 удаа нийт 700000 төгрөгийг зарлага гарсан байна гэсэн зурвас ирсэн тэгээд би өөрийн банкны нэвтрэх нэр, нууц үгийг урьд өмнө өгч байсан төрсөн эгчийн хүү ын утас руу залгаад миний данснаас 700000 төгрөг гарсан байна ах нь чамд нэвтрэх нэр, нууц үгээ өгсөн гэж хэлэхэд би аваагүй мэдэхгүй, Голомт банкнаасаа өөрөө асуу цагдаагаар шалгуул гэж хэлээд утсаа салгахаар нь би Голомт банкны лавлах утсанд залгаад энэ талаар асуухад эргэн мэдээлэл өгье гэж хэлээд утсаа салгасан үүний дараа 11 дүгээр сарын 09-ний өдөр Голомт банкнаас залгаад таны банкны эрхээр А53 төхөөрөмжөөс нэвтрэн орж /Энх-Ужин, ын эхнэр нь /гэх хүний данс руу 11 дүгээр сарын 24-ний өдөр 2000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн байна гэж хэлсэн. Мөн 12 дугаар сарын 07-ны өдөр А53 төхөөрөмжөөс таны банкны апликейшинд дахин нэвтэрч 4 удаагийн үйлдлээр нийт 700,000 төгрөг шилжүүлэг хийсэн байна гэж хэлсэн. Үүний дараа би д амьдардаг Норжинпагма эгч рүү миний данснаас мөнгө авсан байна гэж хэлэхэд удалгүй би д гэртээ байхдаа Дэлгэрдалай ахын Голомт банкны апликейшинд нэвтэрч мөнгө авсан уучлаарай гэж эхнэр Элбэг-гэрэлд утсаар хэлсэн байсан тэгээд би цагдаад хандах болсон. ...гэх мэдүүлэг/хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч М.Норжинпагма мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2025 оны 11 сард Дэлгэрдалай дүүтэйгээ хамт би хотоос монгол гэр авах гээд Дэлгэрдалайн дансны хуулгыг авах хэрэгтэй болоод бид хоёр авч мэдэхгүй манай хүү од Дэлгэрдалай интернэт банкныхаа кодыг өгч дансны хуулгыг нь авхуулсан юм. Тэгээд тэрнээс хойш 12 сард Дэлгэрдалай над руу залгаад миний дансанд байсан цалин байхгүй болчхож авсан байх өөр хүн миний кодыг мэдэхгүй гэж надад хэлсэн. Би тэр талаар оос асуутал эхлээд би аваагүй гэж байгаад дараа нь өөрөө 700000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээд одоо надтай хуушуур хауст ажиллаж байгаа би өөрөө цалинг өгч байгаа учир нөгөө 700000 төгрөгийг миний цалингаас ахад өгчхөөрэй гэж надад хэлсэн юм. Тэгээд би 12 сард нүүдэл суудал хийгээд өгөх боломжгүй болоод амжаагүй юм. Тэр мөнгийг нь одоо 1 сарын цалин дээрээс өгнө. ...гэх мэдүүлэг/хх-ийн 17 дугаар хуудас/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Тухайн үед хуулгыг нь явуулчхаад дахиж орохгүй байж байгаад 12 дугаар сарын 07-ны өдөр Дэлгэрдалай ахын интернэт банкаар өөрийнхөө гэр утсаар нэвтэрч 4 удаагийн гүйлгээгээр 700000 төгрөг авсан. Миний буруу би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. .../хх-ийн 22 дугаар хуудас/
Хохирогч Голомт банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга/хх-ийн 35 дугаар хуудас/,
Хохирогч Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл/хх-ийн 4 дүгээр хуудас/,
Шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 42 дүгээр хуудас/,
Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт/хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй ба нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэл нь амар хялбар аргаар ашиг орлого олох санаа зорилготой, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд санаатайгаар хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүнд эрүү шүүлт тулгах хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар эрүүгийн хэргийг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр.Гэм хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогч д учирсан 700000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцож, шүүгдэгч ******* нь хохирогчид учирсан 700000 төгрөгийг бүрэн нөхөн төлсөн ба шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйгүй гэсэн болно.
Гурав.Шүүгдэгч *******од оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Тиймээс прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих хязгаарлах хорих ялын саналыг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэж байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 06/зургаа/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 01/нэг/ хоногийг хорих ялын 01/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
4.Шүүгдэгч Б.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч д 700000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ