Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2014 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2014/01078

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2014/0374/И

Сум дундын ... шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... брак байр, У.х ХХК-ийн байранд оршин суух С овогт Д-ийн М /регистрийн дугаар ..., утас .../-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, Б-И ХХК-ийн байранд байрлах К.б-ны ... аймаг дахь салбар /утас .../,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамжны ... тоотод оршин суух Б овогт Б-ын П/регистрийн дугаар ..../,

Хариуцагч: ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нарт холбогдох

К.б-ны захирал Ш.Н, Б.П нарын хооронд хийгдсэн 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн … сумын ... баг, ... дугаар байрны ... тоот 1 өрөө орон сууцыг худалдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, улсын бүртгэлийн ажиллагааг хууль зөрчсөн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М, хариуцагч К.б-ны ... аймаг дахь салбарыг төлөөлж Ш.Н, хариуцагч Б.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Н.Лы үүсгэн байгуулж, захирлаар ажиллаж байсан У.х ХХК-ийн нэр дээр К.б-наас 60,000,000 төгрөгийг 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлж, зээлийн барьцаанд ... сумын ... багийн ... брак У.х ХХК-ийн хашаанд байрлах 69.0 мкв талбайтай 3 машины гараж, ... байрны дунд хэсэгт орших 98.4 мкв талбайтай ажлын байр, ... сумын ... баг, .. байрны ...тоот 1 өрөө орон сууц, ... сумын ... багийн 809.31 мкв талбайтай 2 жилийн хугацаатай газар эзэмших эрх, 4 ширхэг автомашин, үйлдвэрийн тоног төхөөрөмж зэргийг барьцаалсан. Зээлээ төлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад зээлийн барьцаа хөрөнгө болох ... сумын ... баг, ... байрны ... тоот 1 өрөө орон сууцыг иргэн Б.Пд худалдахаар харилцан тохиролцсон боловч уг байрны хамтран өмчлөгч Д.Ц уг байрны талаар шүүхэд маргаан гаргасан тул бид худалдан авахаар гэрээ хийчихсэн байсан Б.Птай харилцан тохиролцож уг байран дээр хийсэн 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээнээс талууд татгалзаж, 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдөр эвлэрлийн гэрээ хийсэн. Гэтэл уг байрыг худалдан авахаас ийнхүү татгалзсан байсан Б.П нь К.б-ны захирал Ш.Нтай хуйвалдан миний байрыг надад мэдэгдэлгүйгээр, Ш.Н нь байрны өмчлөгчийн нэрийн өмнөөс Б.Птай худалдах-худалдан авах гэрээ байгуулан манай байрны өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан. Ийнхүү байрыг Б.Пд шилжүүлэхдээ Ш.Н нь мэдсээр байж 2009 онд хийгдсэн итгэмжлэлийг ашиглан худалдах-худалдан авах гэрээг хийсэн. Уг итгэмжлэлийг Ш.Н нь Банкинд шалгалт ирэх гэж байгаа тул зээлийн материалыг бүрдүүлэх шаардлагатай байна. Итгэмжлэл хийгээд өгчих, энэ итгэмжлэлийг чинь ашиглахгүй гэж хэлж авсан итгэмжлэл тул дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус итгэмжлэл юм. Ш.Н нь өмчлөгчид уг байрыг худалдахаас татгалзсан гэдгийг мэдсээр байж ийнхүү итгэмжлэл ашиглан уг орон сууцыг бусдад худалдсан нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчин уг орон сууцны өмчлөгчийн хүсэл зоригийн эсрэг үйлдлийг мэдсээр байж далд сэм аргаар хийсэн байна. Үүний дараа Б.П нь манай байранд хүч хэрэглэн дайрч орж суусан.

Мөн түүчлэн ... аймгийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын бүртгэгч, Б.П, К.б-ны захирал Ш.Н нарын хуурч мэхэлсэн, хууль бус ажиллагааны улмаас миний бие өөрийн өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнээс хамаагүй доогуур маш хямд үнээр бусдад алдсан байна. Иймд К.б-ны захирал Ш.Н, Б.П нарын хооронд хийгдсэн 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ... сумын ... баг, 20/... байрны ... тоот 1 өрөө орон сууцыг худалдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү...Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт гарган өөрийн өмчлөлийн хөрөнгийн хавтаст хэрэгт тусгай тэмдэглэл хөтлүүлсэн байхад бидний нэг өрөө байрыг бусдад хууль зөрчиж шилжүүлсэн. Ийнхүү хууль зөрчсөнөө байгууллагынхаа албан тоот бичгээр мэдэгдсэн тул уг маргаан бүхий байрыг шилжүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд Улсын бүртгэлийн хэлтсийн ажиллагааг хууль зөрчсөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч К.б-ны ... аймаг дахь салбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Банкны байгууллагын ажилтнууд харилцагч зээлдэгчээ хүндэтгэн бизнесийн үйл ажиллагааг нь дэмжин хамтран өөдлөн дэвшихийг бодож үйлчилгээ үзүүлдэг. Харин зарим нэг зээлдэгч бусадтай үгсэн хуйвалдах үйлдэл гаргаад эцэст нь банкны ажилтныг доромжлох, гүтгэн гуйвуулах, цаг хугацаа хожих гэсэн үзэгдэл гарч байгаагын нэг илрэл нь Н.Л, Д.М гэж үзэж байна. Хэрэв боломжоо ашиглан цөөн боловч төлбөрөөсөө төлж байсан бол банкны байгууллагаас уян хатан хандах боломж байсан, өөрсдийн уйваагүй үйлдлээс болж банкны ажилтануулыг дайрч давшилах цаг хугацаа хожих үйлдэл гаргаж байгаа нь хуулийг дээдлэхгүй үйл ажиллагаандаа ч чирэгдэл учруулж өөрийн бизнесдээ дэмжлэг авах боломжоо хааж байгаа нь санаатай үйлдэл гэж үзэж байна. ... сумын ... багын ...байрны ... тоот 1 өрөө байрыг захиран зарцуулах итгэмжлэлийг авах болсон нөхцөл шалтгаан нь Төв К.б-ны иргэдийн банкны газрын захирал Д.Д-ийн гарын үсэгтэй 2009 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн ... тоотод У.х ХХК-ны үл хөдлөх хөрөнгийг банкны нэр дээр шилжүүлэн авах, зээл төлүүлэх үүрэг өгөгдсөн. Мөн У.х ХХК-ны захирал Н.Л-ы 2009 оны 01 сарын 19-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн гаргуулж авсан болохоор банкинд шалгалт ирэх гэж байгаа тул зээлийн материалыг бүрдүүлэх шаардлагатай байна. Итгэмжлэл хийгээд өгчих энэ итгэмжлэлийг чин ашиглахгүй гэж хэлж байгаад авсан итгэмжлэл тул дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус итгэмжлэл гэж үзэх үндэсгүй юм. К.б-ны захирал Ш.Н, Б.П нарын хооронд хийгдсэн 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... сумын ... баг ...дугаар байр ... тоот 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан аван гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Б.П шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 06 дугаар сард байрны зарын дагуу Д.Мтэй уулзаж байрыг нь авахаар болсон. 2010 оны байрны ханшаар 13,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийж, байрны өрийг дарж нийт 15,400,000 төгрөгөөр худалдаж авсан. К.б-инд баримт нь байгаа. Энэ Д.М манайд хэд хэдэн удаа орж эгчдээ тусла гээд нөхөр хүүхэдтэйгээр шөнөөр хүртэл ирж байсан. Тэгээд банкинд миний бэлэн мөнгийг байршуулаад одоо зарахаа болилоо гээп намайг хүчээр шахуу авч явж, тэр эвлэрлийн гэрээ хийсэн. Тэр бол худлаа. Ц, Л, М нар хуйвалдаж тэр гэрээг хийсэн. Энэ хүмүүс бүгдээрэй, заль мэх арга хэрэглэж, гэнэн миний бэлэн мөнгийг ашиглаж байсан. Д.М надад эгч нь банкны хугацаа хожиж байгаа юм аа гэж хэлж байсан. Тэр бол үнэн байр нь дуудлага худалдаанд орж байсан юм байна лээ. Тэгээд намайг ашиглаж бэлэн мөнгийг маань авч банкинд байршуулаад дараа нь болилоо гэж олон жужиг тавьж байсан. энэ Д.М олон хүний цаг хугацааг барж байна. ...Олон удаа шүүхэд хандаж байгаа тэр бүр шүүхийн шийдвэрт М, Л, Ц нарыг 9 удаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэр үнэн гарсан гэдэгт миний бие итгэж байна. Одоо энэ Д.М байрны үнэ өссөн болохоор заль мэх хэрэглэж байгаа нь үнэн шүү. Цаг хугацаа хожиж яаж заль хэрэглэхээ мэдэж байгаа юм. Иймд миний бие Мгийн нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Мгийн нэхэмжлэлтэй ... аймгийн Улсын бүртгэлтийн хэлтэсд холбогдох иргэний хэрэгт хариуцагч байгууллагыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дараах тайлбарыг гаргаж байна.

1. Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ... сумын ... баг ...байр ... тоот 18.0 мкв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Н.Л, Д.М, Д.Ц нар бүртгэлтэй байсан бөгөөд К.б-тай 2007.12.12-нд ... тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2007.12.13-нд манай байгуулагад бүртгүүлсэн.

2. Иргэн Н.Л, Д.М, Д.Ц нар нь уг байрыг бусдад худалдах, худалдан авах гэрээ хийхээр иргэн Ш.Нг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгож / төлөөлөн гарын үсэг зурах ҮХЭХБүртгэлийн байгууллагад бүртгүүлэх / бүрэн эрхийг 2009 .02.14-нд олгосон байна.

3. К.б-ны 20074 оны 12 дугаар сарын 12-ны өлрийн зээлийн гэрээ бүрэн төлөгдсөн тухай 2010 оны 06 дугаар сарын 19-нд манай байгууллагад ирүүлсэн. 15...тай нотариатч Д.Г-ын гэрчилсэн иргэн Б.П, Ш.Н / итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан / худалдах, худалдан авах гэрээ байгуулан мэдүүлэг гаргасан нь эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн улсын бүртгэлийн байгууллагад холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч К.б-ны ... аймаг дахь салбар, Б.П нарт холбогдуулан К.б-ны салбарын захирал Ш.Н, Б.П нарын хооронд байгуулсан 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ... аймаг, ... сум, ... баг, ... байрны ... тоот, 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг,

Хариуцагч ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан улсын бүртгэлийн хэлтсийн ажиллагааг хууль зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

... аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр У.х ХХК-иас 62,531,164.57 төгрөг гаргуулж, К.б-инд олгож, ... аймгийн ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоот 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-19-... тал/,

... аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр ... аймгийн ... сумын ... баг ... хороолол, ... байрны ... тоотод орон сууцны хамтран өмчлөгч байсан Д.Цгийн ... аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Д.М, К.б, иргэн Б.П, ... аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан хамтын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, У.х ХХК-ний барьцаа хөрөнгөнөөс А банкны өр төлүүлэх, орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах, өмчлөх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-65-68 дугаар тал/

... аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаартай шийдвэрээр Н.Л-ы нэхэмжлэлтэй, Б.П, К.б-ны ... аймаг дахь салбар, ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох "... аймаг, ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоот орон сууцыг захиран зарцуулах эрх олгосон 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн "Итгэмжлэл"-ийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, уг орон сууцыг худалдсан 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн "Худалдах, худалдан авах гэрээ"-г хүчингүй болгуулах, Б.Пын нэр дээрх ... аймаг, ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, ... аймаг, ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөх тухай албан бичгийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн болон уг байрны түлхүүрийг Б.Пд хүлээлгэн өгсөн ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хууль зөрчсөн болохыг тогтоолгох тухай" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-92-96 дугаар тал/

... аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Н.Л-ы хариуцагч К.б-ны ... салбар, Б.Л нарт холбогдуулан гаргасан К.б-ны салбарын захирал Ш.Н, Б.П нарын хооронд байгуулагдсан 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... аймгийн ... сумын ... баг ... байрны ... тоот 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдсан худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-...-99 дүгээр тал/

... аймгийн ... сумын ... баг ... хороолол, ... байрны ... тоот 1 өрөө орон сууцыг 2007 онд К.б-наас зээл авч, зээлийн барьцаанд тавьсан бөгөөд маргаан бүхий орон сууцны өмчлөгч Н.Л, Д.М, Д.Ц нар 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 18 мкв талбай бүхий, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг захиран зарцуулах, худалдах гэрээнд намайг төлөөлж гарын үсэг зурах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албанд бүртгүүлэх эрх олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатайгаар К.б-ны ... аймаг дахь салбарын захирал Ш.Нд олгожээ. /хх-40,42,43 дугаар тал/

... аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаартай шийдвэрээр 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн орон сууц захиран зарцуулах итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгосон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байна.

К.б-ны салбарын захирал Ш.Н нь дээрх итгэмжлэлд заасан өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу ... аймаг, ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоот, 1 өрөө орон сууцыг 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Б.Птай "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулан, 13,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд энэхүү мөнгө нь уг орон сууцыг барьцаалсан зээлийн гэрээний дагуу хангагдах үүрэг буюу "У.х" ХХК-ны зээлийн төлбөрт төлөгдсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

К.б-ны салбарын захирал Ш.Н, Б.П нарын хооронд байгуулсан 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ... аймаг, ... сум, ... баг, ... байрны ... тоот, 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хүчин төгөлдөр итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж заасан үндэслэл буюу маргаан бүхий орон сууцны өмчлөгч нарын зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Мгийн К.б-ны салбарын захирал Ш.Н, Б.П нарын хооронд байгуулсан 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ... аймаг, ... сум, ... баг, ... байрны ... тоот, 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.М нь ...Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт гарган өөрийн өмчлөлийн ... сумын ... баг ... байрны ... тоот 1 өрөө орон сууцыг бусдад шилжүүлэхгүй талаар тусгай тэмдэглэл хөтлүүлсэн байхад бидэнд мэдэгдэхгүй бусдад хууль зөрчиж шилжүүлсэн байх тул Улсын бүртгэлийн хэлтсийн ажиллагааг хууль зөрчсөн болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг гаргасан боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаас бусад байгууллага албан тушаалтаны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэнэ , 13 дугаар зүйлийн 13.4-т Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-т заасан захиргааны байгууллага албан тушаалтны захиргааны хууль бус актын талаар гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгч Д.М нь ... аймгийн Улсын бүртгэлийн холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа хэргийн харъяалалыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн гаргасан Улсын бүртгэлийн хэлтсийн ажиллагааг хууль зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Мгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мгийн хариуцагч К.б-ны ... аймаг дахь салбар, Б.П, ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нарт холбогдуулан гаргасан К.б-ны салбарын захирал Ш.Н, Б.П нарын хооронд байгуулсан 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ... аймаг, ... сум, ... баг, ... байрны ... тоот, 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, улсын бүртгэлийн хэлтсийн ажиллагааг хууль зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ... зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 1... зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА