| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Гэрэлт-од |
| Хэргийн индекс | 171/2012/00339/и |
| Дугаар | 135/ШШ2014/01094 |
| Огноо | 2014-11-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 135/ШШ2014/01094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2012/0339/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Г.ГЭт-Од би даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... сум, ... баг, Э ХХК-ий байр, А.б /РД: ... утас:.../-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамж, ... тоотод оршин суух Г овогтой, Ц-гийн С /РД: ...., утас: ...
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамж, ... тоотод оршин суух Г овогтой, С-ийн Б/РД: ..., утас: .../-т холбогдох
31,339,981 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.б-инд зөвлөх ажилтай, ... аймаг ... сум ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух Х.Г, хариуцагч, хариуцагч С.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.С, С.Б нар нь 2012 оны 9 дүгээр сарын 1-нд ... тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан манай банкнаас 27,000,000 үнэ бүхий, ... аймгийн ... баг ... хороолол ... байрны ... тоот 1 өрөө байрыг урьдчилгаа 30 хувийг төлж үлдэх 18,900,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалттаар, 10 жилийн хугацаатай сарын 1,9 хувийн хүүтэй авсан юм. Тэгээд 2012 оны 2 дугаар сар хүртэл зээлийн төлбөрөө төлж байгаад 2012 оны 2 дугаар сараас хойш зээлийн төлбөр хийгээгүй, манай банкны зүгээс 2012 оны 9 сараас 2014 оны 09 дүгээр сарын 30-ныг хүртэлх хуримтлагдсан хүүгээ нэхэмжилж байна, Ц.С, С.Б нараас үндсэн зээлийн 18,771,887 зээлийн хүү 12,526,478, нэмэгдүүлсэн хүү 34,615 нийт 31,339,981 төгрөгийг гаргуулж хохирол барагдуулж өгнө үү, зээлдэгчийн зээлийн барьцаанд буй 1 өрөө орон сууцыг зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, зээлийн гэрээний хугацаа 2021 онд дуусах боловч зээлдэгч зээлээ төлөх чадваргүй нь тодорхой байгаа учраас зээлийн гэрээгээ цуцлаж дээрхи шаардлагыг гаргаж байна ... гэжээ.
Хариуцагч, хариуцагч С.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.С миний бие А.б-ны нэхэмжилсэн 18,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ... аймгийн ... баг ... хороолол ... байрны ... тоот 1 өрөө орон сууцыг А.б-ны лизингээр худалдаж авсан юм. Худалдаж авахдаа 30 хувийг нь байршуулаад 27,000,000 төгрөгөөр худалдаж авах болоод 18,900,000 төгрөгний үлдэгдэлтэй болсон, эхэндээ бол хувиар гаргаж, графикийн дагуу би төлж байсан. Тэгээд 2012 оны 01 дүгээр сар хүртэл төлж байгаад тэрнээс хойш төлөх боломжгүй болсон, яг тэр үед би банкинд хүсэлт тавьж байсан, бид сар болгон төлбөрийг нь хийнээ гэтэл А.бнаас одоо болохгүй ээ шүүхийн шатанд явж байгаа учраас боломжгүй гэж хэлсэн. Одоо бол би сар болгон графикийн дагуу төлбөрөө хийгээд явья гэсэн хүсэлтэй байна ... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь А.б /тухайн үеийн нэрээр Э банк/, Ц.С, С.Б нарын хооронд 2011 оны 9-р сарын 1-ний өдөр байгуулагдсан ... тоот зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.
Уг гэрээгээр зээлдүүлэгч нь орон сууц авах зээлийн зориулалтаар, жилийн 22,8 хувийн хүүтэй, 120 сар буюу 2021 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэл хугацаатайгаар 18,900,000 төгрөгийн зээлийг зээлдэгч нарт олгож, зээлдэгч нар нь зээлийг зориулалтын дагуу ашиглаж, зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг түүний хүүгийн хамт хугацаанд нь төлөх үүрэг хүлээж, гэрээг бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч А.б нь зээлдэгч зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарийг зөрчсөн, 2012 оны 2-р сараас хойш зээл, зээлийн хүүг төлөөгүй үндэслэлээр гэрээг цуцлаж, 2014 оны 09-р сарын 30 хүртэл хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар нэхэмжилжээ. Иргэний хуулийн 452-р зүйлийн 452.1, 452.2, 2011 оны 9-р сарын 1-ний өдрийн ... тоот зээлийн гэрээний 1.1, 1.10-д зааснаар зээлдэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
Зээлийн гэрээний 4.2.3, 4.2.7-д зааснаар зээлдэгч зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг зөрчсөн, зээлдэгчийн санхүү, эдийн засгийн байдалд хүндрэл учирч, түүний үйл ажиллагааны буруугаас зээл хугацаандаа төлөгдөхгүй болох нь ажиглагдсан тохиолдолд банк гэрээг өөрийн санаачлагаар цуцлаж зээл, түүний хүү, холбогдох зардлыг төлүүлэхээр тохиролцжээ.
Зээлдэгч Ц.С, С.Б нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2012 оны 2-р сараас хойш зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг зөрчин төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул банк хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлаж түүний хүү, холбогдох зардлыг төлүүлэхээр шаардах эрхтэй байна. Ц.С, С.Б нар нь үндсэн зээлд гэрээ байгуулснаас хойш 128,112 төгрөг, хүүнд 1,316,205 төгрөг төлсөн, 2012 оны 2-р сарын 10-наас хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй байна. Зохигчид зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны гэрээний дагуу барьцааны зүйлээр хангуулахаар шаардлага гаргасан боловч шаардлагаасаа татгалзсан байна.
Нэхэмжлэгч нь А.б нь 2014 оны 09-р сарын 30 хүртэл хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч тооцоог хийхдээ 2014 оны 11-р сарын 24-ний өдрийг хүртэл тооцож үндсэн зээл 18,771,887, зээлийн хүү 12,526,478, нэмэгдүүлсэн хүү 34,615 нийт 31,339,981 төгрөг нэхэмжилсэн байх тул нэхэмжлэл шаардлагад заасан хугацаагаар тооцож зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
А.б-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2014 оны 09-р сарын 30 хүртэл хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Ц.С, С.Б нараас 30,653,641 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1, 452-р зүйлийн 452.1, 452.2-д зааснаар хариуцагч Ц.С, С.Б нараас 30,653,641 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.б-инд олгож 686,343 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 314,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 311,218 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД