| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2014/00388/и |
| Дугаар | 135/ШШ2014/01130 |
| Огноо | 2014-12-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 135/ШШ2014/01130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2014/00388/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... багт байрлах ... аймгийн НААҮГ /утас.../-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ...аймгийн үйлдвэрийн районд байрлан үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК /утас .../-д холбогдох
9000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, нарийн бичгийн дарга Б.Эрдэнэнцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ...аймгийн НААҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
““…2011 онд ... сумын үерийн далан сувгийн цэвэрлэгээнд ашиглах тусгай зориулалтын авто машин худалдан авах зөвшөөрөл хүссэний дагуу дээрхи хоёр авто машины үнэ 1.850.000 төгрөгийг Т.сгаас гаргасан байдаг. Энэхүү шийдвэрийн дагуу 2011 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байгууллагын хамт олны хурлаар хэлэлцэн, иргэн Д.Агийн эзэмшлийн ... маркын ДАА ... улсын дугаарын тэмдэгтэй авто машиныг 9.500.000 төгрөгөөр тус тус худалдан авахаар шийдвэрлэсэн юм. Дээрхи авто машинуудын үнэ 18.500.000 төгрөгийг “С”ХК-ий 2011 оны 08 дугаар сарын 5-ны өдрийн нэхэмжлэлийн дагуу Т.с банкаар дамжуулан уг компаний Х банкин дахь ... тоот дансанд шилжүүлсэн байдаг. Гэтэл иргэн Ц.А, нөхөр Ё.Г нар өөрийн авто машины үнэ 9.000.000 төгрөгөө “С” ХК-аас аваагүй гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан. … Иймд С ХК-аас авто машины үнэ 9.000.000 төгрөгийг гаргуулан төсвийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч С ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа:
““… НААҮГ-ын даргаар ажиллаж байсан Б нь 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “С” ХК-ний захирал Ц.Ст хандан “...” маркын 2 тээврийн хэрэгслийн үнэ болох 18.500.000 төгрөгийг танай байгууллагын дансаар оруулан гаргаад авъя гэсэн хүсэлтийг тавьсан байна. Улмаар тус өдөр С ХК-аас нэхэмжлэл авч С ХК Х банкны ... тоот дансанд 08 дугаар сарын 12 ны өдөр дээрхи тээврийн хэрэгслүүдийн үнэ болох 18.500.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тухайн үед буюу 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ...аймгийн татварын хэлтсийн байцаагч О нь С ХХК дээр ирж нягтлан бодогч Д.Утэй ярьж 2 ширхэг машины төлбөр 18.500.000 төгрөгийг бэлэн мөнгөний кассаар гаргуулан мөнгө хүлээн авсан баримтыг нь “Б” гэдэг хүний нэрээр бичүүлэн авч явсан байдаг. Иймд НААҮГазрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна ”гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ...аймгийн НААҮГ нь 2011 онд 2 ширхэг ... маркын машиныг 18,500,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд уг машины үнэ 18,500,000 төгрөг нь хариуцагч С ХК-ны Х банкны ... тоот дансанд 2011 оны 08 дугаар сарын 09-ны өдөр орсон болох нь ... тоот төлбөрийн хүсэлт /хх-/, С ХК-ний нэхэмжлэх /хх-/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ...аймгийн НААҮГ, хариуцагч С ХК-ний хооронд ... маркын машин худалдах худалдан авах гэрээ байгууллагдаагүй ба энэ талаар зохигчид маргаагүй болно.
Нэхэмжлэгч ...аймгийн НААҮГ нь Иргэний хуулийн 492, 495 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч С ХК-ний дансанд орсон 18,500,000 төгрөгөөс 9000,000 төгрөгийг нь хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С ХК нь “НААҮГ-ын даргаар ажиллаж байсан Б нь 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр С ХК-ний захирал Ц.Ст хандан ... маркын хоёр тээврийн хэрэгсэлийн үнэ болох 18,500,000 төгрөгийг танай байгууллагын дансаар оруулан гаргаад авъя гэсэн хүсэлтийг тавьсан. Улмаар уг өдөр С ХК-наас нэхэмжлэх авч байгууллагын Х банкний ... тоот дансанд 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дээрх тээврийн хэрэгслүүдийн үнэ болох 18,500,000 төгрөгүүдийг шилжүүлсэн байдаг. ...2011 оны 08 дугаар сарын 18-ний өдөр С ХК-ний бэлэн мөнгөний кассаар 18,500,000 төгрөгийг гаргуулан, татварын байцаагч байсан О нь баримтыг Б гэдэг хүний нэрээр бичүүлэн бэлнээр авч явсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн гаргасан тайлбар нь ...аймгийн Прокурорын газрын прокурорын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 124 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоолоор “НААҮГ-аас 2011 онд далан сувгийн үйлчилгээнд ашиглах зориулалт ... маркын ... ДАА улсын дугаартай өөрөө буулгагч болон ЗИЛ-30-23 улсын дугаартай 2 ширхэг авто машиныг иргэн Ё.Г, Б.Э нараас худалдан авахаар тохиролцож 2011 оны 08 дугаар сард НААҮГазраас С ХК-ний нэхэмжлэлийн дагуу аймгийн Т.с-гийн дансаар дамжуулан 2 авто машины үнэ болох 18,500,000 төгрөгийг ... дугаарын дансанд шилжүүлэн авсан байна. иргэн Б.Э тухайн үед НААҮГазрын даргаар ажиллаж байсан Д.Б-гаас 3,5 сая төгрөгийг бэлнээр авч, иргэн Ё.Г нь авах ёстой байсан автомашины үнэ 9 сая төгрөгийг аваагүй гэх ба тухайн үед мөнгийг захиран зарцуулсан НААҮГазрын даргаар ажиллаж байсан Д.Б нас барсан нь тогтоогдож ....эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй...”/хх-/
...аймгийн Прокурорын газрын прокурорын 2014 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 1065 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоолоор “НААҮГазар нь ....18,500,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрөө С ХК-ний дансаар дамжуулан гаргасан ба тухайн үеийн НААҮГазрын дарга Д.Б нь уг мөнгийг С ХК-наас бэлнээр нь авч, автомашины эзэд болох Б.Эт 3,5 сая төгрөг төлж, үлдсэн мөнгийн нь өөрөө авч захиран зарцуулсан болох нь материалд цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх боловч Д.Б нь өвчний улмаас нас барсан...эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна” /хх-/,
Гэрч Т.О-ы шүүхэд өгсөн “НААҮГазар нь Т.сгаас хоёр машины мөнгийг С ХК-ний дансаар дамжуулж авсан. ...Мөнгө орж ирсний дараа НААҮГазрын дарга Д.Б нь цанидын сувилалд хэвтэж байсан. ...НААҮГазрын дарга Бд би мөнгийг чинь авч болох уу гэтэл ...мөнгө хүлээн авсан баримт нь дээр Б гэж бичээд авчих гэсэн юм. Тэгээд би Б гэж бичиж авсан. Дээрх мөнгийг захиран зарцуулах эрхгүй тул шууд аваад Б даргад өгсөн..” гэсэн мэдүүлэг /хх-/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч С ХК-нд Иргэний хуулийн 492, 496 дугаар зүйлд заасан үүрэг үүсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын хариуцагч С ХК-нд холбогдуулан гаргасан 9000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасны удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар нэхэмжлэгч ...аймгийн НААҮГ-ын хариуцагч С ХК-нд холбогдуулан 9000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч НААҮГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА