| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Баттулга |
| Хэргийн индекс | 135/2014/00424/и |
| Дугаар | 135/ШШ2014/01133 |
| Огноо | 2014-12-08 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 135/ШШ2014/01133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2014/00424/И
Сум дундын 7 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, ... баг, өөрийн байранд байрлах, НДХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ... аймгийн ... сум, ... баг, ... тоот, Э.х ХХК-д холбогдох 12.481.342 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагч Э.х ХХК-ийн захирал З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ягаанцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.д.х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.х ХХК нь Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16,17 дугаар зүйлд заасныг зөрчин нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг цаг тухайд нь төлөлгүй 2014 оны 01 дүгээр сараас үүссэн өр 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 8.320.895 төгрөгийн шимтгэлийн хурамтлагдсан өр үүсээд байна. Бид нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх талаар удаа дараа шаардлага тавихад тодорхой арга хэмжээ авахгүй өдийг хүрлээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл 8.320.895 төгрөг, үүнд ноогдох алданги 4.160.447 төгрөг болж байна.
Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр бүгд 12.481.342 төгрөгийг Э.х ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.х ХХК-ийн захирал З.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Э.х ХХК нь ... хотод нийтийн тээврийн том оврын автобусаад яваад 11 сар болж байна. Энэ хугацаанд энэ хугацаанд улсаас олгох нөхөн олговрын асуудал шийдэгдээгүйн улмаас алдагдалтай ажиллаж байгаа. Одоогоор манай компани нь алдагдалтай ажиллаж сүүлийн 6 сар ажилчдынхаа цалинг ч олгож чадаагүй байгаа. 2015 он гармагч нийтийн тээврийн нөхөн олговрын мөнгө олгогдох юм.
Нийгмийн даатгалын хэлтсээс тавьж байгаа алданги нь санхүүгийн хүндрэлтэй байгаа манайд улам хүндээр тусаж байгаа тул алдангийг тооцохгүй байж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хариуцагч Э.х ХХК нь нэхэмжлэгч ...-Уул аймгийн Н.д.х тэй нийгмийн даатгалын төлбөр тооцоо нийлж, 8.320.895 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс 4.160.447 төгрөгийн алданги тооцож нийт 12.481.342 төгрөгийг төлөх нь тооцоо нийлсэн актаар тогтоогдож байх тул НДХ-ийн нэхмжлэлийг хангаж, 12.484.342 төгрөгийг Э.х ХХК-аас гаргуулж, Н.д.х т олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116, 118, дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хариуцагч Э.х ХХК-аас 12.481.342 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... аймгийн Н.д.х т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Н.д.х нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 214,652 төгрөг гаргуулж Төрийн сангийн 100190000941 тоот дансанд оруулсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар энэ шийдвэрийг хариуцагч Э.х ХХК нь сайн дураараа эс биелүүлбэл албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П. БАТТУЛГА